Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/64

 

 

2025      01          31                                          2025/ШЦТ/64

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Э.Гантулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр

Хууль ёсны төлөөлөгч С.Б, Р.Б, Л.Г

Өсвөр насны шүүгдэгч Б.Б, Г.Д, Б.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Г.Д, Б.А нарт холбогдох эрүүгийн 2525000000032 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******, Г.Д

*******, Б.Б

*******, Б.А

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны яллагдагч нь Г.Д, Б.Б, Б.А нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын У багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “R” нэртэй биллъярдын газарт хохирогч О.Тыг амгалан тайван байдал алдагдуулж хэл амаар доромжилсон үйлдэлд нь уурлаж, түүнийг зодож баруун нүдний зовхи, зүүн чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал, нүүр, цээж, зүүн чихний дэлбээнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичснээр/ гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

           Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч Г.Дгийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж, гэмшиж байна.

гэх мэдүүлэг,

          -шүүгдэгч Б.Бийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

          -шүүгдэгч Б.Аын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Олон хоног гэр бүлээ зовоосондоо харамсаж байна гэх мэдүүлэг,  

         - эрүүгийн 2525000000032 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:  

         -“R”  нэртэй биллиардын газрын хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогоол  /хх-ийн 32-р тал/ 

           -Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай:..Орхон аймгийн Баян-Өндөр сумын У багт байрлах “R” биллъярдын газрын камерын хэсэгт үзлэгийг явуулахад уг биллиард нь 4 камертай байх бөгөөд зодоон болсон гэх хэсгийг харах боломжтой текний дээд талын камерыг үзэж үзлэгийг явуулав. 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр R биллъяранд зодуулсан гэх бөгөөд хохирогч О.Таар заалгаж үзлэгийг явуулсан бөгөөд 2024 оны 12 сарын 14-ний 18 цагаас хойш гүйлэж үзэхэд 18 цаг 45 минутад /А/ гэх хар куртиктэй хүүхэд сандал дээр сууж байгаад гартаа барьж байсан /түлхүүр гэх/ зүйлийг шидээд босож ирж байх ба ширээний хажууд палк бариад зогсож байсан Т нүүр хэсэг рүү гараараа цохиж байгаа дүрс бичлэг байх ба Т Аыг барьж байсан палкны арын хэсгээр хальт хатгаад хоорондоо заамдалцаж байна. Тэгэхэд Атай хамт сандал дээр сууж байсан /Батаа/ гэх шаргал цамцтай хүүхэд очоод Т хөл хэсэг рүү нь өшиглөөд баруун гараараа зүүн талын чих хэсэг болон толгой руу нь 2 удаа цохиж татаж чангаагаад цохих гэж дайрч байгаа дүрс бүхий бичлэг байна. Тэгэхэд тэнд байсан хүүхдүүд болон биллъярдыг ажиллуулж байсан гэх ногоон цамцтай эмэгтэй хүн салгаж байгаа дүрс бүхий бичлэг байна. Салгаад зогсож байхад /Д/ гэх хар куртиктэй хүүхэд Т заамдаж байгаад нүүр рүү нь гараараа цохиж байгаа дүрс бүхий бичлэг байна. Тэгээд хэсэг маргалдаж зогсож байгаад А Т заамдалцаж А Т шанаа руу нь 2-3 удаа цохиж байгаа дүрс байх ба тэнд байсан хүүхдүүд салгаад цаашаа камераас гараад явж байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 33- 36-р тал/

охирогч О.Тын...Тийн хажууд байдаг R” нэртэй биллъярдын газар орсон. Ширээ сул байхгүй гээд бид хэд хүлээгээд байж байтал цаад талаасаа 2, 3 дахь ширээн дээр хуваагдаад тоглож байсан хүүхдүүдтэй би маргалдаад байх шиг байсан. Би нэлээн согтсон байсан. Тэгээд би маргалдаад сууж байтал нэг хар куртиктэй хар ороолттой залуу сууж байснаа шууд над руу түлхүүр шидээд босоод ирсэн. Шууд ирээд намайг миний нүүр рүү цохиод авсан. Би тэр залуутай барьцалдаад зууралдаж байхад тэрний найз гээд шаргал цамцтай залуу хажуугаас орж ирээд миний нүүр шанаа руу цохиод намайг хавсарч унагаад байсан Тэгээд тэнд байсан хүмүүс салгаад байсан. Тэгээд салаад байж байтал бас нэг хар куртиктэй одооийгээ дагуулаад яваад байгаа /Д/ гэдэг хүүхэд шууд миний нүүр рүү цохисон. Би нэлээн согтуу байсан болохоор хариу үйлдэл үзүүлж чадахгүй зууралдаж байхдаа шаргал цамцтай хүүхдийн цамцыг урсан санагдаж байна. Тэгээд тал талаас хүмүүс салгасан. Миний санаж байгаагаар над руу түлхүүр шиддэг /А/ гэдэг хүүхэд эхэлж цохисон, дараа нь Батаа гээд байсан байх шаргал цамцтай хүүхэд цохисон, дараа нь Д гэдэг хүүхэд намайг цохисон. Гурвуулаа миний нүүр рүү цохисон. Миний баруун нүд хөхөрч хамраас бага зэрэг цус гарсан. Миний баруун нүд хөхөрсөн, хамар бас хөрөөд, хавдсан хугарсан эсэхийг мэдэхгүй байна. Зүүн чих хугарч хавдаж хөхөрсөн доод хоёр үүдэн шүд бага зэрэг эмтэрсэн байсан. Би эмнэлэгт үзүүлээгүй байгаа. Би зодуулсандаа гомдолтой байна. Мөн тэр зодуулж байх үед миний халаасанд байсан гар утас шил нь хагарсан байсан. Iphone XS max нэртэй гар утас байсан. 500,000 төгрөгөөр үнэлж байна. сэтгэл санааны хохирол тогтоолгох шаардлагагүй ..” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/

-гэрч Д.Аын мэдүүлсэн: ...Би У багт үйл ажиллагаа явуулдаг R” нэртэй биллъярдыг 2024 оны 01 сараас хойш ажиллуулж байна. 2024 оны 12 дугаар сарын 14-ний орой 18 цаг өнгөрч байхад 3******* хүүхэд орж ирсэн. Би согтуу гэдгийг нь анзаараагүй орж ирээд ширээ ч асуугаагүй 4-5 дугаар ширээний хажууд очсон. Би тэнд тоглож байгаа хүүхдүүдийн найзууд юм байна гэж бодсон. Манайх 6 ширээтэй бөгөөд 4-5 дугаар ширээн дээр манайд байнга тоглодог найзууд болох 8 хүүхэд байдаг тэр хэд бүгд байсан байх. Хоёр ширээн дээр хуваагдаж тоглосон. Би текэн дээрээ байж байхад нэг хүүхэд ирээд тэнд байгаа ах нар хэрүүл өдөөд байна гэж ярьж байсан. Би ч сайн анзааралгүй тоогоогүй байж байгаад гэнэт зодоон болоод сүүлд орж ирсэн согтуу залуу хүн болгон руу дайраад урт хар куртиктэй хүүхэд цагаан цамцтай зодуулдаг залуутай барьцалдаад заамдалцаад шар цамцтай байсан залуу бас очсон юм шиг байсан цамцаа уруулчихсан байсан. Тэгээд би салгах гээд дийлэхгүй салгаад гаргаад өгөөч гээд орилоод зарим хүүхдүүд тал талаас нь татаад салгасан. Салгаад байх байхад хар куртиктэй хүүхэд тэр цагаан цамцтай залууг цохиод түлхүүр шидсэн гэх залуутай заамдалцаад цохилцоод байсан. тэгээд арай гэж салгаад гаргасан....гэх мэдүүлэг, /хх-ийн 41-р тал/,

Гэрч Б.Мгийн мэдүүлсэн:“...2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Т, С бид 3 бас хоёр эмэгтэй найзтайгаа хамт 5-уулаа Сын машинд сууж архи уусан...бид 4 Тийн хажуу завсарт байдаг биллъярд орсон... Т ширээн дээр тоглож байсан хүүхдүүдтэй маргалдаад байх шиг байсан. Нэг харсан чинь Төгсөөг тал талаас нь бариад авчихсан зарим нь салгаад байгаа харагдсан. Би хэн цохисон талаар огт хараагүй. Маргалдсан хүүхдүүд цохисон юм шиг байна лээ гараад ирсэн чинь Т нүд хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал/

-гэрч Э.Сын “...Тэгээд ширээ байхгүй гээд бид хэд ширээ хүлээж байсан ба миний утасны цэнэг дуусаж байсан болохоор буланд байдаг залгуур дээр очоод утсаа цэнэглээд оролдоод байж байсан. Т, М хоёр сандал дээр сууж байсан. Т тэнд тоглож байсан хүүхдүүдтэй хэрэлдээд байх шиг байсан ба нэг харсан чинь Т шаргал цамцтай залуу болон бас нэг хар куртиктэй залуу заамдаад барьсан байсан санагдаж байна. Шаргал цамцтай залуугийн цамц нь урагдсан байдалтай байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаад байж байтал нэг өндөр хар куртиктэй залуу /Д/ гэж байсан тэр хүүхэд Т цохиод авсан. Тэгээд тал талаас нь барьж салгаад аваад гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-р тал/

-Насанд хүрээгүй гэрч Ө.Б “...ер нь бол зодуулсан ах өөрөө чимээгүй болохгүй тэнд байсан хүмүүстэй хэрүүл хийгээд байсан. Тухайн үед сандал дээр сууж байсан буржгар үстэй ах түрийвчээ зодуулсан ах руу шидээд маргалдаж тэр хоёр хоорондоо барьцалдсан. Тэр хоёрыг барьцалдаж байхад Батаа ах салгах гэж очоод өөрийнхөө цамцыг уруулсан. Энэ үед Батаа ах зодуулсан ахыг хөлөөрөө хавсарч унагатал нөгөө ах буцаад босоод ирсэн. Дараа нь зодуулсан ах бүх хүмүүс рүү үсчиж дайраад маргалдаад байсан. Удалгүй хүмүүстэй өөрөө зууралдаж маргаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/

-насанд хүрээгүй гэрч Ш.Ч ...би тэр ахтай юм ярихгүй орхичихсон байсан чинь нөгөө ах үргэлжлүүлэн намайг чамд ах байдаг бол тэрийгээ дууд, тэд нартай чинь хамт ална шүү, эсвэл чам дээр дүүгээ дуудах уу гэхээр нь би яах юм бэ ах гэж хариултал хоёулаа гаръя гээд намайг тоглуулахгүй байсан. Үүний дараа ч гэсэн хажуугийн ширээнээс надад хандаж чи муу эргүү бацаан хоёулаа гадаа гаръя ах нараа дууд одоо үеийн бацаанууд ямар овоо болчихсон юм би энэ биллъярдыг чинь нураана гээд огт чимээгүй болохгүй байсан. Би тэр ахтай маргалдахыг хүсээгүй учир чимээгүй сонсоод л байсан. Хэсэг хугацааны дараа манай хоёр найз гаднаас орж ирсэн. Дараа нь манай найз Аыг үгээр идсээр байгаад дуудаж босгож ирээд барьцалдаж гартаа барьсан биллъярдны цохиураар цохих шиг болсон. Би яг хаана нь цохисон гэдгийг хараагүй. А цохиулсныхаа дараа тэр согтуу ахыг нэг л удаа алгадсан. Тэр хоёрыг Б салгах гэсэн чинь согтуу ах Бийн цамыг урж бие рүү нь цохих шиг болсон. Тэр ах хүмүүс рүү дайрахаа болихгүй байсан учраас Батаа тэр ахыг нэг удаа хавсарч унагасан. Согтуу ахыг газарт унахаар нь бид нар холдсон. Согтуу ах газраас босож ирээд үргэлжлүүлэн энэ газрыг чинь нураана гэж хашхираад байсан. Хашхираад байхаар нь Батаа та больчих гээд тэр ахыг гадагшаа гаргах гэсэн бас тэнд байсан нэг ах хажуугаас нь гаргах гэсэн чинь зууралдаж байгаад цамцыг нь урд нүүр рүү нь алгадсан. Ингээд цамцаа уруулсан ах, согтуу ах хоёр гарч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р тал/

-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 106 дугаартай “...О.Тын биед баруун нүдний зовхи, зүүн чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал, нүүр, цээж, зүүн чихний дэлбээнд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Баруун нүдний зовхи, зүүн чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал, нүүр, цээж, зүүн чихний дэлбээнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хүзүүнд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 62-63-р тал/

-Нас тоолсон тухай ...Батбаатарын Б /РД:/ нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэмт хэрэгт холбогдох үедээ 17 нас 6 сар 19 хоногтой байсан” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 74-р тал/

-Нас тоолсон тухай ...Бын А /РД:/ нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэмт хэрэгт холбогдох үедээ 17 нас 3 хоногтой байсан" гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 76-р тал/

-Нас тоолсон тухай ...Гн Д /РД:/ нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэмт хэрэгт холбогдох үедээ 14 нас 1 сартай байсан” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 78-р тал/

-өсвөр насны шүүгдэгч Б.Аын яллагдагчаар мэдүүлсэн:..Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг би хүлээн зөвшөөрч байна. Мөн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Т гэх залуу намайг найзуудтайгаа биллъярдны газар тоглож байхад согтуу орж ирээд манай сургуулийн танил дүү нар руу орилж хашхирч “та нар ширээнээсээ холдоцгоо бид нар тоглоно, асуудал байна уу” гээд манай найз А руу хоёулаа гарчих уу ах нарыгаа дууд писданууд минь гэх мэтээр хараагаад байхаар нь би эхлээд түлхүүрээ шидээд Т гэх залуу дээр очиж нүүр лүү нь нэг удаа алгадаад байж байтал Б араас ирээд Т нүүр лүү 2 удаа алгадаад хавсарч унагаад босож ирээд байж байхад нь Д ирээд Т гэх залуугийн нүүр лүү нэг удаа цохисон... Би хохирогчийн зүүн талын шанаа хэсэг рүү гараараа 1 удаа алгадсан. Би гаргасан үйлдэлдээ харамсаж байна. Хохирогчид 3,700,000 төгрөгийг бид нар хувааж өгсөн байгаа. Хохирогч цаашид дахин нэхэмжлэх зүйл байхгүй гомдол саналгүй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 90-р тал/

-өсвөр насны шүүгдэгч Г.Дгийн яллагдагчаар мэдүүлсэн:.. Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг би хүлээн зөвшөөрч байна. Мөн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Т гэх залуу намайг найзуудтайгаа биллъярдны газар тоглож байхад согтуу орж ирээд манай сургуулийн танил дүү нар луу орилж хашхирч та нар ширээнээсээ холдоцгоо бид нар тоглоно асуудал байна уу гээд манай найз А руу хоёулаа гарчих уу ах нарыгаа дууд писданууд минь зэргээр хараагаад байхаар нь А эхлээд түлхүүрээ шидээд Т дээр очиж нүүр лүү нь нэг удаа алгадаад Б араас нь очоод Т нүүр лүү 2 удаа алгадаад хавсарч унагаад босож ирээд байж байхад нь би очоод Т гэх залуугийн нүүр лүү нэг удаа цохисон.... гэх мэдүүлэг /хх-ийн 93-94-р тал/

-өсвөр насны шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар мэдүүлсэн:..Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг би хүлээн зөвшөөрч байна. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Т гэх залуу намайг найзуудтайгаа биллъярдны газар тоглож байхад согтуу орж ирээд манай сургуулийн танил дүү нар луу орилж хашхирч та нар ширээнээсээ холдоцгоо асуудал байна уу гээд манай найз А руу хоёулаа гарчих уу ах нарыгаа дууд писданууд минь гэх зэргээр хараагаад байхаар нь А эхлээд түлхүүрээ шидээд Т нүүр лүү алгадаад би араас нь очоод 2 удаа нүүр лүү нь алгадаад хавсарч унагаад босож ирээд байж байхад нь Д ирээд Т нүүр лүү нэг удаа цохисон... 3,700,000 төгрөгийг бид нар өгсөн байгаа. Цаашид дахин нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 96-97-р тал/ зэргийг нотлох баримтаар судалсан.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

Өсвөр насны шүүгдэгч Г.Д, Б.Б, Б.А нар 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын У багийн нутаг дэвсгэрт “R биллъярдын газарт тоглож байхад нь О.Т нь найз нарын хамт согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай орж ирээд тоглож байсан хүүхдүүд рүү “та нар ширээнээсээ холдоцгоо бид нар тоглоно, асуудал байна уу” гэж хашхирч зүй бус үгээр хараахад нь Г.Д, Б.Б, Б.А нар үйлдлээрээ нэгдэж бүлэглэн түүнийг зодож баруун нүдний зовхи, зүүн чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал, нүүр, цээж, зүүн чихний дэлбээнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулжээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүд, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

  Үйл баримтад дүгнэлт хийхэд, өсвөр насны шүүгдэгч Г.Д, Б.Б, Б.А нарын үйлдлийн улмаас О.Тын биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь шүүгдэгч нар, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,камерын бичлэг зэрэг нотлох баримтаар хангалттай тогтоогдсон, шүүгдэгч нар хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.     

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тодорхойлсон ба 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон.             

         Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж шүүх дүгнэв. 

         Өсвөр насны шүүгдэгч Г.Д, Б.Б, Б.А нар үйлдлээрээ нэгдэж бүлэглэн О.Тын биед халдаж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь, Эрүүгийн хуулиар хориглосон, өөрсдийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

        Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.            

Нас тоолсон тухай ...“Бын А /РД:/ нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэмт хэрэгт холбогдох үедээ 17 нас 3 хоногтой байсан"гэх,  “Гын Д /РД:/ нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэмт хэрэгт холбогдох үедээ 14 нас 1 сартай байсан”гэх,  “Бн Б /РД:/ нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэмт хэрэгт холбогдох үедээ 17 нас 6 сар 19 хоногтой байсан” гэх мөрдөгчийн тэмдэглэлүүд, төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр шүүгдэгч Г.Д, Б.Б, Б.А нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан боловч Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн байна.

Иймд шүүгдэгч Г.Д, Б.Б, Б.А нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт” Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч нарын гэм буруу тогтоогдсон, сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдоогүй.        

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч: Шүүгдэгч нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн О.Тыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өсвөр насны шүүгдэгч Г.Д, Б.Б, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх саналтай гэж,

- шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр: Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг дэмжиж байна. Хохирогчид төлбөр төлсөн гэж тус тус санал дүгнэлт гаргажээ.

          2.Эрүүгийн хариуцлагын талаар.

Өсвөр насны шүүгдэгч Г.Д, Б.Б, Б.А нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэхдээ

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасанд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар гэм буруугаа сайн дураараар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.      

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр сайн дураараа хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч эрүүгийн хариуцлага санал болгосон байна.     

Хохирогч архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, орчиндоо хайхрамжгүй, хүндэтгэлгүй бүдүүлэг хандаж, насанд хүрээгүй хүүхдүүдийг үл тоомсорлон харьцсанаас шалтгаалан гэмт хэрэг гарсан ба өсвөр насны шүүгдэгч нарын хууль эрх зүйн мэдлэг, ухамсар дутуу, төлөвшөөгүй байдал нөлөөлсөн гэж дүгнэлээ.       

3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

Хохирогч О.Тт учирсан хохирол төлбөрт шүүгдэгч нар 3,700,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн, хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Б ургийн овогтой Гн Д, М ургийн овогтой Бн Б, Гд ургийн овогтой Бн А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Д, Б.Б, Б.А нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шийтгэх тогтоол хүчин Тдөр болтол шүүгдэгч Г.Д, Б.Б, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ