| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 195/2025/0431/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/531 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Цээрүүгүндүүг |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/531
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,
улсын яллагч Ж.Цээрүүгүндүүг /томилолтоор/
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******-*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408036500045 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, бармен мэргэжилтэй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн *******, *******ын ******* ******* од оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:УС/, ******* овогт *******ийн *******-*******.
Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” амралтын газар 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан хохирогчийг хавирч унагаан өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “Хохирогчийг унагаж, гараараа цохисон, хөлөөрөө бол өшиглөөгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Дахин гэм буруутай үйлдэл гаргахгүй.” гэв.
Гурав: Эрүүгийн 2408036500045 дугаартай хэргээс.
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.гийн өгсөн: “Би 2024 оны 9 дүгээр сарын 04-ний орой Баянголын аманд байх Тойрол ван амралтын газарт дүү, найзын хамт очсон юм. Тэгээд тухайн өдрөө хоноод маргааш нь дахиад пиво ууж байгаад унтчихсан байсан юм. Тэгээд сэрсэн чинь нэг танихгүй залуу ирчихсэн байсан. Тухайн залууг гэж дуудаад байсан. Тэгээд тухайн залуутай танилцаад хамт орой болтол пиво уусан. Тухайн залуугийн найз нь орой ирнэ гэж байсан. Би бас нэг хуурай ах ийг дуудсан байсан. Ах ирээд байж байтал ын хоёр найз пиво авч ирчхээд буцаад явсан. Тэгээд ууж байгаад ахиад сэрсэн чинь тухайн ын пиво авч ирсэн хоёр найз нь дахиад хүмүүстэй тухайн гэрийн хаалгыг балбаад орж ирсэн. Тэгээд хэсэг юм яриад бүгд сууж байгаад нэг танихгүй жижигхэн залуу байхаар нь би хөгшөөн гээд хэлсэн чинь араас тухайн жижигхэн залуу хавирч унагаад толгой руу өшиглөөд чи намайг чи гэлээ гээд байхаар нь би за уучлаарай ах байсныг мэдсэнгүй ээ гэж хэлсэн чинь *******-******* гэх залуу над руу дайраад байсан. Тэгэхээр нь би за та нартай хэрүүл зодоон хиймээргүй байна. Миний хавирга хугархай гэж хэлсэн чинь манай дүү рүү дайраад хэрүүл хийгээд байхаар нь би за та нар явчихаа та нарыг хэн ч уриагүй шүү би энэ гэрийг өөрөө авсан шүү гэж хэлсэн чинь тухайн залуучуудтай хамт явж байсан ах гэх нь яасан гэнээ гээд намайг тохойлдоод хажуугаас нь нэг өндөр залуу намайг боогоод *******-******* гэх залуу нь одоо алчихъя гээд тэгээд бөөндөө нийлж намайг зодсон. Надтай хамт , , нар байсан. нь манай танил дүү байгаа юм. нь гийн эгч, нь манай хуурай ах байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал)
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.гийн дахин өгсөн: “Миний биед учирсан тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг хэрэг учрал болсон газарт байсан миний үл таних *******-******* гэдэг залуу намайг зодож дээрх гэмтлүүдийг учруулсан. Би сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Надад нэхэмжлэх төлбөрийн баримт байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал)
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.гийн дахин өгсөн: “2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр зодуулснаас болж зүүн нүдний дээд зовхинд цус хурж томорсон байдалтай зүгээр болохгүй байхаар нь 2024 оны 9 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж арьсаа зүсүүлж дотор нь хурсан цусыг шахуулж авсан юм. Тухайн өдөр гэх эрэгтэй нь баруун гараараа миний баруун тохой руу хальт тохойлдсон. Харин хамт байсан өндөр залуу нь цамцаар намайг боох гэж оролдсон төдий юм. Тэгсэн чинь *******-******* гэдэг залуу нь одоо би чамайг алчихъя гэж хэлээд шалан дээр унагааж байгаад цохиж, зодсон. болон өндөр залуу нь миний биед ямар нэгэн бэртэл, гэмтэл учруулаагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал)
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.гийн өгсөн: “2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр найз *******тэй хамт гэрийнхээ ойролцоо пиво ууж байхад ЕБС-ийн нэг ангид хамт сурдаг байсан Шайпаг хочит Н. нь Найрамдал зуслангийн ойролцоо байрлах өргөө нэртэй амралтын газарт байна хүрээд ирээч гэж дуудсан. ******* бид хоёр шөнийн 01 цагийн үед том савтай пиво гурвыг аваад очсон. Н. нь амралтын газрын монгол гэрт үл таних хүмүүсийн хамт байсан. Би гэрт нь орсноос хойш ганц, хоёр аяга пиво уугаад унтсан. Нэг сэрээд харахад ******* үл таних нэг залуутай хэрүүл маргаан хийж байсан. Би болио гэж хэлчхээд буцаад унтсан. Дахиад сэрэхэд цагдаа ирчихсэн зодоон хийсэн хүмүүсийг авч явна гээд *******тэй уулзаад зогсож байсан. ******* болохоор үл таних залууг унагаж байгаад хоёр, гурван цохисон гэж ярьж байсан. Тэгээд цагдаа нар *******д зодуулсан гэх үл таних нэг залуугийн хамт авч явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал)
5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 12104 дугаартай “Б.гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохигдох, өшиглөгдөх үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал)
6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дахь тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” амралтын газар 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан хохирогчийн хоолойг боох, хавирч унагаан өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.гийн өгсөн: “...*******-******* гэх залуу над руу дайраад байсан. Тэгэхээр нь би за та нартай хэрүүл зодоон хиймээргүй байна...хажуугаас нь нэг өндөр залуу намайг боогоод *******-******* гэх залуу нь одоо алчихъя гээд...зодсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал), хохирогч Б.гийн дахин өгсөн: “Миний биед учирсан тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, үүн хацар, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг хэрэг учрал болсон газарт байсан миний үл таних *******-******* гэдэг залуу намайг зодож дээрх гэмтлүүдийг учруулсан. Би сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Надад нэхэмжлэх төлбөрийн баримт байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), хохирогч Б.гийн дахин өгсөн: “...*******-******* гэдэг залуу нь одоо би чамайг алчихъя гэж хэлээд шалан дээр унагааж байгаад цохиж, зодсон. болон өндөр залуу нь миний биед ямар нэгэн бэртэл, гэмтэл учруулаагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал), гэрч Ч.гийн өгсөн: “...Нэг сэрээд харахад ******* үл таних нэг залуутай хэрүүл маргаан хийж байсан. Би болио гэж хэлчхээд буцаад унтсан. Дахиад сэрэхэд цагдаа ирчихсэн зодоон хийсэн хүмүүсийг авч явна гээд *******тэй уулзаад зогсож байсан. ******* болохоор үл таних залууг унагаж байгаад хоёр, гурван цохисон гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 12104 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.
Хэргийн хохирогч Б.гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ******* нь хоолойг боох, хавирч унагаан өшиглөсөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Иймд хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Б.гийн биед учирсан хөнгөн гэмтэл нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Хохирогч Б. нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцох боломжгүй, баримтаар нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаа талаар мэдэгдсэн байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.
Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заажээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчоос тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурж, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэжээ.
Сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.
Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3.300.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.д олгохоор шийдвэрлэв.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Дээрхи нөхцөл байдлуудыг шүүх тал бүрээс нь харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож уг зүйлд зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.
Энэ хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ийн *******-*******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар *******гөөс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу) 3.300.000 төгрөг гаргуулж хохирогч Б.д олгосугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар *******гөөс 67.240 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
7. Энэ хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ