Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/42

 

 

 2025       01          23                                          2025/ШЦТ/42

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хурал...ныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хурал...ны нарийн бичгийн дарга Б.З

Улсын яллагч Т.Т

Хохирогч Б.Э

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ат холбогдох эрүүгийн 2425005270729 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.А,

Холбогдсон хэргийн талаар:

       Шүүгдэгч Г.А нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны шөнийн 01 цаг 34 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Б” баарны га... согтууруулах ун...ны зүйл хэрэглэсэн үедээ 00-00... улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодож, хойш ухрах үйлдэл хийх явцад тус тээврийн хэрэгслийн хажууд алхаж явсан хохирогч Б.Э нь дугуйнд нь дайруулж газарт унаж, улмаар хохирогчийг газарт унасан байх үед нь тээврийн хэрэгслийг жолоодон урагшлах үйлдэл хийж, хохирогчийн баруун хөл дээгүүр гарч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 7.а дахь заалт, мөн дүрмийн 10 дугаар зүйлийн 1 дэх заалт, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 3 дахь заалтуудыг тус тус зөрчиж хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт/яллах дүгнэлтэд бичснээр/холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.                                

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        Шүүх хурал...ны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Г.Аын мэдүүлсэн: Баарны га... гараад ирэхэд машины хажууд хүмүүс зодолдож байхаар нь машинаа холдуулж тавихаар хөдөлгөсөн. Би бүх мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

        -хохирогч Б.Эын мэдүүлсэн: Тэр орой Б бааранд орсон. Гарахад залуучууд зодолдож байсан. Нэг машин ухраад яах ийхийн зуургүй л намайг мөргөж унагаад хөл дээгүүр гарсан. Тэгээд ухаан ал...д эмнэлэгт  сэрсэн. Шүүгдэгч эмчилгээний гарсан зардлыг төлсөн, цаашид ха...с авах хагалгаанд орно гэх мэдүүлэг,

         - эрүүгийн 2425005270729 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан,талуу...с шинжлэн судалсан:

-  Камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 19-р тал/

-О аймаг У баг “Б” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай:..Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” баарны хяналтын камерын 2024 оны 10 сарын 01-ний 23:36:29-өөс 23:37:01 секундийн бичлэгийг хуулбарлан авав. 2024.10.01-ний өдрийн 23 цаг 36 минут 29 секундэд Тоуоtа Рrius-30 маркийн тээврийн хэрэгслээс бууж 3******* 2 эмэгтэйн 2 залуу болох хар цагаан өнгийн “Вest” гэсэн бичигтэй куртиктэй, бүдэг цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, улбар шар өнгийн пүүзтэй*******, саарал өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай, ногоон өнгийн бомбортой, хар цагаан өнгийн биеийн тамирын өмдтэй, хар өнгийн гуталтай******* нь “Б” баарны хаалгаар орж байгааг харуулж байна... гэх тэмдэглэл  /хх-ийн 20-25-р тал/

-Хохирогч Б.Эын мэдүүлсэн:.. Би 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ...22 цагийн үед ажлаасаа гараад такси бариад “Б” бааранд ганцаараа орсон. Тэндээ 2 шилтэй Сэнгүүр пиво уугаад бүжгийн талбай дээр бүжиглэсэн... Тэгээд  баар хаах болоод би баарнаас гадагшаа гарахад үүдэн дээр зогсож байхад тэнд баахан залуучууд хоорондоо маргалдаж муудалцаад орилоод байцгаасан. Би хажуугаар нь гарах гэхэд ур...с саарал өнгийн нэг приус 20 юм уу 30 маркийн машин ирээд миний өмнө явж байсан эмэгтэйг дайрах шахахаар нь чи хүн дайрлаа шүү дээ гээд тэр эмэгтэйг машинаас холдуулж түлхээд би хальт гишгээд унахад тэр машин миний баруун хөл дээгүүр гараад явсан. Түүнээс миний дотор муухай оргиод сонин болоод уначих гээд байхад хажуугаас нэг эмэгтэй ах унаж болохгүй шүү надтай ярилцаад байгаарай түргэн дуу...рай гэж хэлж байсан. Тэгээд түүнээс хойш яг юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн эмнэлэгт очсон байсан. Би эмчилгээний зардал болох миний ажилгүй байх хугацааны мөнгө гээд нийт 8,000,000 нэхэмжилж байна. Энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд  хор уршиг учраагүй. Би шинжээч томилуулахгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 36-31-р тал/

-гэрч Г.Гын мэдүүлсэн:... Би бол мэдээгүй. Маргааш нь М эгчтэй чат бичихэд баарны гаднаас хүн дайрчихаад зугтчихлаа гээд нэг нь орилоод байсан гэхэд цуг явсан М эгчийн найз би хаалганы бариулаас татаад онгойлгоод суух гэхэд манай нөхөр машинаа байрлуулчихаад ирье гээд явсан лав намайг дайраагүй тэгэхээр хүн дайраагүй байх гэж хэлсэн гэсэн. Дээрх тээврийн хэрэгсэл манай бэр эгч болох Н.Лхамсүрэнгийн нэр дээр 2024 оны 08 дугаар сард Дархан хотоос банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авч байсан.Тэгээд нөхөр бид хоёр бэр эгчид 5,000,000 төгрөг өгөөд банк бусаа өөрсдөө төлөх нөхцөлтэйгөөр авсан. Уг нь удахгүй бэр эгч манай нөхрийн нэр дээр шилжүүлж өгөх гэж байтал ийм асуудал гарчихлаа. Одоо 00-00... улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай нөхөр унаж байгаа. Мөн тухайн хэрэг гардаг өдөр би машинаа бариад Б баарны баруун талын зогсоол дээр машинаа байрлуулчихаад караокед орж 2 цаг болж пиво ууж дуулж байгаад гарч ирсэн, Би тухайн өдөр уг караокеноос гарснаа санаж байна тэгээд цааш юу болсныг санахгүй байна.. гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р тал/

-Орхон аймгийн Цаг...гийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч цаг...гийн хошууч Л.Он :...2024 оны 11-р сарын 15-ны өдрийн №07 дугаартай:..Жолооч Гн А /РД:00000000/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд:

3.7а Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодох дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ун..., мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.

10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн байна.

12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

- Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь:Хохирогч Г.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дугаар заалтыг зөрчсөн нь тухайн осол болоход ямар нэгэн шалтгаант холбоо байхгүй бөгөөд сэжигтэн Г.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.1, 12.3 дүгээр заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Б.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна...гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 36-37-р тал/

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний  хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 882 дугаартай:.. Б.Эын биед баруун тавхайн 1,2,3,4,5-р хурууны 3 дугаар шивнүүр ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн шахах, дарах, цохих, цохигдох үед нэг ба түүнээс дээш у...гийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг у...н хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 43-46-р тал/

-Орхон аймгийн автотээврийн төвийн 2024 оны 12-р сарын 02-ны өдрийн №34 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-56-р тал/

-Шүүгдэгч Г.Аын яллагдагчаар мэдүүлсэн:..Би тухайн өдөр архи согтууруулах ун... хэрэглээд машин барьж ухраад явах гэж байх... хохирогч Б.Эыг дайрч хөлийг нь хугалсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хохирогчид эмчилгээний зардал болон нөхөн төлбөр өгөөгүй. Эмичлгээий зардал төлнө…гэх мэдүүлэг /хх-ийн 72-р тал/

-Хохирогч Б.Эаас гаргасан хохирол төлбөрийн баримтууд /хх-ийн 88-143-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Шинжлэн судалсан нотлох баримтуу...р дараахь үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.А нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны шөнийн 01 цаг 30 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт  “Б” бааранд согтууруулах ун...ны зүйл хэрэглэсэн үедээ, баарны гаднаас 00-00... улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийхдээ хажууд нь байсан Б.Эыг дайран унагаж баруун хөл дээгүүр нь гарч эрүүл мэндэд нь баруун тавхайн 1,2,3,4,5-р хурууны 3 дугаар шивнүүр ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, камерын бичлэг, тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, сэжигтэний мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Г.Аын үйлдлийн улмаас Б.Эын биед хүндэвтэр гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Б.Эын мэдүүлсэн... Би хажуугаар нь гарах гэхэд ур...с саарал өнгийн нэг приус 20 юм уу 30 маркийн машин ирээд миний өмнө явж байсан эмэгтэйг дайрах шахахаар нь чи хүн дайрлаа ш дээ гээд тэр эмэгтэй машинаас холдуулж түлхээд би хальт гишгээд унахад тэр машин миний баруун хөл дээгүүр гараад явсан. Түүнээс миний дотор муухай оргиод сонин болоод уначих гээд байхад хажуугаас нэг эмэгтэй ах унаж болохгүй шүү надтай ярилцаад байгаарай түргэн дуу...рай гэж хэлж байсан. Тэгээд түүнээс хойш яг юу болсныг санахгүй байна.... гэх мэдүүлэг, Орхон аймгийн Цаг...гийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч цаг...гийн хошууч Л.О гаргасан:...2024 оны 11-р сарын 15-ны өдрийн №07 дугаартай:..Жолооч Гн А /РД:00000000/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна...гэх мөрдөгчийн магадалгаа, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний  хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 882 дугаартай:.. Б.Эын биед баруун тавхайн 1,2,3,4,5-р хурууны 3 дугаар шивнүүр ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн шахах, дарах, цохих, цохигдох үед нэг ба түүнээс дээш у...гийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг у...н хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн эмчлүүлсэн баримтууд зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч Г.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.1, 12.3 дахь заалтуудыг зөрчсөн тухай мөрдөгчийн магадлагаатай танилцсан ба гомдол гаргаагүй, хэргийн үйл баримтын талаар маргаагүй байна.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”,

2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан нийгэмд аюултай гэм буруутай  үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тогтоосон ба хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д уг гэмт хэргийн шинжийг тодорхойлон заасан.

Орхон аймгийн Цаг...гийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч цаг...гийн хошууч Л.О гаргасан:...2024 оны 11-р сарын 15-ны өдрийн №07 дугаартай:..Жолооч Гн А /РД:00000000/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд:3.7а Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодох дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ун..., мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн байна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь:Хохирогч Г.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дугаар заалтыг зөрчсөн нь тухайн осол болоход ямар нэгэн шалтгаант холбоо байхгүй бөгөөд сэжигтэн Г.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.1, 12.3 дүгээр заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Б.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна гэх мөрдөгчийн магадалгаа болон хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, хохирогчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг зэрэг хоорондоо зөрүүгүй, харилцан нэгнээ баталсан шинжтэй нотлох баримтуу...р Г.А нь согтууруулах ун...ны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохдоо хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаагүй машинаа жолоодож хажууд нь явж байсан Б.Эыг дугуйгаараа мөргөж унаган улмаар газарт унахад нь баруун хөл дээгүүр нь дайран гарч гэмтэл учруулсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байна.

       Эрүүгийн хуульд заасан болгоомжгүй гэм буруутай үйлдэл нь, буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.           

         Шүүгдэгч Г.А замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж нийгэмд, бусдад хор хохирол учруулж болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой ч орчиндоо хайхрамжгүй, үл ойшоож хандсаны улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул,

        шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хор уршиг учирч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн хайхрамжгүй хандсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй. 

        Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

            -Шүүх хурал...нд улсын яллагч: Шүүгдэгч согтууруулах ун... хэрэглэсэн үедээ автомашин жолоодон зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуу...р тогтоогдсон. Хэрэг гарахад хохирогч согтуу байсан нь нөлөөлсөн. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч баримтаар 1,129,889 төгрөг нэхэмжилсэн. Зарим баримтууд нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй баримт байх боловч шүүгдэгч бүгдийг төлсөн байх тул гаргуулах төлбөргүй. Хохирогч цаашид гарах хохирол зардлыг нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Г.А нь үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг төлсөн, цаашид гарсан зардлыг төлөхөө илэрхийлсэн.          

 Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

        5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч Г.А нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд эрүүл, болох нь тогтоогдсон байна.            

3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

Шүүгдэгч Г.А хохирогчийн нэхэмжилсэн 1,129,889 төгрөгийг бүрэн төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З ургийн овогт Г-н Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167, 177 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ...лгасугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

   6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ