Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/54

 

 

 2025      01         29                                           2025/ШЦТ/54

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Хохирогч Б.Ж

Шүүгдэгч О.С, Д.Д, Ш.Э, Д.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.С, Д.Д, Ш.Э, Д.Э нарт холбогдох эрүүгийн 2425000000737 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******, Д.Э,

*******, Ш.Э

Монгол Улсын иргэн, Д.Д

*******, О.С

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь согтуурсан үедээ, яллагдагч Ш.Э, Д.Д, О.С нартай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2024 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын У багийн нутаг давсгэрт байрлах Д худалдааны төвийн урд зогсоол дээр таксинд суухаар зогсож байсан хохирогч Б.Ж, Ж.М нартай маргалдан улмаар хохирогч Б.Жийн нүүр, толгой тус газарт нь цохиж унагаан тал талаас нь гуя, толгой тус газарт өшиглөн хохирогчийн эрүүл мэндэд “баруун өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт, зүүн хөмсөгт сорви гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ш.Э нь согтуурсан үедээ яллагдагч Д.Э, Д.Д, О.С нартай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2024 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Д худалдааны төвийн урд зогсоол дээр таксинд суухаар зогсож байсан хохирогч Б.Ж, Ж.М нартай маргалдан улмаар хохирогч Б.Жийн нүүр, толгой тус газарт нь цохиж унагаан тал талаас нь гуя, толгой тус газарт өшиглөн хохирогчийн эрүүл мэндэд “баруун өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт, зүүн хөмсөгт сорви гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Д нь согтуурсан үедээ яллагдагч Д.Э, Ш.Э, О.С нартай үйлдлээрээ санаатай санаатай нэгдэн бүлэглэж 2024 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Д худалдааны төвийн урд зогсоол дээр таксинд суухаар зогсож байсан хохирогч Б.Ж, Ж.М нартай маргалдан улмаар хохирогч Б.Жийн нүүр, толгой тус газарт нь цохиж унагаан тал талаас нь гуя, толгой тус газарт өшиглөн хохирогчийн эрүүл мэндэд “баруун өвдөгт зулгаралт, цэзжинд цус хуралт, зүүн хөмсөгт сорви гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч О.С нь согтуурсан үедээ яллагдагч Д.Э, Ш.Э, Д.Д нартай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2024 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цагийн орчим Орхон аймгийн Баян- Өндөр сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Д худалдааны төвийн урд зогсоол дээр таксинд суухаар зогсож байсан хохирогч Б.Ж, Ж.М нартай маргалдан улмаар хохирогч Б.Жийн нүүр, толгой тус газарт нь цохиж унагаан тал талаас нь гуя, толгой тус газарт өшиглөн хохирогчийн эрүүл мэндэд “баруун өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт, зүүн хөмсөгт сорви гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичснээр/гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:   

-шүүгдэгч Д.Эгийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

-шүүгдэгч Ш.Эы мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

-шүүгдэгч Д.Дын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Зөвхөн бидний зодсон талаар л бичсэн байна. Бид өөрсдөө бас зодуулсан. Бид 5-уулаа Төөс гараад уруудаж явсан. Тэнд 4-5 хүн байсан. 1 нь манай найзтай юм яриад байсан. Гэтэл энэ хүн “наад бацаануудаа байлгаж бай” гээд ирээд явах гэсэн явуулахгүй чулуу тоосгоор биднийг зодсон. Бид эргэж найзыгаа аваад зугатсан. Бараан зах хүртэл хөөсөн. Өөрсдөө чулуу тоосго авч шидээд байсан. Хэдийд нь хөмсөг нь сэтэрсэн юм бүү мэд. Тэр 2 ах өөрсдөө эхэлсэн гэх мэдүүлэг,

-шүүгдэгч О.Сын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Би хамгийн ард явж байсан. Гэтэл энэ 2 ахын нэг нь “мангар бацаануудыг байлгаж бай” гээд гүйж ирсэн. Би “та яагаад байгаа юм адилхан уусан байж” гээд маргасан гэх мэдүүлэг

-хохирогч Б.Жийн мэдүүлсэн: Энэ залуучууд хажуугаар зөрсөн. Таксинд суух гэж байхад хүлээж байгаад шууд ирээд л унагаж 4-үүлээ зодсон. Нэг эгч цагдаа дуудлаа гэж хашгирч салгасан. Гомдолтой байна. 10-аад хоног ажлаа хийгээгүй, 3 хоног толгойгоо бариулсан. 1 сард 20 сая төгрөгийн орлоготой ажилладаг гэх мэдүүлэг,

эрүүгийн 2425000000737 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

- Хэсгийн байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Орхон аймгийн Шуурхай удирдлагын төвийн камерын бичлэгт үзлэг хийсэн талаарх: 2024 оны 11 сарын 02-ны 00 цагаас хойш гүйлгэж үзэхэд 00 цаг 43 минутанд Ж, М нар 2 найзтайгаа гарч ирээд зогсоол дээрээс 2 найз нь таксинд суугаад явж байгаа дүрс бүхий бичлэг харагдаж байна. 00 цаг 50 минутад дээрээс бараан хувцастай 5******* хүн алхаад ирж байгаа дүрс бүхий бичлэг байх бөгөөд 00 цаг 53 минутанд нэг цайвар өмдтэй цагаан юүдэнтэй малгайтай залуу Жтэй юм яриад зогсож байх бөгөөд нөгөө 4 залуу зөрж яваад нөгөө 4******* эргэж ирээд Ж, М нарыг 3-4 залуу нь унагаагаад өшиглөөд зодож байгаа дүрс бүхий бичлэг харагдана. Бичлэг шөнийн цагаар холоос хийгдэж байгаа болохоор бүдэг харагдана. 00 цаг 57 минутад нөгөө залуучууд цааш явах бөгөөд Ж, М нар босоод араас нь явах бөгөөд нөгөө залуучууд эргэж ирээд 2-3 залуу нь Жийг чулуун хана руу шахаж өшиглөөд цохиж байгаа, 1 залуу нь Мөнх-Эрдэнийг Эрдэнэт их дэлгүүрийн хашааны хажуу руу унагааж байгаа дүрс бичлэг харагдана. Цаана нэг бараан хувцастай залуу зодоонд оролцохгүй нөгөө найзуудаа салгаж явж байгаа бичлэг харагдана. Тэгээд нөгөө залуучууд салаад явах бөгөөд Ж, М нар араас Хуримт төвийн урдуур ороод явж байгаа бичлэг харагдана...” гэх үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11-р тал/

-Орхон аймаг Баян-Өндөр сум У багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шуурхай удирдлагын төвөөс хэрэг учрал болох үеийн хяналтын камерын бичлэгийг хуулбарласан 1 ширхэг хуурцгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12-р тал/

охирогч Б.Жийн мэдүүлсэн...би М ахын хамт үлдээд такси барих санаатай зогсож байтал 4-5 залуучууд хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй байна, гарч ирээд ах бид хоёрыг тал талаас нүүр, толгой руу гараараа цохиод тал талаас зуурч газар унагаж байгаад цээж, хөлийн гуя хэсэг, толгой руу өшиглөөд байсан би нэг харахад ахыг бас зодоод байх шиг байсан. Миний зүүн хөмсгийг сэт өшиглөөд хөмсөгнөөс цус гарсан. Би сэргээд миний хөмсөг цохьчихлоо гээд босоод ирсэн чинь тэр залуучууд Эрдэнэт их дэлгүүрийн доошоо худалдааны гудамжийн тийшээ зугатаагаад явсан...Тэгээд ах бид 2 нөгөө явсан хоёр найзыг дуудаад зодуулчихлаа гэж хэлээд эмнэлэг орж хөмсгөө оёулсан. 4 оёдол тавьсан. Тэгээд гэр рүүгээ харьсан, маргааш өглөө нь баруун гуя хэсэг нэлээн өвчин болсон, баруун өвдөг шалбарсан гишгэж чадахгүй зовуурьтай байсан, цээжний хэсэг, мөөмний дээд хэсэгт хөхөрсөн байсан, толгой өвдөөд 2 өдөр бариачаар бариулсан, хөдөлсөн байна гэж байсан....Миний сэтгэцэд гэм хор учраагүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...Тухайн үед У баг Д худалдааны төвийн урд үл таних 4-5 залууд зодуулсны улмаас 10 хоног ажлаа хийж чадаагүй. Миний хувьд Баян худалдааны төвийн 1 давхарт гар утасны засвар, дагалдах хэрэгсэл худалддаг бөгөөд 10 хоногийн орлого, түрээсээр шатсан. Бас зодуулсны улмаас зүүн талын хөмсөг сэтэрч 4 оёо тавиулсан. Миний хувьд намайг зодсон залуугаас 10 хоногийн ажлаа хийж чадаагүйн төлбөр буюу 5,000,000 төгрөг нэхэмжилж байна. Хэрвээ миний нэхэмжилсэн мөнгийг өгчих юм бол гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17-р тал/

эрч Ж.М мэдүүлсэн...Д худалдааны төвийн урд талын буудал дээр зогсож байтал 5 залуу дээрээс алхаад ирсэн. Манай хоёр найз яваад нөгөө залуучууд ирэнгүүтээ бид хоёрыг тал талаас өшиглөж зодоод байсан. Миний санаж байгаагаар Жийг 2-3 залуу нь унагаж байгаад өшиглөөд зодоод байсан. Намайг бас 2-3 залуу ирж унагаж байгаад өшиглөөд, зодоод байсан. Тэгээд бид хоёр босоод та нар яаж байна гээд нөгөө хэд рүү хэлсэн чинь эргэж ирээд намайг Эрдэнэт их дэлгүүрийн хашааны тийшээ унагаж байгаад 1-2 залуу ирээд өшиглөөд, зодоод байсан. Жийг бас 2-3 залуу өшиглөөд зодоод байгаа нь харагдсан. Би тухайн үед нэлээн согтуу байсан гэхдээ ухаан алдаагүй миний харснаар тэр залуучууд бүгд л бид хоёрыг тал талаас өшиглөж, зодоод байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/

эрч И.Г мэдүүлсэн... Д худалдааны төвийн урдуур доошоо алхаад явж байтал буудал дээр 2 ах зогсож байсан. Бид хэд хажуугаар нь өнгөрөөд гарч байтал нөгөө хоёр ах бид хэдийг хөөе муу эргүү бацаанууд гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хэд хажуугаар нь явж өнгөрсөн. С үлдээд та хоёр юу гээд байгаан гээд нэг ахтай нь юм яриад байсан. Тэгэхэд нэг ах нь Сыг түлхээд байсан,манай найзууд хөөе яагаад байгаан гэсэн. Тэгэхэд нөгөө хоёр та нар муу пизда нар гээд байсан. Тэгээд Э, Э, Д гурав очоод нөгөө хоёр ахыг унагаагаад өшиглөөд зодсон. Тэгэхээр нь би очиж нөгөө хэдийг болиулаад бид хэд салаад явцгаасан. Нөгөө хоёр ах босож ирээд араас нэг ах нь газраас нэг зүйл аваад чулуу эсвэл төмөр авах шиг болсон араас алхаад ирэхээр нь би урдаас нь алхаад очсон чинь нэг ах нь намайг цохих гээд байсан. Манай нөгөө 4 найз маань яагаад байгаа юм” гээд С 2 найзтай нэг ах руу очоод чулуун хана руу хашаад өшиглөөд байсан, нэг найз маань нөгөө тарган ахыг Эрдэнэт их дэлгүүрийн хашааны тийшээ унагаагаад байх шиг байсан. Тэгээд би очоод боль гээд салгаад бид хэд Хуримт караокены урдуур гараад явсан. Нөгөө хоёр ах араас алхаад байсани эргээд харахад нэг ахын хөмсөгнөөс нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-р тал/

рхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын ны өдрийн 999 дугаартай “...Б.Жийн биед баруун өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт, зүүн хөмсөгт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн хөмсөгт сорви гэмтэл нь хэзээ үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх зүүн хөмсөгт сорви гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 -т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39-р тал/

-шүүгдэгч Ц.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн:...Тогтоолтой танилцлаа, би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна... хэсэг алхаж яваад Галтбадрал бид хоёр эргээд хартал С түрүүхэн хажуугаар нь зөрж өнгөрсөн танихгүй*******тэй тамхины хэрүүл хийгээд маргалдаж байсан. Ингээд бид нар Стой хамт явж байсан учраас маргааныг нь болиулахаар яваад очтол юу юугүй танихгүй хоёр******* манай найзууд бид нарын дунд зодоон болсон. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас зодооны үед юу болсон талаар санахгүй байна. Сүүлд нэг мэдсэн чинь бид нар зугтаагаад гүйж байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/

-шүүгдэгч Ш.Эы яллагдагчаар мэдүүлсэн:....тогтоолтой танилцлаа, тухайн шөнө би найзуудын хамт төрсөн өдрөө тэмдэглэж явсан юм. Би өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байна, маргалдсан хүмүүсээс уучлалт гуйх болно. Тэр шөнийн явдлыг нэг бүрчлэн санахгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 57-р тал/

-шүүгдэгч Д.Дын яллагдагчаар мэдүүлсэн:...Тогтоолтой уншиж танилцлаа…харамсаж байна... Дээрх хүмүүсийн хажуугаар зөрөх үед бид нараас тамхи асуух шиг болсон. Хэсэг алхаж байгаад эргээд хартал хойно С ганцаараа нөгөө тамхи асуугаад байсан арай ахимаг насны*******тэй юм ярьж байсан. Тэгтэл хажуугийн машин дотроос нь бид нартай маргалдсан арай нас залуу******* наадхаа явуулахгүй байж бай гэж чанга хэлээд бууж ирсэн. Тэр залуу бууж ирээд удалгүй нэг нь Сыг арагш нь түлхсэн. Ингээд бид нарын дунд маргаан болж зодоон үүссэн, нээх удаан хоорондоо зодолдоогүй, зодооны явцыг нэг бүрчлэн сайн санахгүй байна. Соггууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан юм. Миний хэлэх гээд байгаа зүйл бол бид нар зүгээр зогсож байсан хүмүүсийг зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-р тал/

-шүүгдэгч О.Сын яллагдагчаар мэдүүлсэн:....Прокурорын тогтоолтой танилцлаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... “Д” худалдааны төвийн урд тал нэг танихгүй******* хамт явсан хүн надаас тамхи байна уу гэж асуухаар нь би байхгүй ээ гэж хариулсан. Ингээд тухайн үед хамт явсан Д.Д, Д.Э, Ш.Э нартай Баян худалдааны чигтэй алхаж явтал надаас тамхи асуусан******* муусайн мангар бацаанууд гэж хашгирсан. Энэ үед би найзуудынхаа хамгийн ард нь явж байсан учраас эргэж хараад бид нарыг доромжилсон*******тэй маргалдсан... Удалгүй бид нарын хооронд маргаан үүсэж хэсэг хугацаанд зууралцаж, ноцолдоод байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 77-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Э,Ш.Э, Д.Д, О.С нар 2024 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын У багийн нутаг дэвсгэрт Д худалдааны төвийн урдуур гарч явахад машины зогсоол дээр таксинд суухаар зогсож байсан, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан Б.Ж, Ж.М нар “О.Сугар-Эрдэнээс тамхи асууж, ”мангар бацаанууд” гэж маргалдахад, урд нь явж байсан Д.Э, Ш.Э, Д.Д нар эргэн ирж Ж.М, Б.Ж нарыг үйлдлээрээ нэгдэж бүлэглэн зодож Б.Жийг нүүр, толгой тус газарт нь цохиж унагаан тал талаас нь гуя, толгой тус газарт өшиглөн хохирогчийн эрүүл мэндэд “баруун өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт, зүүн хөмсөгт сорви гэмтэл” бүхий хөнгөн хохирол  учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Үйл баримтыг дүгнэхэд, шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч Б.Жийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохилрогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн бичиг баримт, камерын бичлэгээр тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.     

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тодорхойлсон ба 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон.        

        Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэв.       

       Шүүгдэгч О.С, Д.Д, Ш.Э, Д.Э нар үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Б.Жийн биед халдаж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь, өөрсдийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн  санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

        Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

           Шүүгдэгч О.С, Д.Д, Ш.Э, Д.Э нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

          Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

        5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

         Шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.         

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Жийг бүлэглэн зодож хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон. Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус харилцаа нөлөөлсөн, бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Хохирогч 5 сая төгрөг нэхэмжилсэн ч баримтаар нотлогдоогүй тул толгой бариулсан зардал 60,000 төгрөг шүүгдэгч нараас гаргуулах саналтай гэж,

-шүүгдэгч нар өөрсдийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. 60,000 төгрөг өгч болно. 5 сая төгрөгийг зөвшөөрөхгүй. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэж бодож байна гэж тус тус дүгнэлт гаргасан.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарыг тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдсэн хэргийн шинж байдал, хувийн байдалд тохирно, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар, хохирогч аль аль нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө болон нөхцөл байдлыг хянах чадваргүй болж согтуурсан, харилцаанд бусдыг болон өөрийгөө хүндэтгэх төлөвшилгүй байдал нь  гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна. Хохирогчийн зүй бус үг үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэв.

 Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: шүүгдэгч нарыг тус бүр 1000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасан ба шүүгдэгч нар өөр саналгүй гэжээ.

3.Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

Хохирогч Б.Ж 10 өдөр ажилдаа яваагүй гэж 5 сая төгрөг, толгой бариулсан зардал 60,000 төгрөг нэхэмжилсэн ч баримтаар нотлогдоогүй тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Д-н Э, Ж ургийн овогт Ш-н Э, Ц ургийн овогт Д-н Д, Ө ургийн овогт Оы С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Ш.Э, Д.Д, О.С нарыг тус бүр 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Ш.Э, Д.Д, О.С нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Тдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160, 177 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан тогтоолын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч Д.Э, Ш.Э, Д.Д, О.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин Тдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.АРИУНЦЭЦЭГ