Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2017/00074

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2017/00074

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалжтус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 000000000000, Э ХХК-ийн байранд байрлах, Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 0000000000000000 байрлах, Х ХХК-д холбогдох

Түрээсийн төлбөр 10.538.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э ХХК нь Х ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1 жилийн хугацаатай ажлын байр түрээслэх гэрээг байгуулан өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Э-2 байрны 2 дугаар давхрын зүүн жигүүрийн 242.2 м.кв талбайг 1 жилийн хугацаагаар түрээслүүлсэн. Уг барилга нь хуучин цэцэрлэгийн 2 давхар барилга ба барилга нийтдээ 2.200 м.кв талбайтай бөгөөд хариуцагч байгууллага 2 давхрын зүүн жигүүрийг түрээсэлсэн.

Гэрээний хугацаа дуусмагц 2014 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар дахин 1 жилээр сунган 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр шинээр гэрээ байгуулсан.

Дээрхи гэрээгээр түрээслэгч тал 242.2 м2 талбайн түрээсийн хөлсөнд 1 сард 2.543.100 төгрөг төлөхөөр, мөн талбайг ашигласан хугацааныхаа дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны төлбөрийг тохиролцсон.

Тус байгууллага нь анх Х төрийн бус байгууллага байгаад хэлбэрээ өөрчлөн Х ХХК болсон ба захирал нь мөн Ж.Эхэвээрээ байгаа.

Х ХХК нь 2014 оны 1 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн болон хэрэглээний төлбөрийг төлөөгүй. Гэсэн атлаа тус байгууллагын захирал Ж.Энь 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хулгайгаар нүүх оролдлого хийж байгаад манай харуул, хамгаалалтын байгууллагад баригдсан.

Тус Х ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нэмэлтээр гэрээ байгуулан 30 м.кв талбайг түрээслэхээр болсон ба уг талбайн нийт түрээс нь сард 450.000 төгрөг.

Х ХХК-ийн захирал Ж.Энь 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр түрээсийн төлбөр болон ашиглалтын зардалд 10.000.000 төгрөг төлөх болохоо хүлээн зөвшөөрч энэ талаараа баримт үйлдэж өгсөн.

-2014 оны 10 дугаар сарын түрээсийн төлбөр 2.969.600 төгрөг,

-2014 оны 11 дүгээр сарын түрээсийн төлбөр 2.993.100 төгрөг,

-2014 оны 12 дугаар сарын түрээсийнтөлбөр 2,993,100 төгрөг,

-2014 оны 9 дүгээр сарын цахилгааны төлбөр 116.300 төгрөг,

-2014 оны 10 дугаар сарын цахилгааны төлбөр 161.740 төгрөг,

- 2014 оны 11 дүгээр сарын цахилгааны төлбөр 150.340 төгрөг,

- 2014 оны 12 дугаар сарын цахилгааны төлбөр 62.040 төгрөг,

-2014 оны 10 дугаар сарын усны төлбөр 42.370 төгрөг,

-2014 оны 11 дүгээр сарын усны төлбөр 42.430 төгрөг,

-2014 оны 12 дугаар сарын усны төлбөр 30.290 төгрөг,

-2014 оны 1, 2, 3, 4, 10, 11, 12 дугаар сарын дулааны төлбөр сар бүр 200.000 төгрөг, нийт 1.400.000 төгрөг. Түрээслэсэн 242.2 м.кв талбайн сарын түрээс 2.543.100 төгрөг, 30 м.кв талбайн сарын түрээс 450.000 төгрөг, нийтдээ түрээсийн төлбөр 2.993.100 төгрөг юм. Нийт төлбөр 10.961.310 төгрөг болж байгаа ч манай байгууллага 10.538.800 төгрөгийг нэхэмжилж байгаа. 422.510 төгрөгийг нэхэмжлээгүй гэв.

 

Хариуцагч Х ХХК-ийн захирал Ж.Эшүүхэд гаргасан тайлбартаа:

Тус байгууллага нь 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс Э-2 байрны зүүн жигүүрийн 2 дугаар давхрын 242.4 м.кв байрыг түрээсийн гэрээгээр ашиглахаар болсон. Зуны дулаан цагт манай сувилал үйл ажиллагаагаа хэвийн явуулж болж байсан бөгөөд 6, 7, 8, 9 дүгээр сарын түрээсийн төлбөрийг гэрээний дагуу төлсөн.

Гэтэл хүйтний улирал эхлэнгүүт Э ХХК нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, дулаан хангагч байгууллагатай байгуулсан гэрээнийхээ дагуу үүргээ биелүүлэхгүй, дулаан хангагч байгууллагад шаардлага тавьж түрээсийн байрыг дулаанаар хэвийн хангуулах, түрээслэгч байгууллагын үйл ажиллагаагаа хэвийн явуулах бололцоогоор хангах арга хэмжээ аваагүй болно.

Энэ талаар гэрээгээ биелүүлж ажиллахыг түрээслүүлэгч Э ХХК-иас удаа дараа амаар болон бичгээр шаардаж байсан боловч гэрээгээ биелүүлэхгүй, манай хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн.

Мөн гэрээний 1 жилийн хугацаа дуусмагц түрээслэгч тал манайхтай ярьж тохиролцолгүй түрээсийн үнийг гэнэт 50 хувиар нэмж, учрыг лавлахад манай доод давхарт ядуу өрхийн хүүхдүүдийн цэцэрлэг оруулж тэр түрээсийн мөнгийг байгууллагууд дээр нэмсэн байсан.

Учир нь тэр үед цэцэрлэгийн зориулалттай байруудыг зориулалтаар ашиглахгүй байна гэсэн мэдээлэл телевизээр цацагдаж байсан. Гэтэл оруулсан цэцэрлэг нь ямар ч үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, мэргэжлийн ганц ч багшгүй, маш бохир заваан, түүгээр барахгүй хүний бяцхан үрсийг өдөржин уйлуулж, өдөрт ганц хоол өгдөг байсныг бид Э ХХК-д мэдэгдэн эмнэлэг, цэцэрлэг 1 газар байж болохгүйг зөвлөсөн.

Үүний улмаас өвчнөө эмчлүүлэх гэж хэвтсэн хүмүүс нэмж өвчин авахад хүрч сувиллыг орхин гарч байснаас манай байгууллага үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байдалд орж манай сувилал уг түрээсийн байрыг орхин гарахаас аргагүйд хүрсэн.

Ийнхүү түрээслэгч байгууллагын хэвийн үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бололцоог нь хангаагүй, хохироочихоод түрээсийн төлбөр нэхэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд сүүлд нэмэлтээр авсан өрөөг нэг ч удаа ашиглаагүй.

Учир нь тэнд бариа, зүү тавих байсан боловч дулаалаад нэмэр байгаагүй, маш хүйтэн байсан. Иймээс бид хоорондоо гэрээ байгуулж ажилласан боловч аль аль талын буруугаас шалтгаалах учраас хоорондоо тохиролцож болох байх гэж бодож байна.

Хүйтний улиралд хүйтэн байранд эмчилгээ сувилгааны ажил явуулах бололцоогүй болж дулаан хангагч байгууллагатай нь уулзахад гэрээ байгуулсан Э ХХК-тай харьцана гэдэг байсан бөгөөд Э ХХК нь энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, бараг өдөр бүр эмчлүүлэгсдээс хэл ам гарч бид цааш уламжилдаг боловч сүүлдээ танайхаас өөр хэл ам гаргадаг газар алга, хүйтэн гээд байвал гар гэсэн.

Бидний ажил тухтай орчинд хүний эрүүл мэндийг сахин хамгаалж, олон олон ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлдэг, цаашлаад хүний амь насыг сахин хамгаалах үүрэгтэй учраас хүйтэн газар эмчилгээ явуулахад хүндрэлтэй, үр дүнгүй байсан.

Эмчилгээ явуулах байр олддог боловч түрээс маш өндөр тул 50 хувийн хөнгөлөлтөөр 250.000 төгрөгөөр хэвтүүлдэг бидний хувьд хэцүү байсан учир халаалттай төвийн шугаманд холболттой, өвөл дулаан гэсний үндсэн дээр маш санй дулаалж, хэвтэх 2 өрөө, эмчилгээ барианы өрөөнүүдэд тень тавьж өвлийг барсан.

Дараа жил магадлан итгэмжлэлийн шалгуурт орох ажлаа тэр байранд бэлдсэн байсан, зарим өрөөнүүдийг тохижуулж янзалсан байсан болохоор нүүх боломж хайгаагүй.

Гэтэл яамны шалгалтаар байр өөрчил гэсэн албан үүрэг өгсний дагуу бид тэндээс түр нүүн өөр газарт очиж магадлангаа аваад эргэж ирэх байсан.

Түрээсэнд өгөх 6.500.000 төгрөгөөр ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг, тэдний үйл ажиллагааг дэмжих, олон улсын хандивладаг байгууллага гэх Сара нийгэмлэгийн тэргүүн н.Ариунжаргал гэдэг хүнд бүтэн жилийн түрээсийг чинь төлж өгнө гэхээр нь итгээд өгчихсөн.

Тэд залилан хийж байсан гэх ба Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдлөө өгөөд мөнгөө авч чадахгүй байгаагаа Э ХХК-ийн удирдлагууд болон санхүүд хэлж байсан гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 10.538.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2014 оны 10, 11, 12 дугаар саруудын түрээсийн төлбөр 8.955.800 төгрөг, 2014 оны 9-12 дугаар саруудын цахилгааны төлбөр 490.420 төгрөг, 2014 оны 10-12 дугаар саруудын усны төлбөр 115.090 төгрөг, 2014 оны 1-4, 10-12 дугаар саруудын дулааны төлбөр сар бүр 200.000 төгрөг, нийт 1.400.000 төгрөг,

Нийт төлбөр 10.961.310 төгрөг болж байгаа ч 10.538.800 төгрөг нэхэмжилсэн/

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн ерөнхий захирал Д.Баяржаргал болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба Э ХХК нь хариуцагч Х ТББ-тай 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээг байгуулсан ба уг гэрээгээр түрээслэгч Х ТББ нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Э-2 төвийн /хуучин цэцэрлэг/ 2 дугаар давхрын зүүн жигүүрийн 242.2 м.кв талбайг 1 жилийн хугацаатай эзэмшиж, ашиглахаарнийт түрээсийн төлбөрт сард 2.000.000 төгрөг төлөхөөр тохирчээ.

дээрх гэрээний хугацаа дуусмагц талууд 2014 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэрээний хугацааг сунгахаар тохирч 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр дахин түрээсийн гэрээ байгуулсан ба мөн гэрээний 4.1-т зааснаар түрээслэгч Х ТББ нь 242.2 м.кв талбайн түрээсийн төлбөрт 2.543.100 төгрөг /242,2 м.кв*10.500төгрөг=2.543.100 төгрөг/ төлөхөөр тохирсон байна.

Мөн гэрээний талууд 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан түрээслэгч нь Э-2 төвийн 1 дүгээр давхрын 30 м.кв талбайг 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 8 сарын хугацаагаар эзэмшиж, ашиглахаар, 30 м.кв талбайн хөлсөнд сард 450.000 төгрөг төлөхөөр харилцан тохирч гэрээ байгуулсан нь талуудын тайлбар, түрээсийн гэрээнүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 5-8, 189-192, 294, 143-147 дугаар тал/

 

Хариуцагч Х ХХК-ийн захирал Ж.Энь гэрээг дахин байгуулахдаа түрээсийн төлбөрийг үндэслэлгүй нэмсэн гэсэн хэдий ч тэрээр уг гэрээнд өөрийн хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран байгууллагын тамгыг даран баталгаажуулсан тул нэхэмжлэгч Э ХХК-ийг түрээсийн төлбөрийг үндэслэлгүй нэмсэн гэж үзэх боломжгүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 28, 2014 оны 9 дүгээр сарын 5, 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрүүдийн гэрээ бүр нь энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл бөгөөд гэрээнд оролцогч талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон харилцан гарын үсгээ зуран, байгууллагуудын тамгаа даран баталгаажуулснаар хүчин төгөлдөр болжээ.

/ХХ-ийн 5-8, 189-192, 294 дүгээр тал/

 

Х ТББ нь тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах, зөв хооллох сургалт зохион байгуулах чиглэлээр, зүү төөнө засал, физик эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хэлбэрээ өөрчлөн Х ХХК болон бүртгэгдсэн ба захирлаар нь мөн Ж.Энхцэцэгийг томилсон байна.

/ХХ-ийн 53, 58-59, 76-115, 261 дүгээр тал/

 

Хариуцагч Х ТББ нь хэлбэрээ өөрчлөн Х ХХК болсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул нэхэмжлэгч талын хүсэлтээр Х ТББ-ыг Х ХХК-иар сольсон болно.

 

Х ТББ буюу Х ХХК нь Э ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан тус компанийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн тодорхой хэсэг талбайд хэсэг хугацаагаар үйл ажиллагаа явуулсан талаараа маргахгүй байгаа болно.

 

Э ХХК-ийн Э-2 төв /хуучнаар цэцэрлэг/-ийн барилга нь нийт 2.200 м.кв талбай бүхий бөгөөд хариуцагч Х ХХК нь уг барилгын тодорхой хэсгийг буюу барилгын 2 дугаар давхрын зүүн талын 242.2 м.кв, мөн 1 дүгээр давхрын 30 м.кв талбайг түрээслэх гэрээг байгуулан өөрийн эзэмшил, ашиглалтанд байлган үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь бус тодорхой хэсгийг нь түрээслэсэн тул гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлагагүй.

Хариуцагч Х ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаагаар Э ХХК-ийн өмчлөлийн байранд үйл ажиллагаа явуулсан байх ба мөн компанийн захирал Ж.Э2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ...10, 11, 12 сарын төлбөр 5.000.000 төгрөг өрхийн амьжиргааг дэмжих Сара нийгэмлэгт байршуулсан. Үлдэх 5.000.000 төгрөгийг Сара нийгэмлэг хандивлахаар болсон. Сара нийгэмлэг төлөөгүй нөхцөлд манай байгууллага 10.000.000 төгрөг төлнө хэмээн төлбөртэй холбоотой тодорхойлж байжээ.

/ХХ-ийн 61 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн нягтлан бодогч Б.Болормаа, хариуцагч Х ХХК-ийн захирал Ж.Энар 2014 оны 1 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд 2 байгууллагад хөтлөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй болон хураангүй бүртгэлийн бичилтийг үндэслэн түрээслэгч байгууллагын төлбөрийн тооцоотой холбоотой асуудлаар 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр тооцоо нийлэхэд дээрх хугацааны төлбөрт түрээслэгч Х ХХК 10.780.400 төгрөг төлөхөөр байна гэжээ.

/ХХ-ийн 70 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Х ХХК-иас нийт түрээслэсэн талбайгаас дулааны төлбөрт сард 326.070 төгрөг нэхэмжлэхээр байх боловч 200.000 төгрөг нэхэмжилсэн талаараа тайлбарласан ба хариуцагч нь барьцаа төлбөр төлөөгүй байна.

/ХХ-ийн 69, 139-142 дугаар тал/

 

Э ХХК нь дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах тухай гэрээг холбогдох байгууллагуудтай нь байгуулсан ба Э ХХК нь 2014-2015 оны халаалтын улиралд хэвийн дулааны эрчим хүчээр хангагдаж байсан, мөн онуудад төлбөрийн тооцоогүй болох нь Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 3/196 тоот тодорхойлолтоор,

2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарыг хүртэл гэрээний дагуу халаалт, халуун усаар хангагдаж байсан, мөн хугацааны төлбөрийн тооцоогүй болох нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 36 тоот тодорхойлолт болон холбогдох баримтаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 129-133, 263-265, 200-202 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4-т зааснаар түрээслэгч нь тухайн сард хэрэглэсэн дулааны хөлсийг ашиглаж байгаа талбайд ногдох хэмжээг Дулааны шугам сүлжээ ХК-ийн тарифаар, хэрэглэсэн цахилгаан, цэвэр, бохир усны хөлсийг дараа сард нь тоолуурын заалт баримтлан Эрчим хүчний зохицуулах газрын тарифаар тооцож төлнө гэж заасан байх ба түрээслэгч Х ХХК нь 2014 онд 10-12 дугаар саруудын түрээсийн болон усны төлбөр, 9-12 саруудын цахилгааны төлбөр, 1-14, 10-12 саруудын дулааны төлбөр төлөөгүй байх ба бусад саруудад түрээсийн болон ашиглалтын зардалтай холбоотой тооцоогүй байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч Х ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч Э ХХК түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь түрээсийн талбайг эзэмшиж, ашигласан хугацааны төлбөр, ашиглалтын зардлыг /цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус/ төлөх үндэслэлгүй талаарх баримтаа ирүүлээгүй бөгөөд энэ нь нотлогдохгүй байна.

 

Иймд хариуцагч Х ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 10.538.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгох нь зүйтэй.

/2014 оны 10, 11, 12 дугаар саруудын түрээсийн төлбөр 8.955.800 төгрөг, 2014 оны 9-12 дугаар саруудын цахилгааны төлбөр 490.420 төгрөг, 2014 оны 10-12 дугаар саруудын усны төлбөр 115.090 төгрөг, 2014 оны 1-4, 10-12 дугаар саруудын дулааны төлбөр сар бүр 200.000 төгрөг, нийт 1.400.000 төгрөг, бүгд 10.538.800 төгрөг/

 

Шүүх нэхэмжлэлийг 201оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх ба хариуцагч байгууллагын захирал Ж.Энхцэцэгт 201оны дугаар сарын 4ий өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, зохигчын эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, шүүх хуралдааныг 16 удаа хойшлуулснаас хариуцагч талын хүсэлтээр, хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцуулах үүднээс 14 удаа хойшлуулж зэргээс үзэхэд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Хариуцагч Х ХХК-д 201оны 1 дүгээр сарын 4ий өдрийн 09 цагт шүүх хуралдаан болохыг мэдэгдсэн боловч хариуцагч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюуны хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Хэргийн 149-164 дүгээр талд авагдсан баримтуудыг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 5747 дугаар бүхий сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар хүлээн авахаас татгалзсан болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч Х ХХК-иас 10.538.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 183.570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 183.570 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж Х төрийн бус байгууллагын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн тус шүүхийн шүүгчийн 201оны 11 дүгээр сарын 03ы өдрийн 35164 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Н.САРАНГҮН