| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 313/2025/0034/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/48 |
| Огноо | 2025-02-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/48
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М,
Иргэний нэхэмжлэгч Н.О,
Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Энхбат,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Б-ийн А-т холбогдох 2428002760027 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч Б.А нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2.22 хувийн согтолттой байх үедээ ... улсын дугаартай “Toyota Allion” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх GB Town худалдааны төвийн зүүн талын 4 замын гэрлэн дохиотой уулзвар дээр иргэн Н.О-ийн жолоодож явсан ... улсын дугаартай “Lexus-HS250” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж ослын газрыг орхиж зугтаасан, ... улсын дугаартай Toyota Allion маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Б.Мий биед хүндэвтэр гэмтэл учруулсан" нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох., 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно., 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 6/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, гэсэн заалтуудыг зөрчсөн, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 8.9г дахь заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, иргэн Б.М-ий биед зүүн ухархайн гадна, доод хана, зүүн гайморын яс, хамар ясанд хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А-т холбогдох эрүүгийн хэргээс дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлгээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний зүүн шанаа, нүдний аяга яс хугарсан. 2 газар хадаастай байгаа. Хадаасаа авхуулж болохгүй гэж хэлсэн. Яс гарч ирэхэд нь хадаас тавьсан гэж хэлсэн. Өглөө оройдоо нүүр хавддаг зовуурьтай байгаа. Эмчилгээний зардлаа л гаргуулмаар байна. Намайг санаатай авч яваад мөргөлдсөн зүйл байхгүй тул гомдол саналгүй. Б.А дансаа өгчих гээд надад 100,000 төгрөг л өгсөн байсан. Одоо үлдсэн төлбөрөө нэхэмжилж байгаа. Хагалгаанд орохдоо манай дүү өөрөөсөө зардал мөнгө гаргаад явсан байсан. Би байсан баримтуудаа нийлүүлж гаргаж өгсөн. Цаашид эмчилгээ хийлгэж үзүүлнэ гэв.
Иргэний нэхэмжлэгч Н.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нөхрийгөө авах гээд явж байхдаа гэрлэн дохио дээр ногоон гэрлээр ороход л ирээд мөргөсөн. Би шинжээчийн дүгнэлтээр гарсан мөнгөө нэхэмжилж байна. Надад 4,000,000 төгрөг өгсөн байгаа гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би унтаж байгаад тас хийх чимээгээр сэрсэн чинь А машин мөргөчихлөө гээд цаашаа зогсохгүй машинтайгаа яваад байсан би болон машинд байсан хүмүүс зогсоочээ гэсэн чинь явсаар байгаад эгчийнхээ хашаанд гэсэн хаана байдгийг нь би мэдэхгүй нэг хашаанд очоод зогссон. Тэгээд би машинаас буугаад гэртээ харилаа гэсэн чинь бүгдээрээ манай гэрт очихоор болоод хамт манай гэрт очоод удалгүй А гэр рүүгээ явлаа гээд явсан. Бид нар манай гэрт унтаж байсан чинь цагдаа орж ирээд гэрт байсан хүмүүсийг аваад цагдаа явсан... Би эмнэлэгт үзүүлсэн 622,800 төгрөгөө нэхэмжилнэ, өөр санал хүсэлт байхгүй. /хавтаст хэргийн 22-24 дэх тал/
Иргэний нэхэмжлэгч Н.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 09 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн үед GB town худалдааны төвийн урд гэрлэн дохиотой уулзвараар би ногоон гэрлээр зорчиж явахад 13-53 гэсэн Toyota Alion маркийн машин ирж мөргөөд зугтаасан. Тэгээд би цагдаа дуудсан. /хавтаст хэргийн 17-18 дахь тал/
Гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн төв рүү орсон эсэхийг мэдэхгүй согтсон байсан ба тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх үед сэрсэн. /хавтаст хэргийн 27-28 дахь тал/
Гэрч Ц.Ү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг боловч манай нөхөр М-ы эзэмшдэг тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийг анх авах үед манай нөхөр бичиг баримтгүй байсан тул би өөрийн нэр дээр авчихсан юм. Уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирол байхгүй тул надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. /хавтаст хэргийн 35-36 дахь тал/
Гэрч О.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 09-р сард өдрийг нь санахгүй байна би гэрээсээ машинаа аваад ажлын залуус дээрээ очсон чинь манай ажлын залуус Э-гийн гэрт ирсэн байна намайг хүрээд ир гэхээр нь би очсон чинь гэрт нь А, Д, М нар 2 ширхэг 0.5 граммын архи задалчихсан ууж байхаар нь би очоод хамт уулцсан. Дараа нь архиа ууж дуусгаад А намайг аймаг хүргэж өг гэхээр нь би хүргэж өгч чадахгүй гэсэн чинь энд таних айл байхгүй гээд гуйгаад байсан тэгээд би машинаа бариад аймаг явсан хамт Д А М бид 4 хамт явсан. Би машинаа барьж явж байгаад аймгийн хаалган дээр очоод аймагт зам сайн мэдэхгүй, жолооны үнэмлэх байхгүй гэж хэлсэн чинь А би аймгийн хүн газар сайн мэднэ гэхээр нь би машинаа бариулсан. Тэгээд би жолоочийн хажуу суудал дээр суугаад бүсээ бүсэлсэн. А машин бариад нөгөө 2 ард суугаад хөдлөх үед нь би жоохон зүүрмэглэсэн байсан гэнэт тас түс болоод явахаар нь сэрсэн чинь машин мөргөчихсөн байсан тэгээд би зогс гэсэн чинь шууд хойшоо явах шиг болсон тухайн үед шөнө байсан болохоор би хаана явж байгаагаа мэдээгүй. А явж байгаад нэг айлын хашаанд оруулаад миний машины ар болон урд талын номерыг аваад такси дуудаад бид 4 М-ий гэрлүү явсан. Тухайн үед шокноосоо гарч чадахгүй яваад сүүлд нь юу болж байгааг мэдсэн. Удалгүй А манай гэр энд ойрхон байдаг би гэртээ оччихоод ирье гэж хэлээд явсан эргэж ирээгүй бид нар хүлээж байгаад унтсан байсан, өглөө босоод утсаа үзтэл баахан дугаар залгасан байсан тэр нь цагдаа нарын дугаар байсан юм байна лээ. Тэгээд цагдаатай хамт явж Аыг олоод машинаа журмын хашаанд хийсэн. /хавтаст хэргийн 42-43 дахь тал/
Шүүгдэгч Д.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би гэрчийн мэдүүлэгт бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн нэмж ярих зүйл байхгүй. Би мөргөсөн машиндаа 4 сая төгрөг өгсөн. Үлдсэн хохирлоо барагдуулна. /хавтаст хэргийн 87 дахь тал/
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч Ч.Мөнх-Эрдэний 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн "27" дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох., 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно., 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 6/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, гэсэн заалтуудыг зөрчсөн, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 8.9г дахь заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасан./хавтаст хэргийн 52-54 дэх тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Баярхүүгийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 498 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "Б.Мий биед зүүн ухархайн гадна, доод хана, зүүн гайморын яс, хамар ясанд хугарал, хамрын таславчны мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Б.Мий биед учирсан гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 70-71 дэх тал/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1200 дугаартай Авто машин эвдрэл, хохирлын үнэлгээнд: ““Toyota Allion” маркийн тээврийн хэрэгсэлд 2.606.000 төгрөг” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 45-46 дахь тал/
“Вендо” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 48920 дугаартай Үнэлгээгээр тогтоогдсон дүн: ... улсын дугаартай “Lexus-HS250” маркийн тээврийн хэрэгсэлд 9.831.200 төгрөг" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дэх тал/
"ЗАГСҮҮЖИН ГОВЬ" ХХК-ийн "Оношилгооны хуудас" оношилгооны төлбөр 35.000 төгрөг авав. /хавтаст хэргийн 67 дахь тал/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 100-101 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 88 дахь тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 91 дэх тал/,
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 92 дахь тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 93 дахь тал/,
Ниймгийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 94 дэх тал/,
Өмнөговь аймаг Даланзадгад сумын 10 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 416 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 95 дахь тал/,
Эрх бүхий алтан тушаалтны 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай” тогтоол /хавтаст хэргийн 44, 59 дэх тал/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 109 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.А-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.А-ын гэм буруутай үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч Б.А-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.А-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.А-ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.А нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2.22 хувийн согтолттой байх үедээ ... улсын дугаартай “Toyota Allion” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх GB Town худалдааны төвийн зүүн талын 4 замын гэрлэн дохиотой уулзвар дээр иргэн Н.О-ийн жолоодож явсан ... улсын дугаартай “Lexus-HS250” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж ослын газрыг орхиж зугтаасан, ... улсын дугаартай Toyota Allion маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Б.М-ий биед хүндэвтэр гэмтэл учруулсан" нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох., 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно., 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 6/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-нд яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөн, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 8.9г дахь заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж иргэн Б.М-ий биед зүүн ухархайн гадна, доод хана, зүүн гайморын яс, хамар ясанд хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М-ий мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.О-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, гэрч Б.Д-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, гэрч Ц.Үгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/, гэрч О.М-ы мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч Ч.Мөнх-Эрдэний 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн "27" дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 52-54 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Баярхүүгийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 498 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 70-71 дэх тал/, Хас үнэлгээний гаргасан 1200 дугаартай "Авто машин эвдрэл, хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 45-46 дахь тал/, Вендо ХХК-ийн 48920 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дэх тал/, эрх бүхий албан тушаалтны гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/, эрх бүхий албан тушаалтны "Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-21 дэх тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “...Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан ба шүүгдэгч Б.Аын амьсгал дахь спиртийн агууламж 2.22 промиль болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 100-101 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох., 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно., 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 6/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, гэсэн заалтуудыг зөрчсөн, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 8.9 г дахь заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасан.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч Ч.Мөнх-Эрдэний 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн "27" дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 52-54 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мий эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Баярхүүгийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 498 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 70-71 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна гэж заасан.
Шүүгдэгч Б.А нь тус гэмт хэрэг үйлдэгдэх үедээ ... улсын дугаартай “Toyota Allion” маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул жолооч гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.А нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” бол гэж шинжийг тодорхойлсон байх ба тус гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр нь шууд санаатай, идэвхтэй үйлдлээр илэрдэг.
Зам тээврийн осол гаргасан жолооч өөрийн осол гаргаснаа сайтар мэдэж байх боловч бусдад харагдаагүй, түргэн хугацаанд ослын газраас явсан тохиолдолд баригдахгүй өнгөрөх боломжтой гэж бодож тооцоолон зугтах санаагаа хэрэгжүүлэх нь буруу гэдгийг мэдэж байдаг хэдий ч өөрөө хүсэж зугтах үйлдэл гаргаж буй нь гэм буруугийн санаатай үйлдэл юм.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч Б.А нь хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж эмнэлгийн байгууллагад хүргээгүй, мөн цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.
Иймд шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...иргэний хариуцлагыг хүлээх ёстой этгээд нь энэ хэрэг юу болж байгааг ч мэдэхгүй, ямар нэгэн мэдээлэлгүй явж байгаа, иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээд нь тус хэрэгт орж ирээгүй байдалтай. Зөрчлийн тухай хуулиар Мд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуу хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн гэдэг асуудлаар нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч байгаа гэж яриад л байгаа болохоос биш энэ хэргийн хүрээнд тийм зүйл ерөөсөө байхгүй, орхигдчихсон, тэнд нэг хүн ял завшаад явж байгаа байдалтай байгааг анхаарч үзэх нь зүйтэй байх гэж бодож байна...” гэх дүгнэлтийг гарган маргаж, мэтгэлцэж оролцов.
Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй эсхүл эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж хуульчилсан.
Гэрч О.М-ы зүгээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, мөн аймгийн төвийн зам сайн мэдэхгүй гэх шалтгаанаар тээврийн хэрэгслийн жолоог шүүгдэгч Б.Ат шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан тэдний мэдүүлгээр тогтоогдох ба шүүгдэгч Б.А нь жолоочийн В, С ангиллын үнэмлэхтэй жолооч болох нь хавтаст хэргийн 96, 97 дугаар талд авагдсан үнэмлэхийн хуулбар, жолоочийн лавлагаа, мэдээллээр тогтоогдож байна.
Түүнчлэн улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “О.М-ы асуудал энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй ба тээврийн хэрэгсэл жолоодсон асуудлыг зөрчлөөр шалгаад дуусчихсан байгаа” гэх тайлбарыг гаргаж байх тул энэхүү асуудлаар шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Б.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М-ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Н.Оийн эд хөрөнгөд хохирол тус тус учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс шаардах эрхтэй.
Түүнчлэн шүүгдэгч Б.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч Н.Оийн эд хөрөнгөд 9,831,200 төгрөгийн хохирол учирсан болох нь “Вендо” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 48920 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно..., мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж хуульчилсан.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М-ий зүгээс эмнэлэгт үзүүлсэн 622,800 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.О-ийн эд хөрөнгөд учирсан 9,831,200 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулсан 35,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба иргэний нэхэмжлэгч Н.О нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжээчийн дүгнэлт гаргуулсан 35,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан тул хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А-ын зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М-д 100,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.О-д 4,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь оролцогч нарын гаргасан тайлбар, мэдүүлэг болон хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 112 дахь тал/-аар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Б.А-ыг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М-д 100,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Од 4,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.А-аас хохирол, төлбөрийн үлдэгдэл 522,800 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М-д, 5,831,200 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Н.Од тус тус олгохоор шийдвэрлэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М-ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаарх мэдүүлэг, тайлбарыг шүүх хуралдаанд мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.А-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч завсарлага авч, шүүхээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М-д олгохоор шийдвэрлэсэн 522,800 төгрөгийг 530,000 төгрөгөөр төлсөн, иргэний нэхэмжлэгч Н.О-д олгохоор шийдвэрлэсэн 5,831,200 төгрөгийг 1 сарын дотор төлж барагдуулахаа илэрхийлж байх тул 5,831,200 төгрөгийг шүүгдэгч Б.Ааас гаргуулж, иргэний нэхэмжлэгч Н.О-д олгохоор тогтов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.А-ын хувийн байдлын тухайд 25 настай, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 9 дүгээр баг Гурвансайханы 23-28 тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 556 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж эрүүгийн хариуцлага хүлээж байсан, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 91 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 92 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 93 дахь тал/, ниймгийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 94 дэх тал/, Өмнөговь аймаг Даланзадгад сумын 10 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 416 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 95 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, тус ялуудыг нэмж нэгтгэн зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоон, зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээр хязгаарлах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь өөрөө тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн шинж онцлог, учирсан хохирол хор уршгийн нөхцөл байдлаас хамааралтай . Хүндэвтэр гэмтэл учруулж хохирогчид өвчин зовуурь үүссэн бол энэ нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж болно. Хохирол төлбөрийг өнөөдрийн байдлаар бүтэн төлж барагдуулаагүй ч гэсэн иргэний нэхэмжлэгч Н.О-д 4,000,000 төгрөг, хохирогч Б.М-д 622,800 төгрөгийг төлж барагдуулсан нь тогтоогдож байгаа учраас ялын төрөл буюу зорчих эрхийг хязгаарлах ялын сонголт дээр саналын зөрөөгүй, гэхдээ 2 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах хугацаан дээр энэ хүний цаашдын амьдрал, засал хүмүүжил олгох нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хугацааг нь боломжит хэмжээгээр багасгаж өгөөч гэх дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М, иргэний нэхэмжлэгч Н.О нарын зүгээс эрүүгийн хариуцлагын тухайд хэлэх санал хүсэлт байхгүй гэх,
Шүүгдэгч Б.А-ын зүгээс эрүүгийн хариуцлагын ялын хугацааг багасгаж өгнө үү гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч Б.А-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М-д 630,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.О-д 4,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар хувийн байдлыг харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй шийтгэлийн төрөл юм.
Шүүгдэгч Б.А-т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Б-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.А-ын нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.А-т зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь 630,000 /зургаан зуун гучин мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М-д, 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Н.О-д тус тус төлсөн, шүүгдэгч Б.А-аас 5,831,200 /таван сая найман зуун гучин нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.О-д олгосугай.
8. Шүүгдэгч Б.А нь иргэний нэхэмжлэгч Н.О-д олгохоор шийдвэрлэсэн 5,831,200 /таван сая найман зуун гучин нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг 1 /нэг/ сарын дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан зардлаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
10. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор, иргэний нэхэмжлэгч нь шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ