| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2021/01294/И |
| Дугаар | 155/ШШ2021/01279 |
| Огноо | 2021-12-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2021/01279
| 2021 оны 12 сарын 14 өдөр | Дугаар 155/ШШ2021/01279 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Б (0)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э (0)-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нөхөр Этэй 2006 онд танилцан үерхэж байгаад, 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдөр бид албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүү Э маань төрсөн. Гэвч бидний харилцаа хөндийрч 2013 оны 3 дугаар сараас хойш байр хөлслөн хүү бид хоёр тусдаа амьдрах болсон. Түүнээс хойш бид эргэн нийлэлгүй, би Г гэх хүнтэй өөр амьдрал зохиож, дундаасаа охин Нандинзаяаг төрүүлсэн. Хүү Э миний асрамжид байдаг.
Иймд Э бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Эыг миний асрамжид үлдээж өгнө үү. Эцгээс нь хүүхдийн тэтгэлэг авахгүй гэв.
Хариуцагч Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:
Миний бие тус шүүхэд гаргасан Бын гэр бүл цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Б бид хоёр 2007 оноос хойш хамт амьдарч байгаад 2008 онд гэр бүлээ батлуулсан. 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдөр бидний дундаас хүү Э маань төрж, түүнээс хойш 2012 оны 3 дугаар сар хүртэл хамтдаа амьдарч байсан боловч хоорондоо таарамжгүй болж эхнэр Б нь хүүгээ авч тусдаа амьдрах болсон. Ингээд цаашид бид хамт амьдрах боломжгүй бөгөөд хүү Эыг ээж Бын асрамжид үлдээж нэхэмжлэлийн дагуу гэр бүл цуцлуулахыг зөвшөөрч байна.
Б бид хоёрын дунд хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаан байхгүй нь үнэн болно.
Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно.Иймд хүү Э.Эыг эх Бын асрамжид үлдээж, гэр бүл цуцлуулах шүүх хуралдааныг миний оролцоогүйгээр явуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б нь хариуцагч Эд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид болох Б, Э нар 2013 оноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Б, Э нар 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол улсын иргэн, РД: 0, нөхрийн овог: Бүргэд, эцэг /эх/-ийн нэр: Хишигсүрэн, нэр: Э, Монгол улсын иргэн, РД: 0, эхнэрийн овог: Монгол, эцэг /эх/-ийн нэр: Б0, нэр: Б нарын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0260-рт бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 216701001260 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
тэдний хамтран амьдрах хугацаанд хүү Э 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн болох нь ургийн овог: Бүргэд эцэг /эх/-ийн нэр: Эгийн, нэр: Э, РД: 0 гэх төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэл, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Э.Э төрсөн эх Бын асрамжид үлдээв.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.
Хүү Э.Эг эх Бын асрамжид үлдээсэн нь эцэг Эгийн
хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа. Өөрөөр хэлбэл хүү Э.Э эцэг Этэй хэдийд ч уулзаж дээрх хуульд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.
Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.
Иймд Б, Э нарын гэрлэлтийг цуцалж, хүү Э.Эг эх Бын асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлснийг нэхэмжлэгч дэмжиж, түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 131.4-т зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Э (0), Б (0) нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Э.Эг төрсөн эх Бын асрамжид үлдээсүгэй.
3. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Э, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б нарт тус тус даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Золжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эгээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бд олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ