Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/74

 

2025       02         04                                           2025/ШЦТ/74

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З

Улсын яллагч Э.Г

Хохирогч Б.Т

Хохирогчийн өмгөөлөгч Д.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч Ү.Б, Э.Э, У.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Б, Э.Э, У.Т нарт холбогдох эрүүгийн 2425002630756 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ү.Б

Монгол Улсын иргэн, Э.Э

 Монгол Улсын иргэн, У.Т

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ү.Б, Э.Э, У.Т нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Б.Тийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” халуун усны гадаа “өөрийн Зээл багийн хүүхдүүдийг өмөөрөхгүй Тосгон багийн хүүхэд өмөөрлөө” гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн чамархай, зулай, хүзүү, нуруу, зүүн тохой, зүүн шуу, баруун зүүн бугуй, зүүн гарын 2, 3, 4, 5 дугаар хуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

      Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

           -шүүгдэгч Ү.Бий  мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна, хохирол төлнө гэх мэдүүлэг,

           -шүүгдэгч Г.ТТгийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна, хохирол төлнө гэх мэдүүлэг,

            -шүүгдэгч Э.Энхтүвшийнгийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна, хохирол төлнө гэх мэдүүлэг,

            -хохирогч Б.Тийн мэдүүлсэн: Ар гэр нь уулзахгүй, хохирол төлөхгүй байгаа. Тэр өдөр олуулаа нийлж хүн зодохгүй шүү гэж Бд хэлж байсан. Би 2 талыг нь таньдаг тул зодолдуулахгүй гэж л очсон. Бид багаасаа тоглож өссөн. Хааяа тэр үйл явдлыг бодохоор унтаж чадахгүй болдог гэх мэдүүлэг,           

          эрүүгийн 2425002630756 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:           

          -Эд мөрийн баримтаар 1ш CD тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 35-р тал/           

          -Шуурхай удирдлагын төвийн хяналтын камерын бичлэгээс хуулбарлан авч хэрэгт хавсаргасан саарал өнгийн дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 36-44-р тал/

          -хохирогч Б.Тийн мэдүүлсэн:...2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум З багийн нутаг дэвсгэрт байрлах Ш-с гараад явж байтал миний гар утас дугарсан. Гар утсаа аваад ярьтал манай таньдаг дүү Г Б багийн 16 дугаар сургуулийн хүүхдүүд дээрэлхээд, залгаад дарамтлаад байна та очоод уулзаад учрыг нь олоод өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн найз С, Г, А, Д нарын хамт Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт яваад очсон. Халуун усны гадаа очиход миний таньдаг Б, Э, ТТ нар харагдсан. Тухайн хүүхдүүд Б зээлийн арван жилийн 11, 12 дугаар ангийн сурагчид байгаа. Очоод Бтэй нь уулзаад нэг бол хоорондоо үзэлц, үгүй бол зодоон цохион үүсгэхгүй би биенээсээ уучлалт гуйгаад сал гэж хэлсэн. Тэгтэл үгүй заавал олуулаа нийлж зодно гээд байсан. Тэгж байтал С, Д, Г, А энэ хэд яваад өгсөн. Би ганцаараа үлдсэн. С машинаа аваад буцаж ирэхээр нь би машинд суугаад хөдлөөд явж байтал араас гүйлдэж ирээд бид нарыг явуулахгүй машин руу өшиглөөд байхаар нь манай найз С машинаас буухаар нь би араас нь бууж найзыгаа суулгаад явж бай гэж хэлсэн. Тэгээд ганцаараа үлдтэл над руу тухайн хүүхдүүд дайраад эхэлсэн. Тэгээд би зодуулчихаад нөгөө найзууд дээрээ очсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-р тал/

        -гэрч А.С ...Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах нэг халуун усан дээр Б.Т ямар хүүхдүүдтэй маргалдаж хэнд зодуулсан талаар мэдээгүй. Өөрийх нь ярьснаар Э, Т, Б гэх хүүхдүүдийг нэрлэж байсан. Бас зарим нэг хүүхдийг нь танихгүй гэж байсан... Манай*******ын нэр дээр байдаг 00-00 ..... улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байгаа миний зүгээс гаргах ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолгүй...” гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 53-54-р тал/

            -гэрч Г.Дийн мэдүүлсэн:... Тэгсэн таксинаас буух үед гудамжнаас 20 гаруй хүүхэд гараад ирсэн. Халуун уснаас бас 10 гаруй хүүхэд гараад ирсэн. Тэгээд би Гийн хамт хүрэн дэлгүүр орж ундаа аваад гарч ирэхэд С машинаа унаад гэрээсээ гарч ирж таарсан. Машинд нь бид хоёр суугад бид гурав халуун усан дээр очоод Тийг машинд суулгасан. Тэгээд хөдлөөд явж байтал араас тухайн хүүхдүүд орилж хашхиралдаад гүйгээд хүрээд ирсэн. Тэгснээ машин тойрч зогсоод хаалга үүд өшиглөөд байсан чинь С буугаад болиоч гэхэд тоохгүй байсан. Тэгэхээр нь Т С машинд суулгаад та хэд явж бай гэж хэлсэн. Халуун уснаас хөдлөөд төв зам руу явж байхад дугуй хагарсан. Тэгтэл Т бид нар руу залгаад зодуулчихлаа хүрч ирээд аваач гэхээр нь бид дугуй хагараад ........ дээр байна гэхэд өөрөө хүрээд ирсэн. Тэгсэн нүүр ам нь цус болчихсон нүүр нь хавдчихсан. Хувцас хунар нь шавар шавхай болчихсон байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-р тал/

            -насанд хүрээгүй гэрч Э.Гийн мэдүүлсэн:.. тэгсэн машинаас буухад гудамжнаас 20 гаруй хүүхдүүд халуун уснаас 10 гаруй хүүхдүүд гарч ирцгээсэн. Тэр орой цас, бороо орж байсан. Д ах бид хоёр дэлгүүр орсон. Дэлгүүр ороод гараад иртэл С ах гэрээсээ машинаа унаад гарч ирж таараад машинд нь суугаад нөгөө халуун усан дээрээ очсон. Очоод Т ахыг машинд суулгаад цаашаа хөдлөөд явж байхад ардаас нөгөө хүүхдүүд орилж хашхиралдаад машин тойрч зогсоод хаалга үүдийг цохиж өшиглөөд байхаар нь С ах буугаад болиоч гэж хэлсэн. Араас нь Т ах бууж С ахыг машинд нь суулгаад өөрөө үлдээд бид хэд цаашаа яваад өгсөн. Цааш явж байтап машины дугуй хагараад........ гадаа очсон. Дараахан нь Т ах зодуулчихсан гээд бид нар дээр ирсэн. Тэгээд хэнд зодуулсан юм гэхэд Б чулуугаар толгой руу нь цохисон гэж хэлсэн. Тэгээд нүүрээ хамгаалаад газар унахад дээрээс нь өшиглөөд байсан гэж Т ах өөрөө хэлсэн. Хувцас хунар нь шавхай болсон байдалтай байсан... гэх мэдүүлэг1-р хх-ийн 58-р тал/

            -гэрч Б.Ү “...2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М халуун усны газар ажил дээрээ гарч байсан. Тэгсэн манай ажлын газрын гадаа 10 жилийн гэмээр 10-н хэд орчим жоохон хүүхдүүд нэгнийгээ доороо хийчихсэн өшиглөж байхаар нь би очоод нэгнийгээ аллаа болиоч цагдаа дуудлаа шүү гэхэд тараад яваад өгсөн. Тэгсэн ахиад цааш яваад гурав, дөрвөн хүүхэд нөгөө хүүхдийг дахиад доороо хийчихсэн дэвсээд өшиглөж байгаа харагдсан. Би очиж салгаад хохирогч хүүхэд манай ажил дээр орж ирээд нүүр амаа угаагаад цусаа арчаад хэсэг сууж байгаад гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-р тал/

            -гэрч М.Жийн “...2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр найзууд болох Э, ТТ, Т, Э, А.А, Г нартай Булаг багийн 14 дүгээр гудамжны сагсны талбай дээр уулзсан. Тэгээд дүү нартай уулзах гээд сургууль орсон. Тэнд Ү.Б хүрээд ирсэн. Т ахыг ирж байна гэхээр нь ахмадын хорооны саравч руу очсон. Тэнд Т ахыг хүлээж байгаад даараад М халуун ус дотор орж сууцгаасан. Т ах ирчихлээ гэхээр нь гараад хартал Б, Т хоёр бид нараас хол очиж уулзсан. Тэгээд Бтэй ярилцаж байгаад ирснээ та нар тоогоо гаргаад зодолдчих гэсэн. Намайг Т ах том биетэй байж ороод зодолд гээд байсан. Тэгсэн бид нараас ах байсан учир тоогоо гаргаж зодолдохгүй гэхэд Т ах машиндаа суугаад яваад өгсөн. Бид нар бас тарж байтал нэг мэдсэн Т ах дээр бүгд яваад очиж байсан. Би ч бас очсон. Машинаас Т ах бууж ирээд хажуугаар нь гүйж байсан Тийг алгадаад авсан. Тэгээд нөгөө хүмүүс нь машинтайгаа манай хэдийг хөөсөн. Халуун усны гадаа Эг цохиод авсан. Э зөрүүлээд цохисон. Тийг Ү.Б, ТТ, Э гурав газар унагаахад баахан хүүхдүүд тойрч ирээд дээрээс нь өшиглөж дэвссэн. Өшиглөж дэвссэн хүүхдүүд Б.Б, М, Г, Т байсан. Тэгээд би цагдаа дуудахаар халуун ус руу гүйсэн. Гараад ирэхэд зодоон дууссан байх гэтэл халуун усны зүүн талд Т ахыг зодож байсан. Тэгээд үлдвэл зодоон дахиж болох юм шиг санагдаад тараах зорилгоор цагдаа нар ирж байна гэж тэнд хаширхирсан... Ү.Б, ТТ, Э, Т, Б.Б, М, Г нар зодсон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 67-68-р тал/

            -Насанд хүрээгүй гэрч О.Бийн “...2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 16 дугаар сургууль дээр цуглараад байхаар нь би үгэнд дурлаад оччихсон. ТТ, Ү.Б хоёр Гийг олуулаа нийлж пойлдоод зодох юм яриад байсан. Т ах сонсчихоод юу яриад байгаа юм тийм юм байхгүй гэж хэлсэн. Т ах Гийг өмөөрөөд машиндаа суугаад яваад өгсөн. Ү.Б ах Т ахыг манай Зээлийн ах мөн юм уу биш юм уу тосгоны хүүхэд өмөөрлөө гээд уурлаад энэ Тийг пойлдоод зодчих юм уу гээд явж байсан машины араас Ү.Б орилоод араас нь цуг явсан хүүхдүүд нэрийг нь дуудаж харааж орилолдоод эхэлсэн. Тэгээд Т ах дээр явж очсон... Т ах бид нарын араас хөөж байгаад халуун усны гадаа ирсэн. Э машин дундаас гарч ирээд Т ахыг агаа одоо больцгооё гэхэд урдаас нь цохиод авсан. ТТ Тийг цохиод газар унагаасан. Хажуугаас нь Э, Ү.Б хоёр орж ирсэн. Тэгээд машины ард байсан Б.Б, Т нар хоёр гурван хүүхдийн хамт гарч ирээд шавчихсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 78-79-р тал/

            -Насанд хүрээгүй гэрч Э.Тгийн “...Тарж байгаа юм байх гэтэл Ү.Б буцаад Т ахын зүг очсон. Бид ч дагаад очиход Т ах Тийг алгадаад авсан. Тэнд очсон хүүхдүүдийг Т ахын сууж явсан машинтай ах хөөгөөд бид нар халуун усны зүг гүйлдсэн... Тэгээд би зугтааж байгаад эргээд халуун усны гадаа очиход Т ах руу хүүхдүүд шавчихсан байсан. Хальт харахад Б, Э, ТТ, Г, Б, М, Т нар дайрч байгаа харагдсан. Б, Б хоёр зүүн талаас гүйж ирээд салгаж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 87-88-р тал/

              -Насанд хүрээгүй гэрч С.Гын мэдүүлсэн...”Т ах машиндаа суугаад явсан.Араас нь Б ах очиж хаалга үүдийг нь татаж чангаагаад дотроос нь жолооч нь гарч ирээд Э ах Б ах 2-той муудалцаад бие биенээ түлхээд цохилцоод байх шиг харагдсан.Тэр үед Тэнгэрплэг ах Тийг алгадсан.Жолооч нь машинда суугаад хүүхдүүдийш хөөсөн.Хүүхдүүд болон миний бие халуун усны үүд рүү гүйсэн.Т ах цаанаас ирэхэд Э, ТТ ах нар нүүрэн тус газар нь цохиж унагаасан.Б ах бас хажуугаар нь орж цохиж зодсон.Т ах дээр хүүхдүүд шавчихсан байсан...хөл гар руу нь өшиглөж бариад байсан.Б ах сүүлд нь үлдээд “тань шиг ах байдаггүй юм “гээд гараараа нүүрээ хамгаалсан байхад нь цохиод байсан... гэх мэдүүлэг/1-р хх98-99 тал/

 -Шинжээч Ц.Б“...Магадлуулагч Б.Тийн биед учирсан хамрын гэмтэл, муруйлт нь хуучин гэмтэл байна. Хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй. Хэрэг явдлаас өмнө үүссэн байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-р тал/     -Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 471 дугаартай “...Б.Тийн биед зүүн нүдний зовхи, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн чамархай, зулай, хүзүү, нуруу, зүүн тохой, зүүн шуу, баруун, зүүн бугуй, зүүн гарын 2, 3, 4, 5-р хуруунд зулгаралт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх зүүн нүдний зовхи, баруун гуйнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн чамархай, зулай, хүзүү, нуруу, зүүн тохой, зүүн шуу, баруун зүүн бугуй, зүүн гарын 2, 3, 4, 5-р хуруунд зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Хамрын таславчийн муруйлт гэмтэл нь хэзээ үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн чамархай, зулай, хүзүү, нуруу, зүүн тохой, зүүн шуу, баруун, зүүн бугуй, зүүн гарын 2, 3, 4, 5-р хуруунд зулгаралт гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /1-р ХХ-ийн 119- 120-р тал/

            -Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 698 дугаартай “...2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Орхон аймгийн ШШХ-ийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №471 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Тийн биед зүүн нүдний зовхи, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн чамархай, зулай, хүзүү, нуруу, зүүн тохой, зүүн шуу, баруун зүүн бугуй, зүүн гарын 2, 3, 4, 5 дугаар хуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдож байна. Дээрх зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыгтогтонги алдагдуулахгүй. 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн толгойн компьютер томографийн шинжилгээгээр баруун талын ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт тогтоогдсон нь хуучин гэмтэл байна. Хэдийн хугацааны өмнө үүссэн болохыг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт /1-р ХХ-ийн 132-135-р тал/

            -Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн 760 дугаартай “...Б.Тийн сэтгэцэд 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай. Асуултад дурьдагдаагүй боловч хэрэгт нэмэлт ач холбогдол бүхий зүйл илрээгүй...” гэх дүгнэлт /1-р ХХ-ийн 144-146-р тал/

            -Арвижих эстимейт ХХК-ны 24/607 дугаартай “Samsung Galaxy note9 гар утас 300,000 төгрөг, Роlех бугуйн цаг 315,000 төгрөг, нүдний шил 45,000 төгрөг, жинсин өмд 63,000 төгрөг, бэлтгэлийн цамц 67,500 төгрөг, аiг fогсе пүүз 80,000 төгрөг, нийт  870,500 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р ХХ-ийн 172-178-р хуу/

             -шүүгдэгч Ү.Бий сэжигтнээр мэдүүлсэн:...2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Б, Г 2 Булаг багийн тоглоомын талбай дээр хоорондоо зодолдсон....Тэрийг би харж байсан.Би Г рүү зүгээр үү гайгүй юу “гэж чат бичсэн.Тэгсэн Г “хоёр талаасаа бүлэг бүлгээрээ үзэлцэнэ,чи хүмүүсээ дагуулаад ирээрэй гэж хэлсэн.Би үеийнхээ Т, ТТ, Э, Б, Б,Б,Ж,Э нарыг дагуулаад очсон. Г,Т ах,түүний найзуудын хамт ирсэн.Тэгээд халуун усны гадаа Т ах найз Сүмбээгийн машинтай Г нар ирсэн.Машинаас бууж ирээд надтай тусдаа уулзсан.Уулзаад “одоо яаж зодолдох гээд байгаа юм” гэж асуухаар нь би “Гтэй эхлээд уулзаад ярилцая” гэсэн.Г дээр би очоод “ чамайг тэр үед би зодоогүй гээд байхад зодсон гээд байхаар чинь миний уур хүрсэн,хоёулаа тэгвэл энд зодолдоод тооцоогоо дуусгая”гэсэн.Тэгсэн Г “цас ороод дуусахаар зодолдоно” гээд байсан.Хажуунаас нь Т ах “одоо шууд зодолд”гэж хэлсэн...Тэгээд тараад 2 тийшээ болоод тарж байхад Т ах машинтайгаа зогсчихсон байсан.Би эргэж очоод машиных нь хаалгыг хүчтэй татсан.Жолооч нь бууж ирээд “яагаад чулуу шидээд байгаа юм” гээд намайг барьж аваад цохисон,би урдаас нь цохисон.Тэгж байтал Т ах Тийг алгадаад,жолооч нь машинаа асаагаад хүүхдүүдийг мөргөхөө алдаад шуугиад яваад өгсөн.Хүүхдүүд халуун ус руу гүйлдсэн.Тэгээд халуун усны гадаа Э дээр ирснээ цохиод авсан. Э зөрүүлээд цохисон,ТТ бид 2 хажуугаас нь ороод цохиод авсан,газар унасан.Дээрээс нь хүүхдүүд шавчихсан...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102-103 тал/...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 68-р тал/

-шүүгдэгч Э.Эгийн сэжигтнээр мэдүүлсэн:..Бид нартай Т ах уулзаад “хоёр хоёроороо 2 талаасаа зодолдчих” гэсэн.Б” үгүй” гэсэн.Тэгж ярьж байгаад тарцгаагаад 2 тийш явж байтал Т ах цааш машинтай явж байгаад орилсон.Тарж байсан хүүхдүүд буцаж Т ах дээр очсон...Т ах цаанаас над руу ирэхээр нь би “дайрлааш дээ агаа” гэхэд шууд нүд рүү цохисон.Би зөрүүлээд цохисон,хажуунаас Б ТТ 2 орж ирээд,араас нь хэдэн хүүхдүүд ороод ирсэн...”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 105-106 тал/

-шүүгдэгч У.Тгийн яллагдагчаар мэдүүлсэн:. 2024 оын 05-сарын 08-ны өдөр манай найз Б, Г гэх хүүхэдтэй сагс тоглож байгаад муудалцсан. Маргааш нь буюу 05-р сарын 09-ний өдөр10 цагийн үед Т нь  Б рүү утсаар залгаж “орой манай дүү нартай уулзаад учраа олчих” гэсэн. Тэгээд бид нар 18:00 цагийн орчим М халуун усны газар очоод байж байхад Т нь Гийг дагуулаад машинтай ирсэн. Ирчихээд бид нарыг нэг нэгээр нь Гтэй зодолдуулах гээд байсан.Манай найз Б нь Ттэй цааш явж уулзчихаад ирэхэд Т нь “зодолдвол зодолд, үгүй бол явцгаа” гэсэн. Г нь өөр тийшээ яваад, Т бид нар 2 тийшээгээ салаад явсан. Бид нарыг зам дагаад явж байхад Т нь буцаж эргээд машинтайгаа бид нарын хажуугаар хурдтай өнгөреөд гарсан. Тэгтэл манай найз  Б нь “яаж яваад байгаа юм бэ” гэж орилоход жолооч нь цонхоо онгойлгоод “юу гэсэн бэ? гэж хэлээд машинаа зогсоосон. Манай найз Т гэх хүүхэд “дайрлаа шүү дээ” гэж хэлэхэд Т нь найзуудтайгаа цуг машинаас бууж ирээд хөөсөн. Бид тал тал тиишээ тараад зугтахад Т нь үлдээд бусад нь зугтсан хүүхдүүдийн ардаас машинтайгаа явсан. Т нь Тийг алгадахад Э очоод салгах гээд түлхэхэд Т нь Эг нүүр рүү нь цохисон, Э нь зөрөөд Тийн шанаа руу нь цохисон. Тэр үед би явж очоод Тийн баруун гар руу нэг удаа цохисон. Т газар унахад би машинтай хүмүүсийн ардаас явсан. Би булан тойроод буцаад ирэхэд манай назйзууд Тээс салчихсан миний өөдөөс ирж байсан. Би найзуудтайгаа уулзахад Т нь ардаас гүйж ирээд  Бий мөрнөөс татахад Б нь газраас чулуу аваад далайсан.Тэр үед манай найз Б Б нар нь Бийг болиулсан. Т нь Бийг чулуу аваа далайхад гараараа хаасан Э Э нь хаасан гар руу нь хоёр удаа цохисон. Т нь гараараа савахдаа миний хамар руу цохичихсон би цусаа тогтоочихоод Тийн араас хоёр удаа жиисэн,мөн гар руу нь хэд хэдэн удаа цохисон. Тийг газар унахад бид нар салаад явсан. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 75-77-р тал/

-Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг/хохирогчоос гаргасан баримтууд/ хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 113-114-р тал/

-Хохирогч Б.Тэнгэрэлэгт учирсан гэмтлийн гэрэл зураг, эмнэлгийн бичииг баримт хохирлын баримтууд /2-р хх-ийн 113-138-р тал/ зэргийг нотлох баримтаар судалсан.       

           Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

      

      2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр насанд хүрээгүй Г нь Б.Т рүү залгаж “Б багийн 16 дугаар сургуулийн хүүхдүүд дээрэлхээд, залгаад дарамтлаад байна та очоод уулзаад учрыг нь олоод өг” гэж хэлсэн ба Б.Т нь С машинтай Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт халуун усны газрын гадаа очиход Ү.Б, Э.Э, У.Т нар болон Б зээлийн арван жилийн 11, 12 дугаар ангийн олон сурагч хүүхдүүд байсан. Б.Т нь  очоод “ та нар тоогоо гаргаад хоёр хоёроороо хоорондоо зодолд” гэж хэлсэн ч Г нь “үгүй” гэсэн тул тарцгаахад Б.Тийн сууж явсан машин хүүхдүүдийн хажуугаар хурдтай өнгөрөхөд Ү. Б нь “яаж яваад байгаа юм бэ” гэж орилж улмаар машинаа зогсоон маргалдаж харилцан цохилцож, Ү.Б, Э.Э, У.Т  нар үйлдлээрээ бүлэглэн Б.Тийг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн чамархай, зулай, хүзүү, нуруу, зүүн тохой, зүүн шуу, баруун зүүн бугуй, зүүн гарын 2, 3, 4, 5 дугаар хуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулжээ.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг,камерын бичлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагч нарын  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Ү.Б, У.Т, Э.Э нарын үйлдлийн улмаас Б.Тийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан, шууд шалтгаант холбоотой болох нь шүүгдэгч нар, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар хангалттай тогтоогдсон, шүүгдэгч нар хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.     

             Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж шүүх дүгнэв.

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тодорхойлсон ба 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...”гэж, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон.        

          Шүүгдэгч Ү.Б, У.Т, Э.Э нар үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Б.Тийн биед халдснаас эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь, өөрсдийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.

                  

        Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

           Шүүгдэгч Ү.Б, У.Т, Э.Э нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

          Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

        5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

         Хэрэг гарсан өдөр шүүгдэгч У.Т нар 18 нас хүрсэн, Ү.Б, Э.Э 17 настай байсан болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон ба шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.         

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нар нь Б.Тийг бүлэглэн зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, шүүгдэгч нараас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 2,824,550 төгрөг нэхэмжилснийг гаргуулах саналтай. Харин хохирогч нөхцөл байдалд илт давамгай байдлаар хандаж өөрөө зодоон үүсэх шалтгаан болсон тул сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахгүй байх саналтай гэж,

-шүүгдэгч У.Т өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэж бодож байна гэж, 

-шүүгдэгчийн өмгөөлөгч  Р.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нар гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлд маргаж мэтгэлцэхгүй. Шүүхээс гаргуулахаар шийдсэн хохирлыг төлнө гэж байгаа гэж,

-хохирогчийн өмгөөлөгч Д.О: Хохирогч шууд буруугүй, ах хүний хувьд сургаж хэлсэн, хэлэх эрхтэй. Яв гэж Тийг алгадсан байдаг. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нэхэмжилсэн. Эм эмчилгээ, шинжилгээний зардал 1,182,950 төгрөг, УБ хот явж шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал 415,300 төгрөг, эвдэрч гэмтсэн зүйлийн үнэ, үнэлгээний зардал 895,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 3,300,000 төгрөг нийт 5,793,250 төгрөг нэхэмжилж байгаа гэж тус тус санал дүгнэлт гаргасан.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шүүхийн шийтгэх тогтоолууд, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдууллаа.

Шүүгдэгч Г.Б, Э.Э нар хэрэг гарах өдөр 18 насанд хүрээгүй байсан байх тул Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан ”Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” тусгай журмыг баримтлан, шүүгдэгч нар байгаа байдлыг харгалзан тус бүр 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч У.Тд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь үйлдсэн хэргийн шинж байдал, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирно, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: шүүгдэгч нарыг тус бүр 700 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай  гэж,

Шүүгдэгч У.Т: Би өөрөө цэргийн алба хааж байгаа*******ийн хамт амьдардаг, торгууль төлөх боломжгүй өөр ял оногдуулж өгнө үү гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав: шүүгдэгч Ү.Б, Э.Э нар хэрэг гарах өдөр 18 насанд хүрээгүй байсан байх тул Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан журмыг хэрэглэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авна уу. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж тус тус санал гаргасан.

Шүүгдэгч Ү.Б, Э.Э нар хэрэг гарах өдөр 18 насанд хүрээгүй байсан тул Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан журмыг хэрэглэх тухай өмгөөлөгчийн санал үндэслэлтэй. Шүүгдэгч нар одоо байгаа байдлыг харгалзан шүүх нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

 

3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: 

Хохирогч Б.Т эм эмчилгээ, шинжилгээний зардал 1,182,950 төгрөг, УБ хот явж шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал 415,300 төгрөг, эвдэрч гэмтсэн зүйлийн үнэ, үнэлгээний зардал 895,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 3,300,000 төгрөг нийт 5,793,250 төгрөг нэхэмжилж байгаа гэж тус тус санал дүгнэлт гаргасан.

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн 760 дугаартай дүгнэлтээр“...Б.Тийн сэтгэцэд 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэх дүгнэлт,

-Арвижих эстимейт ХХК-ны 24/607 дугаартай  дүгнэлтээр “...Samsung Galaxy note9 гар утас 300,000 төгрөг, Роlех бугуйн цаг 315,000 төгрөг, нүдний шил 45,000 төгрөг,  жинсин өмд 63,000 төгрөг, бэлтгэлийн цамц 67,500 төгрөг, аiг fогсе пүүз 80,000 төгрөг, нийт  870,500 төгрөг” гэж тус тус тогтоожээ.

Шүүх баримтыг үндэслэн шинжилгээний зардал 1,182,950 төгрөг, УБ хот явж шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал 415,300 төгрөг, эвдэрч гэмтсэн зүйлийн үнэ, үнэлгээний зардал 895,000 төгрөг нийт 2,493,250 төгрөгийг шүүгдэгч нараас хуваан гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй гэж үзсэн.

Харин, уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөллөөс шалтгаантай гэж дүгнэх үндэслэлтэй, түүнчлэн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн шинжилгээгээр “...гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын хөнгөн түвшинд илэрч байна...” гэж дүгнэлт гарсан байх тул сэтгэцийн хохирол тооцон гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогтой Ү.Б, Б овогтой Э.Э, О овогтой У.ТТ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Э.Э нарыг тус бүр 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч У.Тг 1 сарын хугацаагаар Зэвсэгт хүчний ... дугаар ангийн байрлалаас гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Э.Э нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3-аас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нар ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Тд шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тус тус мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Бүлгүүн, Э.Э нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

шүүгдэгч У.Тд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

4. Шүүгдэгч Ү.Б, Э.Э, У.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ү.Б, Э.Э, У.Т нараас 2,493,250 төгрөгийг тэнцүү хуваан/ 2,493,250:3=831,083/ гаргуулж хохирогч Б.Т /00000000/-т олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3,300,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ