Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 136/ШШ2021/00046

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 23 өдөр 136/ШШ2021/00046 Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шшүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шшүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дугаар баг, М гудамж, **-** тоотод оршин суух, Х овогт С Я /*****************/,

Нэхэмжлэгч: Д аймаг, Д сум, Ц баг, 40 айл, 4-04 тоотод оршин суух, Б шарнууд овогт Ргийн Б /РД:*************/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, 6 дугаар баг, Ш г г б, Д аймаг дахь Ш Г Г /РД:*************/-т холбогдох

Д аймгийн С сумын 3 дугаар баг, М гудамжны **дугаар байрны ** тоотод байрлах, 40 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Я Р.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ү-********** улсын бүртгэлийн дугаартай 40 мкв талбайтай 1 өрөө орон сууц нь С.Я, Р.Х талийгаач Б.Р нарын нэр дээр бүртгэлтэй ба Д аймгийн Хас банкны зээлийн барьцаанд байдаг. Өөрөө энэ орон сууцандаа амьдардаг. Би зүрхний өвчтэй тул байнгын эмнэлгийн хяналтад байж, хүний асаргаанд эмчилгээ сувилгаа хийлгүүлж байгаа. Миний охин Х нь шийдвэрээр нийт 42.000.000 төгрөгийн төлбөртэй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Д аймгийн С сумын * дугаар баг, Мын 30 дугаар байрны 6 тоот, 40 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг Шийдвэр гүйцэтгэх газар дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулсан. Энэ байр дан ганц Р.Х эзэмшил, өмчлөлийн байр биш гэрчилгээ дээр бичигдсэн манай талийгаачийн өв залгамжлалыг төрсөн бусад хүүхдүүд ч өвлөн авах эрхээ нээлгэж амжаагүй байхад миний байрыг худалдан борлуулсанд гомдолтой байна.

Р.Б миний хувьд ч аавынхаа өв хөрөнгийг өвлөн авах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаад гомдол гаргасан. Бид уг байрнаас ногдох хэсгийг Р.Х өгөх хүсэлтэй байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бусдын эрхийг зөрчиж, нас барсан иргэний нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгөд гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь ямар ч хуулийн үндэслэлгүй байна. Иймд энэхүү байрыг албадан дуудлага худалдаанд оруулсан үйл ажиллагааг хүчингүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр эгчийгээ хөдөөнөөс орж ирэхээр нь өвийн асуудлаа шийдвэрлэе гэж ярилцсан. Би тухайн байрыг ээждээ өвлүүлье гэхэд манай эгч Надад энэ байрыг ээждээ өвлүүлэхэд татгалзах зүйл байхгүй, чи ямар материал бүрдүүлдэг болохыг нь асууж сураглаж байгаад надад хэлчих, надаас шалтгаалах зүйл байвал өгөхөд бэлэн байна гэж хэлсэн. Тэгээд би 2020 оны 4 дүгээр сарын сүүлээр нотариатч дээр очоод асуусан чинь банкны зээлээ 100 хувь хаагаад ордерынхоо эх хувийг авчрах ёстой гэсэн. Би Хас банкны 12.000.000 төгрөгийн зээлээ одоог хүртэл төлж чадахгүй байгаа учраас ингээд яваад байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн үеэс л би энэ талаар хэлж байсан. Тухайн орон сууцанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах гэж байгаа учраас та гэртээ байж байгаад холбогдох баримт бичгүүдтэй танилцаж гарын үсэг зурах ёстой гэж надад хэлсэн. Тэр үед нь би Байрны ордер надад байхгүй, банканд байгаа. Мөн тус ордер 3 хүний нэр дээр байдаг. Хамгийн гол нь аав минь нас барчихсан. Бид нар өвлөж аваагүй байгаа гэж хэлж байсан. Ингэж явсаар 8 дугаар сарын 18-ны өдөр дуудлага худалдаа болсон.

Гэхдээ Иргэний хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-т зааснаар Иргэнд өвлөгдөх хөрөнгийн талаар гуравдагч этгээдийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Энэ заалтын дагуу албадан дуудлага худалдаа хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж, орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газарт төлбөр төлөгч Р.Хд холбогдох нийт 8 гүйцэтгэх баримт бичгийн 47.013.942 төгрөгийн төлбөрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Байрыг дуудлага худалдаанд оруулахаас өмнө төлбөр төлөгч Р.Хд холбогдох 5 гүйцэтгэх баримт бичиг байсан. Дуудлага худалдааны явцад болон дуудлага худалдаа явагдсанаас хойш нэмж 3 гүйцэтгэх баримт бичиг шинээр ирсэн. Төлбөр төлөгч Р.Хд шийдвэр биелүүлэх 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2399, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19080259/01 дугаартай мэдэгдлийг тус тус гардуулж өгсөн боловч мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрийг сайн дураараа бүрэн төлж барагдуулаагүй. Иймээс Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8 дахь хэсэгт заасны дагуу улсын бүртгэлийн Ү-****4901 дугаартай Б.Р, С.Я, төлбөр төлөгч Р.Х нарын дундын өмчлөлийн Д аймаг, С сум, 3 дугаар баг, М, 30 дугаар байрны 6 тоотод байрлах 40 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 16080299/02 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилж төлбөрийг сайн дураар биелүүлэх 7 хоногийн хугацаа олгосон. Тогтоосон хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул 2019 оны 05 дугаар сарын 18-ны 16080299/03 тоот хураах тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, төлбөрийг сайн дураар биелүүлэх 14 хоногийн хугацаа өгч ажилласан. Тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул төлбөр төлөгчөөс үнийн саналыг авч талуудад танилцуулсан. Төлбөр төлөгч дээрх эд хөрөнгийг 40.000.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг талууд харилцан тохиролцсон тул тухайн үл хөдлөх эд хөрөнгө 40.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Талууд харилцан тохиролцсон тул төлбөр төлөгч Р.Х Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу 40.000.000 төгрөгөөр үнэлсэн орон сууцаа зах зээлийн үнээс доошгүй үнээр худалдан борлуулах 1 сарын хугацаа олгох хүсэлт гаргасан. Манай байгууллага Р.Хгийн гаргасан 1 сарын хугацаанд 40.000.000 төгрөгөөс доошгүй үнээр бие даан худалдан борлуулъя гэсэн хүсэлтийг нь хүлээн аваад 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаа олгож хүсэлтийг хангаж ажилласан. Дээрх хугацаанд хураасан эд хөрөнгийг бие даан худалдан борлуулаагүй тул 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр анхны дуудлага худалдааг зохион байгуулсан. Уг албадан дуудлага худалдаанд оролцогч бүртгэгдээгүй тул 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулж, уг албадан дуудлага худалдаагаар дээрх орон сууц 24.000.000 төгрөгөөр худалдан борлогдсон. Энэ үл хөдлөх эд хөрөнгийн худалдан борлуулагдсан үнийн дүнгийн 12.000.000 төгрөг нь иргэн С.Яд, 12.000.000 төгрөг нь төлбөр төлөгч Р.Х нарт ногдох хувь болж очно гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Х, Б.Р, С.Я гэсэн нэртэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ байгаа. Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-т өвлүүлэгч нас барснаар өв гэж заасан. Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр төлбөр төлөгч Р.Хгийн нэр байсан учраас энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан тул бусад өвлөгчдийг уг үл хөдлөх эд хөрөнгийг өвлөн авахаас татгалзсан байна гэж үзээд энэ хөрөнгөн дээр ажиллагаа явуулсан. Шийдвэрээр төлбөртэй хүмүүсийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн лавлагааг авна. Лавлагаагаар Р.Х дээр уг үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байсан учраас Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу албадлагын арга хэмжээ авагдсан. Тухайн үед банкны барьцаанд байсан лавлагааг нь авсан. Энэ байрыг хэдэн төгрөгөөр үнэлж, хэдэн төгрөгөөр зарагдахыг бид нар өөрсдөө мэдэхгүй учраас энэ байран дээр заавал албадлагын арга хэмжээ авсан. Тиймээс хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Ажиллагааны явцад хариуцагч өөрөө уг хөрөнгийг 40.000.000 төгрөгөөр үнэлсэн.Төлбөр төлөгчийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөн дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Хамтран өмчлөгчтэй байх юм бол хувьд ногдох хэсгээс нь төлбөрийг гаргуулж шаардлагыг хангуулах ёстой. 24.000.000 төгрөгөөр зарагдсан тул 12.000.000 төгрөгийг хамтран өмчлөгчид нь өгөөд, үлдсэн 12.000.000 төгрөг нь Р.Хгийн мөнгө болж таарсан. Төлбөрт нь шилжүүлье гэхээр байрных нь гэрчилгээ Хас банкны барьцаанд байгаа учраас барьцаалагчийн үүргийг эхэлж хангуулах шаардлагатай болоод байгаа. Хэрэв 24.000.000 төгрөгөөс илүү үнээр зарагдсан бол 12.000.000 төгрөгөөр банкных нь барьцааг чөлөөлүүлээд үлдэгдлээр нь төлбөрийн шаардлагыг нь хангуулах ёстой байсан. Гэрчилгээгээ барьцаалсан учраас эхлээд барьцаалагчийн үүргийг хангуулах шаардлагатай байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч тал: Д аймгийн С сумын 3 дугаар баг, М гудамжны ** дугаар байрны ** тоотод оршин байрлах, 40 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал: төлбөр төлөгч Р.Хд холбогдох нийт 8 гүйцэтгэх баримт бичгийн 47.013.942 төгрөгийн төлбөрт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, С сумын 3 дугаар баг, М гудамжны 30 дугаар байрны 06 тоотод оршин байрлах, 40 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан нийт 24 000 000 төгрөгөөр борлуулсан.

Бид хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан, хууль зөрчсөн зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Д аймгийн С сумын 3 дугаар баг, М гудамжны 30 дугаар байрны 06 тоотод оршин байрлах, 40 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдан авч Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдэн Ү-*****4901 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.

 

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол... иргэн болон хуулийн этгээд байна гэж заасны дагуу Д аймгийн С сумын 3 дугаар баг, М гудамжны ** дугаар байрны ** тоотод оршин байрлах, 40 мкв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгч нь Б.Р, С.Я, Р.Х нар,

Б.Р нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, нас барсныг бүртгэх гэрчилгээгээр тогтоогдоно.

 

Б.Р нь эхнэр С.Ягийн хамт 2015 оноос 2019 он хүртэл Д аймгийн С сумын * дугаар баг, М гудамжны ** дугаар байрны 06 тоотод оршин байрлах, 40 мкв талбайтай 1 өрөө орон сууцанд хамт амьдарсан гэх,

Хариуцагч тал: Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт Өвлүүлэгч нас барсан өдрөөс, ...өв нээгдэнэ. гэж заасан гэж, мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа...мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасны дагуу Р.Х, С.Я нарт өв нээгдсэн гэж үзэн орон сууцыг хуулийн дагуу худалдан борлуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан бид хууль зөрчөөгүй гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч талаас тайлбарлаж байгаа дээр дурдсан хуулийн заалтууд нь Б.Ртай сүүлийн он жилүүдэд хамт амьдарч байсан өвлөгч болох С.Я болон түүний охин Р. Х нарын хувьд хамааралтай гэж үзэх нь зүйтэй.

 

Харин нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг ...нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг,эх гэж заажээ.

 

Хуульд зааснаар нэхэмжлэгч Р.Б нь /РД:*************/, Б шарнууд овогт Б Ргийн төрсөн охин болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар болон иргэний үнэмлэхийн хуулбар, төрөл садны тухай лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт Энэ хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу...өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэжээ.

 

Хуульд зааснаар нэхэмжлэгч Р.Б нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвдөгдсөн эд хөрөнгийг..., нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргаж,хууль ёсны өвлөгч болж, Д аймгийн С сумын * дугаар баг, М гудамжны ** дугаар байрны ** тоотод оршин байрлах, 40 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй байсан.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээн дээр Р.Бын нэр байгаагүй, түүнийг өвлөгч гэж мэдэх боломжгүй байсан, түүнд мэдэгдээгүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...өвийн эрхийн гэрчилгээгээ авах гээд нотариат дээр очиход Та ямар ч зээлгүйгээр орон сууцныхаа гэрчилгээг эх хувиар нь авч ирээд, та 3 хоорондоо тохиролцоод хэн нь өвөөс татгалзах, хэнд нь өвлүүлэх талаараа хүсэлтээ бичээд нотариатаар гэрчлүүлээд манайхаас өвийн гэрчилгээ аваад цаашаа улсын бүртгэл дээр очоод өвлөж авч байгаа хүн дээр нь шинэ орон сууцны гэрчилгээ гаргуулж авдаг гэж хэлсэн. ...эгч аавд ногдох хэсгийг өвлөж авах ёстой гэж шийдвэр гүйцэтгэгчдээ хэлж байсан гэжээ.

 

Нэхэмжлэгч талын тайлбараар хууль ёсны бусад өмчлөгч байгаа эсэхийг мэдэх, тэдгээрт мэдэгдэх боломжтой байсан,

 

Иргэний хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1 дэх хэсэгт Иргэнд өвлөгдөх хөрөнгийн талаар гуравдагч этгээдийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56. 1 дэх хэсэгт заасан Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.1 дэх хэсэгт Хууль зөрчсөн буюу ... хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцно гэж заажээ.

 

Хууль ёсны өвлөгч Р.Бын өвлөх эрхийг зөрчиж, түүнд өвлөгдөх эд хөрөнгө буюу С сумын * дугаар баг, М гудамжны ** дугаар байрны ** тоот, 40 мкв ,1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан байна.

 

Иймд дээрх хэлцлийг хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Мөн хариуцагч тал: Хас банканд төлөгдөх ёстой 12 000 000 төгрөгийн зээлийг төлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг чөлөөлүүлж, үлдсэн 12 000 000 төгрөгийг С.Яд олгоно. 24 000 000 төгрөг нь манай байгууллагын дансанд хадгалагдаж байгаа гэж шүүх хуралдаанд тайлбарласныг дурдъя.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйл, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Хгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар С сумын * дугаар баг, М гудамжны ** дугаар байрны ** тоот, 40 мкв 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Р.Б, С.Я нарын нэхэмжлэлтэй Д аймгийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ

 

хэ