Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/31

 

2025       01          21                                          2025/ШЦТ/31

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

Шүүх Халдааны нарийн бичгийн дарга Б.З

Улсын яллагч Т.Т

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ш

Хохирогчийн өмгөөлөгч Д.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э

 Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гт холбогдох эрүүгийн 2425003390488 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.Г

 

Холбогдсон хэргийн талаар:

       Шүүгдэгч Б ургийн овогт Гын Г нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 39 минутын орчимд 00-00 .... улсын дугаартай Тоёота Марк экс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч Хдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас Орхон аймгийн Баян-Өндөр сум ................ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С” худалдааны төвийн зүүн талын авто замын зохицуулдаггүй явган хүний гарцаар зорчиж явсан явган зорчигч хохирогч Г.Дыг мөргөж, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        Шүүх Халдааны хэлэлцүүлэгт:

        -шүүгдэгч Г.Гийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж маш их гэмшиж байна гэх мэдүүлэг,

       -хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Шгийн мэдүүлсэн:******* минь осолд орсны улмаас бие нь их муу байна. Өөрийгөө аваад явж байсан хүн, одоо их хэцүү байдалтай боллоо. Эмчилгээний зардал, хохирлоо төлүүлмээр байна. Ээж одоо хэвтрийн байдалтай, хэдэн хүүхдүүдийн хамт л байна. Дүү охин хөдөө орон нутгаар явж ажилладаг. Цагаан идээний лангуу түрээсээр олон жил ажиллуулсан, одоо Хаасан гэх мэдүүлэг,

       - эрүүгийн 2425003390488 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан:

            -Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 12-17-р тал/            -хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 18-рх тал/

-хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай ...08 цаг 39 минут 18 секундэд ертөнцийн зүгээр баруун талаас саарал өнгийн хувцастай хар цүнх барьсан эмэгтэй гарч ирэв. 08 цаг 39 минут 39 секундэд ертөнцийн зүгээр баруун талаас саарал өнгийн хувцастай хар цүнх барьсан эмэгтэй явган хүний гарц дээр явж байна. 08 цаг 39 минут 45 секундэд саарал өнгийн хувцастай хар цүнх барьсан эмэгтэй явган хүний гарц дээр улаан өнгийн тээврийн хэрэгсэлд мөргүүлээд газар унав. 08 цаг 39 минут 53 секундэд улаан өнгийн тээврийн хэрэгслээс 2 хүн гарч ирэв.. гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 17-21-р тал/

-Хохирогч Г.Дын мэдүүлсэн:.2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын ................ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” төвийн явган хүний гарцаар гарах гэтэл улаан өнгийн машинд мөргүүлсэн. Тухайн үед намайг гарцаар гарах үедулаан өнгийн машин хол явж хараглдсан. Миний харснаар Баян худалдааны төвийн урд явж харагдсан. Тэр улаан өнгийн машин намайг гарцаар гараад талд орж байхад ирээд мөргөчихсөн. Өглөө би 8 цагийн орчим ажилдаа явж байсан. Би 20 жил хувиараа цагаан идээ зарж амьдралаа залгуулдаг. Банкны лийзинг төлдөг, одоо тэтгэврийн зээл 2026 оны 06 сар хүртэл зээл аваад төлж явна. Лангуу түрээсэлдэг төлбөр зэргээс шалтгаалаад ажил хийх боломжгүй болчихоод хэвтэж байна. Одоогоор миний бие эрүүл мэнд, сэтгэл санаа хохирчихсон маш их гомдолтой байна. Өнөөдөр би эрүүл саруул явж байсан бол тухайн төлбөр зээл өрөө хэвийн төлөөд явж байх байсан. Сургуулийн 1-10-р ангийн 4 сурагчийг тэжээж тэтгэдэг. Миний умдгийн яс хугарсан, суудал яс зөрүүтэй. Хагалгаанд орох боломжгүй дийлэхгүй, хагалгааны заалтгүй. 50 хоногийн хэвтрийн дэглэм барина гэсэн. Хэвтрийн дэглэм барихдаа ямар ч хөдөлгөөн хийхгүй байснаас болж шархалж сүүжний ар тал цоорсон. Өвчин намдаах тариа өдөрт 2 удаа, өвчин намдаах эм өдөрт 4 цагийн зайтай ууж байна. Цус төлжүүлэх “Алтан гагнуур” “Барагшуун” кальци зэргийг хэрэглэж байна…Тэтгэврийн зээл сард 529,000 төгрөг, ипотек 220,000 төгрөг, лангууны түрээс 230,000 төгрөг тус тус төлдөг…гэх мэдүүлэг /хх-ийн 26-32-р тал/,

-гэрч Б.Хын мэдүүлсэн:...2024 оны 06 дугаар сарын 30-ны өглөө ажилдаа явах гээд найз залуу Г.Гийн хамт Тоуоtа Магк X загварsн 00-00 .... улсын дугаартай тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах "Х" зочид буудлаас гараад Орхон аймгийн Баян-Өндөр сум, ................ийн нутаг дэвсгэрт байрлах С худалдааны төвийн урдуур гарч явтал манай найз залуу явган хүний гарц дээр хүн мөргөчихсөн. Тухайн үед би урд талын суудал дээр найз залуугийнхаа хажууд суугаад явж байсан. Нойр хүрээд зүүрмэглээд явж байтал манай найз залуу ямар нэгэн юм мөргөөд тоормос гишгэхээр нь би сэрээд харсан. Зам дээр нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Машинаас буугаад очоод хартал уг эмэгтэй дээшээ хараад хэвтэж байсан. Тухайн үед маш их шоконд орсон тул зарим зүйлийг тод санахгүй байна. Юу ч гэсэн би очоод толгойг нь өргөөд өвдөг дээрээ тавиад түргэн тусламж иртэл хүлээгээд дараа нь эмнэлгийн машинаар тухайн эгчийг аваад шууд эмнэлэг орсон... Манай найз залуу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 34-р тал/,

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 628 дугаартай ...Г.Дын биед хоёр талын умдаг болон суудал ясны урд хэсгийн далд хугарал /эрвээхэй хэлбэрийн хугарал/, хоёр сарвуу, зүүн шуу, бэлэг эрхтэн, хошногоны эргэн тойрон, зүүн гуянд цус Халт, тархи доргилт, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байна. Хоёр талын умдаг болон суудал ясны урд хэсгийн далд хугарал /эрвээхэй хэлбэрийн хугарал/ нь амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.18-ны зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Хоёр сарвуу, зүүн шуу, бэлэг эрхтэн, хошногоны эргэн тойрон, зүүн гуянд цус Халт, тархи доргилт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн шанаанд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт, хэргийн 38-40 дэх тал/,

-Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн төвийн бүртгэлийн хуудасны хуулбар /хх-ийн 41-43-р тал/,

-Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Цагдаагийн ахмад П.Бат-Эрдэнийн гаргасан 2024 оны 07-р сарын 19-ний өдрийн:... Тоуоtа Магк X загварын 00-00 .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Гын Г /РД:................../ нь: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч Хдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Галсан овогтой Дашдулам нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх үндэслэлгүй байна... гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 46-47-р тал/,

-Хохирогч Г.Д /РД:................../-ийн өвчний түүхийн хуулбар, холбогдох эмнэлгийн бичиг баримтын хуулбар /хх-ийн 72-90-р тал/,

-Хохирогч Г.Даас гаргаж өгсөн хохирлын баримт, Худалдаа хөгжлийн банкны тэтгэврийн зээлийн гэрээний хуулбар, “Баясахмандал” ХХК-ийн “Бичил” худалдааны төвд ажлын байр түрээслүүлэх гэрээний хуулбар, хохирогчийн гэмтлийг харуулсан гэрэл зургууд /хх-ийн 93-131-р тал/,

- Тоуоtа Магк X загварын 00-00 .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 134-р тал/,

-Шүүгдэгч Г.Гөөс хохирогч Г.Дд учирсан хохиролд 1,970,000 төгрөг төлсөн тухай баримтууд /хх-ийн 137-140-р тал/,

-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1520 дугаартай: ... Хохирогч Г.Дын сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. Г.Дын сэтгэцэд 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 191-194-р тал/,

-Шүүгдэгч Г.Гийн яллагдагчаар мэдүүлсэн:..Намайг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 39 минутын орчимд 00-00 .... улсын дугаартай Тоёота Марк экс загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч Хдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас Орхон аймгийн Баян-Өндөр сум ................ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С” худалдааны төвийн зүүн талын авто замын зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарах зорилгоор зорчиж явсан явган зорчигч, хохирогч Г.Дыг мөргөж, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ухамсарлаж байна. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчоос уучлалт гуйж хохирол мөнгө төгрөг барагдуулж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 58-р тал/,

-шүүхэд хохирогч талаас гаргасан иргэний нэхэмжлэл, хавсаргасан баримтууд зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан. Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өглөөний 08 цаг 39 минутын орчимд 00-00 .... улсын дугаартай Тоёота Марк экс загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум ................ийн нутаг дэвсгэрт “С” худалдааны төвийн зүүн талын авто замын зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн зорчиж явсан явган зорчигч Г.Дыг мөргөж биед нь хоёр талын умдаг болон суудал ясны урд хэсгийн далд хугарал /эрвээхэй хэлбэрийн хугарал/, хоёр сарвуу, зүүн шуу, бэлэг эрхтэн, хошногоны эргэн тойрон, зүүн гуянд цус Халт, тархи доргилт, зүүн шанаанд зулгаралт бүхий хүнд зэргийн гэмтэл учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, камерын бичлэг, тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, сэжигтний мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Г.Гийн үйлдлийн улмаас Г.Дын биед хүнд гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Г.Дын мэдүүлсэн... 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын ................ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” төвийн явган хүний гарцаар гарах гэтэл улаан өнгийн машинд мөргүүлсэн. Тухайн үед намайг гарцаар гарах үед улаан өнгийн машин хол явж хараглдсан. Миний харснаар Баян худалдааны төвийн урд явж харагдсан. Тэр улаан өнгийн машин намайг гарцаар гараад талд орж байхад ирээд мөргөчихсөн...гэх мэдүүлэг, гэрч Б.Хын мэдүүлсэн ..Зам дээр нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Машинаас буугаад очоод хартал уг эмэгтэй дээшээ хараад хэвтэж байсан. Тухайн үед маш их шоконд орсон тул зарим зүйлийг тод санахгүй байна. Юу ч гэсэн би очоод толгойг нь өргөөд өвдөг дээрээ тавиад түргэн тусламж иртэл хүлээгээд дараа нь эмнэлгийн машинаар тухайн эгчийг аваад шууд эмнэлэг орсон... гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 628 дугаартай ...Г.Дын биед хоёр талын умдаг болон суудал ясны урд хэсгийн далд хугарал /эрвээхэй хэлбэрийн хугарал/, хоёр сарвуу, зүүн шуу, бэлэг эрхтэн, хошногоны эргэн тойрон, зүүн гуянд цус Халт, тархи доргилт, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байна. Хоёр талын умдаг болон суудал ясны урд хэсгийн далд хугарал /эрвээхэй хэлбэрийн хугарал/ нь амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.18-ны зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо... гэх дүгнэлт, Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Цагдаагийн ахмад П.Бат-Эрдэнийн гаргасан 2024 оны 07-р сарын 19-ний өдрийн: ....Тоуоtа Магк X загварын 00-00 .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Гын Г /РД:................../ нь: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч Хдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Галсан овогтой Дашдулам нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх үндэслэлгүй байна... гэх мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Г нь автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчсөн тухай мөрдөгчийн магадалгаатай танилцсан ба гомдол гаргаагүй, хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргаагүй байна.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”,

2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан нийгэмд аюултай гэм буруутай  үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тогтоосон ба хүний эрүүл мэндэд хүнд зэргийн хохирол учруулсан бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д уг гэмт хэргийн шинжийг тодорхойлон заасан.

Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Цагдаагийн ахмад П.Бат-Эрдэнийн гаргасан 2024 оны 07-р сарын 19-ний өдрийн:... Тоуоtа Магк X загварын 00-00 .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Гын Г /РД:................../ нь: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч Хдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Галсан овогтой Дашдулам нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх үндэслэлгүй байна... гэх мөрдөгчийн магадалгаа болон замын камерын бичлэг,түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, хохирогчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг зэрэг хоорондоо зөрүүгүй,харилцан нэгнээ баталсан шинжтэй нотлох баримтуудаар Г.Г нь автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан Г.Дыг мөргөж гэмтээсэн болох нь эргэлзээгүй тогтоогдсон байна.

            Эрүүгийн хуульд заасан болгоомжгүй гэм буруутай үйлдэл нь, буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.           

         Шүүгдэгч Г.Г замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж нийгэмд, бусдад хор хохирол учруулж болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой ч хайхрамжгүй хандсаны улмаас тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган хүний гарцаар гарч явсан Г.Дыг мөргөж Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул,

        шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан  “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хор уршиг учирч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн хайхрамжгүй хандсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй. 

        Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

            Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

           Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

        5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч Г.Г нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд эрүүл, болох нь тогтоогдсон байна.             

Шүүх Халдаанд улсын яллагч: Шүүгдэгч 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 39 минутын орчимд 00-00 .... улсын дугаартай Тоёота Марк экс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч Хдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас Орхон аймгийн Баян-Өндөр сум ................ийн нутаг дэвсгэрт “С” худалдааны төвийн зүүн талын авто замын зохицуулдаггүй явган хүний гарцаар зорчиж явсан явган зорчигч Г.Дыг мөргөж, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хохирогчийн эмчилгээний зардал баримтаар 1,343,104 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлыг 3-р зэрэглэл гэж тогтоосон тул хүснэгтэд зааснаар дээд хувь хэмжээгээр тооцож гаргуулах саналтай. Олох байсан орлого, бусад баримтаар нотлогдоогүй зардал зэргийг иргэний нэхэмжлэл гаргах замаар нэхэмжлэх эрхтэйг заах саналтай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э: Зүйлчлэл болоод гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдгээ илэрхийлсэн. Мөн шүүхээс тогтоосон зардлыг төлнө гэдгээ илэрхийлсэн. Хохирогчийн гаргасан E баримтуудаас 721,488 төгрөгийг хангах боломжтой гэж үзсэн. Зарим нэг үнийн дүн харагдахгүй балархай, тодорхойгүй, ерөөсөө баримтгүй 1,940,100 төгрөг, олох байсан орлого 19 сая төгрөг зэргийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хууль журмын дагуу тооцож гаргахад татгалзах зүйлгүй гэж,

-хохирогчийн өмгөөлөгч Д.Н:..Хохирогчийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Нэгэнт шүүгдэгч гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэл дээр маргахгүй гэсэн учраас зөвхөн хохирлын нэхэмжлэлтэй холбоотойгоор дүгнэлт гаргана. Хохирогчийн гаргасан иргэний нэхэмжлэл бол нийт 23,239,373 төгрөг байгаа. Үүн дээр сэтгэцэд учирсан хохирлыг 3-р зэрэг гэж тогтоосон тул дээд хувь хэмжээгээр тооцож гаргуулах саналтай. Олох ёстой байсан орлогыг гаргуулах үндэстэй гэж үзэж байна. Хохирогчийг 2026 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл асаргаанд байхаар Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтоосон. Борлуулалтын орлогыг тооцохдоо хохирогчийн хувийн дэвтрээс 2024 оны 1-6 сард олсон орлогыг түүж тооцсон. 1 сард дунджаар 2,698,040 төгрөгийн цагаан идээ борлуулдаг байсан тул 30%иар ашиг тооцож 809,412 төгрөгийг сарын ашиг гэж үзэж 24 сар 19 хоногт 19,938,515 төгрөг олох орлого гэж үзэж нэхэмжилсэн. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 3-р зэрэглэлийн дээд хэмжээгээр тооцож 15 сая төгрөг тус тус нэхэмжилсэн гэж тус тус дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Г.Г нь үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг төлсөн, цаашид гарсан зардлыг төлөхөө илэрхийлсэн байна.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирол төлбөрөөс төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардлаас нөхөн төлсөн зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх саналтай. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч:Шүүгдэгч гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа. Өөрийн боломж чадлын хэмжээнд хохирол төлсөн, цаашид шүүхийн тогтоосон хэмжээгээр төлөхөө илэрхийлсэн. Анх удаа болгоомжгүй хэрэгт холбогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу шийтгэнэ үү гэж тус тус санал гаргасан.

3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

Хохирогч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: E баримтаар авсан эм хэрэгсэлд нийт 711,308 төгрөг, охин Одхүүгийн дансаар авсан эм хэрэгсэл 216,250 төгрөг, Одхүүгийн хоол унд эм тариа зөөсөн таксины төлбөрт 195,000 төгрөг, амин дэм витамин, наалт, хиймэл арьс тос гэх мэтэд 1,940,100 төгрөг, нотариатын болон банкны хуулга авахад гарсан зардал 66200 төгрөг, УБ хот руу шинжилгээнд явсан зардал 172,000 төгрөг, олох ёстой байсан орлого19,938,515 төгрөг, нийт 23,239,373 төгрөг нэхэмжилж байна гэсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй.

Шүүх, хохирогчийн нэхэмжлэлдээ хавсаргасан болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад, E баримтаар авсан эмийн зардал 711,308 төгрөг, охин Одхүүгийн дансаар авсан эм хэрэгслийн үнэ 216,250 төгрөг, УБ хот руу шинжилгээнд явсан зардал 172,000 төгрөг, нийт 1,099,558 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзсэн.

Баримтаар нотлогдоогүй амин дэм витамин, наалт, хиймэл арьс тос гэх мэтэд зарцуулсан гэх 1,940,100 төгрөг, олох ёстой байсан орлого 19,938,515 төгрөг зэргийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж хэлэлцэхгүй орхиж,

гэмт хэргийн шууд хохиролд тооцогдохгүй, нотариатын болон банкны хуулга авахад гарсан зардал 66200 төгрөг, хангалттай баримтгүй, охин О хоол унд эм тариа зөөсөн таксины төлбөр 195,000 төгрөг зэргийг хэрэгсэхгүй болголоо.

Олох ёстой байсан орлого 19,938,515 төгрөгийн нэхэмжлэлийн үндэслэл хангалттай нотолгоогүй гэж үзсэн. Худалдаа үйлчилгээ эрхлэгчийн бизнесийн ашиг орлого нь татвар төлсөн баримт, төлбөрийн E баримтууд, бараа хүлээн авсан орлогын баримт зэрэг санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлогдох боломжтойг дурьдах нь зүйтэй.

Хохирогч Г.Дын сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжилсэн.

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1520 дугаартай... хохирогч Г.Дын сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. Г.Дын сэтгэцэд 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна.Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна... гэх шинжээчийн дүгнэлт гарсан, хавтаст хэрэгт хохирогч талаас гаргаж хавсаргасан, хохирогчийн биеийн байдлын талаархи гэрэл зураг, өрхийн эмчийн тодорхойлолт, амбулаторийн карт зэрэг нотлох баримтуудаар ослын улмаас хохирогчид учирсан гэмтлийн хор уршиг арилаагүй, хэвтрийн дэглэмд бусдын асаргаанд байгаа болох нь тогтоогдож байх тул

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн Халдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай  “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын хавсралт жишиг аргачлалын Гурав дахь хэсгийн 3.4-д” Энэ хэсгийн 3.3-т заасан хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу “100” хувь болно. Иймд... хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баримталсан. Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу...3-р зэрэглэл 9-15% гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно” гэж заасны дагуу,

Хүснэгтийн гуравдугаар зэрэглэлд заасан 9-15% гэж заасан хэмжээний 15%иар, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 1 дүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлсэн 660,000 төгрөгөөр тооцож /660,000х150=99,000,000х15%= 14,850,000 төгрөг/14,850,000 төгрөгийг хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд тооцон гаргуулахаар шийдвэрлэлээ. Ингэж шийдвэрлэхдээ, хэргийн нөхцөл байдал, хохирогчид учирсан гэмтлийн шинж байдал сөрөг үр дагавар, эдгэрэлтийн хугацаа, насны байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Г.Г нийт 1,800,000 төгрөг хохирогчийн эмчилгээ сувилгааны зардалд төлсөн байна.

Нэхэмжлэлийн нийт шаардлагаас, сэтгэцэд учирсан хохиролд 14,850,000 төгрөг, бусад зардал 1,099,558 төгрөг, нийт 15,949,558 төгрөгийн шаардлага хангагдахаас, шүүгдэгчийн төлсөн 1,800,000 төгрөгийг хасаж, 14,149,558 төгрөгийг  шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар Хаагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, хэргийн газраас авсан хэсэг үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримтын комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б ургийн овогт Гын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167, 177 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.3-т зааснаар шүүгдэгч Г.Гөөс нийт 14,149,558 төгрөг гаргуулж хохирогч Г.Д /, /РД:................../-т олгуулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 261,200 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, 21,878,615 төгрөгийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар Хаагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

   7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ