Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/64

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                    2025/ШЦТ/64

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

           Улсын яллагч: Т.А

            Шүүгдэгч: А.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Аийн Ад холбогдох 2512000000008 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр А аймгийн Эсуманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Ааймгийн Эсумын ... дугаар баг, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, А овогт Аийн А /РД:.../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч А.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр А аймгийн Эсумын нутаг дэвсгэрт байрлах “Ц” нэртэй зочид буудалд эхнэр Ч.Бын хамт архидан согтуурсан, эхнэр Ч.Б нь тухайн үед нөхрөө бусадтай хардаж толгойн тус газарт нь гараараа цохисноос шалтгаалж, гэр бүлийн хүчирхийллийн шинжгүйгээр буюу тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар А.А нь эхнэр Ч.Быг зодож зүүн зовхи, хацарт цус хуралт, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирлыг эрүүл мэндэд нь санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2512000000008 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Бын мэдүүлсэн: “...11 дүгээр сарын 28-ны өдөр 19 цаг өнгөрч байхад би гэртээ байж байтал манай нөхөр А залгаад “Ц” буудалд Өвөрхангай аймгаас манай дүү ирсэн байгаа юм, ганц юм аваад хүрээд ирээч гэж над руу утсаар ярьсан. Би 20 цагийн үед дэлгүүрээс архи, ундаа, ус, чихэр жимсний юм аваад очих үед “Ц” буудлын 2 давхарт 206 тоот өрөөнд манай нөхөр А, Г нар архи уугаад хоёулаа сууж байсан. Бид хэд ууж байгаад нилээн согтож хоорондоо хэрэлдэн маргалдаж, би эхлээд толгойн хэсэг рүү нь нэг удаа цохитол баруун гараараа миний нүүрний хэсэгт нэг удаа хүчтэй цохиж толгойд байсан хавчаар дарагдаж хуйх хэсгээс бага зэрэг цус гарсан байсан. Бид хоёрыг маргалдаж муудалдаж байх үед буудлын ажилтан доороос орж ирж Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байх. ...Би эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваагүй. Шүүх эмнэлэгт бол үзүүлж гэмтлийн зэргийг тогтоолгоно. ...Өмнө нь ийм асуудал үүсгэж байгаагүй. Бид хоёр албан ёсоор гэр бүл болоод 26 жил болж байна. Дундаасаа 3 хүүхэдтэй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Бын дахин мэдүүлсэн: “...Би эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ аваагүй. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол, санал одоо байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Гын мэдүүлсэн: “...Тэгээд сууж байхад Аын эхнэр Б нь нөхрөө хамт ажилладаг эмэгтэйтэй нь хардаж хэрүүл, маргаан эхэлсэн. Би хэсэг тасраад сэргэтэл А, Б нар нь хоорондоо зодолдчихсон зүүн талын нүд нь хавдсан байдалтай гарын алга нь цус болсон харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Гийн мэдүүлсэн: “...Эхнэр нь гаднаас орж ирэх үед биеийн байдал нь зүгээр байсан. Намайг орох үед хоёр орны голд хойшоо гэдийгээд уначихсан толгой хэсгээс нь цус урссан, нүд нь хавдаад улайчихсан харагдаж байсан. Тэр эмэгтэйн биед үүссэн гэмтлийг түүний нөхөр нь учруулсан. Намайг ороод байж байхад эхнэрээ муухай үгээр хараагаад дайраад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Аын мэдүүлсэн: “...Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа, миний үйлдэлтэй тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/

 

Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2025 оны 12 сарын 02-ны өдрийн 06 дугаартай “...1. Ч.Бын биед зүүн зовхи, хацарт цус хуралт, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.А нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр А аймгийн Эсумын нутаг дэвсгэрт байрлах “Ц” нэртэй зочид буудалд эхнэр Ч.Бын хамт архидан согтуурсан, эхнэр Ч.Б нь тухайн үед нөхрөө бусадтай хардаж толгойн тус газарт нь гараараа цохисноос шалтгаалж, гэр бүлийн хүчирхийллийн шинжгүйгээр буюу тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар А.А нь эхнэр Ч.Быг зодож зүүн зовхи, хацарт цус хуралт, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирлыг эрүүл мэндэд нь санаатайгаар учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.А нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр А аймгийн Эсумын нутаг дэвсгэрт байрлах “Ц” нэртэй зочид буудалд эхнэр Ч.Бын хамт архидан согтуурсан, эхнэр Ч.Б нь тухайн үед нөхрөө бусадтай хардаж толгойн тус газарт нь гараараа цохисноос шалтгаалж, гэр бүлийн хүчирхийллийн шинжгүйгээр буюу тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар А.А нь эхнэр Ч.Быг зодож зүүн зовхи, хацарт цус хуралт, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирлыг эрүүл мэндэд нь санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Бын мэдүүлсэн: “...11 дүгээр сарын 28-ны өдөр 19 цаг өнгөрч байхад би гэртээ байж байтал манай нөхөр А залгаад “Ц” буудалд Өвөрхангай аймгаас манай дүү ирсэн байгаа юм, ганц юм аваад хүрээд ирээч гэж над руу утсаар ярьсан. Би 20 цагийн үед дэлгүүрээс архи, ундаа, ус, чихэр жимсний юм аваад очих үед “Ц” буудлын 2 давхарт 206 тоот өрөөнд манай нөхөр А, Г нар архи уугаад хоёулаа сууж байсан. Бид хэд ууж байгаад нилээн согтож хоорондоо хэрэлдэн маргалдаж, би эхлээд толгойн хэсэг рүү нь нэг удаа цохитол баруун гараараа миний нүүрний хэсэгт нэг удаа хүчтэй цохиж толгойд байсан хавчаар дарагдаж хуйх хэсгээс бага зэрэг цус гарсан байсан. Бид хоёрыг маргалдаж муудалдаж байх үед буудлын ажилтан доороос орж ирж Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байх. ...Би эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваагүй. Шүүх эмнэлэгт бол үзүүлж гэмтлийн зэргийг тогтоолгоно. ...Өмнө нь ийм асуудал үүсгэж байгаагүй. Бид хоёр албан ёсоор гэр бүл болоод 26 жил болж байна. Дундаасаа 3 хүүхэдтэй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/,

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Бын дахин мэдүүлсэн: “...Би эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ аваагүй. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол, санал одоо байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Гын мэдүүлсэн: “...Тэгээд сууж байхад Аын эхнэр Б нь нөхрөө хамт ажилладаг эмэгтэйтэй нь хардаж хэрүүл, маргаан эхэлсэн. Би хэсэг тасраад сэргэтэл А, Б нар нь хоорондоо зодолдчихсон зүүн талын нүд нь хавдсан байдалтай гарын алга нь цус болсон харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Гийн мэдүүлсэн: “...Эхнэр нь гаднаас орж ирэх үед биеийн байдал нь зүгээр байсан. Намайг орох үед хоёр орны голд хойшоо гэдийгээд уначихсан толгой хэсгээс нь цус урссан, нүд нь хавдаад улайчихсан харагдаж байсан. Тэр эмэгтэйн биед үүссэн гэмтлийг түүний нөхөр нь учруулсан. Намайг ороод байж байхад эхнэрээ муухай үгээр хараагаад дайраад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Аын мэдүүлсэн: “...Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа, миний үйлдэлтэй тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бгийн 2025 оны 12 сарын 02-ны өдрийн 06 дугаартай “...1. Ч.Бын биед зүүн зовхи, хацарт цус хуралт, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч А.А нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч А.А нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт байрлах “Ц” нэртэй зочид буудалд эхнэр Ч.Бын хамт архидан согтуурсан, эхнэр Ч.Б нь тухайн үед нөхрөө бусадтай хардаж толгойн тус газарт нь гараараа цохисноос шалтгаалж, гэр бүлийн хүчирхийллийн шинжгүйгээр буюу тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар А.А нь эхнэр Ч.Быг зодож зүүн зовхи, хацарт цус хуралт, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирлыг эрүүл мэндэд нь санаатайгаар учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Хохирогч Ч.Б нь мөрдөн байцаалтын шатанд “...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол, санал одоо байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.Аыг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Мөн хэрэгт гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гаргуулах баримт авагдаагүй болно.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч А.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Аын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  А овогт Аийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

 4. Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОНИДДОЛГОР