Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2017/00157

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2017/00157

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын 05 дугаар багт оршин суух, .... овогт БН /О/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын 05 дугаар багт оршин суух, Архан харуул овогт ББ /.................../-т холбогдох,

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч 155/2016/01169/и/ дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Д, нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Н нь Б.Бтай 2014 онд оюутан байхдаа танилцаж, үерхэж байгаад 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр охин Мг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, ирж очин амьдарч байсан. Хүүхдээ гарснаас хойш Ббидэн дээр огт ирээгүй. Одоо бүр миний хүүхэд биш гэх болсон. Иймд Б.Быг миний охин Мгийн төрсөн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Ббид хоёр эргэж хамт амьдарч чадахгүй байх. Оюутан байхдаа надад гар хүрч зодож байсан удаатай. Тийм учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Хариуцагч Бшүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баасанжав овогтой Б нь Б.Нтай 2014 онд оюутан байхдаа танилцаж, үерхэж нэгнийдээ ирж, очин амьдарч байсан нь үнэн. Гэвч 2015 онд салсан. Салснаасаа хойш 2 сар гаруй хугацааны дараа Н нь өөрийн ээж Нарантуяагийн хамт манайд ирж жирэмсэн болсон гэдгээ хэлсэн. Миний бие Б нь салахаасаа өмнө иргэн Нарантуяа, Н нарын хамтаар Тариалан сумын хүн эмнэлэгт очиж жирэмсэн болсон эсэхийг тестээр үзүүлж, жирэмсэн болоогүйг нь миний бие өөрийн нүдээр харсан учир охин Мг өөрийн хүүхэд гэдэгт эргэлзээтэй байсан боловч нэгэнт миний охин мөн болох нь тогтоогдсон тул би цаашид Нтай хамт амьдрах хүсэлтэй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Б.Бт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Бнар 2014 оноос гэр бүлийн дотно харьцаатай байсан бөгөөд тэдний дундаас 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр охин Н.М төрсөн болох нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 6731000074, дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай Хөвсгөл аймгийн Тариалан сумын эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 8808 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байх тул 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Н.Мгийн төрсөн эцгээр Б.Быг тогтоох үндэслэлтэй байна.

Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Н.М нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Баас сар бүр тэтгэлэг гаргуулж, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Н.Мг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг. Мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Н.М нь 5 сартай байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 167.200 төгрөгийн 50 хувь болох 83.600 төгрөгийг охин Н.Мд сар бүр хүүхдийн тэтгэлгийг хариуцагч Бтөлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Н.Мд сар бүр төлөх тэтгэлэг 83.600 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.003.200 төгрөг болох тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.627 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Н.Мгийн төрсөн эцэг ................. овогт ББ мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Н.Мг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Баас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба хариуцагч Б.Баас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамж 28.627 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН