Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2017/00914

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2017/00914

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 2а хэсэг, Баатархайрхан гудамж, 890 тоот хаягт оршин суух, Тагар овогт Содномын Болд /РД:ЖЯ84120411/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 2а хэсэг, Баатархайрхан гудамж, 890 тоот хаягт оршин суух, Хайрхан овогт Алтанбаатарын Алтансолонго /РД:ЕП88011605/-д холбогдох,

Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 онд А.Алтансолонготой танилцаж хамтран амьдарч байсан. Улмаар 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү Түвшинбаатар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Ингээд бид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оноос хойш тусдаа амьдрах болсон бөгөөд энэ цагаас хүү Түвшинбаатар миний асрамжид байгаа болно. Одоо бид хамтран амьдрах боломжгүй болсон тул 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Түвшинбаатарыг миний асрамжид үлдээж өгнө үү. А.Алтансолонгоос хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч үүнээс татгалзаж байна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Миний бие эрүүгийн хэрэгт шалгагдаагүй, надад холбогдох эрүүгийн хэрэг мөрдөн байцаах, прокурор, шүүхийн шатанд байхгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч*******шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хүү Б.Түвшинбаатарыг эцэг *******ын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэгийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие хөдөө орон нутагт ажиллах гэж байгаа тул миний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч А.Алтансолонгод холбогдуулан, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна.

*******,*******нар 2011 онд танилцаж, хамтран амьдрах хугацаандаа 2012 оны 12 дугаар сарын 03-нд хүү Б.Түвшинбаатарыг төрүүлсэн, зохигчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оноос хойш тусдаа амьдрах болсон, одоо хүү Б.Түвшинбаатар нь эцгийн асрамжид эрүүл өсч бойжиж байгаа болох зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний №0000844112 7131 дугаартай гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Нэмүүн ӨЭМТ-ийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолт, Үлгэрийн далай ТББ-ын Уран мөр цэцэрлэгийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Зохигчид одоо тус тусдаа амьдарч байгаа, хүү Б.Түвшинбаатарыг эцгийн асрамжид үлдээхээр зөвшилцсөн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

х ш х ш 115 дугаа 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг

:

 

1. 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан, Тагар овогт Болдын Түвшинбаатар /РД:УК12320374/-ыг эцэг *******ын асрамжид үлдээсүгэй.

 

2. 56 56.1- урьдчилан 70.200 орлогод , А.Алтансолонгоос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 ийг гаргуулж *******од .

 

3. 119 дүгээр 119.2, 120 дугаа 120.2- 7 , 뺺, 㺺 14 Нийслэлийн .

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА