| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2025/0009/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/12 |
| Огноо | 2025-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч З.Алтансолонго,
шүүгдэгч *******, *******,
шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******ийн *******, ******* тогтох ургийн овогт *******ын нарт холбогдох 2436004210400 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн нутаг дэвсгэрт байрлах ХХК-ийн хашааны дэргэд хохирогч Б.Мягмар-Эрдэнийн биед нь халдаж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн нутаг дэвсгэрт байрлах ХХК-ийн хашааны дэргэд хохирогч *******ийн биед нь халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
1.1. Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн нутаг дэвсгэрт байрлах ХХК-ийн хашааны дэргэд компанийн кемп рүү нэвтрүүлэхгүй гэх шаардлагыг эсэргүүцсэн гэсэн шалтгаанаар хохирогч Б.Мягмар-Эрдэнийг өргөж газарт унагааж, хохирогчийн эрүүл мэндэд нь хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарах баруун хөлийн тахилзуур ясны доод 1/3 хэсгийн зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан нь хохирогч Б.Мягмар-Эрдэнийн мэдүүлэг (хавтаст хэргийн 35, 94 дэх тал), гэрч , , , , нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 37, 41-42, 44, 49-50, 67-68 дахь тал), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн ахмад гийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 877 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн нутаг дэвсгэрт байрлах ХХК-ийн хашааны дэргэд компанийн кемп рүү нэвтрүүлсэнгүй гэх шалтгаанаар хохирогч *******ийн биеийн нүүр хэсэгт гараараа цохиж, хохирогчийн эрүүл мэндэд нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарах хамрын хянга ясны зөрүүтэй хоёрлосон далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан нь хохирогч *******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 3, 124-125 дахь тал), гэрч , , , , нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 37, 41-42, 44, 49-50, 67-68 дахь тал), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн ахмад гийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 827 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 9-10 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
1.3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч нарт холбогдох хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
1.4. Шүүгдэгч *******, ******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.5. Хохирогч *******, ******* нар нь бие-биеэсээ хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн учраас шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Прокурорын санал болгож, шүүгдэгч *******, *******, тэдний өмгөөлөгч ******* нарын хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох тус тус оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2.2. Иймд шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч нарт сануулж шийдвэрлэв.
2.3. Энэ хэргийн учир шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
2.4. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг СД дискийг хадгалах хугацаагаар хэргийн хамт хадгалж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, шүүгдэгч ******* тогтох ургийн овогт *******ын Мягмар-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******ид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******, ******* нарт сануулсугай.
5. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч *******, ******* нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг СД дискийг хэргийн хамт хадгалсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК