| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 195/2025/0428/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/529 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Анхбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/529
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,
улсын яллагч М.Анхбаяр,
шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,
хохирогч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405023320008 *******тай хэргийг 2025 оны 02 ******* сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт ******* дүүргийн 2 ******* хороо, 2 ******* хороолол, 7 ******* ны 66 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:УУ*******/, ******* овогт *******ын *******.
Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 05 ******* сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ******* дүүргийн 14 дүгээр хороо, “*******” баарны орчимд хохирогч А.*******ыг найз охинтойгоо хардсаны улмаас маргалдаж түүний нүүр рүү нь гараараа цохих үйлдлээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, баруун нүдний дээд зовхинд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ “Тухайн үед би нэлээн согтуу байсан. Өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 1.200.000 төгрөг нөхөн төлсөн. Хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн төлнө. Эрүүл мэндийн даатгалаас гарсан зардлыг нөхөн төлөх гэсэн боловч данс нь олдоогүй учир мөнгөө бэлнээр аваад ирсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.******* мэдүүлэхдээ “Би энэ хэргээс болоод 14 хоног ажилдаа яваагүй. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1.700.000 төгрөг болсон. Нүдний ухархай цөмөрсөн тул хагалгаанд орох, мөн хамраа янзлуулах шаардлагатай байгаа. Эдгээрийг болон сэтгэцийн хор уршгийн зардал нэхэмжилнэ. Шүүгдэгч 1.200.000 төгрөг өгсөн.” гэв.
Хоёр: Эрүүгийн 2405023320008 *******тай хэргээс.
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал)
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.*******ын өгсөн: “******* дүүргийн******* ******* хороо 51б ны тоот болох манай гэрт 2024 оны 5 ******* сарын 22-ны орой 23 цагийн үед манай найзууд болох , , , - бид хэд 2 том “Cass” нэртэй пиво, 2 шил “Сөжү” архийг хувааж уусан. Тэгээд орой 00 цаг өнгөрч байхад бид бүгдээрээ манай гэрээс гараад “Винсвэй” нэртэй бааранд орсон. Бааранд ороод би нэг шил “Сэнгүр” аваад уугаад бүжиглэсэн. Тэгээд баарнаас гарахад хэдэн цаг болж байсныг би сайн санахгүй байна. Би эхэлж түрүүлж гараад тамхи татаж байгаад хуучин ажлын газрын охин А.тэй таарсан. Тэгээд бид хоёр юм яриад зогсож байхад гэнэт хажуу талаас нэг танихгүй залуу миний нүүр рүү цохихоор нь би гараараа түлхээд газарт нүүрээ хамгаалаад суухад тухайн залуу дахиад цохисон. Тэгээд ээ тэр залууг салгаж холдуулахад манай найзууд гарч ирээд тухайн залуучуудыг хөөгөөд хэрүүл маргаан хийж байгаад тэд нар яваад өгсөн. Тэгээд би сууж байгаад босоход миний хамар, хөмсөг хоёроос цус гараад байхаар нь найз -д хандаж цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд манай найз цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал)
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.*******ын дахин өгсөн: “Өмнөх мэдүүлэгт нэмж ярих зүйл гэвэл надтай хуучин хамт ажиллаж байсан сайхан /ээ/ мессенжер чатаар 2024 оны 5 ******* сарын 23-ны 04 цаг 58 минутад орж ирээд “...байна уу, бие хаа нүд ам нь зүгээр үү, би л юм ярьж зогсоогүй бол тийм зодоон үүсэхгүй байх байсан, уучлаарай, биеийн байдлаа заавал надад хэлээрэй,...” гэх утгатай зурвас бичсэн ба тэгэхээр нь би “...танай найз залуу байсан юм уу...” гэж сайханаас асуухад “...харин тиймээ...” гэж хариулж “...намайг тоохгүй 20-30 минут болчихлоо шүү дээ гэж уурласан” гэсэн гэж надад хэлж байсан. Яг зодооныг харсан хүн бол сайхан, бид нарыг салгасан байсан. Харин миний найзууд болох , -, нар зодоон дууссаны дараа гарж ирсэн байсан. Би Гэрлээд “...чи найз залуудаа надаас уучлалт гуйлгаарай гэхэд...” өөрөө над руу хэрэг болсноос хойш 2 хоногийн дараа залгаж “...намайг уучлаарай хөгшөөн, их согтсон байна лээ, найз сумлаад надад буруу ойлгуулсан байна лээ...” гэж залгасан ба би эмчилгээ хийлгэмээр байна нүдний ухархай ясны хагалгаанд орно үүнд 3.000.000 гаруй төгрөг гарах юм байна гэж хэлэхэд уг залуу эхний ээлжинд 1.000.000 төгрөгийг над руу шилжүүлсэн байсан. Тэрнээс хойш над руу уг залуу “би хүүхдээ өөртөө авах гэж байгаа юм аа, надад эрүүгийн хэрэг үүсчихвэл хүүхдийг минь надад өгөхгүй хоёулаа цагдаа сэргийлэх гэлтгүй асуудлыг хоорондоо шийдчихье гэж...” гэж байсан ба би түүнээс хамрын хагалгаа болон нүдний хугархай ясны хагалгаа, болон тус гэмтлээс болоод ажлын хөлс зэргийг гаргаад өгчих гэж 9.000.000 төгрөгийг нэхэмжлэхэд чанга юм байна гэж хэлээд тэрнээс хойш алга болсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал)
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.сайханы өгсөн: “2024 оны 5 ******* сарын 22-ны өдөр би эмэгтэй найз найз залуу ******* нарын хамт хорооллын “ ” бааранд 23 цагийн орчимд ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад баар хаах үеэр баарны гадаа шатан дээр би сууж байхад баарны хажуу талд гадаа ******* зодуулчихсан сууж байсан. Тухайн үед *******тай гадаа зодуулчихсан байхад нь таарсан юм. Тэр үед манай найз залуу ******* замын эсрэг талд өөр хүмүүстэй зодолдчихсон нүд нь хөхөрчихсөн байхаар нь очиж аваад гэртээ харьсан. Би тухайн үед тасарчихсан байсан болохоор болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан ******* ******* нар замын хоёр талд өөр газар байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал)
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.сайханы дахин өгсөн: “Би уг зурвасыг би бичсэн, яагаад гэвэл би *******тай баарны гадаа зогсож байснаа санаж байна, согтуу байсан болохоор сайн болсон үйл явдлыг санахгүй байсан би баарны гаднах шатанд суусан байхад сэргэсэн сэргэж харахад *******ын нүүрнээс цус гарсан ба миний найз залуу *******ын нүд нь хөхөрсөн байсан болохоор тэр хоёр л хоорондоо зодолдсон байх гэж бодоод би ******* руу тийм зурвас бичсэн байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал)
6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 5 ******* сарын 28-ны өдрийн 7045 *******тай “А.*******ын биед баруун нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, баруун нүдний дээд зовхинд шарх, баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал)
7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 7 ******* сарын 08-ны өдрийн 735 *******тай “Ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтууд болон толгойн КТГ-н шинжилгээний сиди-г хүлээн авч дүрс оношилгооны эмчээр уншуулахад А.*******-н биед баруун нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, баруун нүдний дээд зовхинд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.4.5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 48-50 дахь тал)
8. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 69-73 дахь тал)
9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 91 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 86 дахь тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 ******* зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч С.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 05 ******* сарын 23-наас 24-нд шилжих шөнө ******* дүүргийн 14 дүгээр хороо, “Винсвей” баарны орчимд хохирогч А.*******ыг найз охинтойгоо хардсаны улмаас маргалдаж түүний нүүр рүү нь гараараа цохих үйлдлээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, баруун нүдний дээд зовхинд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алимад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал), хохирогч А.*******ын өгсөн: “...хуучин ажлын газрын охин А.тэй таарсан. Тэгээд бид хоёр юм яриад зогсож байхад гэнэт хажуу талаас нэг танихгүй залуу миний нүүр рүү цохихоор нь би гараараа түлхээд газарт нүүрээ хамгаалаад суухад тухайн залуу дахиад цохисон. Тэгээд ээ тэр залууг салгаж холдуулахад манай найзууд гарч ирээд тухайн залуучуудыг хөөгөөд хэрүүл маргаан хийж байгаад тэд нар яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал), хохирогч А.*******ын дахин өгсөн: “...Яг зодооныг харсан хүн бол сайхан, бид нарыг салгасан байсан...өөрөө над руу хэрэг болсноос хойш 2 хоногийн дараа залгаж “...намайг уучлаарай хөгшөөн, их согтсон байна лээ, найз сумлаад надад буруу ойлгуулсан байна лээ...” гэж залгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал), гэрч А.сайханы өгсөн: “...баар хаах үеэр баарны гадаа шатан дээр би сууж байхад баарны хажуу талд гадаа ******* зодуулчихсан сууж байсан тухайн үед *******тай гадаа зодуулчихсан байхад нь таарсан юм. Тэр үед манай найз залуу ******* замын эсрэг талд өөр хүмүүстэй зодолдчихсон нүд нь хөхөрчихсөн байхаар нь очиж аваад гэртээ харьсан. Би тухайн үед тасарчихсан байсан болохоор болсон асуудлын талаар сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал), гэрч А.сайханы дахин өгсөн: “Би уг зурвасыг би бичсэн, яагаад гэвэл би *******тай баарны гадаа зогсож байснаа санаж байна, согтуу байсан болохоор сайн болсон үйл явдлыг санахгүй байсан би баарны гаднах шатанд суусан байхад сэргэсэн сэргэж харахад *******ын нүүрнээс цус гарсан ба миний найз залуу *******ын нүд нь хөхөрсөн байсан болохоор тэр хоёр л хоорондоо зодолдсон байх гэж бодоод би ******* руу тийм зурвас бичсэн байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 5 ******* сарын 28-ны өдрийн 7045 *******тай дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 7 ******* сарын 08-ны өдрийн 735 *******тай дүгнэлт (хавтаст хэргийн 48-50 дахь тал), Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 69-73 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.
Хэргийн хохирогч А.*******ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч С.******* нь хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохисон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Иймд хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч, түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Дөрөв: Хохирол төлбөрийн талаар.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 ******* зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч А.*******ын биед учирсан хөнгөн гэмтэл нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Хавтаст хэрэгт хохирол төлбөртэй холбоотой баримтууд авагдаагүй байх бөгөөд шүүгдэгчээс хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.200.000 төгрөгийг нөхөн төлсөн нь (хавтаст хэргийн 65, 68 дахь тал)-д авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч А.******* ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1.700.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч түүний ажилладаг гэх байгууллагын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, эмнэлгийн лист болон холбогдох бусад баримтууд хэрэгт авагдаагүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр шүүх хэлэлцэхгүй орхив. Энэ талаарх болон цаашид гарах эмчилгээтэй холбогдох энэ хэрэгт хамааралтай бусад зардлаа хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хавтаст хэргийн 85 ******* талд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэлд“ ... овогтой ******* нь 2024 оны 5 сарын 23-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжаас 196380.0 төгрөг, 2024 оны 5 ******* сарын 28-нд эмнэлгийн амбулаторийн тусламж үйлчилгээнээс 25000.0 төгрөгийн...” үйлчилгээ авсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “Эрүүл мэндийн даатгалын санд төлөх 221.380 төгрөгийг төлөх данс олдоогүй учраас бэлнээр аваад ирсэн” гэж мэдүүлсэн болно.
Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 ******* зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******аас 221.380 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 ******* зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.
Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заажээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 ******* хамтарсан тушаалын 2 ******* хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хоёр******* зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчоос тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурж, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэжээ.
Сэтгэцэд учирсан гэм хорын хоёр******* зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 ******* тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.
Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн байдлыг харгалзан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 8.573.400 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч С.*******аас гаргуулж хохирогч А.*******ад олгохоор шийдвэрлэв.
Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын хамгийн бага нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.*******ад Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарахаар байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 ******* зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.
Дээрх нөхцөл байдлуудыг шүүх тал бүрээс нь харгалзан шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож уг зүйл хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 ******* зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.
Энэ хэрэгт С.******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4-2, 36.6, 36.7, 36.8, 36.10 ******* зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ын *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 ******* зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 ******* зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар С.*******аас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу) 8.573.400 төгрөг гаргуулж хохирогч А.*******ад олгосугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 ******* зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******аас 221.380 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
7. Хохирогч А.******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээтэй холбогдох энэ хэрэгт хамааралтай бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт С.******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ