Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2017/01133

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2017/01133

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сум, 10 дугаар баг, 49 дүгээр байр, 10 тоот хаягт оршин суух, Хөвдүүд овогт Жамцын Энхболд /регистрийн дугаар ЖЭ59070916/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 8 дугаар гудамж, 313 тоот хаягт оршин суух Шарайд овогт Цэрэнпүрэвийн Цэрэнжав /регистрийн дугаар ЖВ72082611/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөг С.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын танил, нутгийн залуу болох*******нь бөө Ж.Ганжаргал гэх залууг надтай танилцуулан бидэнд мөнгө төгрөгийн хэрэг болоод байна 8,000,000 төгрөг зээлдүүлээч гэж гуйсан. Тэр үед тэр хоёрт мөнгөний хэрэг болсон бол эртнээс танил дотно харьцаатай байсны хувьд Ц.Цэрэнжавт зээлдүүлнэ, Ж.Ганжаргалыг танихгүй, сайн мэдэхгүй тул зээлдүүлэхгүй гэхэд би зээлнэ гэхээр нь 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 8,000,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэтэл*******нь өнөөг хүртлэх хугацааны зээл, хүүг төлөөгүй.

Иймд үндсэн зээл 8,000,000 төгрөг болон түүний 2 сарын хүү 240,000 төгрөг, нийт 8,240,000 төгрөгийг Ц.Цэрэнжаваас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч*******шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нутийн ах ******* над руу ажлаасаа утасдаж, би Ж.Ганжаргалд 8,000,000 төгрөг зээлдүүлэхээр болсон. Чи ирж мөнгө өгөхөд гэрч болж гарын үсэг зурж өг гэсэн. Би хоёуланг нь таних болохоор за гээд очсон. Очиход гэрээ бэлэн болсон байсан. Тэгээд Ж.Ганжаргалд мөнгө тоолж өгөөд гарын үсэг зуруулсан. Мөн миний нэрийг бичсэн байхаар би гарын үсэг зурсан. Тэр мөнгөнөөс аваагүй. Иймд би төлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ц.Цэрэнжавт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,240,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Талууд 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч ******* нь Ж.Ганжаргал,*******нарт 8,000,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлжээ.

 

Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй буюу эх хувиараа эсхүл, нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар хувь биш байх боловч 8,000,000 төгрөгийг *******оос Ж.Ганжаргал,*******нарт 1,5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлж, мөнгийг хүлээлгэн өгсөн, улмаар талууд гэрээнд гарын үсэг зурсан үйл баримт зохигчдын тайлбар, гэрээний хуулбар зэргээр тогтоогдов.

 

Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нар нь зээлийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. 232 дугаар зүйлийн 232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж тус тус заасны дагуу зээл 8,000,000 төгрөг, 1,5 хувийн хүүг 2 сараар тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

 

Хэдийгээр хариуцагч*******нь нутгийн ах ******* нь Ж.Ганжаргалд 8,000,000 төгрөг зээлэхдээ өөрийг нь байлцуулж, гэрч болгосон гэх боловч нотлогдоогүйн дээр, тэрээр мөнгө зээлэхэд гэрчээр бус зээлж авсан этгээдийн хувиар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч*******нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан талаараа шүүхэд гаргасан хариу тайлбартаа дурдсан бөгөөд гэрчийн хувиар гэрээнд гарын үсэг зурсан гэх түүний тайлбар нотлогдсонгүй.

 

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Хариуцагч*******нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

115 115.2.1, 115.2.2, 116, 118 뿿

 

нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Ц.Цэрэнжаваас зээлийн гэрээний үүрэгт 8,240,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цэрэнжаваас улсын тэмдэгтийн хураамжид 147,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА