Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярсайханы Ундраа |
Хэргийн индекс | 101/2017/00027/И |
Дугаар | 101/ШШ2017/00556 |
Огноо | 2017-02-09 |
Маргааны төрөл | Бэлэглэл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2017/00556
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн Банзрагч /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,******* байрлах, овогт ын /регистрийн дугаар/-т холбогдох
Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, орон сууцыг өмчлөлдөө авах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ؿ : ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , .
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 45 сая төгрөгийг 60 хоногийн хугацаатай, 2 хувийн хүүтэй зээлж авсан. Ингэхдээ Баянзүрх дүүргийн Баянмонгол хорооллын******* тоот хаягтай, бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцаа Барьцааны гэрээний оронд Бэлэглэлийн гэрээ байгуулж зээлдүүлэгч ын төрсөн эх Г.Батсуурийн нэр дээр шилжүүлж өгсөн. Би Г.Батсуурийг танингүй, уг хүнд орон сууц бэлэглэх ямар ч шаардлага байхгүй. Зээлдэгч Барьцааны гэрээг бэлэглэлийн гэрээний хувилбараар хийж болдог юм хэмээн ойлгуулсан. Энэ бол ердөө л дүр үзүүлж хийсэн хэлцэл юм.
Иймд уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэн ******* миний нэхэмжлэлтэй,*******т холбогдох хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 208.1.1-д заасны дагуу бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэсэн үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах гэж өөрчилж байна.
Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэл: Иргэн ******* нь өөрийн төрсөн эх Г.Дуламсүрэнгийн хамт 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр *******, Баянмонгол хороолол, Их Монгол Улсын гудамж 412 дугаар байрны 144 тоот орон сууцыг худалдан авч, уг орон сууцыг Нийслэлийн улсын бүртгэлийн газарт 2 иргэний өмчлөлтэйгээр бүртгүүлсэн.
2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ******* нь иргэн оос 45 сая төгрөг 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Эргэн төлөх баталгаа болгож 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр энэхүү орон сууцыг ын эх иргэн*******т бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлсэн. Үүний дагуу Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тоот дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр******* нь уг орон сууцны өмчлөгч болсон.
Зээлийн гэрээний дагуу төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй боловч тохирсон хүүг төлсөөр байтал нь иргэний хэргийн шүүхэд хандан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар бүхий шийдвэрээр миний бие од төлбөрийг төлөхөөр шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрт ******* нь зээлийн төлбөр, хүү, алданги зэрэг нийт 69,589,269 төгрөгийг од төлөх шийдвэр гарсан байхад зээлийн гэрээнд ямар ч хамааралгүйт бэлэглэсэн орон сууцыг *******ийн төлбөрт авахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчидтэй хуйвалдаж бусармаг үйлдэл хийж эхэлсэн.
Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 9/288 тоот тогтоолоор дээрх орон сууцыг дуудлага худалдаанд оруулах болсныг мэдсэн. Ингээд 2 удаа дуудлага худалдаа зарлаж үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй гэсэн үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3/37644 тоот мэдэгдлээр уг орон сууцыг султган чөлөөлөхийг мэдэгдсэн. Би өөрийн байраа чөлөөлж өгөхгүй, би шүүхийн шийдвэрийн дагуу зохих төлбөрийг төлнө гэсээр байтал 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэр, албан тушаал нь үл мэдэгдэх хэсэг хүмүүс орон байрт хүч түрэн орж ирэн, хүчээр орон сууцыг чөлөөлж эхэлсэн. Өвлийн хүйтэнд, баяр ёслол болох гэж байна, 80 гарсан өндөр настай хүнийг орон сууцнаас нь ингээд шууд гаргаж болохгүй, бидэнд өөр очих газар байхгүй гэж олон цаг гуйсны эцэст албадан нүүлгэх ажиллагааг түр хойшлуулаад байна.
Зээлийн гэрээг Иргэний хуульд заасны дагуу *******, нарын хооронд байгуулсан, бэлэглэлийн гэрээ нь******* бидний хооронд хийгдсэн байхад нь бэлэглэлийн орон сууцаар Банзрагч миний төлбөрийг барагдуулахаар өөрийн хүү Эрдэнэтогтоход өгөх, төрийн байгууллагынхантай хуйвалдан улайран дайрч байгаад үнэхээр гомдож байна.
Иймд бэлэг хүлээн авагч Г.Батсуурийн энэхүү үйлдэл нь биднийг ноцтой гомдоосон үйлдэл мөн тул уг бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасны дагуу хүчингүй болгож, дээрх байрыг бидний өмчлөлд шилжүүлж өгнө үү гэв.
Хариуцагч*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоогоос 2 жил орчмын өмнө 2015 оны 7 дугаар сарын 20-ны үед *******, Г.Дуламсүрэн нар нь*******, бид хоёр дээр ирж одоо маргаж байгаа уг байр нь Бид ББСБ-д зээлийн өрөнд хураалгаж зарагдах гээд яаралтай мөнгө хэрэгтэй байна 1 сарын дараа найдвартай төлнө гэж өөрсдийн хүсэлтээр 10 хоног гуйсаар байгаад дундаа эзэмшдэг байраа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгөөд мөнгөө төлөөгүй нөхцөлд байрыг минь аваарай, зарсан ч болно гэж болзол тавьж гэрээ хийж мөнгө зээлж авсан боловч одоо 2 жил орчим болоход байр машинаа хүүхдүүдийнхээ нэр дээр шилжүүлчихээд надад төлбөрийн чадваргүй гэж өнөөдрийг хүртэл огт мөнгө төлөөгүй.
Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1-д ямар нэгэн болзол хангасан, эсхүл тодорхой зорилгод хүрсэн нөхцөлд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор талууд тохиролцож болно. 279.2-т энэ хуулийн 279.1-д заасан болзол буюу зорилго нь бусдын эсхүл нийтийн ашиг тусын тулд зориулагдаж болно. Энэ тохиолдолд уг болзол, зорилгыг гүйцэтгэхийг бэлэглэгч болон сонирхогч этгээд шаардах эрхтэй гэж заажээ. Иймээс болзлоо хангаагүй учир бэлэглэлийн гэрээг буцаах эрхгүй гэж үзэж байна.
******* нь жил гаруйн өмнө 2015 оны 10 дугаар сарын сүүлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байснаа намайг сөрөг нэхэмжлэл гаргана гэхээр хэргээ татан авч байсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, нэхэмжлэгчийн татгалзал, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч, захирамж, шүүгч тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. 74.4-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заажээ. Иймээс ******* нь дахиж нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна.
******* нь мөн дээрх нэхэмжлэлээсээ хойш нэг жил гаран болсон тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 280.3-т зааснаар бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заажээ. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
*******ны 412 дугаар байрны 144 тоот 2 өрөө, бүртгэлийн дугаартай орон сууцыг бэлэглэлийн гэрээгээг******* миний өмчлөлд шилжүүлсэн асуудлаар маргахгүй гэж *******, Г.Дуламсүрэн,******* бид гурав харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болно. Энэ эвлэрлийн гэрээг байгуулахад ******* нь өөрийн биеэр ирж гарын үсэг зурж захирамж гаргуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврэлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 102.4-т зааснаар зохигч ба хэргийн бусад оролцогч түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдврэлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.
Гэтэл бэлэглэлийн гэрээний талаар урьд гарсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад ******* нь бэлэглэлийн гэрээг хүчингүй тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д ...65.1.3-65.1.6-д заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ. Иймд *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 208.1-д зааснаар бэлэглэгч, бэлэг хүлээн авагч ноцтой гомдоосон бол гэж зөвхөн бэлэглэгч бэлэг хүлээн авч 2 хүний хооронд гомдоох асуудал байдаг. Тухайн өдөр гуравдагч этгээд болох шийдвэр гүйцэтгэгч Болормаа, Батмөнх, Гэрэлмаа, Ундраа нийт 6 хүн, хөндлөнгийн гэрч Эрхэмбаяр, өөр нэг залуу 2 хүн, айл нүүлгэлтийн 2 машин 6 хүн очиж шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу ажиллагаа явуулсан гэсэн. Миний бие өндөр настай бие муу тул очоогүй. Бэлэг хүлээн авагчийн бэлэглэгчийг бэлэглэсэн үл хөдлөх эд хөрөнгөөс албадан гаргуулахаар шүүхэд, ШШБА-д нэхэмжлэл гаргасан үйлдэл нь дээрх ноцтой-д тооцогдох шинжүүдийн аль нэгийг агуулаагүй буюу Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн. ШШБ хуулийн дагуу үйлдэл байх тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасан ноцтой үйлдэл биш юм.
Бид цагдаад гомдол гаргахад энэ хүн урьд нь гэрээгээр халхавчлах зорилгоор бусдыг залилан мэхлэсэн хэргээр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар тэнсэх ял авч байсан хүн байна гэсэн. Хэрэв одоо ял шийтгэл хүлээхээр бол их хэмжээний хохиролтой тул 10-аас дээш жил хорих ялтай гэхэд эдний талаас эвлэрье гэдэг саналыг тавьсан бөгөөд эвлэрлэийн гэрээ байгуулж цагдаа дээрээс гомдлоо татаж авсан. Эвлэрлийн гэрээнд Банзрагч өөрөө гарын үсэг зурсан. Үндсэн хохирогч мөнгөө авч чадалгүй 2 жил болж байна. Мөнгөө авъя гээд шаардлага гаргахаар бидний ноцтой гомдоолоо гээд байдаг. Шийдвэр гүйцэтгэх байгууллага уг асуудлыг шийдэж уг байрыг өр төлбөрт тооцож тухайн байрыг манайд шилжүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Дуламсүрэнд ногдох хувийг ярьдаг. Гэтэл Дуламсүрэн нь өөрөө уг байрыг шилжүүлэх талаар эвлэрлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан байдаг.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан, бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл гаргасан тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, орон сууцыг өмчлөлдөө авах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь Баянзүрх дүүргийн Баянмонгол хорооллын******* тоот хаягтай, бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн асуудлаар дахин маргахгүй гэж эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн тул нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4, 120 дугаар зүйлийн 120.4-т заасныг нэхэмжлэгч зөрчиж, нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 5463 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.Дуламсүрэн, хариуцагч******* нарын харилцан тохиролцож, нэхэмжлэгч Г.Дуламсүрэнгийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн *******, Баянмонгол хороолол 412 дугаар байр, 144 тоот хаягт байршилтай 63,6 м.кв хоёр өрөө орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, бэлэглэлийн гэрээ болон зээл төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар цаашид шүүх, цагдаагийн байгууллагад гомдол гаргахгүй байх, хариуцагч******* талуудын хоорондын зээлийн төлүүлэх талаар тусгай гэрээ байгуулмагц нэхэмжлэлд дурдсан орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгч Г.Дуламсүрэнд хадгалуулах, уг орон сууцыг бусдад зарахгүй, барьцаалахгүй байх, зээл төлөгдөж дууссан өдөр гэрчилгээг Г.Дуламсүрэн, хамтран эзэмшигч ******* нарын нэр дээр буцаан шилжүүлэхээр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байв.
Энэ удаа нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан, бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, орон сууцыг өмчлөлдөө авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дээрх шүүгчийн 5463 дугаар захирамжийг үндэслэл болгон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь дээрх шүүгчийн захирамжаар эцэслэн шийдвэрлэгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлага бус бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үндэслэлийг дурдсан шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь маргаж буй орон сууцны хамтран өмчлөгч Г.Дуламсүрэнгээс 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр олгогдсон итгэмжлэлийг үндэслэн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц бэлэглэлийн гэрээг байгуулж, гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай, *******, Баянмонгол хороолол /13311/, Их Монгол Улс гудамж,******* тоот хаягт байрлах, 63,6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг*******т бэлэглэсэн болох нь хэрэт авагдсан итгэмжлэл, орон сууц бэлэглэлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгийг хариу төлбөргүй шилжүүлэх үүрэгтэй. Бэлэглэлийн гэрээгээр зөвхөн бэлэглэгч ямар нэгэн үйлдэл, тухайлбал эд хөрөнгийг шилжүүлэх гэх мэт үйлдэл хийх үүрэг хүлээх бөгөөд уг үйлдэлдээ бэлэг хүлээн авагчаас хариу төлбөр шаардахгүй. Эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр бэлэг хүлээн авагчид шилжүүлж байгаагаар бэлэглэлийн гэрээний үндсэн шинж тодорхойлогдно. Хариу төлбөр шаардалгүйгээр өөрийн өмч, эд хөрөнгийг бэлэг хүлээн авагчид шилжүүлж буй уг үйлдэл нь бэлэглэгчийн сэтгэлээс хийгддэг, бэлэг өгснөөрөө бэлэглэгч өөрөө сэтгэл ханамжтай байдаг тул бэлэглэгчийг ноцтой гомдоох, түүнийг гомдоосноос гарах үр дагавар нь шилжигдсэн эд хөрөнгийг буцаах байдлаар илэрнэ.
Гэтэл нэхэмжлэгч *******, хариуцагч******* нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээ нь бэлэглэлийн гэрээний шинжийг агуулаагүй буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой болох нь зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зээлдүүлэгч оос 45,000,000 төгрөгийг ******* зээлж авсан тухай 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 4820 дугаартай Зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байх тул бэлэглэгчийн ноцтой гомдоосон гэх үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, орон сууцыг өмчлөлдөө буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Нөгөөтэйгүүр, дээрх бэлэглэлийн гэрээг болзол тавьж хийсэн хэлцэл гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргасан боловч ямар нэгэн болзол хангасан эсхүл, тодорхой зорилгод хүрсэн нөхцөлд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор талууд тохиролцоогүйгээс гадна бэлэг хүлээн авагч нь гэрээнд заасан болзол буюу зорилгыг биелээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг баримтлан,*******т холбогдох бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл гаргасан тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, улсын бүртгэлийн дугаартай, *******, Баянмонгол хороолол /13311/, Их Монгол Улс гудамж,******* тоот хаягт байрлах, 63,6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлж авах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 408,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА