Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/00763

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/00763

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, Өнөр хороолол, 34б байр, 63 тоот хаягт оршин суух, Кю Би Ай Эс ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн ,

: Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, БХИС хаягт байрлах, ,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7,500,000 иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ганбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Кю Би Ай Эс ХХК болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Роксолид констракшн ХХК нь Кю Би Ай Эс ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ-г байгуулан Батлан хамгаалах Их сургуулийн хашаан дотор орших Тэмүүжин өрлөг сургуулийн хичээлийн шинэ байрны 1, 2, 3 дугаар давхруудын шатны хонгилд замаск татах, паркет шахах, будаг будах, паарны будаг будах ажлын хөлс болон подвалийн А блокын 12 хананд өрлөг өрөх, шавардлага хийсэн ажлын хөлс 42,247,500 төгрөг, А, В блоконд замаск татах, эмульс тавих, будаг будах, шаланд плита наах ажлын хөлс 43,164,500 төгрөг, Б блокод өрлөг өрөх, шавардлага, засал чимэглэлийн ажил хийсэн ажлын хөлс 41,330,230 төгрөг, бусад ажлын гүйцэтгэсэн ажлын хөлс 2,658,000 төгрөг, нийт 129,400,230 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн ба уг ажлын хөлснөөс 35,000,000 төгрөгийг авсан, 94,400,230 төгрөгийг аваагүй. Дээрх ажлуудыг манай компани цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж хүлээлгэж өгсөн болно.

Роксолид констракшн ХХК-иас Ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ-ний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 94,400,230 төгрөг, мөн тухайн үед Тэмүүжин өрлөг сургуулийн засварын ажлыг олон компаниуд хийж гүйцэтгэж байсан ба бусад компаниудын дутуу хийж гүйцэтгэсэн ажил болон шаардлага хангаагүй хийж гүйцэтгэсэн ажлуудыг манай компани засч, засварлахаар тохиролцож ажлын хөлсийг 5,000,000 төгрөгөөр тохиролцож нэмж хийсэн ажлын хөлс 5,000,000 төгрөг, Роксолид констракшн ХХК-ийн захирал Р.Болдбаатар нь цахилгааны ажил зогсох гээд байна гэж хэлэн зээлж авсан 1,000,000 төгрөг, БХИС-д Ковш 50 техник ажиллуулсан ажлын хөлс 400,000 төгрөг, нийт 100,800,230 төгрөг болсон байна.

Роксолид констракшн ХХК нь барилгын ажил хийж гүйцэтгэсэн мөнгийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний дотор өгнө гэж хэлж байсан боловч өнөөдрийг хүртэл ажлын хөлсийг өгөөгүй бөгөөд тус компаниас ажлын хөлсөө шаардаж утсаар олон удаа ярихад мөн очиж уулзахад удахгүй ажлыг хөлсийг өгнө гэсэн хариу байнга өгдөг ба 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрүүдэд тус тус албан бичгээр ажлын хөлс олгох тухай тодорхойлолт хийж өгч байсан боловч өнөөдрийг хүртэл 100,800,230 төгрөгийг Кю Би Ай Эс ХХК-д өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.

Иймд Роксолид констракшн ХХК-иас 100,800,230 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Роксолид констракшн ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Кю Би Ай Эс ХХК нь хариуцагч Роксолид констракшн ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 100,800,230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Роксолид констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Болдбаатар 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Талууд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ-г байгуулж, ажил гүйцэтгэгч тал болох Кю Би Ай Эс ХХК нь захиалагч тал Роксолид констракшн ХХК-ийн саналыг үндэслэн Баянзүрх дүүрэг, БХИС-ийн хашаанд орших Тэмүүжин өрлөг сургуулийн хичээлийн шинэ байрны ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч тал нь гэрээнд заасан төлбрийг тооцсон нөхцлөөр төлөхөөр харилцан тохиролцсон, уг гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр хийгдсэн, хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар нэхэмжлэгч нь дээрх ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ-ний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд гэрээний дагуу үйл ажиллагаа явагдаж тодорхой үр дүнд хүрснээр захиалагч тал нь ажил гүйцэтгэгчид төлбөр төлөх үүрэг хүлээдэг.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Роксолид констракшн ХХК-иас Кю Би Ай Эс ХХК-д гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 11, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 004/001, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаартай албан бичгээр гаргасан тодорхойлолтуудаас үзэхэд талуудын байгуулсан гэрээний дагуу тодорхой үр дүнд хүрсэн, улмаар захиалагч Роксолид констракшн ХХК нь ажил гүйцэтгэгч Кю Би Ай Эс ХХК-д төлөх төлбөрийн тооцоог гаргаж, төлбөр төлөхөө илэрхийлж байсан үйл баримт тогтоогдож байна.

Иймд хариуцагч нь Кю Би Ай Эс ХХК-д ажлын хөлсний үлдэгдэл 94,400,230 төгрөг, гадна цахилгааны материалын үнэ 1,000,000 төгрөг, ковш ажиллуулсны хөлс 400,000 төгрөг, объектийг улсын комисст хүлээлгэн өгөхөд хийгдсэн жижиг ажлын хөлс 5,000,000 төгрөг, нийт 100,800,230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Кю Би Ай Эс ХХК-д олгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Роксолид констракшн ХХК-иас 100,800,230 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Кю Би Ай Эс ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Кю Би Ай Эс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 661,951 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Роксолид констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 661,951 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Кю Би Ай Эс ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА