Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2017/01437

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2017/01437

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 хороолол, 72-51 тот хаягт оршин суух, Боржигин овогт Цэндсүрэнгийн Ганцэцэг /регистрийн дугаар СБ77120901/-ийн нэхэмжлэлтэй,

 

: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 68 байр, 1А тоот хаягт байрлах Шонхорын хүсэл ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 5917298-д/ холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин 1,109,000 төгрөг гаргуулах, 2016 оны 9, 10, 12 дугаар сар болон 2017 оны 01, 02, 3 дугаар саруудын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус компанид талбайн орчуулагчаар ажиллаж байсан Ц.Ганцэцэг нь 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа очиход ажлаас халах болсон, өнөөдрөөс ажиллуулахгүй гэсэн. Учрыг нь асуухад өчигдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ажил тасалсан гэсэн. Би өөрийн ажлыг шууд хариуцдаг Тиан ён жи-д хэлээд эрээн яваад ирсэн гэдгээ тайлбарласан боловч хүлээж аваагүй. Ингээд ажлаа хийх эсэхээ мэдэхгүй хэд хоног барилгын талбай дээр очиж оффис дээгүүр байж байтал 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 03/26 дугаартай тушаалыг 8 дугаар сарын 29-ний өдөр өгч, тойрх хуудсаа зуруулаад ир гэсэн. 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тойрох хуудсаа зуруулж дууссан. Би ажлаас гарах санаачлага гаргаагүй байхад Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэл болгосон байсан. Шүүхэд хандаж 2016 оны 9 дүгээр сарын цалин, ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчтай нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрч ажилдаа эгүүлэн томилуулж 2016 оны 9 дүгээр сарын цалинг гаргуулахаар 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхээр шийдвэрлүүлсэн. Энэ өдрөөр ажилд эгүүлэн авсан.

Тухайн үед буюу 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хурал зарлагдсан өдөр ажилд эгүүлэн авах хүртэлх хоногийн цалинг нэмж нэхэмжлэлээр бэлдээд очсон боловч эвлэрээд болох юм байна надад 2 сар гарангийн цалин өгөх нь гэж буруу ойлгож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэлгүй ажилгүй үеийнхээ цалинг дутуу тогтоолгосон байна.

Иймээс өмнө нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаагүй үеийн буюу 2016 оны 10 дугаар сарын цалин 1,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын эхний 6 өдрийн цалин 199,000 төгрөг, нийт 1,199,000 төгрөгийн цалинг гаргуулна.

2016 оны 9, 10, 12 дугаар сар болон 2017 оны 01, 02, 3 дугаар саруудын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилтүүдийг хийлгэнэ гэв.

 

Хариуцагч Шонхорын хүсэл ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц.Ганцэцэг өмнө нь 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 03/26 дугаартай тушаалыг эс зөвшөөрч 2016 оны 9 дүгээр сарын цалин, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байсан билээ.

Энэхүү маргааныг хянан шийдвэрлэх явцад талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ баталсан шүүгчийн захирамж гарснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн ...надад 2 сар гарангийн цалин өгөх нь гэж буруу ойлгож, 2016 оны 10 дугаар сарын цалинг нэхэмжлээгүй, дутуу тогтоолгосон цалингаа гаргуулан авъя гэх түүний нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэхүү асуудлаар дахин маргах эрхгүй байна. Шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүдэн ажилтан эрх ашгаа зөрчигдсөн гэж үзвэл процессын хувьд маргаан нь урьдчилан шийдвэрлүүлэх, гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаатай. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтан нь тухайн тушаал шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргах ёстой байдаг ба үүнээс бусад маргааны хувьд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд хандах ёстой. Нэхэмжлэгч нь гомдлын шаардлага гаргах дээрх хуулийн хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ганцэцэг нь хариуцагч Шонхорын хүсэл ХХК-д холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалин 1,199,000 төгрөг гаргуулах, 2016 оны 9, 10, 12 дугаар сар болон 2017 оны 01, 02, 3 дугаар саруудын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ганцэцэгийн ажилгүй байсан хугацаанд нь урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн томилуулах, цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий маргаандаа тодорхой нөхцлөөр эвлэрсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6485 дугаар захирамжаар, Ц.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй, Шонхорын хүсэл ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Зохигчид эвлэрхдээ, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Ц.Ганцэцэгийг талбайн орчуулагчийн ажилд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин 1,000,000 төгрөгийг олгох, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгал, шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг зохих журмын дагуу зохих байгууллагад төлөхөөр харилцан тохиролцсон байв.

Хариуцагч Шонхорын хүсэл ХХК нь дээрх эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Ц.Ганцэцэгийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тус компанийн талбайн орчуулагчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон болох нь хэрэгт авагдсан Шонхорын хүсэл ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/35 дугаар тушаал, Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны 6485 дугаартай тэмдэглэлээс үзэхэд, талууд дээрх эвлэрлийн гэрээг байгуулахдаа 1,000,000 төгрөгийг 9, 10 дугаар сарын цалинд тооцож олгоно гэсэн хариуцагчийн саналыг нэхэмжлэгч хүлээн авч, татгалзах зүйлгүйгээ илэрхийлсэн байх тул 2016 оны 10 дугаар сард ажилгүй байсан хугацааны цалин 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Ганцэцэг нь сард 1,000,000 төгрөгийн цалинтай болох нь Шонхорын хүсэл ХХК-ийн компанийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/338 дугаар тушаал, Хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдож байх бөгөөд түүний нэг өдрийн цалин 47,170 төгрөг байна. Тэрээр 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл ажлын 4 өдөр ажилгүй байсан тул мөн хугацааны цалин 188,680 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

Иймд хариуцагч Шонхорын хүсэл ХХК-иас нийт 688,680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ганцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 510,320 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

115 115.2.2, 116, 118 뿿

нь:

 

1. պ 69 69.1- Шонхорын хүсэл ХХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 688,680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ганцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 510,320 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ганцэцэгийн 2016 оны 9, 10, 12 дугаар сар болон 2017 оны 01, 02, 3 дугаар саруудын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч Шонхорын хүсэл ХХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээ, Шонхорын хүсэл ХХК-иас 21,078 , Ц.Ганцэцэгт .

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА