Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/03

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга О.Билгүүн  

Улсын яллагч Э.Нямбилэгт  

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто краны оператор мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах “Очир өргөө” компанид авто кранист ажилтай гэх, ам бүл 3, эх, дүүгийн хамтаар Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14 хороо Консулын 20 дугаар гудамж 473 тоотод оршин суух, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 261 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 335 дугаар захирамжаар 1 жил 7 сар 24 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон, овогтой , Регистрийн дугаар:

 

2. Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашин механизмын засварчин мэргэжилтэй, хувиараа сэндвичийн угсралтын ажил хийдэг гэх, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо Баянхошуу гудамжны 8 дугаар гудамж 1 тоотод оршин суух, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 949 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 314 дугаар захирамжаар 2 жил 4 сар 27 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон, улсаас авсан гавьяа шагналгүй, овогтой , Регистрийн дугаар:

 

3. Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч, автомашин механизмын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо Баянхошуу гудамж 28 дугаар гудамж 11 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, овогтой , Регистрийн дугаар:

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрүү бэрхийн бууц” гэх газарт байх эртний 2 ширхэг хиргисүүр буюу орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Ж.Миеэсүрэнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж хуульд заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

  Нэг. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн “2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос найз , нарын хамтаар ы цэнхэр өнгийн 06-30 ЗАА улсын дугаартай приус маркийн машинтай сум руу явсан. ... Ингэж төөрч яваад , бид 3 замын хажууд ойролцоо зайтай 2 булш байгааг олж харсан. ... Тэгээд бид гурав хийх юм байхгүй болохоор өмнө нь харсан 2 булш руу явсан. Тэгээд шийдвэр гүйцэтгэлд ажилладаг байхдаа ашигладаг байсан металл илрүүлэгчээрээ тухайн газрыг шалгаад бид хоёр жижиг хүрзээр ухсан. Эхлээд ухсан булшийг 1 метр орчим ухахад төмрийн хаягдал шиг жижиг юмнууд гарч ирсэн. Тэгээд доошоо ухтал хүний яс гарч ирэхээр нь больсон. Дараагийн булшийг 40-50 см ухахад ямар нэгэн зүйл гарч ирээгүй. Бид нар 23 цагийн орчимд уг булшнуудыг ухсан...” гэх  мэдүүлэг, /1 хх-ийн 84-85-р хуудас/

2. Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “... Ингээд бид гурав булш байсан газраас юу гарч ирэх нь вэ харъя гээд булш руу очсон. Тэгээд овоолсон чулуунуудыг хөдөлгөсөн чинь дан чулуунууд байсан. Тэр чулууг нь өргөж холдуулж байгаад орхиод явсан. Тэгээд дахиад чулуугаар хүрээлсэн булш руу нь очоод металл хайгчаараа дарж үзсэн. бид хоёр ы машинд байсан жижиг хүрзээр 1 метр орчим ухсан. Тэгээд бид нар доошоо ухаж үзтэл жижиг төмрүүд, гагнуурын баас шиг жижиг металл зүйл гарч ирэхээр нь ойролцоо хаясан. Мөн газар Доороос хүний яс гарч ирэхээр нь бид нар айгаад больсон. Тухайн үед л тэр булшнаас юм гарч ирж магадгүй гэж бодоод ухсан юм... тэй Амгалангийн хорих ангид хамт ял эдэлж байсан, болохоор уг хорих ангид автын механик инженерээр ажилладаг байсан. ы машинд металл хайгч, хүрз байсан... ” гэх  мэдүүлэг, /1 хх-ийн 73-74-р хуудас/

3. Шүүгдэгч *******ы яллагдагчаар өгсөн “... 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өөрийн машинтай , нарын хамт Улаанбаатар хотоос гарсан. ... Бид гурав 17, 18 цагийн орчим ******* аймгийн төвд ирээд өмнө харсан байсан булш руу очиж үзэхээр явсан. Тэгээд булшин дээр очоод харанхуй болохыг хүлээж байгаад харанхуй болохоор нь машины ард байсан жижиг хүрзээр ухсан. Тэгэхэд дотроос нь жижиг, жижиг зэвтэй төмөр мөн эрүүний яс гарч ирсэн... Булшнаас ямар нэгэн үнэт эдлэл, алт мөнгө гарч ирээгүй...” гэх  мэдүүлэг, /1 хх-ийн 64-65-р хуудас/

4. Хохирогч өгсөн “2016 оны 02 дугаар сараас эхлэн сумын Байгаль орчны улсын хянальын байцаагчийн ажлыг эрхэлж байна. Би хариуцсан суманд байгаа түүх, соёлын дурсгалт газруудыг хамгаалах үүрэг хүлээдэг. ... сумын 3 дугаар багийн нутаг Эрүү, бэрхийн бууц гэх газарт /45629704, 106503838/, /45632669, 106509587/ координатад байх хиргисүүр булш нь суманд байх бүртгэлт орсон 60 булшны тоонд багтаж ороогүй байна. Гэхдээ багийн дарга болон нутгийн айлууд мэдэж байсан. ... сумын 3 дугаар багийн нутаг /N45.629.704, Е106.503.838/, /N45.632.669, E106.509.587 солбилцолд байрлаж байгаа 2 хиргисүүр нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэгт зааснаар хиргисүүрт орж байгаа юм. Булш гэдэг бол жижиг бөөрөнхий хэлбэртэй байдаг. Хиргисүүр нь булшийг бодвол арай том бөөрөнхий хэлбэртэй дагуултай байж болно. Дагуул гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл хараар тайлбарлах юм бол хүн нас барсан тохиолдолд ар гэр нь очих болгондоо жижиг чулуу босгосон тэр чулуугаар нь хэдэн удаа очсоныг нь илтгэдэг. Үүнийг дагуул гэж ойлгож болно. Мөн дээр үеийн язгууртан гарал угсаатай хүмүүсийг оршуулсан газарт нь тухайн хүний эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг нь хамт оршуулдаг учраас булшийг бодвол хэмжээ нь том учраас хиргисүүр гэдэг. Тухайн 2 хиргисүүрийн ойр орчим дахь ай сав газар нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 08 дугаар тогтоолоор сумын тусгай хамгаалалтад авагдсан газар байгаа юм. Өмнө нь хамгаалалтад авагдсан газар учраас нөхөж хамгаалалтад авагдаагүй. Тухайн 2 хиргисүүр нь сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байсаар байсан. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулна гэсэн байгаа. Булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламж нь бүгд түүх соёлын үл хөдлөх дурсгал. Иймээс тухайн 2 хиргисүүрийг хэзээ соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэнээс үл хамаарч тухайн газартаа оршин байсан түүх соёлын үл хөдлөх дурсгал гэж үзнэ. Бүртгэл, мэдээллийн санд оруулснаар соёлын дурсгал болж байна гэсэн ойлголт биш зүгээр л соёлын өвд бүртгэж, бүртгэлжүүлж байна гэсэн үг. Тухайн эвдэгдсэн 2 хиргисүүрийг нөхөн сэргээх зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 16-17, 144-р хуудас/

5. Гэрч “... 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр манай багийн малчин Юндэндорж над руу утсаар яриад 2 бууцны голд байдаг 2 ширхэг хиргисүүр ухсан байна гэж 13 цагийн орчимд хэлсэн. Тэгэхээр нь би 17 цагийн орчим ирж үзэхэд ухагдсан байсан. 2021 оны 06 дугаар сарын сүүлээр намайг ажлаар явж байхад зүгээр байсан. Зүүн хойно 3 километрт Юндэндоржийнх байдаг. Энэ хиргисүүр нь хуучны үеийн хиргисүүр байгаа юм. Дугуй хүрээтэй хиргисүүр гэдэг...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 19-р хуудас/

6. Гэрч “Би сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Сэвхүүл” гэх газарт мал маллаж амьдардаг. Манай гэрийн орчимд эртний 2 хиргисүүр булш байсан. Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр малдаа явж байгаад Овоогийн энгэрээр явж байтал уг 2 булшийг дээрээс нь хүн ухчихсан юм шиг хажууд талд нь шороо овоолоод орхисон байсан. Тухайн газарт овоолсон шороо нь нойтон шороо байсан. Тэгээд 3 дугаар багийн дарга Зоригтбаатарт мэдэгдсэн. Би төрсөн цагаасаа хойш Сэвхүүл гэх газарт нутаглаж байна намайг бага байхад л газраас өндөрлөөд чулуу овоолсон байдалтай 5 ханатай гэрийн буйрны дайтай чулуу байдаг байсан. 2021 оны 08 сарын 24-ний өдөр их бороо орсон юм. Тэгэхээр гаргасан шороо чийгтэй байсан гэхээр 24-нөөс 25-нд шилжих шөнө болсон гэж бодож байна. Би бороо ордгоос 2 хоногийн өмнө аймгийн төв явж байхад 06-30 ЗАА гэх улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл явж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 21-р хуудас/

7. Гэрч Д.жаргалын “... 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр надтай хамт 2017-2019 оны хооронд 421 дүгээр ангид хорих ял эдэлж байсан *******, *******, хорих ангид ажилтан байсан нар ******* аймагт байна гээд залгасан. Тэгээд би аймаг руу орж ирж байхад *******, *******, нар 06-30 ЗАА улсын дугаартай цэнхэр өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй аймгийн төвийн зүүн захад тосож авсан. Тэгээд би тэр 3-тай тааралдаад хаана байрлаж байгаа вэ гэхэд аймгийн төвд Мандал худалдааны төв хавиар хоноглосон гэсэн. ... Тэр 3 өчигдөр орой аймагт ирсэн гэж байсан. 06-30 ЗАА улсын дугаартай цэнхэр өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хөдөө явсан шинж байсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 23-34-р хуудас/

8. 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр *******аас 22х27 см диаметр бүхий талбай, 56.5 см урт иштэй хүрз 1 ширхэг, Garrett Pro Pointer /Гаррет Про Пойнтер/ гэх бичиглэл бүхий металл хайгч төхөөрөмж 1 ширхэгийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол, /1 хх-н 44-50 дугаар хуудас/

9. ******* аймгийн музейн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/29 дугаартай " сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт /945629704, 106503838/, /45632669, 106509587/ дугаарын координатад орших Түүх соёлын үл хөдлөх дурсгал нь "Соёлын өвийн улсын нэгдсэн сан"-д 2021 оны 10 дугаар сард нөхөж бүртгэгдсэн хиргисүүр болно" гэх албан бичиг, /1 хх-ийн 90 дүгээр хуудас/

10. ******* аймгийн сумын засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2/535 дугаартай "Тус сумын Далай багийн нутаг Овоотын эрүүгийн бууц /N45.629.704, E106.503.838/, Овоотын бэрхийн бууц /N45.632.669, Е106.509.587/ солбицол бүхий түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрыг бүртгэлд авсан 2015 оны 8 дугаар тогтоолыг хүргүүлэв” гэх албан тоот, /1 хх-ийн 152-р хуудас/

11. Хохирогч гаргаж өгсөн “ сумын тусгай хамгаалалтанд авсан газрын зураглал”, /1 хх-ийн 165-р хуудас/

12. ******* аймгийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоол, хавсралтын хамт, /2 хх-ийн 29-31 дүгээр тал/

13. ******* аймгийн харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/106 дугаартай “Танай байгууллагаас ирүүлсэн /N45.629704, E106.503838, N45.632669, Е106.509.587/ солбилцолд орших цэгүүд нь сумын ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолын хавсралтын 4 дэх хэсэгт зааснаар сумын орон нутгийн тусгай хамгаалалтад "Түүх соёлын дурсгалт газрын" ангиллаар авсан газрын талбайд хамаарагдаж байна” гэх албан бичиг хавсралт зургийн хамт, /2 хх-ийн 32-33 дугаар тал/

14. Соёлын өвийн үндэсний төвөөс 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/133 дугаартай албан бичгээр ирүүлсэн шинжээчийн “Хэргийн материалд хавсаргасан тоногдсон гэх дурсгалын гэрэл зургаас харвал дээрх дурсгал хиргисүүр байна. Хиргисүүрийг НТӨ II мянганы төгсгөлөөс НТӨ I мянганы эхний хагаст үйлдэгдсэн гэж үздэг. Монголд малтсан зарим хиргисүүрийн дагуул байгууламжийн дотроос гарсан адууны ясанд хийсэн радио карбоны шинжилгээгээр одоогоос 3500-3200 орчим жилийн өмнө холбогдуулдаг. ... Хиргисүүрийг түүх, соёлын үл хөдлөх дурсгал гэж заасан байдаг... Дурсгалын газрын хөрсөн дээрх болон доорх зохион байгуулалтыг малтлага хийж баримтжуулсны үндсэн дээр анхны эх төрхийг сэргээдэг. Хиргисүүрийг нөхөн сэргээх, авран хамгаалах ажлын зардлын задаргааг хүснэгтээр үзүүлэв. ... Нийт дүн 4.110.000 /дөрвөн сая нэг зуун арван мянга/ болно...” гэх дүгнэлт, /2 хх-ийн 43-51-р хуудас/

15. Шүүгдэгч *******аас хохирол буюу 4.110.000 /дөрвөн сая нэг зуун арван мянга/ төгтөг төлсөн баримтын хуулбар, /2 хх-ийн 151-р хуудас/

16. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 3/23205 дугаартай “Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 314 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон ын /Регистрийн дугаар: / хяналтын хугацаа 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болно.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 335 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон ийн /Регистрийн дугаар: / хяналтын хугацаа 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно. Хяналт тогтоосон *******, ******* нар нь 2021 оны Өршөөлийн хуульд хамрагдаагүй болно” гэх албан бичиг, /1 хх-ийн 175-р хуудас/

17. Шүүгдэгч *******ын урьд ял шийтгүүлсэн тогтоол, ял дүйцүүлэн хассан, хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон захирамжуудын хуулбар, /1 хх-ийн 105-112-р хуудас/

18. Шүүгдэгч *******ийн урьд ял шийтгүүлсэн тогтоол, хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон захирамжийн хуулбар, /1 хх-ийн 117-128-р хуудас/

19. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “... Аймгийн төвөөс зүүн урагш 33 километрт 3 дугаар баг “Эрүүгийн бууц” гэх газарт дээр үеийн 2 ширхэг булш ухагдсан...”, гэрэл зургийн хамт, /1 хх-ийн 5-9-р хуудас/

20. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1 хх-ийн 3-р хуудас/

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

            ******* аймаг дахь Цагдаагийн газарт 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 12 цаг 10 минутад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Эрүү, бэрхийн бууц гэх газарт байсан булш ухаж сүйтгэсэн байна гэх гэмт хэргийн талаархи дуудлага мэдээлэл, бүртгэгдсэн байна.

            Уг гомдол, мэдээллийн дагуу Цагдаагийн алба хаагчаас хэргийн газрын үзлэг хийх, гэрч нараас мэдүүлэг авах, эд мөрийн баримт хураан авах зэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр *******, *******, ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол прокуророос үйлдэж, уг тогтоолд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүндрүүлэн өөрчлөлт оруулжээ.

            Хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орчимд ******* аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Эрүү, бэрхийн бууц” гэх газарт Тоёота Приус-20 маркийн 06-30 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр очиж 2 булшийг хүрз ашиглан ухсан ба уг булш түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамаарах эртний хиргисүүр болох нь тогтоогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс дээрх ухсан булш нь хиргисүүр мөн боловч орон нутгийн хамгаалалтанд авсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй маргаж оролцов.

            Гэвч өмгөөлөгч нарын дээрх мэтгэлцсэн үйл баримт нь хэрэгт авагдсан хохирогч “... сумын 3 дугаар багийн нутаг /N45.629.704, Е106.503.838/, /N45.632.669, E106.509.587 солбилцолд байрлаж байгаа 2 хиргисүүр нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэгт зааснаар хиргисүүрт орж байгаа юм. ... Тухайн 2 хиргисүүрийн ойр орчим дахь ай сав газар нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 08 дугаар тогтоолоор сумын тусгай хамгаалалтад авагдсан газар байгаа юм. Өмнө нь хамгаалалтад авагдсан газар учраас нөхөж хамгаалалтад авагдаагүй. Тухайн 2 хиргисүүр нь сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байсаар байсан. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулна гэсэн байгаа. Булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламж нь бүгд түүх соёлын үл хөдлөх дурсгал. Иймээс тухайн 2 хиргисүүрийг хэзээ соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэнээс үл хамаарч тухайн газартаа оршин байсан түүх соёлын үл хөдлөх дурсгал гэж үзнэ. Бүртгэл, мэдээллийн санд оруулснаар соёлын дурсгал болж байна гэсэн ойлголт биш зүгээр л соёлын өвд бүртгэж, бүртгэлжүүлж байна гэсэн үг...” гэх мэдүүлэг, ******* аймгийн музейн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/29 дугаартай " сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт /945629704, 106503838/, /45632669, 106509587/ дугаарын координатад орших Түүх соёлын үл хөдлөх дурсгал нь "Соёлын өвийн улсын нэгдсэн сан"-д 2021 оны 10 дугаар сард нөхөж бүртгэгдсэн хиргисүүр болно" гэх албан бичиг, /1 хх-ийн 90 дүгээр хуудас/, ******* аймгийн сумын засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2/535 дугаартай "Тус сумын Далай багийн нутаг Овоотын эрүүгийн бууц /N45.629.704, E106.503.838/, Овоотын бэрхийн бууц /N45.632.669, Е106.509.587/ солбицол бүхий түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрыг бүртгэлд авсан 2015 оны 8 дугаар тогтоолыг хүргүүлэв” гэх албан тоот, /1 хх-ийн 152-р хуудас/, Хохирогч гаргаж өгсөн “ сумын тусгай хамгаалалтанд авсан газрын зураглал”, /1 хх-ийн 165-р хуудас/, ******* аймгийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоол, хавсралтын хамт, /2 хх-ийн 29-31 дүгээр тал/, ******* аймгийн харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/106 дугаартай “Танай байгууллагаас ирүүлсэн /N45.629704, E106.503838, N45.632669, Е106.509.587/ солбилцолд орших цэгүүд нь сумын ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолын хавсралтын 4 дэх хэсэгт зааснаар сумын орон нутгийн тусгай хамгаалалтад "Түүх соёлын дурсгалт газрын" ангиллаар авсан газрын талбайд хамаарагдаж байна” гэх албан бичиг хавсралт зургийн хамт, /2 хх-ийн 32-33 дугаар тал/, Соёлын өвийн үндэсний төвөөс 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/133 дугаартай албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт, /2 хх-ийн 43-51-р хуудас/ зэргээр үгүйсгэгдэж байна.

            Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд “Түүх, соёлын үл хөдлөх дурсгал”-г хуульчилсан ба уг зүйлийн 5.1.5 дахь хэсэгт “булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламж”-г нэрлэн заажээ.

            Түүнчлэн тухайн түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлд хамаарах 2 тооны хиргисүүрийг хэдийгээр тухайлан бүртгэн, гэрчилгээжүүлж, дугаарлан хамгаалаагүй боловч ******* аймгийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолын хавсралтад зааснаар уг хиргисүүр орчмын газрыг бүхэлд нь орон нутгийн хамгаалалтанд авсан байсан нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бүхий л нотлох баримтаар тогтоогдов.

            Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарыг бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрүү бэрхийн бууц” гэх газарт байх эртний 2 ширхэг хиргисүүр ухсан буюу орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

            Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 4.110.000 /дөрвөн сая нэг зуун арван мянга/ төгрөг нөхөн төлсөн баримт 2 дугаар хавтаст хэргийн 151 дүгээр талд авагдсан байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

            Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******, *******, ******* нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг удирдлага болгон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “учруулсан хохирлыг төлснийг” хөнгөрүүлэх, харин гэмт хэрэг үйлдэхдээ “бүлэглэж” үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

            Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн байдал, холбогдсон гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

  Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 5400 нэгжээр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 335 дугаар захирамжаар 1 жил 7 сар 24 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон байсан ба уг хугацаа нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохоор,

- Мөн шүүгдэгч ******* нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 949 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 314 дугаар захирамжаар 2 жил 4 сар 27 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон ба уг хугацаа нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болохоор байсан байна.

Гэвч шүүгдэгч *******, Б. нар нь хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон хугацаа дуусахаас өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон буюу 2021 оны 08 дугаар сард үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэснийг удирдлага болгон тэднийг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон захирамжуудыг хүчингүй болгож ялыг биечлэн эдлүүлэх нь зүйд нийцнэ.

Түүнчлэн 2021 онд Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гарч зарим хугацаа, хэргийг уг хуульд хамруулан өршөөсөн боловч шүүгдэгч *******, Б. нарын үйлдсэн гэмт хэрэгт хяналт тогтоосон хугацаа нь үүнд хамаарахгүй байгааг дурьдах нь зүйтэй болно.

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой ийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 335 дугаартай 1 жил 07 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон захирамж, шүүгдэгч овогтой ыг мөн шүүхийн 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 314 дугаартай 2 жил 4 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон захирамжуудыг тус тус хүчингүй болгон шүүгдэгч *******т 1 жил 07 сар 24 хоног, шүүгдэгч *******ад 2 жил 4 сар 27 хоногийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

            Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрз 1 ширхэг, метал хайгч 1 ширхэгийг тус бүр тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч овогтой , овогтой , овогтой нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Их овогтой , овогтой , овогтой нарт тус бүр 5400 нэгжээр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой ийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 335 дугаартай 1 жил 07 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон захирамж, шүүгдэгч овогтой ыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 314 дугаартай 2 жил 4 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон захирамжуудыг тус тус хүчингүй болгон шүүгдэгч *******т 1 жил 07 сар 24 хоног, шүүгдэгч *******ад 2 жил 4 сар 27 хоногийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой т оногдуулсан 1 жил 07 сар 24 хоногийн хорих, шүүгдэгч овогтой ад оногдуулсан 2 жил 4 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой , овогтой нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5400 нэгжээр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тэдэнд оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, Б. нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч нарт анхааруулсугай.

            8. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрз 1 ширхэг, метал хайгч 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор зааж, шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

            9. Шүүгдэгч *******д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******, Б. нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ТӨРБОЛД