Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2017/00857

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2017/00857

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 141 байр, 36 тоот хаягт оршин суух, Шамьнар овогт Даваанямын Уламбаяр /регистрийн дугаарОЭ81010591/,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хоро, Хангайн 62 дугаар гудамж, 20 тоот хаягт оршин суух, Баяжих овогт Цэрэнгомбын Эрдэнэбүрэн /регистрийн дугаарФД86073013/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин амины орон сууц 18 тоот хаягт оршин суух, Борлууд овогт Цэнгэлжавын Бор /регистрийн дугаарОЮ80092315/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг 42,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулаг, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******,******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* нь 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 28,000,000 төгрөгийг бид нараас зээлээд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төлөхөөр тохиролцож хүүгүйгээр авсан. Харин хугацаа хэтэрвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг хоног тутамд төлөхөөр тохиролцсон. Ингээд зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй бидний хохироож байх тул үндсэн зээл 28,000,000 төгрөг, алданги 14,000,000 төгрөг, нийт 42,000,000 төгрөгийг*******оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. *******,*******,******* нар ажил ярилцаад******* нь *******,******* нараас 28,000,000 төгрөг авсан. Тэгээд дараа боломжгүй болчихлоо, хүлээгээч, төлнө гэсэн юм шиг байна билээ.******* нь 28,000,000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр авсан бөгөөд олдохоо болиод алга болсон. Цагдаад өргөдөл гаргахад иргэд хоорондын гэрээтэй холбоотой асуудал гээд иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон.

Ер нь хариуцагч******* ажил бүтээнэ гэж хэлээд мөнгө авсан нь үнэн. Тэгээд тэр дороо бүтээх боломжгүй болчихлоо мөнгийг буцааж өгнө гэсэн боловч хугацаандаа эргүүлж өгөөгүй учраас******* нь зээлийн гэрээ байгуулъя, хугацаандаа төлье гэж тохиролцоод зээлийн гэрээ байгуулсан. Буцааж төлнө гэдгийг талууд тохиролцсон. Түүнээс биш нэг гэрээг нэг гэрээгээр халхавчилсан зүйл байхгүй. Талууд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй учраас зээлийн гэрээг байгуулсан.

Хариуцагч******* 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгсөн нь үнэн тул 1,500,000 төгрөгийг хасч болно гэв.

 

Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр *******тай зээлийн гэрээ байгуулж 28,000,000 төгрөгийг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 1 жил 10 сарын хугацаатай хүүгүй авсан юм. Гэвч тодорхой шалтгааны улмаас миний бие тус авсан мөнгийг төлөх боломжгүй байсан ба төлөх болно. Тиймээс дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 28,00,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги болох 14,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

 

Хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 28,000,000 төгрөгийг төлнө, алдангийг төлж чадахгүй. 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээнд байгаа 28,000,000 төгрөгийг 2014 оны 02 дугаар 24-ний өдөр авсан, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төлнө гэсэн гэрээг байгуулсан. Үүнд маргах зүйл байхгүй. Янз бүрийн юм болох юм бол яршиг гээд баримттай нь дээр, гэрээ хийе гэхэд нь бодож санах зүйлгүй гэрээ хийсэн. Мөнгийг зээлж аваагүй, ажил хэрэг яриад, ажил бүтээхээр мөнгийг авсан. Харин зээлийн гэрээг сүүлд хийсэн.

Миний хувьд дандаа зугтаагаад байсан зүйлгүй, нэхэмжлэгч нар мөнгө хэрэг боллоо гээд ярихад нь би 2016 оны 9 дүгээр сард 700,000 төгрөг, 800,000 төгрөгөөр нийт 1,500,000 төгрөг өгч байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******,******* нар нь хариуцагч*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 42,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт авагдсан, 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээнээс үзэхэд, зээлдүүлэгч *******,******* нар нь зээлдүүлэгч*******д 28,000,000 төгрөгийг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 1 жил 10 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн байх бөгөөд зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцжээ.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шаардсан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Зээлийн гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээдэг. Үүнээс үзэхэд зээлдүүлэгч нь зээлийн гэрээний дагуу тохирсон хугацаанд мөнгө эсхүл хөрөнгийг зээлдэгчид ашиглуулах үүрэгтэйн зэрэгцээ тохирсон хугацаанд мөнгөө буцаан авахаар шаардах, зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгийг зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

 

Мөн түүнчлэн, мөнгө эсхүл эд хөрөнгийг тогтоосон хугацаанд зээлдэх талаар гаргасан зээлдүүлэгч, зээлдэгч нарын санал харилцан хүчинтэй байж зээлийн гэрээг бодитоор байгуулагдсан гэж үзнэ.

 

Гэвч нэхэмжлэгч *******,******* нар нь 28,000,000 төгрөгийг*******оор ажил бүтээлгэх зорилгоор түүнд өгсөн үйл баримт шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй ажээ.

 

Дээр дурдсанаар зээлийн гэрээ байгуулагдаагүй буюу хариуцагч******* нь ажил бүтээж өгөх зорилгоор *******,******* нараас 28,000,000 төгрөгийг хүлээн авсан боловч үүрэг гүйцэтгэгдээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул хариуцагч*******ыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээний дагуу алданги төлүүлэхээр шаардах эрхгүй тул хариуцагчид бодитоор өгсөн мөнгөн дүнг гаргуулж нэхэмжлэгч нарт олгоно.

 

Хариуцагч******* нь нэхэмжлэгч нарт 1,500,000 төгрөгийг буцааж өгснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч зөвшөөрч байх тул уг 1,500,000 төгрөгийг бодитоор өгсөн мөнгөн дүн болох 28,000,000 төгрөгөөс хасч тооцно.

 

Иймд хариуцагч*******оос 42,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 15,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийт 26,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******,******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч*******оос 26,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******,******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 367,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******оос улсын тэмдэгтийн хураамжид 290,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******,******* нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА