2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/569

2025          02          24                                   2024/ШЦТ/569

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Э.Дөлгөөн, шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Б.Энхбуйр, хохирогч Э.Сайнзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Нд холбогдох эрүүгийн “ххх” дугаартай, 194/2025/0353/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, хххх  тоотод оршин суудаг гэх,

          - урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жилийн хугацаагар хорих ял,

          - Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 311 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэнийг Нийслэлийн давж  заалдах шатны шүүхийн 2021/ДШМ/27 дугаартай магадлалаар бүхэлд нь хүчингүй болгосон. Э.Н,     

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Э.Н нь Д.Ос, Я.Пт нартай бүлэглэн ххх  дүүргийн ххх  дүгээр хороо, ххх  гудамж ххх дугаар байрны ххх  тоот орон сууцны ххх  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, уг хуурамч баримт бичгийг ашиглан иргэн Э.Сд бодит байдлыг нууж, мөнгө зээлж, хүүнд нь байрандаа оруулна гэж итгэл төрүүлэн хуурч, орон сууц хөлслөх тухай гэрээгээр халхавчилж, 2020 оны 8 дугаар 01-ний өдөр 15.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

- 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ххх  дүүргийн ххх дугаар хороо, ххх  тоот гэртээ хохирогч ххх   нөхөрлөлийн ххх  2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 457 дугаартай эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,

           - мөн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ххх  дүүргийн ххх  дүгээр жорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ххх  худалдааны төвийн орчимд хохирогч ххх нөхөрлөлийн нэр дээр бүртгэлтэй ххх  арлын дугаартай ххх  УБЭ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 130 маркийн тээврийн хэрэгслийг дээрх хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад зарж борлуулж 13,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

            1.1.  Шүүгдэгч Э.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...миний хувьд ххх  нөхөрлөлөөс авсан өөрийн унаж байсан машины нэрийг шилжүүлээд бусдад зарсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. П, О нартай бүлэглэж хохирогч ххх залилсан гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд би энэ хэрэгт хамааралгүй, дахиж шалгаж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Өмнөх шүүх хуралдаанд гэсэн ч шалгаж өгөөч гэж хэлсэн. Шалгаагүй, дахиж шүүхэд оруулаад ирсэн байна. Тухайн үед би Оэй хамтран амьдардаг байсан. Тэр байрыг хамтран түрээслээд амьдрахаар болоод хоорондоо маргалдаад би явсан. О тэр байрандаа үлдсэн. Тухайн үед би жирэмсэн байсан.  Тэрнээс хойших үйлдлийг би мэдэхгүй. Тухайн үед энэ эмэгтэйтэй ч уулзаж байгаагүй. Тухайн байранд амьдраагүй. Хоёрхон удаа очсон. Би энэ эмэгтэйтэй холбогдоод мөнгө авсан зүйл байхгүй. Саарал өнгийн Приус маркийн машин унасан эмэгтэй явсан гэж байгаа. Тэр бол би биш. Тухайн үед би жирэмсэн байсан болохоор дандаа л гэртээ байдаг байсан. Тэр ямар эмэгтэй байсныг олж тогтоож өгнө үү надад хамааралгүй. Үнэхээр энэ үйлдэлд намайг буруутай гэж үзвэл надад хэдэн төгрөгийн хохирол ирэхийг би мэдэхгүй. Би П гэдэг хүнийг танихгүй. Нэг ч удаа харж байгаагүй. П тэнэ шүүх хуралдаанд ирэх байх гэж бодсон. Өмнөх хуралдаа ч ирээгүй. Би мөрдөн байцаалтын шатандаа ч, прокурорын шатандаа ч П гэдэг хүнийг танихгүй хэргийг дахин шалгаж өгөөч гэж хүсэлт бичиж өгсөн. С гэх хүнийг ч би танихгүй. Өнөөдөр шүүх хуралдаанд л харж байгаа. Энэ хүнийг залилсан зүйл байхгүй. Хххх  ББСБ-аас 13,000,000 төгрөг авсан хэргээ би бүрэн хүлээн зөвшөөрнө. Тэр миний буруу байсан. Энэ хүнээс би мөнгө аваагүй гэв.

            1.2. Хохирогч Н.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тухайн байрыг оройн үзсэн.  2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэрээгээ хийгээд мөнгөө шилжүүлсэн.  2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн орой нь би байрыг үзэхэд надад П гэдэг хүн энэ миний байр гэж үзүүлээд түрээсэлсэн. Тэр хүн нэрээ ч бичиж чадахгүй хүн байсан. Тиймээс хуурамч бичиг баримт бүрдүүлэх хүн биш. Тэр үед ялтай оргон зайлж гарч ирсэн зүйл яриад байсан.  2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр намайг ирэхэд тэр гал тогооны тавилга нь хийгдсэн болсон байсан. Угаасаа санаатайгаар ингэж үйлдсэн байх. Байрны эзэн Ц гэдэг хүн тухайн үед хэлэхдээ энэ хүн байранд орсноос хойш зөндөө залгасан утсаа авахгүй байсан.  2020 оны 8 дугаар сарын 10 хэдэнд ярихдаа манай хүүхдийн бие нь өвдөөд хөдөө явсан байгаа. Би очоод байрандаа ороод гэрээ хийнэ гэж ярьж байсан. П гэдэг хүнээс 2,000,000 төгрөгийг аваад хамтарч хийсэн гэж би бодож байна. Би энэ хүмүүсээс 100 төгрөг ч аваагүй 5 жил боллоо. 2020 оны  8 дугаар сарын 01-ний өдөр би төрөөд дүнгэж арван хэд хоногтой байсан. Машин тэргээ зараад хамаг мөнгөө нийлүүлээд энэ хүнд байрны урьдчилгаанд өгсөн. Сар ч хүрээгүй арван хэд хонгийн дараа Ц гэдэг хүн намайг асуудлаа өөрсдөө шүүхээр шийд гээд байрнаасаа хөөгдөөд гаргасан. Тэгээд арван хэд хоногтой нялх биетэй, машин байхгүй, мөнгө байхгүй би хохироод үлдсэн. Өдий хүртэл би нэг ч төгрөг аваагүй, түрээсийн байр хэсээд энэ хүмүүсээс болоод хохироод явж байна гэв.

                   Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн

нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

   2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Сийн:... 2020 оны 8 дугаар сарын 14-ний орой 23:00 цагийн үед эмэгтэй, эрэгтэй хоёр хүн ирээд байрны эзэд гэж өөрсдийгөө хэлсэн. Тэр хоёр хүнтэй уулзахад байраа 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр жирэмсэн бололтой тарган биетэй эмэгтэй хүнд 750,000 төгрөгөөр түрээслээд 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн мөнгө гэж дансаар мөнгө авсан. Ингээд би тэр хоёр хүнээс байрны ордерыг нь үзээд залилуулснаа мэдсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 16-19 дүгээр тал/,

   2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Цийн:...2020 оны 7 дугаар сард байр түрээслэх зар тавиад 30-40 орчим насны том биетэй бүдүүн эмэгтэй ирээд байрыг үзсэн ба байранд оръё гэхдээ гал тогооны тавилга тавьсан тохиолдолд ормоор байна гэхээр нь би 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тавилгыг нь авчраад би аваад ирлээ чи тавилгаа ав гээд тус байрны гадаа ирэхэд тэр эмэгтэй өөрөө хүмүүсээрээ оруулах болно гэхээр нь би тэр эмэгтэйд түлхүүрээ үлдээгээд нөхөртэйгөө хамт өөр тийшээ явах байсан тул явсан 2-3 хоногийн дараа тэр эмэгтэйгийн ххх гэх дугаартай холбогдоход хүүхдийн бие гайгүй болсон гэхдээ аймагт хэд хонох юм шиг байна гэсэн. Тэгэхэд энэ зурган дээр байгаа Э.Н гэх эмэгтэй нэлээд махлаг, 165-170 см өндөртэй/ ирж байр үзээд түрээслэхээр болоод явсан. М.П гэх хүний хаан банкны дансаар 2,000,000 төгрөгийг миний ххх  банкны ххх  дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгтэл байрны ордер буюу гэрчилгээг хуурамчаар Э.Н гэх эмэгтэй гаргаад байрыг минь давхар түрээсэлсэн байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 20-22,  дугаар тал/,

  2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Лын:... 2020 оны намар гэж санаж байна. Cap өдрийг нь санахгүй байна. Саарал өнгийн приус 30 загварын тээврийн хэрэгсэлтэй эрэгтэй манай ххх дугаар худаг дээр ирсэн. Тэгээд надтай ирж уулзаад та М.Пын эгч нь үү би карт авах гэсэн юм гэж хэлсэн. Тухайн үед М.Пын ххх банкны ногоон өнгийн карт нь дансыг нь мэдэхгүй гэх карт надад байсан. Ингээд нөгөө залуу гар утсаараа М.Пыг надтай яриулсан. М.П надтай ярихдаа миний ххх  банкны картыг наад хүндээ өгчих гэсэн. Тухайн үед надтай ирж уулзсан туранхай бор залуу нэг эмэгтэйтэй хамт явж байсан. Нөгөө эмэгтэй нь машинд сууж байсан учир би тэр эмэгтэйг сайн хараагүй учир одоо харвал танихгүй гэх мэдүүлэг.  /1 дүгээр хавтас, 153-154 дүгээр тал/,

  2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бийн:...2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хаана гэдгийг санахгүй байна. ххх  банкны ATM гадна данснаасаа мөнгө авах гээд зогсож бaйхад шардуу царайтай ах ирээд чиний данс руу мөнгө шилжүүлээд авчихъя гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд миний ххх  дугаарын данс руу 1,000,000 төгрөгөөр хоёр удаа нийт 2,000,000 төгрөг шилжүүлээд АТМ-ээс гүйлгээ хийгээд гаргуулан авсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 157-158 дугаар тал/,

  2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бын:...2017 онд би уг салбарт ажиллаж байгаагүй, 2019 оны 12 дугаар сарын 31-нд уг салбарт томилогдон ажиллаж байгаа. Би ажиллаж байх хугацаандаа ийм нэртэй хүнд зээл олгож байгаагүй. Энэ нь хуурамч тодорхойлолт миний гарын үсгийн хэв загвар өөр, тайлал тэмдэг хуурамчаар хийсэн байсан. Банкны зээлийн дансны дугаар 10 оронтой байдаг бөгөөд уг хуурамч бичиг баримт дээр 9 оронтой бичсэн байна. Агуулгын хувьд буруу бичигдсэн, материалын хувьд цаасан дээрх нь салбарын нэршил сүүлийн 2 жилийн хугацаанд хэвлэгдээгүй. Харилцагч хүсвэл тодорхойлолт гаргаж өгч болох бөгөөд / хуулбар тоотыг харуулав/ уг тоотод бичигдсэн агуулгаар бичдэггүй, мөнгөн дүнгийн нэгжийг нарийвчлалын цэгээр биш таслалаар тавьдаг гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 168-169 дүгээр тал/,

  2.6. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. / 1 дүгээр хавтас, 132-144 дүгээр тал/,

           2.7. Орон сууц хөлслөх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээний хуулбарууд.  / 1 дүгээр хавтас, 28-31 дүгээр тал/,

           2.8. ххх  банкны харилцагч М.Пын хххх  тоот харилцах дансны хуулга. / 1 дүгээр хавтас, 38-41 дүгээр тал/,

         Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

    3.1. Улсын яллагч хавтаст хэргээс: байрны хуурамчаар үйлдсэн гэрчилгээ /21 дүгээр тал/, ххх банкны 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаартай албан бичиг, хохирогч Сийн дансны хуулга, Пын дансны хуулга, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, улсын бүртгэлийн баримт бичгүүд, яллагдагч Пын мэдүүлэг, гэрч Лийн мэдүүлэг, ххх  холбоотой баримууд зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс:...2 дугаар хавтас, 84-85 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

      3.3. шүүгдэгч болон хохирогч  хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.

      Гэм буруугийн талаар:

           Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

            Шүүгдэгч Э.Н нь Д.О, Я.П нартай бүлэглэн ххх  дүүргийн ххх  дүгээр хороо, ххх н гудамж ххх  дугаар байрны ххх  тоот орон сууцны ххх дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, уг хуурамч баримт бичгийг ашиглан иргэн Э.Сд бодит байдлыг нууж, мөнгө зээлж, хүүнд нь байрандаа оруулна гэж итгэл төрүүлэн хуурч, орон сууц хөлслөх тухай гэрээгээр халхавчилж, 2020 оны 8 дугаар 01-ний өдөр 15.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

- 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ххх  дүүргийн ххх  дугаар хороо, ххх  тоот гэртээ хохирогч ххх  ЗГБХ  нөхөрлөлийн ххх 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 457 дугаартай эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,

           - мөн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ххх дүүргийн 9 дүгээр жорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ххх  худалдааны төвийн орчимд хохирогч ххх -нөхөрлөлийн нэр дээр бүртгэлтэй ххх  арлын дугаартай ххх УБЭ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 130 маркийн тээврийн хэрэгслийг дээрх хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад зарж борлуулж 13,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

           - хохирогч Э.С:... 2020 оны 8 дугаар сарын 14-ний орой 23:00 цагийн үед эмэгтэй, эрэгтэй хоёр хүн ирээд байрны эзэд гэж өөрсдийгөө хэлсэн. Тэр хоёр хүнтэй уулзахад байраа 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр жирэмсэн бололтой тарган биетэй эмэгтэй хүнд 750,000 төгрөгөөр түрээслээд 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн мөнгө гэж дансаар мөнгө авсан. Ингээд би тэр хоёр хүнээс байрны ордерыг нь үзээд залилуулснаа мэдсэн...гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 16-19 дүгээр тал/,

- гэрч Д.Ц:...2020 оны 7 дугаар сард байр түрээслэх зар тавиад 30-40 орчим насны том биетэй бүдүүн эмэгтэй ирээд байрыг үзсэн ба байранд оръё гэхдээ гал тогооны тавилга тавьсан тохиолдолд ормоор байна гэхээр нь би 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тавилгыг нь авчраад би аваад ирлээ чи тавилгаа ав гээд тус байрны гадаа ирэхэд тэр эмэгтэй өөрөө хүмүүсээрээ оруулах болно гэхээр нь би тэр эмэгтэйд түлхүүрээ үлдээгээд нөхөртэйгөө хамт өөр тийшээ явах байсан тул явсан 2-3 хоногийн дараа тэр эмэгтэйгийн ххх  гэх дугаартай холбогдоход хүүхдийн бие гайгүй болсон гэхдээ аймагт хэд хонох юм шиг байна гэсэн. Тэгэхэд энэ зурган дээр байгаа Э.Н гэх эмэгтэй нэлээд махлаг, 165-170 см өндөртэй/ ирж байр үзээд түрээслэхээр болоод явсан. М.П гэх хүний ххх  банкны дансаар 2,000,000 төгрөгийг миний хаан банкны ххх дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгтэл байрны ордер буюу гэрчилгээг хуурамчаар Э.Н гэх эмэгтэй гаргаад байрыг минь давхар түрээсэлсэн байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 20-22,  дугаар тал/,

  - гэрч М.Л:... 2020 оны намар гэж санаж байна. Cap өдрийг нь санахгүй байна. Саарал өнгийн приус 30 загварын тээврийн хэрэгсэлтэй эрэгтэй манай ххх  дугаар худаг дээр ирсэн. Тэгээд надтай ирж уулзаад та М.Пын эгч нь үү би карт авах гэсэн юм гэж хэлсэн. Тухайн үед М.Пын хаан банкны ногоон өнгийн карт нь дансыг нь мэдэхгүй гэх карт надад байсан. Ингээд нөгөө залуу гар утсаараа М.Пыг надтай яриулсан. М.П надтай ярихдаа миний ххх банкны картыг наад хүндээ өгчих гэсэн. Тухайн үед надтай ирж уулзсан туранхай бор залуу нэг эмэгтэйтэй хамт явж байсан. Нөгөө эмэгтэй нь машинд сууж байсан учир би тэр эмэгтэйг сайн хараагүй учир одоо харвал танихгүй гэх мэдүүлэг.  /1 дүгээр хавтас, 153-154 дүгээр тал/,

  - гэрч Б.Бийн:...2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хаана гэдгийг санахгүй байна. ххх банкны ATM гадна данснаасаа мөнгө авах гээд зогсож бaйхад шардуу царайтай ах ирээд чиний дансруу мөнгө шилжүүлээд авчихъя гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд миний ххх  дугаарын данс руу 1,000,000 төгрөгөөр хоёр удаа нийт 2,000,000 төгрөг шилжүүлээд АТМ-ээс гүйлгээ хийгээд гаргуулан авсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 157-158 дугаар тал/,

  - гэрч Б.Б:...2017 онд би уг салбарт ажиллаж байгаагүй, 2019 оны 12 дугаар сарын 31-нд уг салбарт томилогдон ажиллаж байгаа. Би ажиллаж байх хугацаандаа ийм нэртэй хүнд зээл олгож байгаагүй. Энэ нь хуурамч тодорхойлолт миний гарын үсгийн хэв загвар өөр, тайлал тэмдэг хуурамчаар хийсэн байсан. Банкны зээлийн дансны дугаар 10 оронтой байдаг бөгөөд уг хуурамч бичиг баримт дээр 9 оронтой бичсэн байна. Агуулгын хувьд буруу бичигдсэн, материалын хувьд цаасан дээрх нь салбарын нэршил сүүлийн 2 жилийн хугацаанд хэвлэгдээгүй. Харилцагч хүсвэл тодорхойлолт гаргаж өгч болох бөгөөд / хуулбар тоотыг харуулав/ уг тоотод бичигдсэн агуулгаар бичдэггүй, мөнгөн дүнгийн нэгжийг нарийвчлалын цэгээр биш таслалаар тавьдаг гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 168-169 дүгээр тал/,

  - Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. / 1 дүгээр хавтас, 132-144 дүгээр тал/,

           - Орон сууц хөлслөх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,зээлийн гэрээний хуулбарууд.  / 1 дүгээр хавтас, 28-31 дүгээр тал/,

            - 2020 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 600 дугаартай  шинжээчийн  дүгнэлтэд:

            1. Авто тээврийн үндэсний төвийн архивт хадгалагдаж байгаа ххх ЗГБХН-ийн 2019.04.12-ны өдрийн 457 дугаартай албан бичигт зурагдсан шинжилж буй гарын  үсэг нь харьцуулах шинжилгээнд тэнцэж байна.

            2. Авто тээврийн үндэсний төвийн архивт хадгалагдаж байгаа ххх  ЗГБХН-ийн 2019.04.12-ны өдрийн 457 дугаартай албан бичигт зурагдсан шинжилж буй гарын  үсэг нь Б.Б бичсэн гэх Д.Э гэсэн бичгийн хэвийн харьцуулах загваруудтай тохирохгүй байна.

            3. ххх  ЗГБХН-ийн 2019.04.12-ны өдрийн 457 дугаартай албан бичигт байх  тэмдэгний  дардас хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн хуурамч  тэмдэгний  дардас байна.  шинжээч Б.Г гэсэн дүгнэлт. /2 дугаар хавтас, 53 тал/,

           - ххх  банкны харилцагч М.Пын ххх тоот харилцах дансны хуулга. / 1 дүгээр хавтас, 38-41 дүгээр тал/ шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүдэгчээс хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаанд хуульд заасан журмыг зөрчсөн эсэх, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хасаж, хязгаарласан эсэхийг шүүх бүхэлд нь шалгаж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, бусдын эд хөрөнгийг залилах болон хуурамч бичиг баримт бүрдүүлсэн талаар шүүгдэгч, хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад зарж борлуулан, бусдад  хохирол учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдлүүд байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч,  гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Э.Нийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад хохирол учруулж “залилах” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулж байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай тогтоолын /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан “бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийг иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж, зөв шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар/ тогтоолын 7 дахь хэсэгт “Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн заасан заажээ.

Шүүгдэгчийн зүгээс хохирогч Э.С би танихгүй, хараагүй, би энэ хүнээс 15.500.000 төгрөгийг аваагүй гэж маргаж, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцсэн боловч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад Я.П бүлэглэн 15.500.000 төргрөгийг авсан болох нь гэрч  Д.Ц:...2020 оны 7 дугаар сард байр түрээслэх зар тавиад 30-40 орчим насны том биетэй бүдүүн эмэгтэй ирээд байрыг үзсэн ба байранд оръё гэхдээ гал тогооны тавилга тавьсан тохиолдолд ормоор байна гэхээр нь би 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тавилгыг нь авчраад би аваад ирлээ чи тавилгаа ав гээд тус байрны гадаа ирэхэд тэр эмэгтэй өөрөө хүмүүсээрээ оруулах болно гэхээр нь би тэр эмэгтэйд түлхүүрээ үлдээгээд нөхөртэйгөө хамт өөр тийшээ явах байсан тул явсан 2-3 хоногийн дараа тэр эмэгтэйгийн ххх  гэх дугаартай холбогдоход хүүхдийн бие гайгүй болсон гэхдээ аймагт хэд хонох юм шиг байна гэсэн. Тэгэхэд энэ зурган дээр байгаа Э.Н гэх эмэгтэй нэлээд махлаг, 165-170 см өндөртэй/ ирж байр үзээд түрээслэхээр болоод явсан. М.П гэх хүний хаан банкны дансаар 2,000,000 төгрөгийг миний ххх  банкны ххх  дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгтэл байрны ордер буюу гэрчилгээг хуурамчаар Э.Н гэх эмэгтэй гаргаад байрыг минь давхар түрээсэлсэн...гэх мэдүүлэг,  гэрч М.Л:... 2020 оны намар гэж санаж байна. Cap өдрийг нь санахгүй байна. Саарал өнгийн приус 30 загварын тээврийн хэрэгсэлтэй эрэгтэй манай ххх  дугаар худаг дээр ирсэн. Тэгээд надтай ирж уулзаад та М.Пын эгч нь үү би карт авах гэсэн юм гэж хэлсэн. Тухайн үед М.Пын ххх банкны ногоон өнгийн карт нь дансыг нь мэдэхгүй гэх карт надад байсан. Ингээд нөгөө залуу гар утсаараа М.Пыг надтай яриулсан. М.П надтай ярихдаа миний ххх банкны картыг наад хүндээ өгчих гэсэн. Тухайн үед надтай ирж уулзсан туранхай бор залуу нэг эмэгтэйтэй хамт явж байсан. Нөгөө эмэгтэй нь машинд сууж байсан...гэх мэдүүлэг.  /1 дүгээр хавтас, 153-154 дүгээр тал/, таньж  олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Э.Нийн  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох  баримтаар тогтоогдон тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Нийг “үргэлжилсэн үйлдлээр, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах”, “үргэлжилсэн үйлдлээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад хохирол учруулж “залилах” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  шинжлэн судлахад   шүүгдэгч Э.Наас нийт 20.750.000 төгрөгийг гаргуулж 7.750.000 төгрөгийг гаргуулж Э.Сд, ххх  ЗГБХ нөхөрлөлд ххх  13.000.000  төгрөгийг тус тус олгох, харин 7.750.000 төгрөгийг Сонгинохарйхан, Баянгол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЗ/651 дугаартай  түдгэлзүүлсэн эрүүгийн “201526021227”  дугаартай Э.Над холбогдох хэрэгт хамараалтай болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь хянан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

-мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/  жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил  6 /зургаан/ сарын хугацаагаар тогтоож, зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоногггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь: 

           1.Шүүгдэгч Э.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах”,

         -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад хохирол учруулж “залилах” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар  зорчих эрх хязгаарлах ял,

-мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1 /нэг/ жилийн хугацаагаар  зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил  6 /зургаан/ сарын хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

           5. Шүүгдэгч Э.Н нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.

           6. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

           8. Шүүгдэгч Э.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд  хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг  тус тус дурдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч Э.Наас нийт 20.750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Сд 7.750.000 төгрөгийг, ххх  ЗГБХ нөхөрлөлд ххх   13.000.000  төгрөгийг тус тус олгосугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           11. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч         Э.Над авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БАТЖАРГАЛ

2025.03.13      10 цаг   50 минут