Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/24

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:07/2025/0008//Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

Улсын яллагч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000000855 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2025 оны 01 дүгээр сарын0-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* ургийн овогт******* , /регистрийн дугаар:******* /, -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , хамт хот дүүргийн дүгээр хороо, дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай, Улсын бүртгэлийн лавлагаагаар хот дүүргийн дүгээр хороо, Овоот дугаар гудамжны тоотод бүртгэлтэй, урьд дүүргийн шүүхийн 2005 оны 03 дугаар сарын0-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн1 дүгээр зүйлийн1.2 дахь хэсгийн1,2 дахь хэсэгт зааснаар цаазаар авах ял шийтгүүлж, 2005 оны 07 дугаар сарын5-ны өдөр Улсын дээд шүүхийн6 дугаартай тогтоолоор 25 жилийн хорих ял болгон өөрчилсөн, 2017 оны 07 дугаар сарын 05-нд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг 20 жил болгон өөрчилж, 2018 оны0 дугаар сарын9-ний өдөр хугацааны өмнө тэссэн суллагдсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан, үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатнаас авхуулаад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Хохирлыг шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан.” гэв.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны1 дүгээр сарын0-наас1-нд шилжих шөнийн 03 цагийн үед аймгийн сумын2 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “ ” ХХК-ийн барилгын талбайгаас0 метрийн урттай кабелийн  утсыг учрах саадыг арилгах зорилгоор таслагч бахь хэрэглэж,040 улсын дугаартай - загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч,655,900 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн цаг хугацаанд аймгийн сумын0 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “ ” ХХК-ийн барилгын талбайгаас 60 метрийн урттай кабелийн утсыг учрах саадыг арилгах зорилгоор таслагч бахь хэрэглэж,040 улсын дугаартай - загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч,600,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Дархан-Уул аймгийн сумын2 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “ ” ХХК-ийн барилгад 2024 оны1 дүгээр сарын1-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-11 дэх тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : “...Би 2022 оноос “ ” ХХК-ийн цахилгааны инженерээр ажиллаж байгаа. Манай компани 2023 оны намар сум2 дугаар баг ард дүгээр барилга дээр ажиллаж байгаа. Тухайн барилгын зүүн талд Цамхагт кран босгоод тэжээлийн кабелаа татаад тавьсан байсан. Өнөөдөр буюу 2024 оны1 дүгээр сарын1-ний өдөр краны шийдийн доороос түр тог авах гээд ирсэн чинь манай крантай холбоотой кабель алга болсон байсан. Кабель метрийн үнэ0,818 төгрөгийн үнэтэй бөгөөд0 метр утас алдагдсан байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

Гэрч : “...Би дүүргийн дүгээр хороо6-29 тоотод түүхий эд болон төмөр худалдаж авдаг ажил эрхэлдэг. Би 2024 оны1 дүгээр сарын-ний өдөр ажил дээрээ байж байхад5 цагийн үед гаднаас0 гаруй насны залуу орж ирээд танайх зэс худалдаж авдаг уу гэхээр нь би манайх худалдаж авна гэхэд уг залуу гаднаас манай хашаа руу цагаан өнгийн приус1 маркийн040 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ухарч орж ирээд машиныхаа багажаас ногоон өнгийн шуудайнд хийсэн зэс гаргаж ирээд өгөхөөр нь би аваад килограммыг нь үзэхэд6 килограмм болж байхаар нь би килограмм зэсийг 21,000 төгрөгөөр бодож аваад уг залууд мөнгийг нь би өөрийнхөө Хаан банкны ****** дугаартай данснаас тухайн хүний Хаан банкны ****** дугаартай данс руу 756,000 төгрөгийг 2024 оны1 дүгээр сарын-ний өдрийн5 цаг9 минутад гүйлгээний утгыг нь бараа гээд бичээд шилжүүлсэн. Тэгээд тэр залуу машинаа унаад явсан. Миний худалдаж авсан зэс нь гадуураа кабель байхгүй, нарийн олон ширхэгтэй, мушгисан зэс байсан. Миний худалдаж авсан зэс байхгүй, Би худалдаж авсан зэсээ дүүргийн үйлдвэрчний хороо гэдэг газарт бөөнд нь тушаадаг газар нь авсан зэсээ дахин боловсруулдаг. Одоо манай хашаанд ямар нэгэн зэс байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн0-32 дахь тал/,

 

“Капитал Зууч” ХХК-ийн 2024 оны1 дүгээр сарын 20-ны өдрийн: “...4х16 маркийн зэс голтой0 метр кабелийг,655,900 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн1-54 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн сумын2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг барилгын талбайн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн6 дахь тал/,

 

Улаанбаатар хот дүүрэг дүгээр хороо6 дугаар гудамжны тоотод үйл ажиллагаа явуулдаг төмөр худалдан авах цэгийн гадна хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн7 дахь тал/,

 

*******ийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 81-83 дахь тал/,        

 

Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн бахийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн2,3 дахь тал/,

 

5040 улсын дугаартай - загварын тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 71-74 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн сумын0 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “ ” ХХК-ийн барилгад 2024 оны1 дүгээр сарын1-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн07-111 дэх тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : “...Миний бие “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай. Манай компани нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. сумын0 дугаар баг 25 дугаар хороолол замын урд талд2 давхар орон сууцын ажил хийж байгаа юм. Гэтэл 2024 оны1 дүгээр сарын1-ний өглөө манай ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээр цамхагт кран дээр гартал тоггүй болсон байсан. Тэгээд цахилгаанчнаа дуудаад цахилгааны шийд дээр автоматыг нь үзэх гээд очтол кабель нь байхгүй байсан болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна. Манайхаас зэс голтой 60 метр урттай80-н кабель алдагдсан байна. ...манай байгууллага нь алдагдсан гэх утсыг КГ4х25 зэс голтой80-н кабелийг 2024 оны 08 дугаар сард аймгийн “ охин дий ” ХХК-иас 60 метр кабель,600,00 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн16,18 дахь тал/,

 

Гэрч : “...Би дүүргийн дүгээр хороо9 - тоот хашаанд хаягдал ундааны сав, хоёрдогч түүхий эд болон зэс авдаг. 2024 оны1 дүгээр сарын-ний өдөр ажил дээрээ байхад орой ажил тарахын үед орчим насны залуу цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй ирээд шуудайнд хийсэн зэс авах уу гэхээр нь би авна гээд уг зэсийг үзэхэд4 килограмм болж байсан бөгөөд килограмм зэсийг 20,500 төгрөгөөр бодож өөрийнхөө Хас банкны ****** дугаартай данснаас 700,000 төгрөгийг уг хүний Хаан банкны ****** дугаартай данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Миний худалдаж авсан зэс одоо байхгүй. Би бөөнд нь өөр газарт зарсан. Миний худалдаж авсан зэс гадуураа кабельгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн4,5 дахь тал/,

 

“Капитал Зууч” ХХК-ийн 2024 оны1 дүгээр сарын 20-ны өдрийн: “...4х25 маркийн зэс голтой 60 метр кабелийг,600,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн49,50 дэх тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авахыг,

“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, цоолох, зүсэх зориулалттай машин, механизмууд хамаарах ба “Учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхийн тулд хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд зориулан шинээр хийсэн, хийц загварыг өөрчилсөн багаж хэрэгсэл мөн тухайн эд хөрөнгийг авахад шаардлагатай зориулалтын багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизм ашиглаж үйлдсэнийг тус тус ойлгоно.

Хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хүндрүүлж зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч нарын хувьд учрах саадыг арилгах зорилгоор үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг хувааж тастах, зөөж тээвэрлэхийн тулд зэвсэг хэрэглэж, тээврийн хэрэгсэл ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.   

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид  холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч *******ийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүйд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,, дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан040 улсын дугаартай - загварын тээврийн хэрэгслийн үнэ 22,000,000 /хорих хоёр сая/ төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж улсын орлогод оруулах зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******т 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан. Хохирол төлбөр төлсөн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго биеллээ олсон байна гэж дүгнэж байна. Шүүгдэгчийн хувийн байдлыг дурдвал 2020 онд гэр бүл зохиож улмаар 2023 онд нэг охинтой болсон байдаг. Эхнэр нь үр хүүхдээ асран хамгаалж байх тул ажилгүй гэртэй байдаг. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд 2023 оны 09 дүгээр сараас шүүгдэгч нь өвчин туссаны улмаас ажилгүй байснаас улбаалж дээрх гэмт хэргийг хийх болсон. Одоогийн байдлаар шүүгдэгч нь эмчийн хяналтад байгаа. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн.3 дахь заалтад заасныг баримтлан хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү.” гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч *******ийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч ******* нь урьд удаагийн ял шийтгүүлж байсан хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч ******* ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн.3 дахь заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, ширхэг тастагч бахийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 22,000,000 /хорин хоёр сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого оруулж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.2 дугаар зүйлийн, 2, дэх хэсэг,6.6,6.7,6.8 дугаар зүйлийн, дэх хэсэг,6.10 дугаар зүйлийн дэх хэсэг,6.13 дугаар зүйлийн, 2, дэх хэсэг,7.1 дүгээр зүйлийн, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт************** учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн.3 дахь  заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ийг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан040 улсын дугаартай - W загварын тээврийн хэрэгслийн үнэ 22,000,000 /хорих хоёр сая/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.4,.7,.8,.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, ширхэг тастагч бахийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн6.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн8.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР