Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.З-оор хөтлүүлэн,

Улсын яллагч М.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Г,

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн 2524000000024 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...........оны .......... дугаар сарын .......ны өдөр ............аймгийн .......суманд төрсөн, халх, .........настай, .........тэй, ......... боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, эгч, дүү нарын хамт ............аймаг, .............сум, .............баг, ............хэсгийн ........... дүгээр гудамж, ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-гийн М, регистрийн дугаар: .........................

Шүүгдэгч Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ..............аймгийн ............сумын ............багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ ..................улсын дугаартай, саарал өнгийн "..............." загварын тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр найз Л машин бариад өгөөч гээд дуудсан. Тэгээд би очоод эгчийг нь эмнэлэгт үзүүлээд, гадуур явж байгаад наадмын талбайн ард талд очиж пиво уугаад гэр рүүгээ буцах замд цагдаагийн алба хаагчтай таарсан. Тэгээд цагдаагийн байгууллага дээр очиж драгер багаж үлээхэд 0.50 хувийн согтолтын зэрэгтэй гэж гарсан...” гэв.

Улсын яллагч М. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ............ аймгийн .............сумын .............багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ .................улсын дугаартай, саарал өнгийн "............... загварын тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянахад, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. Ингээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг гаргаж байна. Түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хучин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Г нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “...Шүүгдэгч Г.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа, бусдад төлөх төлбөргүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокурор хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн учир эрүүгийн хариуцлагын тухайд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг тохиролцсон байгаа. Үүний дагуу саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хавтаст хэргийн 3-р хуудас/,

-Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /Хавтаст хэргийн 4-р хуудас/,

-Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн `эд зүйл, баримт бичгийг хураан авсан тэмдэглэл /Хавтаст хэргийн 5-р хуудас/,

-Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 6-10-р хуудас/,

-Гэрч Б.Л-ы 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...Өнгөрсөн бямба гараг буюу 2025 оны 02 дугаар сарын 08-ны өглөө манай хөдөөгөөс орж ирсэн эгч шүдний эмнэлгээр явах ажилтай болоод машин барих хүн байхгүй байсан тул би найз М*-г дуудаж машин бариулсан юм аа. Би өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад эрхээ хасуулсан, миний жолоодох эрх сэргээгүй байсан тул найз М-г дуудаж машинаа бариулаад эгчийгээ аваад гадуур эмнэлгийн ажилтай явсан. Эгчийн эмнэлгийн ажил дуусаад хөдөө явах унаанд нь хүргэж өгөөд дараа нь М бид 2 манай гэр рүү явах замдаа дэлгүүр ороод 2 литрийн савлагаатай нэг пиво аваад цааш яваад баярын талбайн хойд талд зогсож байгаад машиндаа уусан. Тэр үед 12 өнгөрөөд 13 цаг болж байсан байхаа. Пиво ууж дуусаад буцаад М гэр рүүгээ орчоод гараад ирье гээд миний машиныг жолоодоод, би хажууд нь суугаад явж байгаад цагдаатай таарсан. Тэгээд цагдаа М-г дагуулаад цагдаа руу явсан, би тэндээ машиндаа хүлээгээд үлдсэн. Цагдаа дээр очоод М-г согтолт шалгах багаж үлээлгэж үзэхэд 0.50 хувь гарлаа гээд ирээд миний машиныг цагдаа жолоодож яваад журмын хашаанд хийсэн." гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 16-18-р хуудас/,

-Гэрч Б.Т-ын 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Т сумын сум дундын цагдаагийн хэлтэст замын цагдаагийн зохицуулагчаар өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа ...........багийн нутаг дэвсгэр "............" ХХК-ийн баруун талд гэр хороолол дунд тээврийн хэрэгсэл шалгаж байхад ...........дугаартай саарал өнгийн ..............маркийн тээврийн хэрэгсэл явж байхад зогсоож шалгасан. Уг тээврийн хэрэгслийг шалгахад жолооч болох Д.М нь жолоодох эрх хасуулсан байсан ба уг жолоочоос согтууруулах ундаа үнэртэж байсан тул цагдаагийн хэлтэс дээр авч ирж замын цагдаад ашиглаж байгаа Alcotest 7510 маркийн согтолт шалгах багажаар үлээлгэж үзэхэд 0.50 хувийн согтолттой байсан. Д.М-н жолоодож явсан .............дугаартай саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг журмын хашаанд түр саатуулж, цагдаагийн хэлтсийн жижүүрт мэдэгдэж гомдол мэдээллээр оруулсан." гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 27-28-р хуудас /,

-******* аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ...........дугаартай шийтгэврийн хуулбар /Хавтаст хэргийн 62-63-р хуудас/,

-Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай магадалгаа /Хавтаст хэргийн 34-36-р хуудас/,

-Шүүгдэгчийн хувийн байдалд холбогдох баримтууд
болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ............. аймгийн .................сумын .............багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ ............улсын дугаартай, саарал өнгийн ".................." загварын тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт хангалттай нотлогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.М нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн мэдээллийн лавлагаа болон шийтгэврийн хуулбараар нотлогдож байх ба өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч нь энэ дүрмийг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.       

Иймд Д.М-н дээрх үйлдлийг ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.        

Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй юм.

 Иймд шүүгдэгч Д.М-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.       

Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлэхдээ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр тохиролцсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа байдлыг харгалзан эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр прокурортой тохирсон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Д.М-н холбогдсон гэмт хэрэг нь санаатай гэмт хэрэг бөгөөд тэрээр эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох хориотой гэдгийг ухамсарлан ойлгох чадвартай ч хүсэж үйлдсэн байх ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүх ялыг хөнгөрүүлэх болон чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн болон  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байхгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Д-гийн М-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.М-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.М-д  анхааруулсугай. .  

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргаж хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

6. Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэсүгэй.

7. Хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН