Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/45

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0016/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

Улсын яллагч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000000788 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ****** овогт************** (РД:******* ),******* -ны өдөр******* хотод төрсөн,******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ХХК-д сантехникч мэргэжилтэй, ам бүл , , , эгчийн хамт******* хот дүүрэг дугаар хороо гудамжны60 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би урьд нь хохирогчид 110,000 төгрөг өгсөн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь хохирогч хамар ясны хугарал үүсгэж хөнгөн зэрэг тогтоогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч М.Батмөнх нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт гудамжинд найз охинтойгоо хардан зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч мөрдөн байцаалтад 2024 оны 10 дугаар сарын 24, 11 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “... 2024 оны 10 дугаар сарын 05-ны шөнийн 02 цагийн үед манай найз охин над руу утсаар залгаад манай найз найз залуу нь зодох гээд байна. Чи ирээд бид хоёрыг аваач. Бид нар сумын дугаар баг гудамжинд байна гээд миний гар утас руу залгахаар нь би за гээд шууд яваад очсон. Тэгсэнийн найз гэх******* гэх залуу намайг найз охинтойгоо хардаад чи хэн юм пизда минь. Манай найз охиныг ирж авдаг ямар гөлөг нь вэ гээд над дээр ирээд машины цонхыг хагалчих гээд дайраад байхаар нь би машинаасаа буугаад тухайн залуу дээр очсон. Тэгсэн манай найз охин чи хүнтэй маргалдаж яах гээд байгаа юм гээд намайг тэврээд авах үед тухайн******* гэх залуу миний хувцаснаас татаж нүүр хэсгийг таглаад миний толгой болон хамар руу 4-5 удаа цохисон. Тухайн үед миний хамраас цус нэлээн гоожоод би газар руу тонгойсон чинь тухайн залууг , хоёр надаас холдуулаад аваад явсан. Тэгээд би аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн чинь эмч нь үзээд таны амар хугарсан байна гэж хэлсэн. Энэ асуудлаас болж би цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний хамар хэсгээр өвдөж байна.

...Би Нэгдсэн эмнэлэгт нэг удаа үзүүлсэн. Цээнэ эмнэлэгт 35,000 төгрөгөөр нэг удаа үзлэг хийлгэсэн. Хагалгаанд орох заалттай болохоор ямар нэгэн эмчилгээ одоогийн байдлаар хийгээгүй байна.******* хотод Инфинит клиник нэртэй эмнэлэг дээр очиж зөвлөгөө авахад хамар ясны хугарал засах хагалгаанд ороод-14 хоногийн эмчилгээ шаардлагатай гэж байсан. Зардал нь,100,000 төгрөг болно гэсэн. Өөр эмнэлэг судлаагүй. Би сэтгэцэд учирсан гэм хорын хүснэгттэй танилцсан. Би зэрэглэл тогтоолгон нэхэмжлэх зүйлгүй. Хагалгаанд орох эмчилгээний зардал болон******* хотод-14 хоног эмчлүүлэх тул ажлаасаа акт авч явахаар миний цалин багаар бодогдох тул цалингийн зөрүүгээ энэ хүнээс гаргуулмаар байна. Мөн******* хот руу үзүүлэх гээд автобусаар явсан зардал 40,000 төгрөг болсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11, дахь тал),

 

Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...Би 10 дугаар сарын 04-ний үдээс хойш 16 цагийн үед найз гэрт буюу -ын урд байрлах нийтийн байранд очиж байж байгаад сумын дүгээр багт байрлах зочид буудлын караоке орж дуулсан. Бид хоёрыг дуулж байхад манай найз найз залуу************** ирсэн. Тэгээд 20 цаг өнгөрч байхадоос буцаад найз гэр рүү явах замдаа дэлгүүрээс лаазтай Касс нэртэй пиво 9 ширхгийг авсан. гэрт ороод тэрийгээ уусан. бид хоёр бараг уугаагүй. Ихэнхийг нь******* уусан. Бид гурав хөзөр тоглож байгаад өлсөөд үйлчилгээнээс гоймон аваад чанаж идчихээд унтах гэсэн чинь******* манай найз хардаад хэрүүл хийгээд байсан. Тэр үед уурлаад тэр хоёр маргалдаад би салгах гээд дундуур нь орсон чинь намайг тоохгүй байхаар ньийн эгч рүү ярьсан чинь такси олдохгүй байна гэхээр нь би дуудсан. ажлаа хийгээд унтаагүй байсан болохоор удалгүй ирсэн. Тэгээд би найзаа аваад гарах гэсэн чинь******* чамайг машинтай хүн авах гэж ирсэн байна. Хэн юм гээд шууд рүү дайраадэлсэн. машинаасаа бууж ирээд тэр хоёр зууралдаад авсан. Тэгээд бид хоёр салгах гээд дундуур нь орсон.******* ньийн малгайтай цамцны малгайнаас дарж байгаад нүүр хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд маргаан болж байгаад тарсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

 

Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2024 оны 10 дугаар сарын 04-ний үдээс хойш 16 цагийн үед манай гэрт манай найз ирсэн. Бид хоёр сумын дүгээр багт байрлах зочид буудлын караоке орж дуулсан. Бид хоёрыг дуулж байхад манай найз залуу******* ирсэн. Тэгээд 20 цаг өнгөрч байхадоос гараад манай гэр рүү явах замдаа******* дэлгүүрээс лаазтай Касс нэртэй 9 ширхэг пиво авсан. Тэгээд манайд орж уусан. бид хоёр нэг лааз пиво л уусан. Ихэнхийг нь******* уусан. Тэгээд бид гурав хөзөр тоглож байгаад өлсөөд үйлчилгээнээс гоймон аваад чанаж идчихээд унтах гэсэн чинь******* намайг хардаад хэрүүл хийгээд байсан. Тэр үед манай найз найз залуу шөнийн 02 цаг өнгөрч байхад машинтай ирсэн. Тэгсэн чинь******* над руу хандаж машинтай залуу чамайг авах гээд ирсэн юм биш үү гээд уурлаад дайраадэлсэн. Тэр үед машинаасаа бууж ирээд тэр  хоёр барьцалдаад авсан. бид хоёр арай гэж салгаад байж байхад над руу дайраадэлсэн. Тэр үед******* намайг өмөөрөөд малгайтай цамцны малгайг нь дарж байгаад нүүр хэсэг рүү нь нэг  хоёр удаа өшиглөх шиг болсон чиньийн нүүр цус болчихсон байсан. Удалгүйийн найз гээд залуу ирсэн. Тэгээд удалгүй тарсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

 

*******ын мөрдөн байцаалтад 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сэжигтнээр, 11 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр цагийн үед найз охиныгоос очиж авсан. Манай найз охин гэдэг найзтайгаа байсан. Бид гурав замаараа дэлгүүрээс пиво аваад сумын дугаар баг гудамжинд байдаг гэрт очиж дэлгүүрээс авсан пивоо ууж байгаад 00 цагийн үед би найз охинтай муудалцсан чинь бид хоёртой цуг байсан найз залуугаа дуудсан байсан. Шөнийн 02 цагийн үед найз залуу гээд нэг залуу машинтай ирээд, хоёрыг авч явах гэхээр нь би очоод чи хэн юм, яах гэж ирсэн юм гээд тэр машинтай залуу дээр очсон чинь манай найз охин намайг салгаад холдуулсан. Тэгсэн чинь тухайн залуу цаанаас над руу хүрээд ирсэн. Ирэх үед нь би баруун гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохисон. Тэр үед тэр залуу унасан. Тэгэхээр нь би дээрээс нь хоёр удаа өшиглөсөн. Миний санаж байгаагаарлээд гараараа цохих үед хамраас нь цус гарсан байсан. намайг салгаад гэр рүүгээ авч орсон. Тэгээд нөгөө залуу гадаа үлдсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 4 лааз пиво уусан. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хурдан хугацаанд хэргээ шийдүүлмээр байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн*******, 36 дахь тал),

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 962 дугаартай: “... биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч эрүүл мэндэд учирсан хамар ясны хугарал нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна. 

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэм буруутай үйлдэл, учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авсантай холбоотой гарсан зардалд6,200 төгрөг, хамрын мэс ажилбар хийлгэхтэй холбоотой зардалд,100,000 төгрөг нэхэмжилжээ.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсантай холбоотой баримтаар нэхэмжилсэн6,200 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 57 дахь талд авагдсан Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Харин хамрын мэс ажилбар хийлгэхтэй холбоотой нэхэмжилсэн,100,000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогчийн нэхэмжилсэн,100,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас хохирогч сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5,280,000 төгрөг гаргуулж олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдэж байна. Хохирогчид бодит төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогчид 1,000,000 төгрөгийг төлье гэхэд авахгүй,000,000 төгрөг авна гэсэн. Миний үйлчлүүлэгчид торгох ял шийтгэж өгнө үү.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч *******т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөслэн 6 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв

Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт************** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөслэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5,280,000 төгрөг гаргуулж хохирогч аймгийн сумын дугаар баг тоотод оршин суух хаягтай овогт (РД: , утас )-д олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР