| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/01401/и |
| Дугаар | 155/ШШ2017/00143 |
| Огноо | 2017-01-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2017/00143
| 2017 оны 01 сарын 25 өдөр | Дугаар 155/ШШ2017/00143 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 05 дугаар багийн 38 дугаар гудамжны 04б тоотод оршин суух, С-ийн И /........../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 34 дүгээр гудамжны 04 тоотод оршин суух, Э-ийн Д/.................../-д холбогдох
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 434.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2016/01401/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгч С.И, хариуцагч Э.Днар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.И шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Дгэр бүлийн харьцаатай байсан. Хулгайн хэргийн улмаас 2011-2014 онд Дархан-Уул аймаг дахь хорих 435-р анги, Хөвсгөл аймаг дахь хорих 443-р ангид ял эдлэж байгаад суллагдсан. Энэ хооронд магадланд орж ялаас нь чөлөөлөх шаардлагатай байсан тул Д хохирогч болох Стөлөх ёстой байсан 434.000 төгрөгийг би Д өмнөөс хохирогч Стөлсөн. Одоо бид хоёр гэр бүлийн ямар нэг харьцаагүй болсон тул Дгийн өмнөөс хохирогч Стөлсөн 434.000 төгрөгөө Д нэхэмжилж байна. Мөн Э.Дбид хоёрын дундаас 2009 оноос хойш гэр бүлийн харьцаатай үед охин Аззаяа төрсөн. Одоо 4 настай. Хорихоос суллагдаж ирснийхээ дараа охин бид хоёрыг орхиод явсан. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Дгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Дгаас нэхэмжилсэн 434.000 төгрөгөөс 354.000 төгрөг авахийг зөвшөөрч, бид энэ тал дээр эвлэрсэн гэв.
Хариуцагч Э.Дшүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Игийн нэхэмжилж буй 434.000 төгрөгөөс 354.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэгдэл 80.000 төгрөгийг манай ээж төлсөн учир би төлөхгүй. Хүүхдийн тэтгэлгийн хувьд охин Аззаяа нь миний хүүхэд мөн, би хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.И нь хариуцагч Дд холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон 434.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.И, хариуцагч Э.Днар нь 354.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн байх бөгөөд бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Э.Днь хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.
Шүүх нэхэмжлэгч С.И, хариуцагч Э.Днар нь 354.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Игийн хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч С.И, хариуцагч Э.Днар 2011 оноос гэр бүлийн дотно харьцаатай байсан бөгөөд тэдний дундаас 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр охин А төрсөн болох нь 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №0000945531-275 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Атөрсөн эцгээр Дг тогтоох үндэслэлтэй байна.
Хариуцагч Э.Днь охин Ад хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин А нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Даас сар бүр тэтгэлэг гаргуулж, 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Аг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.И нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Дгаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар 11.270 төгрөгийг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин А нь 4 нас 10 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 167.200 төгрөгийн 50 хувь болох 83.600 төгрөгийг сар бүр хариуцагч эцэг Э.Дтөлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Ад сар бүр төлөх тэтгэлэг 83.600 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.003.200 төгрөг болох тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.627 төгрөг, нийт 39.897 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Атөрсөн эцэг ... Дмөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Аг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Дгаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч 354.000 /гурван зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч С.И нь хүүхдийн эцэг тогтоолгох, 434.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд төлбөл зохих 83.870 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба хариуцагч И.Д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нийт 110.097 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН