Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2017/00051

 

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2017/00051

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б СӨХ,

 

Хариуцагч: Б.Н

748 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Н.Ч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус Сөх-ны харъяа *******-р байрны ******* тоотод оршин суудаг Б.Н нь дундын өмчлөлийн болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр болсон СӨХ-ны мөнгийг төлөөгүйгээс дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хийгдэх засварын ажил хоошлогдож СӨХ-тэй холбоотой ажилд сөргөөр нөлөөлж байна. *******-р барны ******* тоотын оршин суугчид бусад оршин суугчдын адил лифтээр зорчиж, хог шороогоо цэвэрлүүлж бусад үйлчилгээг эрхийнхээ дагуу эдэлж байгаа мөртлөө үүргээ огт биелүүлэхгүй байгаа тул иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 1, 148 дугаар зүйлийн 2,3 дахь хэсгийг үндэслэж 2013 оны 12-р сарын 20800 төгрөг, 2014 оны 1-12-р сарын 249600 төгрөг, 2015 оны 1-12-р сарын 249600 төгрөг төгрөг, 2016 оны 1-11-р сарын 228800 төгрөг, бүгд 748800 төгрөг (Долоон зуун дөчин найман мянга найман зуун ) төгрөгийг Б.Н-с Б СӨХ-нд гаргуулж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б СӨХ нь сууцны өмчлөгчдийн холбооны төлбөрт нийт 748,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны явцад буюу шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа 728,000 төгрөг болгож багасгажээ.

Шүүхээс хариуцагч Б.Нд нэхэмжлэлийн хувийг гаргуулж, эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч хариу тайлбар ирүүлээгүй байна. Улмаар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсанаар 2013 оны 12 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд нийт 748,800 төгрөгний СӨХ-ний төлбөрөө төлөөгүй болох нь Төрийн банк, теллер 1012 гэсэн тэмдэг бүхий баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 4 дүгээр тал/ Хариуцагч нь хариу тайлбар ирүүлээгүй тул уг төлбөрийн талаар маргаагүй гэж үзнэ. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т зааснаар хариуцагч буюу сууц өмчлөгч нь үйлчилгээ үзүүлсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэлийн багасгасан шаардлагын хүрээд 728,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Б.Нс 728,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б СӨХ-д олгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22,022 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД