| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 181/2016/00803/И |
| Дугаар | 101/ШШ2017/00725 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2017/00725
| 2017 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 101/ШШ2017/00725 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 13 хаягт байрлах ******* ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол, 403 дугаар байр, 40 тоотод оршин суух, До тайж овогт Зоригтсайханы Тэмүүлэн /регистрийн дугаар: /-д холбогдох
Түрээсийн төлбөр 13,300,500 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг чөлөөлж, суллахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй .
ؿ : нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяржаргал, М.Золзаяа .
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ******* ХХК нь иргэн З.Тэмүүлэнтэй 2015 орны 9 дүгээр сарын 7-ны өдөр өөрийн өмчлөлийн байр болох 63 м.кв талбайтай байрыг худалдааны зориулалтаар, сарын 2,500,000 төгрөгийн төлбөртэй, 2016 оны 9 дүгээр сарын 15-ныг хүртэл 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр 206/16 тоот түрээсийн гэрээг байгуулсан.
Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 4.2-т түрээсийн төлбөрийг сар бүрийн 10-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон боловч түрээслэгч З.Тэмүүлэн нь төлбөрийг хугацаандаа төлөхгүй гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул ******* ХХК-ийн зүгээс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр албан бичгээр гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн.
Центр авто партс ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Тэмүүлэн нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/05/02 тоотоор түрээсийн төлбөрийг төлж барагдуулах тухай хариу албан бичгийг хүргүүлсэн. Гэвч 2016 оны 4, 5, 6, 7 дугаар саруудын түрээсийн төлбөр болох нийт 7,400,500 төгрөгийг өнөөдрийг болтол төлж барагдуулаагүй бөгөөд уг байранд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байгаа юм.
******* ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Р.Ууганбаатар, түрээслэгч З.Тэмүүлэн нар 2 байгууллагын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 7-ныг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд ******* ХХК-д иргэн З.Тэмүүлэн 13,300,500 төгрөгийн өртэй гарсан. Түрээсийн барьцааны үлдэгдэл 2,300,000 төгрөг байгааг тооцоо нийлсэн актаар харилцан баталсан.
З.Тэмүүлэнгээс 13,300,500 төгрөг гаргуулах, мөн манай компанийн өмчлөлийн байрыг чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч З.Тэмүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл, эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч З.Тэмүүлэнд холбогдуулан, түрээсийн гэрээний үүрэгт 13,300,500 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг чөлөөлж, суллахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
З.Тэмүүлэн гүйцэтгэх захиралтай,*******ХХК-д холбогдох ******* ХХК-ийн нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шүүх хүлээн авч, нэхэмжлэлийн хувийг 20016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчид гардуулан өгсөн, нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх бөгөөд мөн өдөр хариуцагч*******ХХК-ийг З.Тэмүүлэнгээр сольж нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргуулан өгч, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх, үүргийг зохигч талуудад танилцуулах ажиллагааг шүүхээс хийж гүйцэтгэсэн.
Гэтэл хариуцагч З.Тэмүүлэн нь дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд бичгээр гаргаагүй.
Хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэлээ.
Түрээслүүлэгч ******* ХХК болон түрээслэгч З.Тэмүүлэн нар 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 206/16 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч нь өөрийн өмчлөлийн 63 м.кв талбай бүхий ажлын байрыг худалдааны зориулалтаар, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөр сард 2,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Талууд бичгээр байгуулсан түрээсийн гэрээгээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан тул нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар шаардах эрхгүй. Харин талуудын байгуулсан гэрээний дагуу, түрээсийн байранд түрээслэгч З.Тэмүүлэн үйл ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, З.Тэмүүлэн гүйцэтгэх захиралтай Централ авто партс ХХК-иас ******* ХХК-д хүргүүлсэн Түрээсийн гэрээний тухай 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А05/02 дугаар албан бичиг, гэрээний талуудын үйлдсэн түрээс төлсөн тооцооны жагсаалт, Тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдов.
Нэхэмжлэгч ******* ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А04/51 дугаар албан бичгийг түрээслэгч З.Тэмүүлэнд хүргүүлж, түрээсийн гэрээг цуцлах талаар мэдэгдсэний зэрэгцээ түрээсийн гэрээний хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дууссан байх боловч түрээслэгч З.Тэмүүлэн нь түрээсийн байрыг эзэмдсэн хэвээр байгаа нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр талуудын үйлдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа, Түрээс төлсөн төлбөрийн жагсаалт болон үлдэгдэл 2016 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар 13,300,500 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг гаргасан тооцооны акт зэргээр тогтоогдож байна.
Дээр дурдсанаар хариуцагч З.Тэмүүлэн нь түрээсийн байрыг эзэмдэн ашигласан нь тогтоогдсон тул талуудын байгуулсан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар бус Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зохицуулалтаар тайлбарлах нь зүйтэй.
Иймд хариуцагч З.Тэмүүлэнгээс 13,300,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, түрээсийн байрыг чөлөөлж суллахыг хариуцагч З.Тэмүүлэнд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312,908 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Тэмүүлэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 312,908 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан, хариуцагч З.Тэмүүлэнгээс 13,300,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, ******* ХХК блон З.Тэмүүлэн нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан 206/16 дугаартай түрээсийн гэрээний дагуу ашиглагдаж буй үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхийг хариуцагч З.Тэмүүлэнд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312,908 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Тэмүүлэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 312,908 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА