| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0043/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/69 |
| Огноо | 2025-02-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Уламбаяр,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,
Шүүгдэгч: Х.*******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уламбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000038 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.******* нь “2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* гэх айлд *******тэй газар нутгийн бэлчээрээс болж хоорондоо маргалдаж, барилцаж авч улмаар *******ийн баруун гарын дунд хуруунаас хазсанаас шарх, зүүн чихний дэлбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Х.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Надад урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Би *******т эмчилгээний зардал 350.000 төгрөг өгсөн. Тухайн өдөр би согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Харин манай ах болох ******* архи уусан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.
3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.....2024 оны 12 дугаар сарын 09-ний 21 цагийн үед би Баацагаан сумын Товгор 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох Улаан хошуу гэдэг газар байдаг , нарын гэрт очсон чинь надад тухайн айлууд нэг шил архи өгсөн. Түүнийг уучхаад байж байтал гаднаас Баагий, *******, манай төрсөн дүү болох ******* нар орж ирсэн. Хүмүүс тамхилаад надад тамхилсныг би буцаад хөөргийг нь далайх маягтай өгсөн чинь намайг цохих гэлээ гээд ******* нь бос ч ирээд өшиглөөд, сандал аваад цохих гэтэл тэр айлын хүмүүс болиулсан. Тэгээд миний уур хүрээд бариад авах санаатай гараа явуулсан чинь миний баруун гарын дунд хуруунаас хазсан. Тухайн үед айлын хүмүүс салгаад яахаараа ахынхаа хурууг хаздаг юм гэсэн чинь “яадгийн өлсөөд хазсан” гэж хэлчхээд яваад өгсөн. Тэр айлын хүмүүсээр хуруугаа боолгоод гэр лүүгээ явсан......гэх мэдүүлэг / хх-ийн 06-07 /,
....Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Шүүх шинжилгээний шинжээч эмч гийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаартай дүгнэлтийг уншиж танилцсан. Дүгнэлтэд маргах зүйл байхгүй. ******* нь эмчилгээний зардал болон миний нэхэмжилж байсан 350.000 төгрөг миний дансанд орсон. Гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
4. Гэрч Д.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Мал тооллогын ажлаар өөрийн хариуцсан багаар явж байгаад малчин *******ын гэрт ирсэн. Тэгээд ******* надад Галуут сумаас олон адуу малтай айл ирсэн. Адууг нь гол руу оруулмааргүй байна, намайг тэр айлд очоод хэлээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би *******ын хамт тэр айлд очсон. Тэгтэл *******, ******* нар архи уусан бололтой байсан. Тэгтэл ах дүү 2 болон *******, ******* нар хоорондоо маргалдаад тэгээд хоорондоо барилцаад авсан. Тэгээд миний гарыг хазчихлаа гэсэн. Би жаахан уусан байсан. ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
5. Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. “...2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр би гэртээ байж байсан чинь ******* манайд ирсэн. Тэгээд хоол унд болоод байж байтал гаднаас багийн дарга *******, ******* нар орж ирсэн. Мэнд усаа мэдэлцээд байж байтал ах дүү хоёр хоорондоо өвөлжөө хаваржаанаас болоод хоорондоо маргалдаад байсан. *******, *******ийг сууж байхад нь гараараа цохиод авсан. Тэгээд ******* миний хурууг хазчихлаа гэсэн. Тэгэхээр нь би салгаад багийн дарга *******, ******* нар гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
6. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаартай шинжээчийн:
1. *******ийн биед баруун дунд хурууны шарх, зүүн чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1- д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй......гэх дүгнэлт / хх-ийн 29-30/, гэх дүгнэлт болон мөнгөн шилжүүлгийн хуулга /хх-ийн 55/, малчны тодорхойлолтын хуулбар /хх-ийн 61/ төрийн банкны албан бичиг /хх-ийн 66/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.******* нь “2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* гэх айлд *******тэй газар нутгийн бэлчээрээс болж хоорондоо маргалдаж, барилцаж авч улмаар *******ийн баруун гарын дунд хуруунаас хазсанаас шарх, зүүн чихний дэлбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******ийн мэдүүлэг, гэрч Д.*******, Б.******* нарын мэдүүлэг, шинжээчийн 66 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч хохирогч нар малын бэлчээр газар нутгийн маргаанаас шалтаглаж маргалдаж шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол уруулсан бөгөөд Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 3-д “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол улсын иргэнд өмлүүлж болно” гэж хуульчилснаас үзэхэд Монгол улсын иргэд нь бэлчээрийг газрыг өмчлөх эрх байхгүй байгаа бөгөөд уг газын талаар маргалдаж булаацалдаж болохгүй гэж дүгнэж байна.
Иймд шүүгдэгч Х.*******ыг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч Х.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад 350.000 төгрөг авсан талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Х.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.*******ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ