| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 307/2025/0017/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/38 |
| Огноо | 2025-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Наранмөн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0017/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,
Улсын яллагч******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000000002 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овгийн************** (******* ), ******* -ны өдөр******* аймгийн******* суманд төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , хамт******* аймгийн******* сумын дугаар баг тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ******* согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Хохирогч бид хоёр одоо хэвийн харилцаатай байгаа.” гэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө******* аймгийн******* сумын багийн тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ, аавдаа мөнгө өглөө гэх шалтгаанаар үснээс нь зулгаах, нүүр хэсэгт нэг удаа гараараа цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх, баруун нүдний алим, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна.” гэв.
Шүүгдэгч нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч *******т холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө******* аймгийн******* сумын дугаар баг тоотод хувийн маргааны улмаас эхнэр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх, баруун нүдний алим, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Хохирогчийн мөрдөн байцаалтад 2024 оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...Манай нөхрийг******* гэдэг бөгөөд би нөхөртэйгөө хамт амьдраад 6 жил болж байна, энэ хугацаанд дундаасаа 2 хүүхэдтэй болсон бөгөөд одоо манай нөхөр хувиараа ачааны машинтай хот хооронд явдаг ба миний хувьд хувиараа гоо сайханч хийдэг. Миний нөхөр өмнө нь нэг удаа миний эрх чөлөөнд халдаж байсан ба тухайн үед намайг ингэж зодож байгаагүй учраас цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй юм аа. Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумаас манай 2 найз ирсэн ба бүгдээрээ гэр бүлээрээ уулзаж манай гэрт сууж эмэгтэйчүүд нь пиво уугаад эрэгтэйчүүд нь виски уусан. Энэ үед нөхөр бид 2-ын хооронд мөнгөний асуудал гарсан ба миний аав өмнө нь надаас 130.000 төгрөг зээлсэн чинь тэр мөнгийг нөхөр болох******* нь та нар миний мөнгөөр бараг амьдарч байгаа гэсэн утгатай юм яриад байхаар нь би тэр мөнгийг чинь маргааш олоод өгье гэж хэлсэн чинь нөхөр гэнэт босож ирээд гараараа нэг удаа миний баруун талын нүд рүү цохиж хөмсөг сэтэрсэн. Тэгээд Нэгдсэн эмнэлэг дээр очоод үзүүлсэн боловч нэгдэх өдөр ирж үзүүл гэсэн учир би тэндээс цагдаагийн байгууллага дээр шууд ирж байгаа юм аа. Манай найз түүний эхнэр , түүний эхнэр , түүний эхнэр нар байсан. Манай нөхөр эрчүүдээрээ 2 шил виски уусан ба ер нь бол жаахан согтсон байна лээ. Миний аав надаас 130.000 төгрөг зээлсэн чинь тэр мөнгийг яриад би та нарыг тэжээж байгаа гэсэн утгатай юм ярьж уурлаад намайг цохисон. ...оо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэл санаанд хохирол учраагүй. Шинжээч томилуулах шаардлагагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10, 12 дахь тал),
Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...Би тухайн орой цаг өнгөрч нөхөрын хамтаар найз******* , хоёрын гэрт очиход манай багын найз нөхөрийн хамт ирчихсэн байсан. Тэгээд бид хэд гэрт нь баахан сууж юм ярьж суугаад эмэгтэйчүүд нь пиво уугаад******* , манай нөхөр гурав виски уугаад ууж байгаад******* эхнэрд хандаж чи архи пиво ууж болохгүй шүү эмчилгээтэй байж гэхэд нь үгэнд нь орохгүй пиво уугаад байсан. Тухайн үед******* согтоод эхнэртээ уурлаад хүүхдийнхээ тоглоомыг авч шидээд байснаа хоорондоо мөнгөний асуудлаас болоод маргалдаад хэрүүл хийж байгаад******* гэнэт босож ирээд эхнэрг үсдэж босгож ирээд баруун гараа атгаж байгаад нүд рүү нь цохиж унагасан. Тэгээд босоод ирсэн чинь хөмсөгнөөс нь цус гараад нүүр нь дүүрэн цус болчихсон байсан. Тэгээд өөрөө утсаар эгчээ дуудаад цагдаад дуудлага өгөөд эгч нь ирээд бид хэд хамт эмнэлэг авч явсан. Энэ бүхэн бүгд*******ын буруутай үйлдэл зүгээр бид хэд сууж байхад хамт асуудлыг үүсгэсэн.******* нэлээн согтуу намайг одоо боль гэхэд чамд хамаагүй гээд үгэнд орохгүй тэнд байсан хүн болгон луу агсраад байсан. Тухайн үед******* эхнэртэйгээ мөнгө төгрөг ярьж байгаад маргалдсан. Бас эхнэрээ эмчилгээтэй байж согтууруулах ундаа хэрэглэж байна гээд уурлаад байсан. Би******* өмнө нь эхнэрээ зодож байсан талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),
Гэрч ****** мөрдөн байцаалтад 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...2024 оны 11 дүгээр сарын 29-ний орой гэртээ эхнэрын хамт байхад манай эхнэр Зүүн Хараагаас ирээд*******ын гэрт ирчихсэн байна гэнэ бид хоёрыг хүрээд ир гээд байна гэсэн. Тэгээд би эхнэрын хамтаар орой цагийн үед очоод би******* , хоёртой виски уугаад эмэгтэйчүүд нь пиво уугаад нэлээн юм ярьж сууцгаасан юм. Тэгээд шөнө 02 цагийн үед******* согтоод эхнэрээ пиво уулаа бас мөнгө төгрөгийн асуудлаас болоод маргалдаж байгаад гэнэт босож очоод эхнэрээ үсдээд нүд рүү нь гараа атгаж байгаа нэг удаа цохиод авсан. Тухайн үедгийн хөмсөгнөөс цус гараад нүүр ам нь битүү цус болчихсон. Тухайн үед******* эхнэр руу дайраад байхаар нь манай эхнэрг авч авч гараад*******ын аав ээжийг нь дуудаад удаач үгүй*******ын ээж, аав хоёр нь ирээд*******ын ээжийг нь дуудаад тэгээд бид хэдг машинаар нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр аваачиж өгөөд тэгээд би эхнэрээ аваад гэртээ харьсан юм. Тухайн үед******* эхнэртэйгээ мөнгө төгрөг ярьж байгаад маргалдсан. Бас эхнэрээ эмчилгээтэй байж согтууруулах ундаа хэрэглэж байна гээд уурлаад байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 24 дэх тал),
Саран-Элит эмнэлгийн дүрс оношилгооны хариу (хавтаст хэргийн 25 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай: “...ийн биед баруун хөмсөгт шарх, баруун нүдний алим, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
*******ын мөрдөн байцаалтад 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр, 12 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2024 оны 11 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн үед манай гэрт эхнэрийн найзууд ирсэн. Тэгээд нөхрүүд нь виски, эхнэрүүд пиво уугаад суусан. Цаг нэлээн орой болоод би согтоод эхнэртээ эмчилгээтэй байгаа болохоор миний хайр пиво битгий уугаарай гэхэд миний үгэнд орохгүй пиво уугаад байсан. Тухайн үед манай эхнэр чи надад 130,000 төгрөгөөр эм тариа авч өгсөн. Тэр мөнгийг чинь би өгнө гээд урдаас хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд эхнэрээ үстээд нүд рүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгсэн , хоёр намайг салгасан. Тухайн үед яаж байгаа юм бэ гээд бөөн юм болсон. Манай эхнэргийн баруун хөмсөгнөөс нь цус гоожоод найз нь гэрээс эхнэрийг авч гараад эхнэрийн төрсөн эгч дуудаад тэд нар эмнэлэг рүү яваад өгсөн. Дараа нь ээж нь ирээд намайг төв цагдаа дээр дагуулж очсон. Би согтуудаа эхнэрээ зодож гэмтээсэн. Миний буруу...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21, 34 дэх тал),
Аюулын зэргийн “... 0-3 буюу бага” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн7-58 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарах бөгөөд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг тус тус ойлгоно.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодож, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогддог.
Шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийн зүйлчлэлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан баруун хөмсөгт шарх, баруун нүдний алим, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Хохирогч нь хохирол нэхэмжлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овгийн************** гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР