| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 307/2025/0009/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/26 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0009/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,
Улсын яллагч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,
Шүүгдэгч ****** , түүний өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000000823 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч 2025 оны 01 дүгээр сарын3-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт (РД: ), -ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , оршин суух тодорхой хаяггүй, урьд:
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны1 дүгээр сарын 09-ний өдрийн90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн53 дугаар зүйлийн53.1 дэх хэсэгт зааснаар жил 6 сарын хорих ялыг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
2019 оны 06 дугаар сарын7-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоон 2016 оны1 дүгээр сарын 09-ний өдрийн90 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 5 сарын хугацаагаар тогтоосон ба 2020 оны1 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/48 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2024 оны 03 дугаар сарын9-ний өдрийн16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй.” гэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн хэдий ч ******* нь уг гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн байх тул *******өд холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэхээр байна. Тиймээс шүүх хуралдааныг 30 хоногийн хугацаагаар хойшлуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Н.Баярмаа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч *******ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны0 дугаар сарын 23-ны өдрийн5 цагийн үед аймгийн сумын1 дүгээр багт байрлах караокены арын талбайд “ намайг бурхан гэдэг пизда минь чи хүн алж үзсэн юм уу, боорцгийн шоронгийн банди гэж хэллээ” гэх шалтгаанаар шилээр хатгаж эрүүл мэндэд нь хүзүүний зүүн тал, баруун чихний дэлбэнд зүсэгдэж хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 7-10 дахь тал),
Хохирогч мөрдөн байцаалтад 2024 оны0 дугаар сарын 25,1 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...2024 оны0 дугаар сарын 25-ны өдөр5 цагийн үед зүс мэдэх гэж дууддаг залуутай лааз түүгээд явж байсан. Тэгээд бид хоёр сумын1 дүгээр баг дэлгүүрийн хажуу талын сааданд Өргөө нэртэй 750 граммын савлагаатай архинаас шилийг хувааж уугаад буудлын зүг алхаад явсан. Ингээд би түрүүлж очоод буудлын ар талын цементэн хавтан дээр сууж байтал гэх хүн өөдөөс алхаж ирээд хоёр гараараа хүзүүний баруун зүүн тал руу цохисон. Хүзүүнээс цус гараад эхэлсэн. Ингээд л нэг мэдэхэд би эмнэлэг дээр ирчихсэн байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгон нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед одоо ямар нэгэн зовуурь байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн6,8 дахь тал),
Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны0 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...2024 оны0 дугаар сарын 23-ны өдөр6 цагийн үед Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт өвчтөн03-аар хүргэгдэж ирсэн. Өвчтөнд үзлэг хийхэд хүзүүний баруун талд 7-8см орчим зүсэгдэж хуулагдсан шархтай, шархнаас цус их хэмжээгээр алдсан байдалтай байсан. Зүүн чихний гадна дэлбээнд олон тооны зүсэгдсэн шархтай байсан. Дарх шархнуудад андагч цэгцэлгээ хийж яаралтай мэс засалд орсон. Мэс заслын үед хүзүүний баруун талын шарханд булчингууд зүсэгдэж венийн судасны нарийн салаанууд тасарч цус ихээр алдаж байсан тул шарханд цэгцлэлт хийж тасарсан булчин судсыг оёж цус тогтоолт хийсэн. Зүүн чихний дэлбэнээс олон тооны шарханд цэгцлэлт хийж оёдол тавьсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
*******ийн мөрдөн байцаалтад 2024 оны0 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр,1 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2024 оны0 дугаар сарын 23-ны өдөр зүс таних гэх хүнтэй хамт 750 граммын савлагаатай Монгол гэсэн нэртэй архи хувааж уугаад сумын1 дүгээр баг нэртэй караокены ард очсон. надад хандаж намайг бурхан гэдэг пизда минь. Чи хүн алж үзсэн юм уу. Боорцогны шоронгийн банди гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд хогийн савын хажууд хэвтэж байсан пивоны шилийг аваад баруун зүүн гартаа тус бүр нэг нэгийг авсан. Тэгээд хооронд нь цохиж хагалчхаадэд хандаж би чамайг шаана шүү гэхэд надад шаагаач тэгээд гэж хэлэхэд би хагархай шилээр хүзүү хэсэг рүү нь хоёр талаас нь баруун зүүн гараараа нэг удаа хатгасан. Тэгээд би хүний утас гуйгаад түргэн дуудаж өгөөд явсан. Ямар нэгэн өс санасан зүйл байхгүй. Архины халуундаа ийм хэрэг хийчихлээ. ...Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны1 дүгээр сарын 01-ний өдрийн 961 дугаартай: “... биед хүзүүний зүүн тал, баруун чихний дэлбэнд зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны2 дугаар сарын 06-ны өдрийн251 дугаартай: “... биед зүүн чихний дэлбэн, хүзүүний зүүн талын зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Б.Гансүх нь эмнэлгийн тусламж авсан байх ба эмнэлзүйн хувьд амь насанд аюултай байдал илрээгүй байна.” гэх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн39-141 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Хууль зүйн хувьд “Онц харгис хэрцгий арга” гэж хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, эсхүл өлсгөж цангаасан, осгоосон, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан, ойр дотнын хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэрэг үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд энэхүү шинж тогтоогдоогүй, хохирогчийн хувьд ч дээр тайлбарласан байдлаар зовж зүдэрч шаналсан талаар мэдүүлээгүй байна.
Иймд онц харгис хэрцгийгээр хөнгөн хохирол учруулсан гэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч эрүүл мэндэд учирсан зүүн чихний дэлбэн, хүзүүний зүүн талын зүсэгдсэн шарх гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэм буруутай үйлдэл, учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******өд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Хохирогч нь хохирол нэхэмжлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ. Хохирогч нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргадаггүй. Гэмт хэрэг үйлдсэний дараагаар эмнэлгийн тусламж дуудсан байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэж байна. Мөн шүүгдэгч нь орон гэргүй, гэр бүлгүй хүн тул зорчих эрх хязгаарлах ял оногдуулбал цахим бугуйвчаа цэнэглэх боломжгүй байдал тулгарна. Иймд шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 4 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдалтай байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр оронгүй нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******өд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хотын тохижилт үйлчилгээний газарт нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь 7 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээгээр өөрчлөхөөр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** овогт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялыг хотын тохижилт үйлчилгээний газарт нь эдлүүлсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******өд мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид шүүхээс оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас шүүгдэгч *******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийн хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас нь хассугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.7,.8,.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******өд нь 7 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.5 дахь заалтад зааснаар *******өд урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР