Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2017/00162

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2017/00162

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, 14 дүгээр байрны 50 тоотод оршин суух Боржгон овогт Б Б/........../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 28-01 тоотод оршин суух Хар дархад овогт Н/.............../,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 26-19 тоотод оршин суух Шарнууд овогт СТ/....................../ нарт холбогдох,

7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагч Тнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч Б.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Бнадаас 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Шувуут гэх газар амьдардаг Санж овогтой Т,ТовогтойНнар нь цемент зарна гээд 7.000.000 төгрөгийг авсан. Мөнгеө С.Тийн ХААН банкны 5890724806 тоот данс руу хий гэхээр нь хийсэн. Түүнээс хойш цементээ явуулахгүй, мөнгийг маань эргүүлэн өгөхгүй өдий хүрлээ. Нэхэхээр удахгүй өгнө, идэш өгье гээд 2016 оны 02 дугаар сард хэлж байсан ба одоо 2016 оны 6 дугаар сарыг хүргэж байна. Иймд 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр авсан 7.000.000 төгрөгийг Н, Тнараас яаралтай гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Ийнхүү Б.Бнь Баянгол дүүгийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргаж, тухайн үед ......... барьж 500.000 төгрөгийг Бын дансаар шилжүүлж, байцаагч Ууганболдод хөөргийг хүлээлгэж өгөөд мөнгө олоод ирье гэж гараад тэр чигтээ явсан байдаг. Ийнхүү хэсэг хугацааны дараа мөрдөн байцаагчтай уулзахад Нхөөрөг үлдээсэн. Та түүнийг нь авчих гээд Бад хөөргийг өгсөн байдаг. 2016 онд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа би Т.Наранцэцэгтэй ярьсан бөгөөд Ншүүхээс нэхэмжлэлээ авна уу, би таны мөнгийг өгнө шүү дээ гээд миний 94009015 дугаарын утас руу мэссэж бичиж байсанМөнТохиндоо виза картаа өгөөгүй бол түүний дансаар мөнгө шилжүүлж авахгүй байсан. Тухайн үед 7.000.000 төгрөг Тийн дансанд ороход охиноосоо юун учиртай мөнгө юм бэ гэж асуух боломжтой байтал ийнхүү асууж тодруулаагүй учраас Т, Нхоёроос 6.500.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү.7.000.000 төгрөгөөс надад өгсөн гэх 500.000 төгрөгийг хасаад 6.500.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхийг нь зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Тшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин Ннь Улаанбаатар хотын иргэн Бгэдэг хүнээс Бгэдэг хүнээс 7.000.000 төгрөгийг богино хугацаатай зээлж аваад гаалийн байгууллагад ажилладаг Батаад 3 хоногийн хугацаатай зээлдүүлсэн чинь нөгөө Батаа нь хугацаанд нь мөнгөө өгөхгүй болоод 7.000.000 төгрөг зээлж авсан Бнадаас мөнгөө нэхэмжилж Чингэлтэй дүүргийн цагдаад өгсөн байна. Охин маань аав та надад туслаач гэж гуйсан юм. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй тул би өөрийн барьж байсан чүнчигноров хөөргөө өгсөн юм. Би охиндоо тусалж л байгаа хэрэг юм. Түүнээс биш би өөрөө Наранцэцэгийн зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг авч ашиглаагүй. Тухайн үедНминий Виза картыг авч явсан бөгөөд миний дансаар мөнгөө аваад өөр хүнд зээлдүүлсэн гэдгээ надад хэлсэн юм. Тухайн асуудал Наранцэцэг, Бхоёрын хоорондын асуудал байх. Би Бгэдэг хүнээс мөнгө аваагүй, танихгүй, мэдэх ч үгүй. Наранцэцэг, Бхоёрын асуудал Чингэлтэй дүүргийн цагдаа дээр шийдэгдсэн. Бнадад хэлэхдээ би таны хөөргийг өгөөд мөнгө нэмж төлөөд өрөө хаалгъя гэж хэлсэн. Түүнээс хойш би асуудал шийдэгдсэн гэж ойлгосон. Надад энэ 7.000.000 төгрөгийн асуудал ямар ч хамаагүй. Би энэ мөнгийг төлөх ямар ч үндэслэл байхгүй...Охиноосоо ямар учраас 7.000.000 төгрөг дансанд орж ирж байгаа юм бэ гэхэд барилгын засал чимэглэл зардаг хүнээс мөнгө авч байгаа юм. Санаа зоволтгүй гэж хэлсэн. Бад хөөрөг аваачиж өгснөөс хойш 2, 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Хэрвээ Б.Бхөөрөг авахыг зөвшөөрөхгүй байсан юм бол өнгөрсөн хугацаанд танай охин хөөрөг цагдаа дээр үлдээсэн байна. Би зөвшөөрөхгүй байна гээд надтай утсаар ярих боломжтой байсан. Миний хөөрөг орчин үеийн жүнчиг норов хөөрөг юм... Миний бие хөөргөө буцааж авах хүсэлтэй байна. Би үнэт эдлэлийн дэлгүүрээс үнэхээр 3.000.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд би тэтгэврийн зээлтэй учираас 6.500.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлье гэв.

Хариуцагч Ншүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны хавар Б7.000.000 төгрөгийг өөрийн аав болох Тийн дансаар авч Бгэх өөрийн танилд дамжуулан өгсөн. Б.Бнь 2012 оны 5 дугаар сард Улаанбаатар хотын Баянгол дүүргийн цагдаад өгч улмаар байцаагч УуганБтухайн хэргийг шалгаж бэлэн мөнгөөр 500.000 төгрөг, үлдэгдэл 6.500.000 төгрөгөнд алтан нуухтай дунд гарын чүнчигноров хөөрөг өгч бүх төлбөрийг дуусгасан. Бтай холбоо барихад хөөргөө буцааж ав, би авъя гэсэн хариу өгсөн. Тухайн үед Улаанбаатар хотын Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгагдаад харилцан тохирч бэлэн мөнгө болон эд хөрөнгийг төлбөрийг дуусгасан байхад 4 жилйин дараа харилцан тохирч авсан эд зүйлээ буцаагаад ав, би мөнгөө авъя гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Бнь хариуцагч С.Т, Ннараас 7.000.000 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 6.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:

Нэхэмжлэгч Б.Бнь хариуцагч С.Т, Ннартай 2013 оны 06 дугаар сард цемэнт 7.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 7.000.000 төгрөгийг С.Тийн Хаан банкин дахь данс руу шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба 7.000.000 төгрөгийг өгч авалцсан үйл баримтан дээр талууд маргаагүй болно.

Хариуцагч Тнь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргажээ.

Харин хариуцагч Ннь нэхэмжлэгч Бын нэхэмжилсэн 7.000.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 6.500.000 төгрөгөнд алтан нуухтай дунд гарын чүнчигноров хөөрөг өгч бүх төлбөрийг дуусгасан гэх тайлбарыг шүүхэд гаргаж байх боловч энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

Иймд хариуцагч С.Т, Ннараас 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бад олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 118.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрын 10 цаг 30 минутанд товлосон шүүх хуралдааны товийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.Т, Ннараас 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.950 /нэг зуун хорин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Т, Ннараас 118.950 /нэг зуун арван найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бад олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ