| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2024/0221/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/63 |
| Огноо | 2025-02-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч Б.Энхтулга,
хохирогч *******,
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн төв "*******" гэх газарт байрлах хохирогч *******ийн амбаарын цоожийг эвдэлж 2023 оны 03 дугаар сарын 05-наас 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар дотогшоо нэвтэрч дотор нь байсан элдээгүй хурганы арьс 17 ширхэг, усны төмөр сав 2 ширхэг, ширмэн тогоо 1 ширхэг, 10 боодол өвс зэрэг эд зүйлсийг хууль бусаар, нууцаар авч, хохирогч *******т нийт 411,600 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нараас өгсөн мэдүүлэг:
-Хохирогч ******* мэдүүлэхдээ: “Тухайн үед *******т амбаар ашиглах зөвшөөрөл өгөөгүй. Энэ хүн хүүхэд өвчтэй сумын төвд ойрхон бууя гэхээр нь манай малын хашаагаа ашиглуулсан. Түүнээс амбаарт нэвтрэх зөвшөөрөл өгөөгүй. Тухайн үед *******т юу ч байгаагүй, би гэрээ өгсөн. Дараагаар нь эсгий дээвэр, тогоо авч өгье гээд н. гэх жолоочтой ******* бид хоёр манай амбаарт очсон. Жолооч согтуу байсан. Тэгэхэд ирж хэрүүл хийгээд тогоо, эсгий авч чадаагүй. Би ыг загнаад машин жолоодуулж манай гэрийг *******т бариулсан. Тэгээд би хурганыхаа арьсыг сүүнд хийж элдэх гэсэн юм гээд *******ээс амбаарын түлхүүр гэхэд нэг түлхүүр өгсөн таараагүй. Дараа нь нэг түлхүүр өгсөн таараагүй. Дахин түлхүүр өгсөн таараагүй. Тэгээд би хэсгийн төлөөлөгч , цагдаа ид мэдэгдсэн. Намайг нөхөртэйгөө суухад хадам ээж маань хэдэн хурганы арьс, цагаан идээгээ хийж бай гээд хэдэн аравтын бидон, тогоо өгсөн. Мөн 15 боодол өвс аваад түүнээс 5 боодлыг хэрэглээд 10 боодол өвс үлдсэн. 17 ширхэг хурганы арьс байсан. Би тухайн үед муу санаж амбаарын цоож эвдэрсэн байхад хөрөнгөө бүртгээгүй. Энэ хүнийг хулгай хийнэ гэж би санаагүй.
Манай тогоо *******ийн гэрийн гадаа байсан. Тэгээд би хэсгийн төлөөлөгч т хэлсэн. Тэгтэл та эд зүйлээ зөв таниарай, хүнийг хулгайн хэрэгт хийчихэв гэж хэлсэн. Тэр үед *******ийн 2 хүү нь байсан. оос энэ тогоо яагаад танай гэрт байгаа юм бэ гэж асуусан. мэдэхгүй ээ, *******ийн амбаараас манай ээж авч ирсэн гэж хэлсэн. *******т манай алга болсон тогоо танай гаднаас олдлоо. Хулгайн хэрэг чангарсан гэсэн шүү, чи учраа олоорой гэж хэлсэн. Тэгж хэлэхэд ******* та юу ярьж байна гээд надаас тодруулаад асуух боломжтой байсан. Тэгж асуугаагүй. Энэ хүн яагаад худал хэлээд байгааг би ойлгохгүй байна. Манай амбаарт байсан мотоциклын моторыг нь сэлбээд авсан байсан. Тэр талаар надад нэхэмжлэх зүйл байхгүй. Алга болсон зүйлийг ******* авсан нь тодорхой...” гэв.
-Шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Намайг хулгайлсан гэх тэдгээр зүйлсийг харж байгаагүй. Би *******тэй итгэлцлийн үндсэн дээр тухайн амбаарыг эзэмшиж байсан. ******* надаас мөнгө зээлсэн байсан тухайн мөнгийг өгөөч гэхэд намайг шүүхэд өгч ялтан болгож байна. Би нэг боодол өвс авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Намайг анх хашаанд буухад тухайн амбаар цоожгүй байсан. Би өөрөө цоожийг нь янзалж хийсэн. *******т ч гэсэн цоожгүй байна гэдгийг нь хэлсэн. Тухайн өвсийг авч хэрэглээрэй гэж надад хэлсэн. Итгэлцлийн үндсэн дээр би нэг боодол өвс авч хэрэглэсэн. Амбаар чинь цоожгүй байна шүү гэдгийг *******т хэлж байсан.
*******тэй маргалдсан шалтгаан нь тэрээр манай гэрийн цоожийг онгойлгоод орчихсон байсан. Тэгээд би таныг шүүхэд өгнө шүү яагаад манай гэрийг онгойлгож орж байгаа юм бэ? Зээлсэн мөнгөө өг гэж хэлсний дараахан намайг цагдаагийн байгууллагад өгсөн байсан. 2023 оны 12 дугаар сарын 28-нд манайд хоноод явсан. Түүнээс өмнө манайд 2 жилийн хугацаанд амьдардаг байсан. Тэр үед манай амбаараас эд зүйлс алга болсон байна гэдэг талаар надад хэлээгүй. Надаас асууж тодруулалгүйгээр цагдаагийн байгууллагад хандсан байсан.
2023 оны 03 дугаар сарын 20-ны үеэр би нэг боодол өвс авсан. Өвс авахдаа *******т хэлээд авсан. 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс цас ороод бид гэрээ орхиод ******* ийн машинтай бид Цэнхэрийн голын хөх бөөрөг гэх газар луу явсан. Тэр үед ******* тухайн амбаараас 4 хана, 1 ширхэг хаалга мөн хулгайлсан гэх 1 боодол өвсийг би ийн машинд ачиж явсан. 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хооронд хоёроос гурван удаа н., ******* бид хэд *******ын бригад дээр очсон.
Анх амбаарт 5 боодол пресс өвс байсан. Би нэг боодол өвс аваад үлдсэн прессийг үлдээгээд ******* өөрөө эвдэрхий цоожоороо цоожлоод явсан. Тэгтэл тухайн зүйлийг ******* болоогүй юм шиг ярьсан. ******* өөр, өөр түлхүүр өгөөд амбаарт оруулаагүй гэж ярьдаг.
2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ирэхэд манай гэрийн цоож эвдрээд амбаараас 3 бодол пресс өвс алга болсон байсан. , ******* нар өөрсдөө ирж үзсэн. Сум руу ороод *******, нарт ийн хажууд амбаарын цоож, гэрийн цоож эвдэрсэн байна гэж хэлсэн. Тухайн амбаарын хажуугаар машин өнгөрдөг замтай. Гэтэл ийн зүгээс ******* бид хоёрт амбаарын цоож газарт байсан. Гэрийн цоожийг анзаараагүй гэж хэлсэн.
2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр болон түүний эхнэртэй хамт сумын төвөөс гараад *******ын бригадын төв дэх гэртээ ирэхэд гэрийн цоож, амбаарын цоожийг дахин эвдсэн байсан. Би гэртээ шүүр, майхан авах гэж ирсэн. Тэгтэл майхан алга болсон байсан. Тэгэхэд намайг юутай ч битгий оролд гэж хэлээд би тэр чигт нь хаяад явсан. Тухайн хүмүүсийг гэрчээр оролцуулаагүй. Миний эрхийг хааж байна. Маргааш нь сумын төв рүү хүүгээ руу явуулахад байхгүй байсан ба цас ихтэй, бид явж чадахгүй зураг хөргийг нь аваад Ховд аймгийн цагдаад өгөөрэй гэдэг хариу өгсөн. Тэгээд 05 дугаар сарын сүүлээр Ховд аймгийн цагдаагийн газарт хэлсэн. 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Цагдаагийн байгууллагаас хариу өгөхдөө тухайн амбаар, гэрийн хэргийг ийг шалга ыг олж тогтоо гэсэн үүрэг өглөө гэсэн. 2023 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 02-ны өдөр шилжих шөнө ******* манайд байсан. 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр цагдаагийн газраас дуудахад би ******* эгчид хүүхдүүдээ орхичхоод очсон юм. Тэгээд цагдаагийн газраас хэлсэн хариуг би *******т ирж хэлэхэд хулгайлсан гэдгийг яаж мэдэж байгаа юм нотлох баримтаа гаргаад ир гэсэн.
Тогооны хувьд би нөхрөөсөө салаад гэр оронгүй болсон. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр *******ээс гэр тогоо, шанага авсан. Жолооч н. гэх хүнээс хуучин зуух нэг ямаагаар худалдаж авсан. Тэгтэл надад өгсөн тогоогоо намайг хулгайллаа гэж байна. Би үнэхээр гомдолтой байна. Амбаараас би нэг пресс өвс авсан бусад зүйлсийг би хараагүй. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр *******, гэх мэт 5 хүн манайд 5 ширхэг пиво авч ирээд нэгийг нь манай хүүд өгөөд бусдыг нь өөрсдөдөө уугаад явсан байсан. 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ******* амбаартаа очиход түлхүүр таараагүй учир цагдаагийн хэлтэс дээр очиход цагдаа байгаагүй гэж худлаа хэлсэн. Тухайн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тогоо ямар учраас манай гэрт байсан талаар мэдүүлэг өгөхөөр Дуут сумын төв рүү явсан” гэв.
2. ******* дугаартай эрүүгийн хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
2.1. Хэргийн газрын үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг дэвсгэрт байх багийн төвийн иргэн *******ийн эзэмшлийн амбаар байв. Ертөнцийн зүгээр баруун хойш харсан, цонхгүй, модон рамтай, төмрөөр бүрсэн хаалган дээрээ таван хошуутай, хавтгай чулуугаар барьсан 2,50 м өндөртэй амбаар байв. Уг хаалганы цоожийг эд зүйл алдагдсаны дараа сольсон гэх ба эзэмшигчээр нь хаалга онгойлгож ороход хаалганы баруун буланд цагаан өнгийн 200 гэсэн бичигтэй хуучин мотоцикл байв...” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд (1 дүгээр хавтаст хэргийн 8-13 дахь тал),
2.2. Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 16-17 дахь тал),
2.3. Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 18-22 дахь тал),
2.4. Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн төвд байх манай амбаарын цоожийг эвдэж дотор байсан 17 ширхэг хурганы элдээгүй арьс, 2 ширхэг хуучин хөнгөн цагаан аравтын бидон, 10 боодол өвс, 15 литрийн 1 ширхэг тогоо тус тус алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал),
2.5. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтыг танилцуулсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал),
2.6. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 05 дугаар сарын эхээр ******* чамайг манай амбаарын цоож эвдээд дотор байсан өвс авсан байна гэж ******* надад хэлсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),
2.7. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн Улаан ээм гэх газарт хаваржиж байхад ******* нөхрийн хамт өвс хүргэчхээд явж байна гээд манайд ирсэн. Ингээд би сум орохоор дайгдаад замдаа *******ийн гэрт орсон. Бид нарт цай чанаж байх зуур ******* *******т хандаж “би хэрэг тарьчихлаа, мууг нуухаар сайн илчил” гэж үг байдаг. Би танай амбаарын чинь цоожийг цохиод эвдээд өвс авсан” гэж хэлсэн. ******* цагдаад өгнө, яагаад утсаар асууж болдоггүй юм гэж хэлээд бид нар сум руу гараад явсан. ******* цоожийг эвдээд өөр цоож хийгээд түрхүүр асуухаар өөр өөр түрхүүр өгөөд болохгүй байна гэж ******* хэлж байсан. ******* амбаарынхаа цоож эвдэж ороод эд зүйлээ бүртгэхэд хурганы арьс, тогоо, аравтын бидон өвснүүд алга болсон байна гэж надад хэлж байсан....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35 дахь тал),
2.8. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Он, сарыг сайн санахгүй байна. Миний эхнэр ******* Дуут сумын Босго багт хашаандаа хураасан байсан гэрийг *******тэй хамт аваад явсан. *******ын амбаарт хураасан гэрээ Дуут сумын Босго багт би өөрөө очиж ачиж ирсэн. Тухайн үед амбаарт ачаа багтахгүй болохоор амбаарт хуучин мотоцикл, хурганы арьс, дөрвөн бариултай тогоо, хуучин жижиг хаалга, хужир, өвс, бусад жижиг гэрийн хуучин эд зүйлсийг амбаарт үлдээгээд хаалгыг нь цоожлоод авсан....
...Манай эхнэр *******ийн эзэмшлийн хашаа мөн. Тухайн амбаарыг хашаатай хамт Д.Харцага гэх хүнээс 6 жилийн өмнө авч байсан...
...******* нь манай өвөлжөөнд бууж малаа төллүүлмээр байна гээд байхаар нь өвөлжөөндөө 2023 оны 03 сарын эхээр буулгасан. Миний эхнэр ******* амбаараас хурганы арьсаа авч сүүнд хийж элдэх зорилгоор *******ээс амбаарынхаа түлхүүрийг нэхэж аваад амбаар дээр 3 удаа очиход өгсөн түлхүүрүүд нь бүгд таарахгүй байсан. Тэгэхээр нь би эхнэр *******ийн хамт 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* гэх газарт байх амбаарт очоод дээр нь гарч жижиг нүхээр хартал дотроо харанхуй учраас юу байгаа нь харагдахгүй болохоор нь сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж ******* яагаад удаа дараа буруу түлхүүр өгөөд байгаа учрыг нь ольё гэж бодоод цагдаагийн хэсэг дээр очиход хэсгийн төлөөлөгч байхгүй байхаар нь хүлээж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр миний эхнэр ******* гомдол гаргасан....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38-39, 112-113 дахь тал),
2.9. Шинжээч ын хөрөнгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дахь тал),
2.10. Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Би Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг дэвсгэр ******* багийн төвийн хажууд байх өвөлжөөнийхөө амбаарт 2022 оны 11 сарын сүүлээр өөрийн нөхөр ийн хамт /31514/ маркийн, ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 15 боодол өвс ачиж очоод 5 боодол өвсийг нь малд өгөөд үлдсэн 10 боодол өвсийг нь амбаартаа хийгээд хураачихсан байсан. Харин 17 ширхэг хурганы арьс, хуучин тогоо, 2 ширхэг аравтын бидон нь угаасаа амбаарт хураачихсан байж байдаг байсан.
Намайг 2023 оны 02 сарын 25-ны үед нөхөр ийн хамт *******ийг манай өвөлжөөнд буухаас өмнө амбаартаа очиход манай амбаарт хулгайлагдсан эд зүйлс бүгд байж байсан. ******* нь сумын төвд ойрхон танай өвөлжөөнд бууж малаа төллүүлмээр байна гээд надаас гуйгаад байхаар нь би өвөлжөөндөө буулгачихсан. ******* нь манай өвөлжөөнд 2023 оны 03 сарын 05-ны үед буусан санагдаж байна. Би 2023 оны 06 сарын сүүлээр амбаарт байгаа хурганы арьсаа авч сүүнд хийж, элдэх зорилгоор *******ээс амбаарынхаа түлхүүрийг нэхэж аваад амбаарт очоод *******ийн өгсөн түлхүүрээр онгойлгох гэсэн боловч *******ийн өгсөн түлхүүр нь таараагүй. Тэгээд 2023 оны 07 сарын эхээр Б. *******тэй уулзаад чиний өгсөн түлхүүр таарахгүй байна гэтэл ******* дахиад өөр түлхүүр надад өгөхөөр нь тухайн түлхүүрийг нь авч очоод амбаараа онгойлгох гэтэл тухайн түлхүүр нь дахиад таараагүй. Тэгээд би 2023 оны 08 сарын сүүлээр дахин *******тэй уулзаад сүүлд өгсөн түлхүүр чинь дахиад таарсангүй гэтэл ******* манай бүх зүйл ийм цоожтой гэж хэлээд дахиад 1 түлхүүр өгөхөөр нь дахиад амбаарт очоод онгойлгох гэтэл *******ийн өгсөн түлхүүр дахиад таараагүй.
Тэгээд би 2024 оны 01 сарын 16-ны өдөр өөрийн нөхөр ийн хамт ******* багийн төвийн хажууд байх амбаар дээрээ очтол цоожтой байхаар нь миний нөхөр амбаар дээр гараад жижиг нүхээр харчхаад харанхуй болчихоор дотор нь юу байгаа нь харагдахгүй байна гэхээр нь сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж ******* яагаад надад буруу түлхүүр өгөөд байгаа учрыг нь ольё гэж бодоод сумын цагдаагийн хэсэг дээр очиход хэсгийн төлөөлөгч, цагдаа нар хөдөө ажлаар явчихсан байсан. Хүлээж байгаад 2024 оны 01 сарын 22-ны өдөр ирэхээр нь мэдэгдээд 2024 оны 01 сарын 23-ны өдөр хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын хамт ******* багийн төвийн хажууд байх амбаар дээрээ очоод хэсгийн төлөөлөгч, цагдаа нар амбаарын цоожийг эвдээд дотогш ортол амбаар дотор байсан 10 боодол өвс, 17 ширхэг хурганы арьс, хуучин тогоо, 2 ширхэг аравтын бидон алга болсон байсан. Би *******т өөрийн амбаарын түлхүүрийг өгөөгүй. Гэтэл ******* нь манай амбаарын цоожийг солиод өөр цоож хийчхээд түлхүүрийг нь надад өгөхгүй байсан. ******* нь 2023 оны 03 сарын 05-ны үед манай өвөлжөөнд очиж буугаад манай амбаарын цоожийг эвдээд өөр цоож хийчихсэн байна лээ.
Би 2023 оны 04 сарын 10-ны үед өөрийн нөхөр ийн хамт маркийн, ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг дэвсгэр “Машийн хар бэлчир” гэх нэртэй газар байх айлд өвс хүргэчхээд буцах замд “Улаан ээм” гэх нэртэй газраас э дайгдаж сумын төв рүү явсан. Замдаа голоос ус аваад *******ийн гэрт хүргэж өгөхөд ******* цай чанах зуураа “би хэрэг тарьчихлаа муу нуухаар сайн илчил гэдэг, би танай амбаарын цоожийг эвдээд өвс авчихлаа” гэж хэлэхээр нь би “утсаар залгаад асууж болдоггүй юм уу? цоожийг яагаад эвдэж байгаа юм бэ? зөвшөөрөл аваад түлхүүр надаас авч болоогүй юм уу” гэж уурласан. Тухайн үед би амбаартаа орж үзэлгүй явчихсан. Тухайн үед амбаартаа ороод үзчихсэн бол *******ийг үйлдэл дээр нь барьж цагдаагийн байгууллагад өгөх ёстой байсан байна лээ. Надад хүлээлгэн өгсөн тогоо миний хулгайд алдсан тогоо мөн байсан. Манай амбаар БНХАУ-д үйлдвэрлэгдсэн саарал өнгийн цоожтой байсан. Харин тухайн цоожийг ******* солиод дөрвөлжин мөнгөлөг өнгийн цоож хийсэн байна лээ.
Манайх 2022 оны 05 сард *******ийнд 150 орчим толгой ямаагаа тавиад 2022 оны 11 сард малаа буцааж аваад бусдад зараад дуусгасан. Одоо манайд мал байхгүй. Манайх хонь, ямаа нийлсэн 400 орчим толгой малтай байсан. Би 2022 оны 11 сард *******т мал хариулсны хөлс, хүү ын самрын үнийн оронд 4 хана, нэг зууравчтай малын жижиг гэр өгөөгүй. Харин ******* нь орох гэр оронгүй болчихлоо гээд манай жижиг гэрийг гуйж аваад өнөөдрийг хүртэл мөнгийг нь буцааж өгөөгүй. Тухайн гэрт амьдарч байгаа. Би тухайн жижиг гэрийг Ховд аймгийн Дуут сумын төвд байх байшиндаа хураачихсан байхад 2022 оны 11 сарын эхээр ******* нь гэх хүний хамт түүний маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж ачиж аваад *******ын багийн төвд байх манай амбаараас дээвэр, тогоо авахаар очтол *******ийн салсан нөхөр ирж хэрүүл маргаан хийгээд дээвэр болон тогоо авч чадалгүй явсан. Энэ үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан.
******* манай амбаарт хулгай орсон талаар надад ямар нэгэн зүйл хэлж байгаагүй. Харин амбаарын цоожийг өөрөө эвдэж өвс авсан талаараа хэлж байсан. Намайг өөрийн нөхөр ийн хамт 2023 оны 05 сарын эхээр *******ийнхийг Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг дэвсгэр "Хөх бөөрөг" гэх нэртэй газар байхад нь өвс хүргэж өгөхөөр хүү ын нь хамт очиход манай амбаарт хулгай орж эд зүйл алдагдсан талаар огт хэлээгүй. Би *******т амбаараас өвс, хужир авч хэрэглэж болох талаар огт зөвшөөрөл өгөөгүй, хэрэглэж болох уу гэж надаас огт асууж байгаагүй. Би ******* болон нарт амбаараа зарахаар тохиролцож 3,214,000 төгрөг огт аваагүй. Харин би 2023 оны 01 сарын 09-ний өдөр аас 1,860,000 төгрөг хувийн хэрэгцээнд хэрэглэхээр зээлж авсан. Гэхдээ би ахаас зээлсэн мөнгөө буцааж өгөөгүй байгаа. Би Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр Баруун бүсийн төв зах дээр худалдаа эрхэлдэг гэх хүнээс бараа зээлээр авдаг байсан. Тэгээд ******* нь надаас авсан жижиг гэрийг 2,500,000 төгрөгөөр авахаар тохиролцоод надад өгөх ёстой 2,500,000 төгрөгөөс хасаад миний бараа зээлж авсан гийн Хаан банкны *** дугаарын данс руу 2023 оны 06 сарын 16-ны өдөр 600,000 төгрөг шилжүүлж байсан. Би болон ******* ченж т мал зарахаар тохиролцоод ченжээс мөнгө аваад тухайн мөнгийг ******* авсан учир өөрийн данснаас 2022 оны 11 сарын 08-ний өдөр миний хүү ы Хаан банкны *** дугаарын данс руу миний мал зарахаар тохиролцож авсан мөнгө болох 400,000 төгрөг болон 350,000 төгрөгийг шилжүүлж байсан. Бусдаар манай өвөлжөө болон амбаарыг худалдаж авах зорилгоор над руу мөнгө шилжүүлж байгаагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 101-102 дахь тал),
2.11. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “... Би ******* гэх хүнийг танина, ямар нэгэн төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. ******* нөхрийн хамт 2023 оны 04 дүгээр сарын эхээр буюу 10-ны үед ирсэн санагдаж байна. Би яг тодорхой өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Тухайн үед манай гэрт нөхөр бид хоёр байсан. Тухайн үед ******* гэртээ ганцаараа байсан. *******ийн мал нь *******ийнд байдаг байсан учраас манайхаас сав аваад замдаа голоос ус аваад хүргэж өгөхөөр очсон. Тухайн үед ******* цай чанах зуураа “би хэрэг тарьчихлаа муу нуухаар сайн илчил гэдэг, би танай амбаарын цоожийг эвдээд өвс авчихлаа” гэж хэлтэл ******* “яагаад утсаар асууж болдоггүй юм бэ” гэж хэлж байсан. Миний сонссоноор ******* амбаарын чинь цоожийг эвдээд өвс авчихлаа гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 104 дэх тал),
2.12. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...******* миний төрсөн дүү байгаа юм. Хаан банкны *** дугаарын данс нь миний эзэмшлийн данс юм. ******* нь 2023 оны 01 сарын 09-ны өдөр надаас 1,860,000 төгрөг зээлж аваад өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй байгаа. Тухайн үед ******* 10 хоногийн дараа буцааж өгнө гэж хэлээд надаас 1,860,000 төгрөг зээлж авсан, ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. Би *******ээс Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг дэвсгэр "*******" багийн төвд байх *******ийн өвөлжөө, хаваржаа болон тухайн газар байх амбаарыг худалдаж авах зорилгоор 1,860,000 төгрөг өгөөгүй, би өөрөө өвөлжөө, хаваржаатай байж *******ээс өвөлжөө, хаваржаа, амбаар худалдаж авах шаардлага байхгүй. ******* бид хоёрын хооронд тийм яриа болоогүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 104-108 дахь тал),
2.13. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Намайг 2024 оны 01 сарын 23-ны өдөр Ховд аймгийн Дуут сумын Босго багийн нутаг дэвсгэр буюу сумын төв дээр байж байтал сумын хэсгийн цагдаа надтай уулзаад Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг дэвсгэр “*******” багийн төв орох гэсэн юм таны тээврийн хэрэгсэлтэй яваад ирэх үү гэхээр нь би зөвшөөрөөд хэсгийн төлөөлөгч , цагдаа , Хөх бэлчир багийн иргэн ******* нарын хамт өөрийн өмчлөлийн маркийн, ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 13 цагийн орчимд "*******" гэх нэртэй газарт байх *******ийн амбаар дээр очиход тухайн амбаар цоожтой байсан. Тэгтэл ******* “амбаарын түлхүүр байхгүй, ******* цоожийг нь сольчхоод түлхүүрийг нь өгөхгүй байгаа, чи эгчдээ цоожийг нь эвдээд онгойлгоод өгөөч, цоожийг нь солих гээд цоож аваад ирчихсэн байгаа” гэхээр нь би тээврийн хэрэгслээсээ төмөр авч ирээд тухайн амбаарын цоожийг хөшиж онгойлгосон. Тэгтэл ******* амбаарт орж үзчихээд ууттай хурганы арьс, тогоо, 2 аравтын бидон, өвс алга болчихсон байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 115 дахь тал),
2.14. Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Намайг Ховд аймгийн Дуут сумын Босго багийн нутаг дэвсгэрт байх гэртээ байж байтал 2022 оны 11 сарын эхээр *******, ******* нар ирээд сумын төвөөс жижиг гэр ачаад Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг дэвсгэр "Хөх бөөрөг" гэх нэртэй газар хүргээд өгөөч гэж гуйхаар нь сумын төвд байх *******ийн хашаанаас жижиг гэр ачаад "Хөх бөөрөг" гэх нэртэй газар луу явсан. Тэгтэл ******* замдаа "*******" гэх нэртэй газар байх амбаараас эсгий, тогоо авна гэхээр нь тухайн газар байх амбаар дээр очтол *******ийн салсан нөхөр ирээд эхнэртэйгээ хэрүүл хийгээд байсан. Би тухайн үед тээврийн хэрэгслээ эргэж тойроод зогсож байтал явъя гээд хөдөлсөн. Тэгээд "Хөх бөөрөг" гэх нэртэй газар очиж буулгаад сумын төв рүү явсан. Би яг эсгий болон тогоо авсныг хараагүй учраас хэлж мэдэхгүй байна. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 117 дахь тал),
2.15. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгтэл ******* *******ийн өгсөн түлхүүр гээд нэг түлхүүр гаргаж ирээд цоожийг онгойлгох гэсэн боловч таараагүй учир хамт явж байсан жолооч аас ******* чи эгчдээ энэ амбаарын цоожийг эвдээд онгойлгоод өгөөч гэж гуйтал тээврийн хэрэгслээсээ нимгэн төмөр авч ирээд тухайн амбаарын цоожийг хөшиж онгойлгосон. ******* амбаарт орж үзчихээд 17 ширхэг элдээгүй хурганы арьс, 2 ширхэг аравтын бидон, тогоо 10 боодол өвс алга болчихсон байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 121 дэх тал),
2.16. Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаартай захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 127-128 дахь тал),
2.17. Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 123 дугаартай “Тус багийн иргэн ******* нь 1980 онд төрсөн 44 настай, ам бүл 5, хүүхдийн хамт амьдардаг, ******* нь 2022 оны 05 дугаар сарын 25-наас 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ийн малыг маллаж байсан нь үнэн болно.” гэсэн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 218 дахь тал),
2.18. Нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******т холбогдуулан Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл (1 дүгээр хавтаст хэргийн 231 дэх тал),
2.19. Ховд аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 49-а/4538 дугаартай “1. Цагдаагийн ахлах дэслэгч нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасан “Гомдол мэдээлэл шалгах үүрэг хүлээсэн албан хаагч нь гомдол, мэдээллийг хүлээн авч, нэн даруй нэгдсэн бүртгэлд бүртгэж, энэ тухай мэдээллийн нэгдсэн санд оруулна гэх заалтыг зөрчсөн боловч мөн журамд зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гарснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн тул сахилгын шийтгэл оногдуулах боломжгүй байна. ... 3. ын малын амбаарт хулгай орсон байна гэх хэрэг бүртгэлтийн 243600151 дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч цагдаагийн ахмад д шилжүүлэн шалгуулахаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авсан...” гэсэн албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 232 дахь тал),
2.20. Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 130 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолын хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 2-3 дахь тал),
2.21. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 12 дахь тал),
2.22. Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/138 дугаартай “Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоох тухай” захирамж (2 дугаар хавтаст хэргийн дахь тал),
2.23. ХХК-ийн үнэлгээчний хөрөнгийн үнэлгээ тогтоосон 2024 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн ХВЦ-24-285 дугаартай “...Хурганы арьс 170,000 төгрөг, сав 21,600 төгрөг, тогоо 90,000 төгрөг, өвс 130,000 төгрөг, нийт үнэлгээ 411,600 төгрөг” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн ... дэх тал),
2.24. Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 03 дугаар сард *******ээс Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг дэвсгэр "*******" гэх нэртэй газар байх хашаа, амбаарыг нь худалдаж авахаар болоод очиж буусан. Намайг тухайн газар очиход *******ийн амбаарын цоожийг эвдчихсэн байхаар нь *******т утсаар залгаж хэлээд цоожоор нь буцааж цоожилсон. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр *******ийн амбаараас цоожийг цохиж гаргаад 1 боодол өвс аваад малдаа тавьж өгчхөөд энэ талаараа *******т хэлсэн. *******ийн мал нь манайд байдаг байсан. Би *******ээс 1,000,000 төгрөгөөр хашаа, амбаарыг нь авахаар болсон. Би *******т 1,000,000 төгрөг өгсөн. Би *******ийн амбаараас эд зүйл авахдаа түүнээс зөвшөөрөл аваагүй. Би *******ийн амбаарын цоожийг гараараа татаад онгойлгосон. Би *******ийн амбаараас 1 боодол өвс л авсан бусад эд зүйлсийг аваагүй...” (хавтаст хэргийн 57-58 дахь тал) зэрэг баримтууд болно.
2.25. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
-Гэрч Ц.Төгрөгийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41 дэх тал),
-, , нарын төрсний гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 62-65 дахь тал),
- Иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 69, 71 дэх тал),
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 67 дахь тал) зэрэг нотлох баримтууд авагдсан байна.
2.26. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэв.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “1 боодол өвс авч малд өгсөн, ширмэн тогоог ******* өөрөө амбаараас гаргаж өгсөн, бусад эд зүйлсийг аваагүй, амбаарт хууль бусаар нэвтрээгүй, цоожгүй байсан” гэж мэдүүлж, түүний өмгөөлөгчөөс “Хохирогч нь шүүгдэгчид хашаа болон амбаараа ашиглах зөвшөөрлийг олгосон. Үүнээс үзвэл шүүгдэгч *******ийн үйлдэл нь эд хөрөнгө завших, эсхүл Зөрчлийн тухай хуулиар шийдэгдэх нь зүйтэй. Иймд шүүгдэгч *******ийн үйлдэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргаж, улсын яллагчтай мэтгэлцсэн болно.
3.2. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, талуудаас яллах, цагаатгах талын нотлох баримтаар шинжлэн судлуулсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд (1 дүгээр хавтаст хэргийн 8-13 дахь тал),
-Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн төвд байх манай амбаарын цоожийг эвдэж ороход дотор байсан 17 ширхэг хурганы ээлдээгүй арьс, 2 ширхэг хуучин хөнгөн цагаан аравтын бидон, 10 боодол өвс, 15 литрийн 1 ширхэг тогоо тус тус алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал),
-Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...******* амбаарынхаа цоож эвдэж ороод эд зүйлээ бүртгэхэд хурганы арьс, тогоо, аравтын бидон өвснүүд алга болсон байна гэж надад хэлж байсан....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал),
-Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...******* яагаад удаа дараа буруу түлхүүр өгөөд байгаа учрыг нь ольё гэж бодоод цагдаагийн хэсэг дээр очиход хэсгийн төлөөлөгч байхгүй байхаар нь хүлээж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр миний эхнэр ******* гомдол гаргасан....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38-39, 112-113 дахь тал),
-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгтэл ******* амбаарт орж үзчихээд ууттай хурганы арьс, тогоо, 2 аравтын бидон, өвс алга болчихсон байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 115 дахь тал),
-Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...******* амбаарт орж үзчихээд 17 ширхэг элдээгүй хурганы арьс, 2 ширхэг аравтын бидон, тогоо, 10 боодол өвс алга болчихсон байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 121 дэх тал),
-Үнэлгээ тогтоосон шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн ХВЦ-24-285 дугаартай “...Хурганы арьс 170,000 төгрөг, сав 21600 төгрөг, тогоо 90,000 төгрөг, өвс 130,000 төгрөг, нийт 411,600 төгрөг” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн ... дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай харьцуулан үнэлэхэд 2023 оны 03 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарын 16-ны хооронд Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн төв "*******" гэх газарт байрлах хохирогч *******ийн амбаараас 17 ширхэг 170,000 төгрөгийн үнэтэй элдээгүй хурганы арьс, 21,600 төгрөгийн үнэтэй усны төмөр сав 2 ширхэг, 90,000 төгрөгийн үнэтэй ширмэн тогоо 1 ширхэг, 130,000 төгрөгийн үнэтэй 10 боодол өвс зэрэг нийт 411,600 төгрөгийн үнэтэй эд зүйлс алдагдсан үйл баримт тогтоогдож байна.
Гэрч ийн “...Тухайн үед амбаарт ачаа багтахгүй болохоор амбаарт хуучин мотоцикл, хурганы арьс, дөрвөн бариултай тогоо, хуучин малын жижиг хаалга, хужир, өвс, бусад жижиг гэрийн хуучин эд зүйлсийг амбаарт үлдээсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38-39, 112-113 дахь тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд (1 дүгээр хавтаст хэргийн 8-13 дахь тал), гэрч , нарын “...Тэгтэл ******* амбаарт орж үзчихээд ууттай хурганы арьс, тогоо, 2 аравтын бидон, өвс алга болчихсон байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 115, 121 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хохирогч *******ийн “...Би Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг дэвсгэр ******* багийн төвийн хажууд байх өвөлжөөнийхөө амбаарт ...15 боодол өвс ачиж очоод 5 боодол өвсийг нь малд өгөөд үлдсэн 10 боодол өвсийг нь амбаартаа хийгээд хураачихсан байсан. Харин 17 ширхэг хурганы арьс, хуучин тогоо, 2 ширхэг аравтын бидон нь угаасаа амбаарт хураачихсан байж байдаг байсан.” гэсэн мэдүүлгийн эх сурвалж тогтоогдож байгаа бөгөөд хохирогч нь өвөлжөөнд байрлах амбаарт хурганы арьс, хуучин ширмэн тогоо, усны төмөр сав, хуучин мотоцикл болон гэрийн эд хогшлыг хураасан байжээ.
Хэрэгт авагдсан эд зүйлийг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 16-21 дэх тал), гэрч ийн “...Ингээд бид нарт цай чанаж байх зуур ******* *******т хандаж ...өвс авсан гэж хэлсэн.....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал), гэрч ийн “...сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж ******* яагаад удаа дараа буруу түлхүүр өгөөд байгаа учрыг нь ольё гэж бодоод цагдаагийн хэсэг дээр очиход хэсгийн төлөөлөгч байхгүй байхаар нь хүлээж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр миний эхнэр ******* гомдол гаргасан....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38-39, 112-113 дахь тал), хохирогч *******ийн “******* яагаад надад буруу түлхүүр өгөөд байгаа учрыг нь ольё гэж бодоод сумын цагдаагийн хэсэг дээр очиход хэсгийн төлөөлөгч, цагдаа нар хөдөө ажлаар явчихсан байхаар нь хүлээж байгаад 2024 оны 01 сарын 22-ны өдөр ирэхээр нь мэдэгдээд 2024 оны 01 сарын 23-ны өдөр хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын хамт ******* багийн төвийн хажууд байх амбаар дээрээ очоод хэсгийн төлөөлөгч, цагдаа нар амбаарын цоожийг эвдээд дотогш ортол амбаар дотор байсан 10 боодол өвс, 17 ширхэг хурганы арьс, хуучин тогоо, 2 ширхэг аравтын бидон алга болсон байсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 101-102 дахь тал) гэсэн мэдүүлэг, шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ “2023 оны 04 дүгээр сарын сүүлээр *******ийн амбаараас 1 боодол өвс аваад малдаа тавьж өгчхөөд энэ талаараа *******т хэлсэн.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг дэвсгэр "*******" нэртэй газарт байрлах ийн /хохирогч *******ийн нөхөр/ өвөлжөөн дэх амбаараас 10 боодол өвс, 17 ширхэг хурганы арьс, 1 ширхэг хуучин тогоо, 2 ширхэг усны төмөр сав зэргийг хохирогчийн зөвшөөрөлгүйгээр нууцаар авсан үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч ширмэн тогоог хохирогч өөрөө очиж гаргаж өгсөн гэж мэдүүлдэг боловч хэрэгт цугларсан гэрч Л.ын өгсөн “...Би яг эсгий болон тогоо авсныг хараагүй учраас хэлж мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 117 дахь тал), хохирогч *******ийн “...*******ын багийн төвд байх манай амбаараас дээвэр, тогоо авахаар очтол *******ийн салсан нөхөр ирж хэрүүл маргаан хийгээд дээвэр болон тогоо авч чадалгүй явсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 101-102 дахь тал) зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хохирогч өөрийнхөө ширмэн тогоог шүүгдэгчид гаргаж өгөх зорилгоор ******* дахь өвөлжөөндөө очиход шүүгдэгчийн нөхөр ирж хэрүүл маргаан гаргаснаар авч чадалгүй буцсан байжээ.
Гэрч ий “...******* нөхрийн хамт 2023 оны 04 дүгээр сарын эхээр буюу 10-ны үед ирсэн санагдаж байна. ...*******ийн мал нь *******ийнд байдаг байсан учраас манайхаас сав аваад замдаа голоос ус аваад хүргэж өгөхөөр очсон....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 104 дэх тал), Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 123 дугаартай “Тус багийн иргэн ******* нь 1980 онд төрсөн 44 настай, ам бүл 5. Хүүхдийн хамт амьдардаг.******* нь 2022 оны 05 дугаар сарын 25-наас 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ийн малыг маллаж байсан нь үнэн болно.” гэсэн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 218 дахь тал) хохирогч *******ийн “...******* нь сумын төвд ойрхон танай өвөлжөөнд бууж малаа төллүүлмээр байна гээд надаас гуйгаад байхаар нь би өвөлжөөндөө буулгачихсан. ******* нь манай өвөлжөөнд 2023 оны 03 сарын 05-ны үед буусан санагдаж байна. ...Манайх 2022 оны 05 сард *******ийнд 150 орчим толгой ямаагаа тавиад 2022 оны 11 сард малаа буцааж аваад бусдад зараад дуусгасан.....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 101-102 дахь тал), гэрч ийн “...******* нь манай өвөлжөөнд бууж малаа төллүүлмээр байна гээд байхаар нь өвөлжөөндөө 2023 оны 03 сарын эхээр буулгасан.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38-39, 112-113 дахь тал), прокурорын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 130 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолд бичигдсэн хохирогч *******ийн “...******* манай өвөлжөөндөө 2 сар гаруй байж байгаад 2023 оны 05 дугаар сарын эхээр манай нөхрөөр гэрээ нүүлгэж өөрийн өвөлжөө болох Голын хөх бөөрөг гэх газарт бууж байсан.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 2-3 дахь тал), шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс цас ороод бид гэрээ орхиод ******* ийн машинаар Цэнхэрийн голын Хөх бөөрөг гэх газар луу явсан. ...2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хооронд хоёроос гурван удаа , ******* бид хэд *******ын бригад дээр очсон.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд хохирогч ******* нь 2022 оны 5 дугаар сараас эхлэн шүүгдэгч *******ээр малаа маллуулж байсан ба хохирогчийн зөвшөөрлөөр 2023 оны 03 дугаар сарын эхээр шүүгдэгч ******* нь ******* гэх газарт байрлах хохирогчийн өвөлжөөнд бууж, 2023 оны 5 дугаар сарын сүүл хүртэл хаваржиж байсан үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд 2023 оны 03 дугаар сарын эхээр шүүгдэгч хохирогчийн амбаараас нь өвс авах үед хохирогчийн малыг маллаж байсан, мөн тухайн өвөлжөөнөөс хохирогчийн нөхөр ирж нүүлгэж байжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч ийн “...******* 2023 оны 04 дүгээр сарын эхээр буюу 10-ны үед ирсэн санагдаж байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 104 дэх тал), хохирогч *******ийн 2023 оны 04 сарын 10-ны үед өөрийн нөхөр ийн хамт *******ийнд очсон гэсэн мэдүүлэг, прокурорын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 130 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолд бичигдсэн хохирогч *******ийн “2023 оны 05 дугаар сарын эхээр манай өвөлжөөн дээр байхад би өөрийн нөхөр той хамт очиж *******ийн ямааг самналцсан” гэсэн (2 дугаар хавтаст хэргийн 2-3 дахь тал) мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болон 2023 оны 5 дугаар сард *******ад байрлах өвөлжөөнөөс шүүгдэгч *******ийг ирж нүүлгэсэн, тухайн үед хохирогчийн нөхөр нь багийн төвийн сахиулын ажлыг хариуцаж, хаяа очиж багийн төвийн цэвэрлэгээг хийдэг байсан зэргээс үзэхэд хохирогч нь нөхрийн хамт 2023 оны 4, 5 дугаар сард 2 удаа, 2023 оны 5 дугаар сард тус тус өвөлжөөндөө очиж байсан буюу хохирогч болон түүний нөхрийн зүгээс байнга өвөлжөөгөө эргэж очдог байжээ.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “хүүхдүүд багийн төвд байрлах өвөлжөөнөөс нүүх үед гэрийн эд зүйлийг амбаарт оруулаад цоожлоод явсан байна” гэж мэдүүлснийг дээрх үйл баримттай харьцуулан үзэхэд 2023 оны 05 дугаар сард хохирогчийн нөхөр ирж өвөлжөөнөөс нүүлгэх үед өвөлжөөнд байрлах амбаарыг шүүгдэгч ашиглаж байсныг хохирогч ******* болон түүний нөхөр нь нар мэдэж байсан гэж үзэхээр байна.
Гэрч ийн “...*******ээс амбаарынхаа түлхүүрийг нэхэж аваад амбаар дээр 3 удаа очиход өгсөн түлхүүрүүд нь бүгд таарахгүй байсан....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38-39, 112-113 дахь тал), хохирогч *******ийн “...Би 2023 оны 6 сарын сүүлээр амбаарт байгаа хурганы арьсаа авч сүүнд хийж, элдэх зорилгоор *******ээс амбаарынхаа түлхүүрийг нэхэж аваад амбаар дээрээ очоод *******ийн өгсөн түлхүүрээр онгойлгох гэсэн боловч *******ийн өгсөн түлхүүр нь таараагүй. Тэгээд 2023 оны 07 сарын эхээр *******тэй уулзаад чиний өгсөн түлхүүр таарахгүй байна гэтэл ******* дахиад өөр түлхүүр надад өгөхөөр нь тухайн түлхүүрийг нь авч очоод амбаараа онгойлгох гэтэл тухайн түлхүүр нь дахиад таараагүй. Тэгээд би 2023 оны 08 сарын сүүлээр дахин *******тэй уулзаад сүүлд өгсөн түлхүүр чинь дахиад таарсангүй гэтэл ******* манай бүх зүйл ийм цоожтой гэж хэлээд дахиад 1 түлхүүр өгөхөөр нь дахиад амбаар дээрээ очоод онгойлгох гэтэл *******ийн өгсөн түлхүүр дахиад таараагүй.” гэсэн мэдүүлгээр хохирогч ******* нь шүүгдэгч *******ээс 3 удаа түлхүүр авч амбаарын цоожийг онгойлгох гэхэд түлхүүр таараагүй учраас 2024 оны 01 дүгээр сард сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж, улмаар цагдаагийн албан хаагч нарын хамт өвөлжөөндөө очих үед амбаарт хураасан эд зүйл алдагдсан талаар мэдэж, гомдол гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна.
3.2. Өмчлөгч нь өөрийн эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулж байгаа этгээдийн үйлдлийг таслан зогсоохыг шаардах, амбаарын цоожийг өөрийн санаачилгаар онгойлгож, солих боломжтой байсан мөртлөө шүүгдэгчээс 2023 оны 6 дугаар сараас 2024 оны 1 дүгээр сар хүртэл 3 удаа амбаарын цоожны түлхүүрийг нэхэж авч байсан үйл баримтаас үзэхэд хохирогчийн “амбаарыг ашиглахыг зөвшөөрөөгүй, амбаарыг ашиглаж байгааг мэдээгүй” гэх мэдүүлэг эргэлзээтэй бөгөөд түүний “...цоожийг нь эвдчих юм бол ******* надаас цоожоо нэхэх учир би эвдээгүй...” гэсэн мэдүүлгийг шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтэй харьцуулахад хохирогч ******* нь шүүгдэгч ******* өвөлжөөн дэх амбаарыг ашиглаж, дотор нь эд зүйлсээ хураасныг мэдэж байсан учраас шүүгдэгч маргаан үүсгэхээс болгоомжилж, цагдаагийн албан хаагч нарыг дагуулж очсон гэж үзэхээр байна.
Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэгээд би 6 дугаар сарын 01-ний өдөр хоноход гэрийн тооноор орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор надаас мэдүүлэг авахад нь “тооноор орж ирсэн нь үнэн. Гэхдээ хутга шөвөг аваагүй. Авгайтайгаа хэрэлдээд буцаахдаа хаалгаар гарсан” гэдгийг хэлсэн. ******* “та хутга шөвөг авсан гээд хэлчихгүй. Та ын талд орлоо” гээд маргааш нь над руу мессеж бичээд, уурлаад байгаа юм...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...*******тэй маргалдсан шалтгаан нь тэрээр манай гэрийн цоожийг онгойлгоод орчихсон байсан. Тэгээд би таныг шүүхэд өгнө шүү, яагаад манай гэрийг онгойлгож орж байгаа юм бэ? Зээлсэн мөнгөө өг гэж хэлсний дараа намайг цагдаагийн байгууллагад өгсөн байсан. 2023 оны 12 дугаар сарын 28-нд манайд хоноод явсан. Түүнээс өмнө манайд 2 жилийн хугацаанд амьдардаг байсан. Тэр үед манай амбаараас эд зүйлс алга болсон байна гэдэг талаар надад хэлээгүй. Надаас асууж тодруулахгүйгээр цагдаагийн байгууллагад хандсан байсан...” гэсэн мэдүүлэг болон 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтуудыг харьцуулж үзэхэд тэд бие-биедээ байнга тусалдаг, нэг нэгнийхээ гэр орноор байнга орж гардаг, шүүгдэгч нь гэрлэлтээ цуцлуулсны дараа хохирогчоос Монгол гэрийг нь авч барьж байсан байх ба улмаар тэдний хооронд маргаан гарч, хохирогч ******* шүүгдэгч *******т холбогдуулан Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл (1 дүгээр хавтаст хэргийн 231 дэх тал) гаргаж байжээ.
Шүүгдэгч ******* амбаараас өвс авсан талаар хэлсээр байтал 2023 оны 4 дүгээр сард хохирогч *******, нөхөр , гэрч э нарын хамт, 2023 оны 5 дугаар сард хохирогч нөхрийн хамт тус тус очихдоо, мөн хохирогчийн нөхөр 2023 оны 05 дугаар сард шүүгдэгчийг нүүлгэх үед амбаарт хадгалагдаж байсан эд зүйл бүрэн бүтэн эсэхийг шалгах, эд зүйл алдагдсан талаар мэдэх, цоожийг нь солих, зөвшөөрөлгүйгээр өвс авсан гэж үзвэл цагдаагийн байгууллагад гомдол гаргах, амбаарт эд зүйлсээ хураахгүй байхыг анхааруулах боломжтой байсан боловч хохирогч, түүний нөхрийн зүгээс амбаарыг ашиглахыг хориглоогүй, эд зүйлээ шалгаагүй зэрэг нөхцөл байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанд хохирогч нь шүүгдэгчээр малаа маллуулж байсан, урьдын танил, байнгын харилцаа холбоотой учраас өвөлжөөндөө буулгаж, амбаарыг ашиглахыг зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Мөн хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манай амбаарт байсан мотоциклын моторыг нь сэлбээд авсан байсан. Тэр талаар надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...2023 оны 10 сард манай өвөлжөөнд н.Мөнхцоож, ийнх буусан. 2024 оны 03 сард н.Мөнхбат буусан. ... Амбаарыг шалгаагүй, Мөнхбат надаас амбаарыг чинь ашиглая гээд гуйхаар нь *******тэй асуудалтай байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг болон гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр /2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан мэдүүлэг/ хохирогч нь шүүгдэгчийг өвөлжөөнөөсөө нүүлгэснийхээ дараа 2023 оны намар /ийнх/ намаржсан байх бөгөөд цагдаагийн албан хаагч нар очих үед Н.Мөнхбат өвөлжиж байсан үйл баримт тогтоогдож байна.
Гэрч э нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанд хохирогчийн өвөлжөөнд намаржиж байсан, мөн түүнээс шүүгдэгч *******ийн гаргасан “гэрийн цоожийг эвдэж, эд зүйл алдагдсан” гэх гомдол мэдээлэлд холбогдуулан мэдүүлэг авч байжээ. (2 дахь хавтаст хэргийн 8-9, 34 дэх тал)
3.4. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах талын нотлох баримтуудаар шинжлэн судлуулсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, үнэлгээ тогтоосон дүгнэлт, хохирогч *******, гэрч э, , , Л., , , , нарын мэдүүлэг, Дуут сумын Засаг даргын 2016 оны А/60 дугаартай захирамж зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулж, үнэлж дүгнэхэд шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн амбаарт хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон хэрэг учрал болсон гэх газар болон шүүгдэгч *******ийн гэрийн гаднаас 1 ширхэг ширмэн тогоог хурааж авсан үйл баримтын талаар шүүгдэгч, хохирогч нар маргаагүй, эдгээр нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн газар, хохирогчийн эд хөрөнгийг шүүгдэгч авч ашиглаж байсныг нотлохоос биш шүүгдэгчийн амбаарт зөвшөөрөлгүй нэвтэрсэн үйлдлийг нотлохгүй юм.
Мөн улсын яллагчийн шинжлэн судлуулсан гэрч ын “...******* миний төрсөн дүү байгаа юм. Хаан банкны *** дугаарын данс нь миний эзэмшлийн данс юм. ******* нь 2023 оны 01 сарын 09-ны өдөр надаас 1,860,000 төгрөг зээлж аваад өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй байгаа....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 104-108 дахь тал), гэрч ын “...Тэгтэл ******* “амбаарын түлхүүр байхгүй, ******* цоожийг нь сольчхоод түлхүүрийг нь өгөхгүй байгаа, чи эгчдээ цоожийг нь эвдээд онгойлгоод өгөөч, цоожийг нь солих гээд цоож аваад ирчихсэн байгаа” гэхээр нь би тээврийн хэрэгслээсээ төмөр авч ирээд тухайн амбаарын цоожийг хөшиж онгойлгосон....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 115 дахь тал), гэрч ийн “...Тэгтэл ******* *******ийн өгсөн түлхүүр гээд нэг түлхүүр гаргаж ирээд цоожийг онгойлгох гэсэн боловч таараагүй учир хамт явж байсан жолооч аас ******* чи эгчдээ энэ амбаарын цоожийг эвдээд онгойлгоод өгөөч гэж гуйтал Отгоншар тээврийн хэрэгслээсээ нимгэн төмөр авч ирээд тухайн амбаарын цоожийг хөшиж онгойлгосон....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 121 дэх тал), гэрч Л.ын “...Тэгтэл ******* замдаа "*******" гэх нэртэй газар байх амбаараас эсгий, тогоо авна гэхээр нь тухайн газар байх амбаар дээр очтол *******ийн салсан нөхөр ирээд эхнэртэйгээ хэрүүл хийгээд байсан. ...Би яг эсгий болон тогоо авсныг хараагүй учраас хэлж мэдэхгүй байна...." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 117 дахь тал) болон гэрч ын “хохирогч *******ээс мал худалдаж авч байсан” гэсэн агуулгатай, гэрч гийн “хохирогч *******, шүүгдэгч ******* нар худалдаа хийж байсан” гэсэн агуулгатай мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогчийн амбаарт хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
3.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургаадугаар бүлгийн зарим зүйл, хэсгийг тайлбарласан Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны тогтоолд “Хохирогчийн хувьд мэдүүлэг өгөх нь эрх болон үүргийн нэгдмэл хэрэгжилт учир заавал хангах ба гэрчээс ялгаатай нь хэрэгт авагдсан нотлох баримтын талаар санал хэлэх эрхтэйгээс гадна хувийн сонирхолтой этгээд тул гэмт хэргийн хохирлын хэмжээ, шинж чанар, хүч хэрэглэсэн байдлын талаар хэтрүүлж мэдүүлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн өөрийн зүй бус ажиллагааг нууж мэдүүлэг өгч болзошгүйг анхаарвал зохино.” гэж дурдсан байна. /УДШ Нийт шүүгчийн хуралдааны тогтоол, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургаадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (§16.3, §16.5)-ийг тайлбарлах тухай, 2023, тогтоол №16, 5.1.6 заалт/
Шүүгдэгч гэм буруугүй гэдгээ, хэргийн бодит байдлыг нотлох үүргийг хүлээхгүй учраас хэрийн үйл баримтын талаар зөрүүтэй мэдүүлсэн мэдүүлгүүд нь түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй юм.
Гэрч хохирогч *******ийн нөхөр, хохирогч нь энэ хэрэгт хувийн сонирхолтой, гэрч э гэмт хэрэг гарах хугацаанд тухайн өвөлжөөнд намаржиж байсан зэрэг болон дээрх тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд гэрч , хохирогч ******* нарын “******* амбаарыг цоожийг цохиж онгойлгож, зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн” гэсэн мэдүүлгүүд нь шүүгдэгч *******ийн амбаарт зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэм бурууг хөдөлбөргүй нотлох нотолгоо гэж үзэх боломжгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч нь хохирогчийн өвөлжөөнд нүүж очих үед амбаар цоожтой байсан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан.
Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж хэнд ч мэдэгдэхгүйгээр нууц, далд аргаар үнэ төлбөргүйгээр өөртөө шилжүүлэн авч, эзэмших, захиран зарцуулах боломжийг бүрдүүлснээр төгсдөг, хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг.
Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр буюу тухайн цаг хугацаанд нэвтрэх нь зөвшөөрөгдөөгүй орон зайд нэвтэрсэн гэмт этгээдийн үйлдлийг хууль бус нэвтрэлт гэж үздэг.
4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх эрхтэй.
4.3. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн амбаарын цоожийг эвдэлж хууль бусаар нэвтэрсэн нь эргэлзээтэй, тухайн цаг хугацаанд нэвтрэх нь зөвшөөрөгдөөгүй орон зайд нэвтэрсэн үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж, прокурорын яллах дүгнэлтээс “хохирогч *******ийн амбаарын цоожийг эвдэлж тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрсэн” гэсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
4.4. Шүүгдэгч *******ийн бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авах эрхгүй гэдгийг мэдсээр байж, амбаарт хадгалагдаж байсан хохирогч *******ийн өмчлөлийн эд хөрөнгийг нууцаар, өөрийнхөө эзэмшилд үнэ төлбөргүй шилжүүлэн авч, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн өмчлөх эрхэд халдаж, бага хэмжээнээс дээш буюу 411,600 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн “өмчлөгчийн эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан” гэсэн үндсэн шинжийг хангасан байна.
4.5. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдлийг хулгайлах гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, түүнийг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь өөрийнхөө үйлдлийг хууль бус шинжийг ухамсарлан ойлгож, мэдсээр байж бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар эзэмшилдээ шилжүүлэн авч, хохирогчид хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.6. Иймд шүүгдэгч *******ийг хохирогч *******ийн өмчлөлийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
5.2. Шүүх гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол, хор уршгийг гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
5.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч *******т 411,600 төгрөгийн хохирол учруулсан нь хөтөлбөргүй нотлогдож байна. Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “хулгайлагдсан эд зүйлийг нэхэмжилнэ, өөр хохирол нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн.
Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ээс 411,600 төгрөгийг гаргуулан хохирогч *******т олгож шийдвэрлэв.
5.4. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан шүүхээс тогтоосон хохирлыг төлөх хугацаа олгож, шүүх хуралдааныг завсарлуулах тухай хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүлээн авч, шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан. Шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүхээс шүүгдэгч *******ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд 45 настай, ам бүл 5, 4 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 41-67 дахь тал),
2.4. Шүүгдэгчийн санаатайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнд тооцоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдалд нь хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлыг төлж барагдуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
2.5. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт, саналыг тус тус гаргаж, мэтгэлцсэн болно.
2.6. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өрх толгойлсон эмэгтэй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, шүүгдэгчийг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагийн хугацаагаар эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулав.
Гурав: Бусад асуудлын талаар
3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. Шүүгдэгч *******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан байгууллагад гүйцэтгүүлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгав.
3.3. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, яллах дүгнэлтээс “******* хохирогч *******ийн амбаарын цоожийг эвдэлж тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрсэн” гэсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 (таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т сануулсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч *******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан байгууллагад гүйцэтгүүлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
8. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч ******* нь хохирогч *******т 411,600 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор цагаатгагдсан этгээд, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК