Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2017/01316

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2017/01316

Улаанбаатар хот

 

 

ͪ

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б. даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар , 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 21 дүгээр байр, 5 тоот хаягт оршин суух Шуугуур овогт Ганболдын Оюун /регистрийн дугаар /-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Алаг адуун овогт Равсалын Идэрмөнх //-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Сэлбэ 3 дугаар гудамж, 64 тоот хаягт оршин суух, Жамрин үрс Сүрэнжавын Бат-Эрдэнэ /регистрийн дугаар /-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 141,000,000 ргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: эхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идэрмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хашчулуун, хариуцагч С.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идэрмөнх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие ******* нь Цод Хангай ХХК-г үүсгэн байгуулагч бөгөөд тус компаний 50 хувийн хувьцааг эзэмшдэг байсан.*******нь 2015 оны 05 дугаар сард Цод Хангай ХХК-ийг худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн учир 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр С.Бат-Эрдэнэтэй хувьцаа худалдах худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх /иргэд хоорондын хэлцэл/ гэрээг байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаат зээлийн гэрээ, орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан болно. Уг гэрээнүүдээр худалдагч тал нь компанийн эзэмшлийн хувьцаа болон хөрөнгүүдийг худалдан авагчид шилжүүлэх нөгөө талаас худалдан авагч нь 160,000,000 төгрөгийг худалдагчид төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд Барьцаат зээлийн гэрээгээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Toyota prius маркын, NHW203145396 арлын дугаар, 8991 ХЭА улсын дугаартай, 00357934 гэрчилгээний дугаартай автомашиныг барьцаалсан. Гэрээний төлбөр 160,000,000 төгрөгийн төлөлтийн хувьд*******нь 120,180,000 төгрөгийн төлбөрт 2 өрөө орон сууцыг миний өмчлөлд шилжүүлж, 20,820,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 19,000,000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2015 оны 05 сарын 21-ны өдөр байгуулсан Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ-нд заасан үүргээ гүйцэтгэгч тал нь биелүүлээгүй буюу уг гэрээний 4.1-д заасны дагуу орон сууцыг 2015 оны 4-р улиралд багтааж иж бүрэн, чанартай барьж ашиглалтанд оруулах ёстой байсан боловч энэ заасан хугацаандаа барилгыг ашиглалтанд оруулаагүй 1 жил өнгөрсөн, одоо хүртэл барилга ашиглалтанд ороогүй, холбогдох хүмүүс нь утсаа авдаггүй, олдоггүй тул уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасны дагуу гэрээнээс татгалзаж байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж төлөх үүрэгтэй гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлд хангуулахаар тохиролцсон 2 өрөө орон сууцыг хүлээн авахгүй бөгөөд 120,180,000 төгрөгөө авах хүсэлтэй байна. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Цод Хангай ХХК-ийн өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Гэтэл худалдагч гэрээний төлбөр болох 160.000.000 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй бөгөөд одоогийн байдлаар 2015 оны 5 сарын 23-ны өдөр 15,000,000 төгрөг, 2016 оны 5 сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 5 сарын 23-ны өдөр 2,000,000 ) нийт 19.000.000 төгрөгийг л төлөөд байна. Иймд хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 141,000,000 төгрөгийг С.Бат-Эрдэнээс гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хашчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хариуцагч зөвшөөрч байгаа. Гэрээнд дурдагдсан орон сууц хариуцагчийнх биш түүнийг захиран зарцуулах эрхгүй байсан байна. Гэрээний зүйл болох үнийг өгөөгүйг хариуцагч хүлээн зөвшөөрч байна. 19,000,000 төгрөг өгсөн. 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хэлцлийн бүрдэл хэсэгт тухайн компанийг худалдаж авсан нь хариуцагчийн хурал дээр хэлсэн тайлбараар нотлогдож байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч шилжүүлсэн, хариуцагч шилжүүлэн авсан байна. Үүнээс хойшхи эрсдлийг худалдан авагч тал хариуцна. Иймд 141,000,000 төгрөгийг С.Бат-Эрдэнээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч*******шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн гэрээг байгуулсан нь үнэн. Гэрээний үүргийн биелэлтэд байр өгнө гэж байсан боловч байрны асуудал надаас шалтгаалахгүйгээр маргаантай байгаа. Мөнгийг бэлэн төлж чадахгүй байна. Гэхдээ эвлэрээд хэлэлцчихвэл ойрын хугацаанд төлөх боломжтой. Би ахынхаа байрыг өгөхөөр ахаасаа зөвшөөрөл авчихсан. Гэхдээ тэр байр нь зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй юм. Тэр үлдэгдэл төлбөрийг нь төлөхөөр мөнгө олох гэж багйаа, ахдаа өөр байр олж өгөөд болчихно гэж бодож байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******ы итгэмжлэгдэн төлөөлөгч Р.Идэрмөнх нь хариуцагч С.Бат-Эрдэнэд холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 141,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаагүй, шаардаж буй мөнгөн дүнг үгүйсгээгүй боловч төлбөрийг гүйцэтгэх боломжгүй гэх өөрийн нөхцөл байдлыг тайлбарлаж, үл хөдлөх хөрөнгө шилжүүлж төлбөрийг гүйцэтгэхээ илэрхийлж байна.

Талууд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, Иргэд хоорондын хэлцэл тус тус байгуулж, худалдагч тал болох ******* нь Цодхангай ХХ-ийн хувьцаа, компанийн эрхийг худалдан авагч тал С.Бат-Эрдэнэд шилжүүлэх, хувьцаа худалдсаны төлбөрийг 160,000,000 төгрөгөөр тохирсон байх бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 120,180,000 төгрөгт 2 өрөө орон сууц, 20,820,000 төгрөгийг бэлнээр төлөх, 19,000,000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

Хариуцагч*******нь дээрх гэрээг байгуулсан, 120,180,000 төгрөгт тооцож 2 өрөө орон сууцыг *******ы өмчлөлд өгөхөөр тохиролцсон гэх бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 12801 дугаартай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ-г *******ы нэр дээр байгуулж өгсөн боловч өөрөөс үл шалтгаалах байдлаар орон сууц баригдаагүй, ******* орон сууцаа авч чадаагүй хэмээн тайлбарлаж байна.

Дээрх орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх *******ы нэр дээр байгуулагдсанаар түүний авах төлбөр төлөгдсөн гэж үзэх боломжгүй бөгөөд төлбөрт тооцогдох үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх гэрээнд заасан хугацаа өнгөрсөн, тухайн үл хөдлөх хөрөнгө бодитоор бий болох нь тодорхойгүй байх тул компанийн хувьцаа худалдаж, эрх шилжүүлсэн этгээд нь гэрээний үүргээ биелүүлэхийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангана.

Талуудын байгуулсан Цодхангай ХХ-ийн хувьцааг худалдах-худалан авах тухай, компанийн эрх шилжүүлэх тухай, иргэд хоорондын хэлцлүүдийн дагуу тохиролцсон, хувьцаа худалдсаны төлбөр 160,000,000 төгрөгөөс 19,000,000 төгрөгийг*******төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул хариуцагч С.Бат-Эрдэнээс 141,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.

Хариуцагч*******нь өмгөөлөгч Д.Пүрэвбаатар шүүх хуралдаан давхацсан хэмээн шүүх хуралдааныг хойшлуулахыг шүүхээс хүссэн боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан нотлогдоогүй тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч С.Бат-Эрдэнээс 141,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 863,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээ, С.Бат-Эрдэнээс 863,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА