Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 246

 

 

 

 

 

 

 

 

 

                                       MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч А.Ганзориг,

хохирогч Б.Халиун,

шүүгдэгч Б.Жаргалхүү, Ц.Наранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халиун овогт Батбэхийн Жаргалхүү, Боржигин овогт Цэрэндагвын Наранчимэг нарт холбогдох 201726010504 дугаартай, 188/2017/0298/Э индекстэй  эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 4 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Халиун овогт Батбэхийн Жаргалхүү /РД:ЧВ87041379/

 

            Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн цахилгааны инженер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 017 дугаар ангид тогооч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 4 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух,

            Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 228 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, түүнд оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, Боржигин овогт Цэрэндагвын Наранчимэг /РД:ШД82062309/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Яллах талын нотлох баримтууд :

            - Шүүгдэгч Б.Жаргалхүүгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Халиун, Наранчимэг, Энхтунгалаг гуравтай уулзаад “Элсэн цаг” нэртэй караокед орж 0,75 литрийн архи ууж дуусах дөхөөд байж байтал эхнэр Наранчимэг намайг дуудаад бид хоёр гарах гэж байтал Халиун, Энхтунгалаг хоёр араас гарч ирээд Халиун та хоёр хаяж явах гэж байгаа юм уу 2 пизда чинь гэж уурласан. Бид нар такси бариад “Сайхан” нэртэй караоке орж дуу дуулаад сууж байтал Наранчимэг намайг Халиуны гэрт хонохдоо Энхтунгалагтай унтаж хэвтсэн гэж хардаад байсан юм. Халиун дундуур нь орж ирээд Наранчимэгийг үсдэх гээд гараа сунгаад дайрах үед Наранчимэг Халиуны шанаа руу нь гараараа цохисон тэгээд сандал руу буцаж суугаад унасан. Эргэж босож ирээд Наранчимэгийг үсдээд Наранчимэг Халиуныг зөрүүлж үсдээд хоёулаа газар унасан. Би Наранчимэгийг салгаад Энхтунгалаг Халиуныг салгаад Наранчимэгийг Халиун нүүр лүү нь цохисон, би эхнэрээ хүнд цохиулаад байж чадалгүй Халиуныг түлхэж унагаасан, намайг Наранчимэг салгасан. ...Би Халиуныг түлхэж унагаасан, би эрүүнд нь өшиглөөгүй. ...Наранчимэг бид хоёр гэртээ хариад 00 цаг болж байхад Халиун манай гэрийн хаалгыг хүчээр татаж онгойлгож орж ирээд намайг орноос татаж унагаагаад ... зууралдаж байгаад тайвшраад суусан. Нарачимэгийг гичий янхнаар нь дуудаад хэрэлдээд гар гээд байхад гарахгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            - Шүүгдэгч Ц.Наранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр би амралтаа аваад гэртээ байж байхад Халиун утсаар залгаж гэрт хүрээд ир гэж дуудсан, Энхтунгалаг утасдаж мөнгө байвал архи аваад ирээч амралтыг чинь тэмдэглэе гэж хэлэхээр нь би 0,75 литрийн хараа архи ундаа авч уугаад архи нь талдаа орж байхаар нь би нөхөр Жаргалхүүг энд нь энэ хоёрыг үлдээгээд явъя гээд гарахад араас Халиун, Энхтунгалаг хоёр гараад ирсэн, тал шилтэй архиа үлдээгээд “Сайхан” нэртэй караокед ороод дуулах гээд ороход манай нөхөр Жаргалхүү нилээн согтоод муудчихсан байсан. Тэгэхэд Жаргалхүү, Энхтунгалаг хоёр нэг л сонин дотно юм шиг харьцаад байхаар нь би Энхтунгалагт хэд хоногийн өмнө манай нөхөр Халиуны гэрт хоносон гэсэн та нар нөхрүүдээ явуулчихаад манай нөхрийг гэртээ хонуулдаг нь яаж байгаа юм гэхэд дундуур Халиун орж ирээд Энхтунгалагийг өмөөрөөд намайг түлхээд байхаар нь би Халиуныг үсдэж татаад толгойг нь сэгсэрсэн, Халиун өөрөө унаад байсан. Манай нөхөр Жаргалхүү бид хоёр гэртээ хариад унтаж байтал гэрийн хаалганы түгжээ мулт татаж гэрт орж ирээд миний баруун талын хөхнөөс хазсан. Би үсдэж унагаагаад сэгсэрсэн, цохиогүй. Манай нөхөр зодоон болох үед Халиун бид хоёрыг салгасан, Халиуныг цохиж зодоогүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            - Хохирогч Б.Халиуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 17 цаг 50 минутад найз Наранчимэг ганцаараа 0,75 литрийн хараа архи авч ирээд Энхтунгалаг, Наранчимэг бид 3 хувааж ууж дуусаад 19 цагийн үед Наранчимэгийн нөхөр Жаргалхүүг Сонгинохайрхан дүүргийн депо дээр байх “27” гэх дэлгүүрээс очиж аваад 20 цагийн үед Жаргалхүү, Наранчимэг, Энхтунгалаг бид 4 Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элсэн цаг” караокед орж 0,75 литрийн хараа архи аваад бид 4 хувааж ууж дуусаад 21 цагийн үед караокенаас гараад “Сайхан” нэртэй караокед Жаргалхүү орьё гээд ороод архи, пиво захиалаагүй байж байхад Наранчимэг 4 хоногийн өмнө манай нөхөр танай гэрт очиж хоносон гэсэн гэж манай найз Энхтунгалагтай Жаргалхүүг хардсан, би Наранчимэгийг чи өөрөө нөхрөө хөөж явуулаад гэртээ оруулахгүй байсан гэсэн биз дээ гэж хэлэхэд Наранчимэг битгий хуц гэх мэтээр хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Наранчимэг намайг алгадсан, би урдаас нь цохисон тэгэхэд Жаргалхүү эхнэрээ өмөөрөөд намайг барьж аваад салгах гэж байгаа нэрийдлээр намайг тэврээд байх хооронд Наранчимэг намайг үсдэж алгадаж гараараа миний толгой руу цохиж зодсон тэр үед би Наранчимэгийн урдаас цохиж эсэргүүцэж байсан. Жаргалхүү намайг тэвэрсэн чигээрээ газар унагаагаад миний нуруу гуя руу өшиглөсөн. Сайхан нэртэй караокед байсан танихгүй залуу та нар хүн аллаа гэж салгасан. Тэр хооронд Энхтунгалаг цагдаа дуудсан. ...Наранчимэг намайг үсдэж нүүр лүү цохиж маажиж зодсон, Жаргалхүү миний эрүүнд нэг удаа хүчтэй өшиглөж унагаасан. ...Би гэмтлийн эмнэлгээс гараад Жаргалхүү, Наранчимэг хоёрын гэрт очиж намайг та хоёр зодоод ийм болгосон байна гэж хэлэхэд Жаргалхүү Наранчимэг хоёр Сэр-Од гэж найзтайгаа архи уугаад согтуу сууж байхаар нь би уурандаа Наранчимэгийг очоод зуураад авахад миний урдаас зууралдаад, барьцалдаад байж байтал Жаргалхүү дахиад намайг татаж салгаж байгаа мэт газар унагаасан, би Наранчимэгийн цээж, хөхнийх нь дээр хазсан.   

...Надад баримт байхгүй, эмчилгээний зардалд сорвины тос, витамин В6, В12, үсний тэжээлийн тос авч хэрэглэсэн. Сорвины тосны 18,000 төгрөгийн баримт байгаа бусад баримт нь байхгүй. Одоо толгойны зураг авахуулах шаардлагатай, үс ургуулдаг курс эмчилгээнд орох шаардлагатай, бодитоор эмчилгээнд зарцуулсан мөнгө 50,000 төгрөг, биеийн тамирын хослол 80,000 төгрөг, үс ургуулах эмчилгээнд 3 удаа ороход 135,000 төгрөг, толгойн томографийн зураг авахуулахад 180,000 төгрөг, цаашид гарах зардал нийт 445,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс 100,000 төгрөгийг авсан байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 х/

 

            -Хохирогч Б.Халиуны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүгдэгч Наранчимэг манай гэрт ирсэн. Наранчимэг нь манай гэрт ирэхдээ 0,75 литрийн нэг шил архитай ирсэн. Тэгээд Наранчимэгийн авч ирсэн 0,75 литрийн архийг Наранчимэг, Энхтунгалаг бид гурав хувааж уучихаад Наранчимэгийн нөхөр Жаргалхүү дээр очсон. Тэгээд бид 4 уулзаад дахин 1 шил 0,75 литрийн архи авч уусан. Энэ хэрэг болохоос 4 хоногийн өмнө Жаргалхүү манай гэрт ирж хонож байсан. Тэгээд Жаргалхүүг гэртээ харьж хонооч гэсэн чинь Наранчимэгтэй муудалцсан байгаа гэж хэлсэн. Тэгээд хэрэг болдог өдөр Наранчимэг Жаргалхүүг Энхтунгалагтай хардаж маргалдаж муудалцсан. Тэгээд би дундуур нь салгах гэж байгаад Наранчимэгтэй муудалцсан. Тэгээд Наранчимэг надтай зууралдаж байгаад намайг түлхээд унагаасан. Гэтэл шүүгдэгч Жаргалхүү миний эрүү рүү 1 удаа өшиглөсөн, өшиглөсний дараа нэг хэсэг би ухаан алдсан байсан. Тэгээд сэрээд харсан чинь Наранчимэг, Жаргалхүү хоёр явах гэж байхаар нь та хоёр хүн нийлж зодлоо гээд Наранчимэгээс татсан чинь Наранчимэг дахин намайг унагааж байгаад баарны шал мөргүүлж толгойд хөнгөн гэмтэл учруулсан байсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

           

            - Гэрч О.Энхтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Жаргалхүү, Наранчимэг нарыг найзын хүрээнд танина, садан төрлийн холбоо байхгүй. ...Наранчимэг над руу чи манай нөхөртэй яагаад байгаа юм та хоёр яадаг болсон юм гээд над руу дайраад байсан. Халиун намайг өмөөрөөд яагаад байгаа юм боль гээд салгах гэхэд Наранчимэг Халиуныг үсдээд Халиун урдаас нь Наранчимэгийг үсдээд зууралдаад байх хооронд Халиун газар унасан. Тэгэхэд  Наранчимэг Халиуны толгой руу 2 гараараа цохиод үсдээд, мөргүүлээд байж байхад Жаргалхүү Халиуны толгой руу өшиглөсөн. Би Жаргалхүүг чи эмэгтэй хүн болиоч гэж салгахад Жаргалхүү та нар манай эхнэрийг барахгүй шүү гээд орилоод байсан. Би караокены барментай нийлж байгаад Наранчимэгийг Халиунаас салгасан. ...Буцаад бид хоёр Наранчимэгийн гэрт нь очиж толгой нь гэмтсэн байна гэж хэлэх гээд ороход Наранчимэг, Жаргалхүү хоёр архи уугаад сууж байсан, Жаргалхүү Халиуныг зайл гэж түлхэж унагаахад  Наранчимэг Халиуныг цохиж зодох гээд дайраад байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 х/

 

            - Гэрч К.Отгонсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би дэлгүүртээ сууж байхдаа хяналтын камераар юу болж байгааг харахад караоке дотор Жаргалхүү эхнэртэйгээ нийлчихсэн нэг эмэгтэйтэй зодолдоод зууралдаад бужигнаад байсан. ...Нэг эмэгтэй Жаргалхүүгийн эхнэртэй зууралдаад Жаргалхүү салгах гээд байх шиг байсан. ...Яг хэн нь хэнийгээ зодоод байгааг би хараагүй, бужигнасан зууралдсан юмнууд л харагдаж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 х/

 

            - Гэрч О.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Жаргалхүү, Наранчимэг гэж хүмүүсийг танина, “Сайхан” нэртэй караоке ажиллуулдаг байхад Жаргалхүү нь дэлгүүрийн үүд сахиад архи уугаад байнга сууж байна, Наранчимэг нь хайгаад явж байдаг. ...Тухайн үед караоке ямар ч хүнгүй байсан, гаднаас 3 эмэгтэй нэгэнтэйгээ зууралдсан орж ирсэн. Би караоке ороход Халиунаа, Жаргалхүүгийн эхнэр Наранчимэг нар хоорондоо үсдэлцээд нэгнийгээ цохиод байсан. Жаргалхүү нь эхнэрээ өмөөрөөд Халиуныг буланд ширээ рүү шахаад унагаахаас өмнө Халиун Жаргалхүүгийн нүд рүү нь гараараа цохисон. Тэгэхэд Наранчимэг Халиуныг өшиглөж цохиж байхаар нь би салгасан. Халиун унасан байсан газраасаа босоод Наранчимэгийг араас нь очиж үсдээд дахиж зууралдаж зодолдоод заалны голд Наранчимэг Халиуныг үсдээд сэгсрээд байсан. Тэр үед Жаргалхүү эхнэрээ хөөрөгдүүлээд чи наадхаа зод зод гэж хэлээд зогсож байсан. ...Жаргалхүү, Халиун нар тэр хавиар байнга архи уугаад явж байдаг, эхнэр нь архи ууж харагддаггүй, ажил төрөлтэй юм шиг санагдсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 х/,

           

            - Шинжээчийн ¹3105 тоот дүгнэлт

            1.Б.Халиуны биед тархи доргилт, хамрын нуруу, эрүү, дух, баруун шанаа, хуйханд зулгаралт, эрүү, зүүн тохойд цус хуралт, дагз, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  Шинжээч эмч Г.Ханхүү /хх-ийн 39 х/

 

- Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тархи доргилт, дагз хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын нуруу, эрүү, дух, баруун шанаа, хуйханд зулгаралт, эрүү тохойнд цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй харин нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүнд өшиглөх үед цус хуралт, зулгаралт үүснэ. Эдгээр гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин тархи доргилт гэмтэл нь эрүүнд өшиглөх үед болон Халиуны биед учирсан бусад гэмтлүүдийн үед аль алинд нь үүсэх боломжтой.  ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 х/

 

  • Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9 х/
  • Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11 х/
  • Дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-20 х/
  • Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 21 х/

 

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх нотлох баримтууд :

 

- Гэрч Б.Өлзиймөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Жаргалхүү миний нагац ах. Жаргалхүү ах дүү нартаа зааж сургаж, мэдэхгүй чадахгүй бүхнийг сэтгэлээсээ зааж өгдөг үлгэр жишээч. Зан байдлын хувьд буурь суурьтай, томоотой хүн байсан. Жаргалхүү ах хэр хэмжээгээр архи уудаг гэдгийг мэдэхгүй байна, үе үе уусан байна гэдгийг нь сонсдог болсон. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 х/

 

- Гэрч Б.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Наранчимэг манай ээжийн талын хамаатан. Наранчимэг эгч архи уудаггүй, даруухан, илүү дутуу зангүй, ажлаа хийгээд гэр бүлээ авч явдаг айлын сайн эмэгтэй. Урьд өмнө хэрэгт холбогдож байгаагүй, ах, дүү, төрөл садан дундаа нэр хүндтэй, төрийн алба хашдаг. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 х/

            - Б.Жаргалхүүгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 х/

- Ц.Наранчимэгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-ийн 77 х/

- Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 228  дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 80-81 х/

- Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 82 х/

- Ц.Наранчимэгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 83 х/

- Б.Жаргалхүүгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 84 х/

 

Хохирлын талаарх нотлох баримтууд :

  • Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 32 х/
  • Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 91 х/
  • Төлбөрийн баримт /хх-ийн 92 х/
  • Хохирол төлбөр хүлээн авсан тухай баримт /хх-ийн 118 х/ зэрэг нотлох

баримтууд болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

Б.Жаргалхүү, Ц.Наранчимэг нар 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайхан” гэх нэртэй караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Халиунтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Б.Жаргалхүү толгой руу нь өшиглөж газар унагах, Ц.Наранчимэг унасан хойно нь нүүр, толгойн тус газар нь цохих, үсдэх зэргээр зодож бие махбодид нь тархи доргилт, хамрын нуруу, эрүү, дух, баруун шанаа, хуйханд зулгаралт, эрүү, зүүн тохойд ыцс хуралт, дагз, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь :

 

Шүүгдэгч Б.Жаргалхүүгийн : “... Халиун дундуур нь орж ирээд Наранчимэгийг үсдэх гээд гараа сунгаад дайрах үед Наранчимэг Халиуны шанаа руу нь гараараа цохисон тэгээд сандал руу буцаж суугаад унасан. Эргэж босож ирээд Наранчимэгийг үсдээд Наранчимэг Халиуныг зөрүүлж үсдээд хоёулаа газар унасан. Би Наранчимэгийг салгаад Энхтунгалаг Халиуныг салгаад Наранчимэгийг Халиун нүүр лүү нь цохисон, би эхнэрээ хүнд цохиулаад байж чадалгүй Халиуныг түлхэж унагаасан, намайг Наранчимэг салгасан. ...” /хх-ийн 68-69 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            Шүүгдэгч Ц.Наранчимэгийн: “... Халиун орж ирээд Энхтунгалагийг өмөөрөөд намайг түлхээд байхаар нь би Халиуныг үсдэж татаад толгойг нь сэгсэрсэн, Халиун өөрөө унаад байсан. ...Халиун салгах гэж дундуур орж ирсэн, түүнээс болж Халиун бид хоёр зодолдож, хохирогч Халиуны үснээс нь татаж толгой тархинд нь гэмтэл учруулсан. ...”/хх-ийн 73 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            Хохирогч Б.Халиуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Наранчимэг 4 хоногийн өмнө манай нөхөр танай гэрт очиж хоносон гэсэн гэж манай найз Энхтунгалагтай Жаргалхүүг хардсан, би Наранчимэгийг чи өөрөө нөхрөө хөөж явуулаад гэртээ оруулахгүй байсан гэсэн биз дээ гэж хэлэхэд Наранчимэг битгий хуц гэх мэтээр хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Наранчимэг намайг алгадсан, би урдаас нь цохисон тэгэхэд Жаргалхүү эхнэрээ өмөөрөөд намайг барьж аваад салгах гэж байгаа нэрийдлээр намайг тэврээд байх хооронд Наранчимэг намайг үсдэж алгадаж гараараа миний толгой руу цохиж зодсон тэр үед би Наранчимэгийн урдаас цохиж эсэргүүцэж байсан. Жаргалхүү намайг тэвэрсэн чигээрээ газар унагаагаад миний нуруу гуя руу өшиглөсөн. ... Жаргалхүү миний эрүүнд нэг удаа хүчтэй өшиглөж унагаасан ...” /хх-ийн 23-25 х/

           

            Гэрч О.Энхтунгалагийн: “...Наранчимэг над руу чи манай нөхөртэй яагаад байгаа юм та хоёр яадаг болсон юм гээд над руу дайраад байсан. Халиун намайг өмөөрөөд яагаад байгаа юм боль гээд салгах гэхэд Наранчимэг Халиуныг үсдээд Халиун урдаас нь Наранчимэгийг үсдээд зууралдаад байх хооронд Халиун газар унасан. Тэгэхэд  Наранчимэг Халиуны толгой руу 2 гараараа цохиод үсдээд, мөргүүлээд байж байхад Жаргалхүү Халиуны толгой руу өшиглөсөн. …” /хх-ийн 26 х/

 

            Гэрч К.Отгонсүрэнгийн : “...Би дэлгүүртээ сууж байхдаа хяналтын камераар юу болж байгааг харахад караоке дотор Жаргалхүү эхнэртэйгээ нийлчихсэн нэг эмэгтэйтэй зодолдоод зууралдаад бужигнаад байсан. ...” /хх-ийн 29 х/

 

            Гэрч О.Лхагвасүрэнгийн: “... Би караоке ороход Халиунаа, Жаргалхүүгийн эхнэр Наранчимэг нар хоорондоо үсдэлцээд нэгнийгээ цохиод байсан. Жаргалхүү нь эхнэрээ өмөөрөөд Халиуныг буланд ширээ рүү шахаад унагаахаас өмнө Халиун Жаргалхүүгийн нүд рүү нь гараараа цохисон. Тэгэхэд Наранчимэг Халиуныг өшиглөж цохиж байхаар нь би салгасан. ... Тэр үед Жаргалхүү эхнэрээ хөөрөгдүүлээд чи наадхаа зод зод гэж хэлээд зогсож байсан. ...” /хх-ийн 30 х/,

           

            Шинжээчийн ¹3105 тоот дүгнэлт

            1.Б.Халиуны биед тархи доргилт, хамрын нуруу, эрүү, дух, баруун шанаа, хуйханд зулгаралт, эрүү, зүүн тохойд цус хуралт, дагз, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  Шинжээч эмч Г.Ханхүү /хх-ийн 39 х/

 

Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тархи доргилт, дагз хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын нуруу, эрүү, дух, баруун шанаа, хуйханд зулгаралт, эрүү тохойнд цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй харин нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүнд өшиглөх үед цус хуралт, зулгаралт үүснэ. Эдгээр гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин тархи доргилт гэмтэл нь эрүүнд өшиглөх үед болон Халиуны биед учирсан бусад гэмтлүүдийн үед аль алинд нь үүсэх боломжтой.  ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 х/

 

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-20 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Шүүгдэгч нар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн бөгөөд дээрх мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэргээр давхар нотлогдон тогтоогдож байгаа тул яллах талын нотлох баримт болгон үнэлсэн болно.

 

Прокуророос Б.Жаргалхүү, Ц.Наранчимэг нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тэдний үйлдэлд тохирсон, дээрх зүйл ангиар ял оногдуулах үндэслэлтэй байна.

           

Шүүгдэгч Ц.Наранчимэг нь урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 228 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор /хх-ийн 80-81 х/ 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэгт 1 жил 3 сарын хорих ял шийтгүүлсэн боловч, уг тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан  түүний ялтай байдал дууссан тул түүнийг  ял шийтгэлгүй гэж үзсэн болно.

 

Б.Жаргалхүү нь ял шалгах хуудсаар ялтай байдал тогтоогдоогүй тул Б.Жаргалхүү, Ц.Наранчимэг нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн.

 

 Б.Жаргалхүү, Ц.Наранчимэг нар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэдэ зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно. 

 

Хохирлын талаар :

Хохирогч Б.Халиуны зүгээс сорвины тос худалдан авсан 18,000 төгрөгийн баримтыг гаргасан, баримтгүйгээр эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 32 х/-ээр 80,000 төгрөгөөр тогтоогдсон биеийн тамирын хослол, “…бодитоор эмчилгээнд зарцуулсан мөнгө 50,000 төгрөг, үс ургуулах эмчилгээнд 3 удаа ороход 135,000 төгрөг, толгойн томографийн зураг авахуулахад 180,000 төгрөг, цаашид гарах зардал нийт 445,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс 100,000 төгрөгийг авсан байгаа. ...” /хх-ийн 23-25 х/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “…Жаргалхүү, Наранчимэг нар хохирол барагдуулсан тул гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, 445,000 төгрөгийг авсан. ...” /хх-ийн 118 х/ гэх баримтуудаар шүүгдэгч нарын зүгээс хохирогчийн нэхэмжилсэн хохирол болох 445,000 төгрөгийг бэлнээр өгсөн, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй болох нь тогтоогдож байгаа тул Б.Жаргалхүү, Ц.Наранчимэг  нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

          Шүүгдэгч Б.Жаргалхүү, Ц.Наранчимэг нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хохирогч Б.Халиуны бэлтгэлийн өмд, цамц эд мөрийн баримтаар хураагдсан ирснийг устгаж, камерын бичлэг 1 ширхэг хураагдан ирсэнийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч нар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаж өгсөн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт заасан тэдгээрийн эрхийн асуудал бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн шаардлагад хамаарахгүй тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Халиун овогт Батбэхийн Жаргалхүү, Боржигин овогт Цэрэндагвын Наранчимэг нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Б.Жаргалхүүг 260 /хоёр зуун жаран/ цаг албадан ажил хийлгэх ялаар, Ц.Наранчимэгийг 260 /хоёр зуун жаран/ цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг ялтан Б.Жаргалхүү, Ц.Наранчимэг нарт мэдэгдсүгэй.

 

4.Б.Жаргалхүү, Ц.Наранчимэг нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, 445,000 төгрөг хохиролд төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Б.Халиуны бэлтгэлийн өмд, цамцыг устгахыг эд мөрийн устгах комисст даалгаж, камерын бичлэг 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Жаргалхүү, Ц.Наранчимэг нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ