| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2024/0262/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/78 |
| Огноо | 2025-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц-д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ц нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын ** дугаар баг, *** тоотод хохирогч Б.Мтэй маргалдан зодож биед баруун гарын 1-р хуруунд шарх, зулгаралт, зүүн бугалга, зүүн шуу, хүзүү, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, хүзүү, баруун, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн **********дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын *** дугаар баг, *******тоотод хохирогч Б.Мтэй маргалдан улмаар түүний бие эрх чөлөөнд нь халдаж, биед баруун гарын 1-р хуруунд шарх, зулгаралт, зүүн бугалга, зүүн шуу, хүзүү, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, хүзүү, баруун, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Цгийн өгсөн: “… мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Мийн өгсөн: “...Хөвсгөл аймгийн Тариалан сумын ****баг ******* тоотод 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манай нөхөр Н.Н төрсөн дүү Ц.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ ирээд өөрийнхөө 2 хүүхэд болон манай 3 хүүхдийг гөлөг нохой шээсээр нь дуудаад байхаар нь чи миний хүүхдийг хэл амаар доромжлоод байхдаа яадаг юм гэж хэлсэн чинь тэгвэл наад хэдэн шээсээ аваад зайлаач гэхээр нь чи шээсээр нь дууддаг хэн бэ гэж хэлсэн чинь Ц.А босож ирээд миний үснээс зулгааж намайг газар унагаагаад байхаар түлхсэн чинь миний нүүрийг тэр чигээр нь маажаад цамцаар боож байгаад гар хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Би сүүлдээ амьсгаа авч чадахаа байхаар нь Ц.Агаас чи намайг тавьчихаач би үхлээ гэж хэлж байгаад тавиулсан. .. Би гомдолтой байна. Миний нүүр тэр чигээрээ хумсны сорви болсон. Миний хувьд гоо сайхан болон сэтгэл санааы хувьд маш гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
Гэрч Г.Н өгсөн: “...Ц.А 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манай эхнэр М.Хийг зодсон талаар манай эхнэр надад ярьж байсан. Манай эхнэр М.Хийн хоолойг нь боосон улаан өнгийн цус хуралттай мөн нүүрийг нь маажсан хумсны сорви болсон байсан. Өөр гэмтэл учирсныг мэдэхгүй байна. Одоогоос 2 жилийн өмнө, манай эхнэрийг Ц.А зодож цохиж байсан. Тухайн үед цагдаагийн. байгууллагад хандаж байгаагүй. Би тухайн үед, ажилтай байсан болохоор сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 771 дугаартай Б.Мийн биед баруун гарын 1-р хуруунд шарх, зулгаралт, зүүн бугалга, зүүн шуу, хүзүү, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, хүзүү, баруун, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
Дээрх баруун гарын 1-р хуруунд шарх гэмтэл нь дангаараа бусад гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-26-27 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,
Шүүгдэгч Г.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “..Би 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өглөө 08 цагийн үед манай төрсөн ахын эхнэр болох М.Х банкны картаа өгчих мөнгө хийгээд авчихъя гээд нөхөр Н.Лийн хамт мотоциклоо унаад гараад явсан. Н.Л М.Х хоёр 3 хүүхдийн хамт манай гэрт амьдардаг. Тэгээд удалгүй 1 шил архитай ирсэн. Тухайн авчирсан архийг талд нь ортол 3-лаа уугаад сууж байтал манай гэр усгүй болсон байсан. Тэгэхээр нь би Н.Л ахыг гэр усгүй болсон байна та усанд яваад ирээч гэтэл эхнэр М.Хийн хамт усанд явсан. Тэгээд ирэхгүй удаад байхаар нь би хашааны хойд хаалгаараа гараад хартал Н.Л М.Х хоёрын мотоцикл нь манай арын гудамны айлын үүдэнд байсан. Тэгээд тухайн айлд яваад ортол Н.Л М.Х хоёр архи уусан сууж байсан. Тэгээд усандаа явцгаасан. Тэгээд Н.Л М.Х хоёр усанд яваад ирэхдээ манай найз 1 шил архи авч өглөө гээд 1 шил архитай орж ирсэн. Тэгээд би гэртээ хоол хийгээд Н.Л М.Х хоёр гадаа авчирсан архиа хувааж уугаад сууж байсан. Би хоол хийж байх зуураа тухайн архинаас нь 2.3 хундага л татсан. Тэгээд гэртээ ороод хоолоо идэх гээд сууж байтал М.Х эгч гаднаас орж ирээд шууд намайг цээж рүү 2-3 удаа өшиглөөд үснээс зулгаагаад толгой хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд буйдан дээр үстэж дараад хоолой боогоод миний амьсгаа боогдоод байхаар нь би нүүрийг нь маажсан. Манай төрсөн дүүгийн 2 хүүхэд, ахын 3 хүүхэд манай 2 хүүхэд байсан. Өөр насанд хүрсэн хүн бол байгаагүй. Н.Л тухайн үед байгаагүй. Тухайн үед гадаа байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ гаргасан: “...Шүүгдэгч Г.Ц нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын ***багийн ** тоотод өөрийн гэртээ төрсөн ахын эхнэр хохирогч н.М.Хтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдсан. Улмаар түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж хүний биед хөнгөн гэмтлийг санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч н.М.Хийн мэдүүлэг, гэрч н.Н.Лийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.Цг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна....” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү гаргасан: “...Г.Цгийн хувьд өрх толгойлсон эмэгтэй, гурван хүүхэдтэй, ам бүл долуулаа амьдардаг гэж сая шүүхийн хэлэлцүүлэгт хэллээ. Гэм буруугүйн хувьд нэгэнт маргахгүй…” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Г.Ц болон түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.М, гэрч Г.Н.Л нарын өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 771 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Цгийн гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Г.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн **сумын ** дугаар баг, ****тоотод хохирогч Б.Мтэй маргалдан улмаар түүний бие эрх чөлөөнд нь халдаж, биед баруун гарын 1-р хуруунд шарх, зулгаралт, зүүн бугалга, зүүн шуу, хүзүү, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, хүзүү, баруун, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Мийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Цгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.Цгийн хохирогч Б.Мийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Ц нь хохирогч Б.Мийн толгой, нүүр, нуруу, цээж рүү нь цохиж, хоолойг нь боож хохирогчийн биед баруун гарын 1-р хуруунд шарх, зулгаралт, зүүн бугалга, зүүн шуу, хүзүү, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, хүзүү, баруун, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 771 дугаартай дүгнэлт тогтоогджээ.
Шүүгдэгч Г.Цгийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Цгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 771 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, шүүхэд гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Цг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Б.Мэд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Цгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл аль аль нь тогтоогдоогүй гэж яллагчийн зүгээс үзсэн. Шүүгдэгч нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлж байсан боловч энэ түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болохгүй. Гэвч шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдаад шүүгдэгч Г.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах ялын саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас нэг хүний эрүүл мэнд хөнгөн хохирол учирсан. Иргэний нэхэмжлэл байхгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгчийн эд зүйл байхгүй, шүүгдэгчээр гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нэхэмжлэгдээгүй, шүүгдэгч нь урьдчилсан цагдан хорьсон хоноггүй гэж үзэж байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Г.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгөөч гэсэн саналыг гаргаж байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч Г.Цгийн хувийн байдлын байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Тариалан сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч А.Ц.Аг Хөвсгөл аймгийн Тариалан сумаас гадагш зорчих эрхийг 1 сарын хугацаагаар хязгаарлах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч А.Ц.Ад тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-г 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цгийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Тариалан сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч А.Ц.Аг Хөвсгөл аймгийн Тариалан сумаас гадагш зорчих эрхийг 1 / нэг/ сарын хугацаагаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч А.Ц.Ад тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН