Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/66

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                    2025/ШЦТ/66

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

           Улсын яллагч: Т.А

            Шүүгдэгч: С.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Сгийн Эт холбогдох 2512000000005 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр А аймгийн Т Сд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, А аймгийн Т сумын Х баг, Д хорооллын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Ч овогт Сгийн Э /РД:.../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр А аймгийн Т сумын С багийн нутаг дэвсгэрт, хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн М.Бтой үл ойлголцон муудалцаж, улмаар түүний биед халдаж зүүн доод 1-р бага араа шүдний булгарал, доод эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол эрүүл мэндэд нь санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2512000000005 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Бийн мэдүүлсэн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ байж байтал Б гэх нутгийн таньдаг дүү гуанзны урд хүрээд ирээч гээд дуудахаар нь очоод байж байтал Э С гэх хүнтэй Улаанбаатар хот руу явж байгаа гээд таараад Э нэг шил архи гаргаж ирээд замын урд талын амралтын газрын шовгорын хажууд гадаа Б, Э, бид 3 нэг шил архиа хувааж уугаад шовгор дотор байсан тал шил архийг уусан. С бол архи уугаагүй. Тэгээд би тамхи татаад сууж байсан чинь Э намайг цохих шиг болсон чинь миний амнаас цус гараад нэг шүд уначихсан. Тэгсэн чинь С Эыг барьж аваад яаж байгаа юм гээд машиндаа суулгаад аваад явсан. ...Юунаас болж цохисныг нь мэдэхгүй байна. Намайг өшиглөсөн байх гэж бодож байгаа. С, Э, бид гурав байсан. Б явчихсан байсан. Нэг шүд хугарсан. Тухайн үед дотор талын завж язарсан байсан. Өөр бэртэл, гэмтэл байхгүй. ...Шүдээ хийлгүүлчихвэл өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Бийн дахин мэдүүлсэн: “...Би өмнө нь мэдүүлэхдээ 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бусдад зодуулсан гэж мэдүүлсэн бөгөөд тухайн өдөр нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байсныг андуурч мэдүүлсэн байсан. Тухайн өдрийн 15 цагийн орчимд би Эт зодуулсан. Би тэр үед хар саарал өнгийн дээлтэй, хар өнгийн түрийтэй гутал, шар өнгийн дурдан бүстэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Бийн дахин мэдүүлсэн: “...Э нь одоогоор миний шүдийг янзлуулж өгөөгүй байна. Миний шүдийг янзлуулчихвал гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Сын мэдүүлсэн: “...Тэгээд Э машиныхаа хаалгыг онгойлгочихсон Ү машины хажууд зогсоод бага зэрэг ам мурийж байгаад Ү нэг юм хэлсэн чинь Э гэнэт машинаасаа буусан. Эыг машинаас буухад нь Б бариад авсан. Тэгтэл Үийг нэг хүн хэн байсан талаар нь санахгүй байна, Эаас холдуулаад аваад явахаар нь машинаасаа буугаад очсон чинь Бийг Э цохичихсон. Бийн амнаас нь цус гарчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Сын дахин мэдүүлсэн: “...Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө Ү гэх нэртэй хүнийг Ү гэж андуурч мэдүүлсэн байсан, ...Би Эыг чи гэмгүй хүн яагаад цохиж байгаа юм гэж Эыг нэг удаа алгадсан бөгөөд машиндаа суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Лын мэдүүлсэн: “...Гадаа 10 минут болж байгаад Б, Ү, Б, Б4 орж ирээд Б намайг Э цохичихлоо гээд амнаас нь цус гарчихсан ороод ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Үын мэдүүлсэн: “...2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн өглөө …Шовгороос гараад Э, бид хоёр маргалдаж барилцаж авах гэтэл Банзай намайг аваад шовгор руу оруулсан. Тэгээд би шовгор тасраад унтаад өгсөн. ...сураг сонсоход Э Бямбаагийн шүдийг өшиглөчихсөн гэсэн сураг дуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Эын мэдүүлсэн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. ...Бтой уулзсан шүдийг хийлгэх гэж байгаа. Одоо нэг сард хот руу явж шүдийг нь хийлгэж өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 хуу/

 

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 461 дугаартай “...1. М.Бийн биед зүүн доод 1-р бага араа шүдний булгарал, доод эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Зүүн доод 1-р бага араа шүд унасан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 хуу/

 

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 44 хуу/

Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Д.Агаас ирүүлсэн, хохирогч М.Б эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ аваагүй тухай баримт /хх-ийн 74 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр А аймгийн Т сумын С багийн нутаг дэвсгэрт, хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн М.Бтой үл ойлголцон муудалцаж, улмаар түүний биед халдаж зүүн доод 1-р бага араа шүдний булгарал, доод эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол эрүүл мэндэд нь санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр А аймгийн Т сумын С багийн нутаг дэвсгэрт, хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн М.Бтой үл ойлголцон муудалцаж, улмаар түүний биед халдаж зүүн доод 1-р бага араа шүдний булгарал, доод эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол эрүүл мэндэд нь санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Бийн мэдүүлсэн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ байж байтал Б гэх нутгийн таньдаг дүү гуанзны урд хүрээд ирээч гээд дуудахаар нь очоод байж байтал Э С гэх хүнтэй Улаанбаатар хот руу явж байгаа гээд таараад Э нэг шил архи гаргаж ирээд замын урд талын амралтын газрын шовгорын хажууд гадаа Б, Э, бид 3 нэг шил архиа хувааж уугаад шовгор дотор байсан тал шил архийг уусан. С бол архи уугаагүй. Тэгээд би тамхи татаад сууж байсан чинь Э намайг цохих шиг болсон чинь миний амнаас цус гараад нэг шүд уначихсан. Тэгсэн чинь С Эыг барьж аваад яаж байгаа юм гээд машиндаа суулгаад аваад явсан. ...Юунаас болж цохисныг нь мэдэхгүй байна. Намайг өшиглөсөн байх гэж бодож байгаа. С, Э, бид гурав байсан. Б явчихсан байсан. Нэг шүд хугарсан. Тухайн үед дотор талын завж язарсан байсан. Өөр бэртэл, гэмтэл байхгүй. ...Шүдээ хийлгүүлчихвэл өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/,

мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Бийн дахин мэдүүлсэн: “...Би өмнө нь мэдүүлэхдээ 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бусдад зодуулсан гэж мэдүүлсэн бөгөөд тухайн өдөр нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байсныг андуурч мэдүүлсэн байсан. Тухайн өдрийн 15 цагийн орчимд би Эт зодуулсан. Би тэр үед хар саарал өнгийн дээлтэй, хар өнгийн түрийтэй гутал, шар өнгийн дурдан бүстэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/,

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Бийн дахин мэдүүлсэн: “...Э нь одоогоор миний шүдийг янзлуулж өгөөгүй байна. Миний шүдийг янзлуулчихвал гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Сын мэдүүлсэн: “...Тэгээд Э машиныхаа хаалгыг онгойлгочихсон Ү машины хажууд зогсоод бага зэрэг ам мурийж байгаад Ү нэг юм хэлсэн чинь Э гэнэт машинаасаа буусан. Эыг машинаас буухад нь Б бариад авсан. Тэгтэл Үийг нэг хүн хэн байсан талаар нь санахгүй байна, Эаас холдуулаад аваад явахаар нь машинаасаа буугаад очсон чинь Бийг Э цохичихсон. Бийн амнаас нь цус гарчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Сын дахин мэдүүлсэн: “...Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө Ү гэх нэртэй хүнийг Ү гэж андуурч мэдүүлсэн байсан, ...Би Эыг чи гэмгүй хүн яагаад цохиж байгаа юм гэж Эыг нэг удаа алгадсан бөгөөд машиндаа суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Лын мэдүүлсэн: “...Гадаа 10 минут болж байгаад Б, Ү, Б, Б4 орж ирээд Б намайг Э цохичихлоо гээд амнаас нь цус гарчихсан ороод ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Үын мэдүүлсэн: “...2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн өглөө …Шовгороос гараад Э, бид хоёр маргалдаж барилцаж авах гэтэл Банзай намайг аваад шовгор руу оруулсан. Тэгээд би шовгор тасраад унтаад өгсөн. ...сураг сонсоход Э Бямбаагийн шүдийг өшиглөчихсөн гэсэн сураг дуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 хуу/,

мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Эын мэдүүлсэн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. ...Бтой уулзсан шүдийг хийлгэх гэж байгаа. Одоо нэг сард хот руу явж шүдийг нь хийлгэж өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 хуу/,

хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 461 дугаартай “...1. М.Бийн биед зүүн доод 1-р бага араа шүдний булгарал, доод эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Зүүн доод 1-р бага араа шүд унасан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/,

эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 44 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч С.Э нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч С.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ааймгийн Т сумын С багийн нутаг дэвсгэрт, хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн М.Бтой үл ойлголцон муудалцаж, улмаар түүний биед халдаж зүүн доод 1-р бага араа шүдний булгарал, доод эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол эрүүл мэндэд нь санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Харин хэрэгт мөрдөгчийн тогтоолоор хохирогч М.Бийн хууль ёсны төлөөлөгчөөр Н.Бг тогтоож, хохирогчоор мэдүүлэг авчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд  өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг, хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг, хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр томилохоор хуульчилсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч М.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Хохирогч М.Б нь мөрдөн байцаалтын шатанд “...Одоогоор миний шүдийг янзлуулж өгөөгүй байна. Миний шүдийг янзлуулчихвал гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн боловч хохирогч М.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Балбармаа нар нь хохиролтой холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүгдэгч С.Эыг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч нь өөрт учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Мөн хэрэгт гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гаргуулах баримт авагдаагүй болно.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.Эын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 680 /зургаан зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 680.000 /зургаан зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 680 /зургаан зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 680.000 /зургаан зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч С.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэг хавсаргахаар шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Ч овогт Сгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э 680 /зургаан зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 680.000 /зургаан зуу наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан 680 /зургаан зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 680.000 /зургаан зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

 4. Хохирогч М.Б нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

 6. Шүүгдэгч С.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.ДОНИДДОЛГОР