Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,

Хохирогч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 241400**************50*******78 тай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  ******* овогт *******ын ******* /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр ******* нүүр хэсэгт 1 удаа гараараа цохисон, 2024 оны 05 сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах ******* багийн тоотод гараараа нүүр хэсэгт 2 удаа алгадаж, үснээс нь зулгааж, хөлөөрөө өшиглөх зэргээр биед халдсан, мөн 2024 оны 06 сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө түүний үснээс нь зулгаах зэргээр зодож гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 05 сарын 04-ний өдөр би Намуунбайгалийн хамт Баянхонгор аймгийн ******* сум руу явсан. Тэгээд би замдаа явж байгаад Галуут сумын гүүрний цайны газар зогсоод 1 шил 0,75 литрийн архи уучхаад гэр бүлийн хүн болох тай хэрүүл болоод би хамар луу нь 1 удаа цохисон чинь хамарнаас нь цус гарсан тухайн үед би зодсон зүйл болсон. Түүнээс хойш би тай 2 удаа хэрүүл маргаан хийж зодсон зүйл болсон. Би тухайн үйлдлүүдээ өмнөх мэдүүлэг дээрээ тодорхой өгсөн. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож харамсаж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 114-115/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Миний бие эхнэрээ зодсон нь үнэн. Уучлаарай. Эхнэр маань Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд амьдардаг нэг залуутай чат бичсэн байсан тул хардсандаа эхнэрээ ******* удаа зодсон. Миний бие өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Би Баянхонгор аймгийн ******* сумын төвд гэр байгаа  Одоо эхнэрээсээ тусдаа амьдарч байгаа гэв.

*******. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Манай нөхөр ******* 2024 оны 06 сарын 01-ний шөнө согтуу гадаа ирээд хаалга нүдээд байхаар нь би гэх хүнийг дуудаад байж байтал манай нөхөр хаалга нүдэхээ больчихсон юм. Тэгсэн чинь эгч ирээд “хаалгаа” гэхээр нь хаалгаа тайлж өгөөд оруулж ирээд байж байтал манай нөхөр ******* араас нь орж ирээд намайг шууд үснээс зулгааж аваад зодсон. Тэгсэн чинь манай эгч салгаад манай нөхрийг цааш нь түлхээд салгасан. Тэгээд эгч намайг гараад зугтаа гэхээр нь би гэрээс гарах гэсэн чинь миний гараас манай нөхөр ******* бариад авсан. Тэгээд би гараа мултлаад цаашаа гүйх гээд ухаан алдаад унасан байсан. Өмнө нь 2024 оны 05 сарын 04-ний өдөр би нөхөр *******ийн хамт Баянхонгор аймгийн ******* сум руу явсан юм. Тэгээд замдаа хүнтэй таараад нөгөө хүний машин руу ороод суусан чинь хамт ******* сум руу явж байгаа машин байсан болохоор энэ машинд суугаад явах гэж байгаа юм байх гэж бодоод суусан машин нь хөдлөөд явахаар нь би машинаа унаад араас нь хөдлөөд явсан. Тэгээд явж байгаад ******* сумын гол дээр очоод зогсохоор нь араас нь очоод зогссон чинь архи уучихсан хүнтэй маргалдаад байж байсан. Тэгэхээр нь би машинаас буулгаад өөрийнхөө машинд оруулаад суулгасан чинь миний нүүр хэсэгт 1 удаа гараараа цохиод авсан чинь миний хамраас цус гарсан. Тэгсэн чинь ******* сумын эмч гэх хүн харчхаад “болиоч чи” гэсэн чинь манай нөхөр ******* машинаас буугаад алхчхаар нь би хамрын цусаа тогтоочхоод араас нь очоод машиндаа суулгасан чинь дахиад намайг зодох гээд байсан чинь ******* сумын эмнэлгийн ажилтан гэх хүн манай нөхөр *******ийг дарж суулгаад ******* сум ороод намайг зодох гэж дайраад байснаа гудам өгсөөд яваад өгсөн. Тэгэхээр нь би хамаатны гэх айлд очоод байж байсан чинь манай нөхөр ******* ороод ирсэн. Тэгснээ намайг гэх айлд намайг маш олон удаа алагдаж цохиж зодсон. Тэгээд цагдаа дуудаад цагдаа нар ирээд аваад явсан. Энэ үйлдэл нь цагдаагийн газар шалгагдаж байгаа. Тэгээд бас 2024 оны 05 сарын 08-ны өдөр Баянхонгор сумын Дуурсах ******* багийн тоотод байх гэртээ байж байтал манай нөхөр ******* согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай 15 цагийн үед гаднаас орж ирээд би ******* сум руу явлаа гээд хэрүүл гуйгаад байхаар нь би юм хэлэхгүй байсан чинь над дээр ирээд намайг 2 удаа алагдаад миний үснээс татаж чирэхээр нь би орилоод тусламж дуудсан чинь манай хашаанд байсан дүү болох гарч ирээд “болиоч цагдаа дуудлаа шүү” гээд хэлсэн чинь манай нөхөр ******* цагдаа дуудвал ална шүү гээд том мод барьчхаад миний зүүн талын хөлний шилбэ хэсэг рүү олон удаа хромон гутлаар өшиглөсөн. Тэгэхээр нь би хашаанаас гараад зугтаад явж байсан чинь цагдаа нар ирсэн, энэ үйлдэл нь бас цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Бид хоёр 2017 онд албан ёсны гэр бүл болж гэрлэлтээ батлуулж байсан. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй манай том хүүхэд 6 настай бага хүүхэд ******* настай сүүлийн 6 сарын хугацаанд 8-9 удаа цохиж зодсон. Би зарим үйлдлүүдийг нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөхгүй өнгөрөөдөг байсан....гэх мэдүүлэг / хх-ийн *******5-*******6 /,

.... Би *******тэй гэр бүлийн харилцаатай эхнэр, нөхөр байсан. 2017 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж гэр бүл болж дундаасаа 2 хүүхэд төрүүлж байсан. Одоо ******* бид хоёр ямар нэгэн харилцаагүй тусдаа амьдарч байна. Би тухайн зодуулсан үйлдэлд хөлөө гэмтээгээд 2024 оны 05 сард хөлөө гипсдүүлж байсан. Тухайн зардал эмнэлгээс гарч байсан. Би өөрөөсөө мөнгө гаргаж эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирлын зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн *******8-*******9/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Үндсэн хуульд заасны дагуу нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

5. Гэрч З.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн…..2024 оны 05 сарын 09-ний өдөр гэртээ ганцаараа сууж байсан чинь гадаа хүн орилох шиг болохоор гараад ирсэн чинь манай эгч нөхөр ******* хоёр барилцаад авсан байдалтай байхаар нь би очоод юу болоод байна гэсэн чинь ******* ах манай эгчийг заамдаад барьсан нөгөө гартаа тоосго барьсан байдалтай зогсож байхаар нь боль гээд гараас нь барьж аваад цагдаа дуудлаа шүү гэсэн чинь намайг цагдаад дуудах юм бол чамайг ална шүү гээд над руу бас мод бариад цохих гээд байсан. Тэгсэн манай эгч гарыг нь тавиулаад зугтаасан чинь араас нь барьж аваад өшиглөөд зодоод байсан. Тэгээд би гар утсаа авч чадахгүй эгчийн хүүхдийг дуудаад утас аваад ир гэсэн чинь над дээр аваад ирсэн. Тэгэхээр нь би хашаанаас гарч ирэхгүй хэсэг хугацаа болон. Тэгсэн манай эгч хашаанаасаа гарч ирж байгаа харагдахаар нь би наашаа гүй гэсэн чинь араас нь нөхөр нь гарч ирээд хөөгөөд тэгсэн манай эгч айлын хашаа руу орсон чинь цагдаа нар ирээд тэгээд ******* ахыг бариад аваад явсан. Өмнө жил намайг ******* суманд очих үед манай эгчийн зодсон байсан.....гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

6. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Би тухайн үед гэртээ нөхөр болон хүүхдүүдийн хамт байсан ба нь би Баянхонгор аймгаас ирж байна. Замдаа нөхөр болох ******* гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ одсон гээд намайг дуудсан юм. Би тухайн үед гэрээсээ гараад ******* гэгчтэй гудамжны үзүүрт тааралдсан. ******* нь төрсөн охин болох Н.Нарансолонготой явж байсан ба бид гурав захиргааны буудалд очоод байж байтал нөхөр болох ******* гэгч нь танихгүй утасны уудаас хаана байна гэж залгаад байсан. Тэгээд захиргааны буудлаас гараад бид манай гэрт ирсэн ба бид хэд амрах гэж байхад ******* бид хоёр бие засах гэж гарсан чинь ******* нь хашааны гадаа хүлээж байгаад бид хоёрыг хараад араас ороод ирсэн. Орж ирээд шууд ******* гэгчийг цохиод авсан. Манай нөхөр болох Ц. нь *******ийг эхнэрээ зодоод байхаар нь болиулсан. Тэгээд манай нөхөр болох Ц. нь *******ийг дагуулж гараад тайвшруулаад хамт орж ирсэн ба зүгээр хоорондоо ярилцъя гээд хамт орон дээр суугаад гараа атгаад орны хажууд байсан толийг цохиж хагалаад дахиад З. зодож эхэлсэн. Тухайн үед манай нөхөр болох Ц. нь хашаа нь дотор байсан. Тухайн манай нөхөр гэртээ орж ирээд дахиад болиулаад гэрээс авахаар гарсан. ******* нь эхнэр болох З. нүүр хэсэгт зөндөө гараа атгаж болон алганыхаа дотор хэсгээр цохиж зодож байсан. Мөн унагааж байгаад хэвлий хэсэг рүү миний мэдэхээр ******* удаа хүчтэй өшиглөж байхад нь манай нөхөр орж ирээд салгаад аваад гарсан...гэх мэдүүлэг / хх-ийн 52-5******* /,

7. Гэрч Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Намайг багаас гэртээ ирэхэд нь манай эхнэр той цуг манай гэрт орж ирсэн. Манай гэрт ирээд цай ууж сууж байхад ******* нөхөр болох ******* нь гаднаас орж ирээд чи залгахад утсаа яагаад авахгүй байна гэж хэлээд шууд толгой хэсэг рүү цохиод зодоод эхэлсэн. Тухайн үед зодож эхлэхэд би ******* гэгчийг эхнэр болох салгаад аваад гарсан. ******* нь тухайн үед нилээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/

8. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Би *******ийн нагац эгч буюу ээжийнх нь төрсөн эгч байгаа юм. *******ийг би багаас нь мэднэ. Би багаас нь харж, өсгөж байсан, дуу цөөтэй, төлөв даруу зан араншинтай хүүхэд байсан. ******* Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийг 8 анги дүүргэж байсан. Тэгээд эхнэртэй болоод тусдаа гараад явсан. Би гэрээр нь ордог байсан. Намайг очих үед гэр бүлдээ анхаарал халамж сайтай хэвийн байдаг л гэж харагддаг байсан. *******, ******* нар албан ёсны гэр бүл мөн, дундаасаа 2 хүүхэдтэй....гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/,

9. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Би *******ийн аавийн талаарх хамаатан байгаа юм. ******* багаасаа дуу цөөтэй, төлөв даруу хүүхэд байсан. Хүнд тусархуу зан араншинтай. ******* Баянхонгор аймагт амьдардаг байсан. Хааяа Баянхонгор аймгийн ******* суманд эхнэр хүүхдийн хамт ирэхээрээ манайхаар орж ирдэг байсан. Хамт явах үедээ гэр бүлдээ анхаарал халамж сайтай харагддаг байсан. Зодоон цохион болдог эсэх талаар би мэдэхгүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/ болон  зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/, эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 45-47/, шүүгдэгч *******ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 57, 59 /, шүүгдэгч *******ийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 61/, төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 69/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 90-94/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 95-97/, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан бичиг /хх-ийн 82/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 112/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч шинээр 12 хуудас зэрэг  нотлох баримтуудыг зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр ******* нүүр хэсэгт 1 удаа гараараа цохисон, 2024 оны 05 сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах ******* багийн тоотод гараараа нүүр хэсэгт 2 удаа алгадаж, үснээс нь зулгааж, хөлөөрөө өшиглөх зэргээр биед халдсан, мөн 2024 оны 06 сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө түүний үснээс нь зулгаах зэргээр зодож гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон үйл баримт болсон нь  хохирогч *******, гэрч , Ц. ******* удаагийн үйлдэл нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан эхнэр З. бусадтай хардаж байнга буюу гурваас дээш удаа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байх бөгөөд уг гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл заавал учирсан байхыг шаардахгүй бөгөөд түүний гурван удаагийн үйлдэл нь  гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн ******* удаагийн гэмт үйлдэл хооронд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх нь тухайн гурван үйлдлийг нэгтгэн дүгнэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэл болсоныг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч *******ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн  6.5 зүйл, 6.6 зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал, хохирогч хохирол нэхэмжлээгүй зэрэг байдлыг харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж уг ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хорь хоног цагдан хоригдсон хугацааг зорих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж түүний зорчих эрхийг хязгаарлах ялыг таван сар арав хоногоор тогтоолоо.

Шүүхээс шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсөн тул уг  таван сар арав хоногийн ялаас чөлөөлсөн гэж ойлгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  *******6.2, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 зүйлүүдэд заасныг удирдлага болгон                

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

*******. Эрүүгийн хуулийн 6.10 зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон хорь хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж түүний ялыг таван сар арав хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

   4. Эрүүгийн хуулийн  6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан таван сар арав / 05 сар 10 хоног /  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй хувьд ноогдох эд хөрөнгө битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 зүйлийн 1.5, *******6.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорих байрнаас суллаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.2 зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.1 зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ