| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 307/2025/0011/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/46 |
| Огноо | 2025-01-27 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:07/2025/0011/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,
Улсын яллагч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,
Хохирогч ******* ,
Шүүгдэгч******* , түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт************** овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000000829 дугаартай эрүүгийн хэргийг024 оны 12 дугаар сарын0-ны өдөр хүлээн авч025 оны 01 дүгээр сарын7-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ************* ургийн овогт************** (РД: ) ****** оны ****** дугаар сарын ****** -ний өдөр аймаг, суманд төрсөн, настай, эрэгтэй, дунд боловсролтой, мэргэжилтэй, дугаар ангид ажилтай, ам бүл , , , хамт аймгийн сум, дугаар баг, гэх газар оршин суух хаягтай, одоо аймгийн Дархан сум дүгээр багийн дугаар цэргийн байрны тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ****** нь согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй. Миний буруу. Би хохирогчид,460,000 төгрөгийн хохирол төлсөн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би ах болон найзын хамт “ ” нэртэй бааранд орсон. Ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй болохоор уулгүйгээр найзад намайг даатгаад яваад өгсөн. Миний согтолтын зэрэг гайгүй байсан. Баарнаас гараад явж байхад******* нь надаас зам асуухаар нь бид хоёр Дарханых биш өөр хүнээс асуугаарай гэж хэлээд зөрөх гэтэл манай найз баруун эргээд байгаа гэх чигийг зааж өгөөд явуулсан.******* нь буцаж ирээд зам буруу зааж өглөө гээд бид хоёр руу дайрсан. Би өөрийгөө хамгаалаад холдуулахыг хичээсэн. Зочид буудлын хажууд ирэхэд намайг цохиод унгаасан. Түүнээс хойших явдлыг би санахгүй байгаа. Өглөө сэрэхэд зүүн нүд хавдартай оёдол тавиулсан байсан. Шүүгдэгчээс хохирол төлбөрт,460,000 төгрөгийг эмчилгээний зардалд авсан. 651,425 төгрөгийг эмнэлэгт хэвтэхэд гарсан зардлыг нэхэмжилсэн. Толгой эргэж, өвддөг, тээврийн хэрэгсэлд удаан явж чаддаггүй, нүүрээ угаахаар хамраас цус гарах шинж тэмдэг илэрч байна. Мөрдөн байцаах шатанд мөрдөгч надад хэлэхдээ сэтгэл санааны хохирол төлбөр чамд гарахгүй гэж хэлж байсан. Харин одоо би сэтгэцэд учирсан хор хохирлыг нэхэмжилнэ. ... Сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг, эмнэлэгт хэвтэхэд гарсан зардал болох 651,425 төгрөг нийт 10,651,425 төгрөгөөр харилцан тохиролцохыг зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч******* нь024 оны 10 дугаар сарын5-ны өдрийн шөнийн 03 цагийн үед иргэн *******ийг аймгийн Дархан сумын дүгээр багт байрлах “ ” зочид буудлын гадна зам буруу зааж өглөө гэх шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж модоор, толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь дагз ясны баруун талын лямбда заадаснаас доош суурийн том нүх хүрсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын нум ясны хугарал, нүдний зовхи, зүүн нүдний алимны салст, цээжний баруун дээд хэсэгт цус хуралт, зүүн шанаанд язарсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Мөн хэргийн зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй.” гэв.
Шүүгдэгч ****** холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч******* нь согтуурсан үедээ024 оны 10 дугаар сарын5-ны өдрийн шөнийн 03 цагийн үед аймгийн Дархан сумын дүгээр багт байрлах “ ” зочид буудлын гадна зам буруу зааж өглөө гэх шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж иргэн *******ийг модоор толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь дагз ясны баруун талын лямбда заадаснаас доош суурийн том нүх хүрсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн дэх тал),
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад024 оны 10 дугаар сарын5, 11 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Би тэр өдөр аймагт өглөө 11 цагийн орчим ирсэн. Тэгээд “ ” буудалд буудаллахаар болсон. Би компанийн ажлын шугамаар Эрдэнэт рүү явж байгаа юм. Тэгээд замдаа Дарханаар дайраад Дарханд буудаллахаар болсон. Ингээд3 цагийн орчим ажлынхаа болон нарын хамт Дарханы “ ” баар луу орсон. Тэгээд тэндээ нэг шил виски авсан. Түүнийг бид хоёр хувааж уусан. гээд ах маань архи уудаггүй тул хэсэг байж байгаад яваад өгсөн. Тэгээд тэндээ бид хоёр баар хаатал байж байгаад баар хаахаар гараад унаанд суух гэтэл утас унтарчихсан байсан. Манай найз нэлээн согтчихсон байсан. Тэгээд бид хоёр буудал руугаа алхахаар болоод байрны голоор алхаж яваад “ ” зочид буудлын орчим нэг залуутай таарсан. Тухайн залуу бид хоёроос нэг газар асуугаад байх шиг байсан. Би бас согтуу байсан тул бид хоёр наад газрыг чинь мэдэхгүй юм байна. Тийшээ л байгаа байхдаа гэж заачхаад яваад өгсөн. Тэгээд салж явчхаад цаашын хажууд ирж байхад араас нөгөө зам асуусан залуу гүйж ирээд чи надад буруу зам заалаа гэж найзтайгаа хүрж ирээд дайраадэлсэн. Тэгээд манай найзтай нөгөө зам заалгасан залуу маргалдаад ноцолдоодэлсэн. Тэгэхээр нь тэнд байсан хүмүүс дундуур нь ороод салгаад би нэгэнд нь тайлбарлаж байтал тэр-н нэг нь манай найзыг дагуулж яваад газар унагаачихсан байсан. Яг тэр үедын манаач ах гарж ирж таараад юу болоод байгааг ойлгосон бололтой бид хоёрыг өмөөрөөд нөгөө-н залууг боль гээд уурлаад байсан. Тэгээд би найзыгаа очиж босгох гээдын манаач ахтай, нөгөө залуугийн нэг найзтай нь хамт алхаад явж байснаа санаад байгаа юм. Тэгээд тэрнээс хойш яг юу болсныг санахгүй байгаа юмаа. Өглөө сэрэхэд нүүр хавдаж, зүүн талын нүдний хажуу хэсэгт оёдол тавиулсан байсан. Би юу болсон талаар найзаасаа асуухад тэр хүмүүстэй муудалцаад зодуулсныхаа дараа хоёулаа эмнэлэг орсон гэж надад хэлсэн. ...Эрүүл мэндтэй холбоотой гэмтлийн эмнэлэгт хэвтсэн зардал 1,408,160 төгрөг. Мөн үүн дээр эрүүл мэндийн даатгалын төлбөр гэж57,700 төгрөг гарсан. Эмчилгээтэй холбоотой эм тарианы зардал гэж94,400 төгрөг буюу нийт,460,260 төгрөг болсон. Би бодит гарсан зардлаа нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 16 дахь тал),
Гэрч мөрдөн байцаалтад024 оны 10 дугаар сарын5-ны өдөр мэдүүлсэн: “...Би тэр өдөр өөрийн найз, хамт ажилладаг ах нарын хамт “ ” гэх нэртэй баар луу2 цагийн үед орсон бид хоёр тэндээ нэг шил виски авсан. Тэгээд ах түрүүлээд яваад өгсөн. Бид хоёр авсан вискигээ хувааж уусан. Би бас дээрээс нь лааз пиво уусан ингээд баар ха хаах цаг болчихлоо гэхээр нь гарсан. Бид хоёр буудал руугаа алхаад явж байхад нэг утсаар ярьсан залуу ирээд зам асуухаар нь би зам мэдэхгүй тийшээ байгаа байх гэж зааж өгчхөөд цаашаа алхаад зочид буудлын орчим ирэхэд зам асуусан залуу-4 рүү лээ болж гарч ирснээ зам хаагаад тойрч зогсоод байхаар нь явмаар байна гэхэд одоо үзье зодолдъё гээд байхаар нь үгүй ээ та нар яваа гэж хэлэхэд танихгүй залуу уулаа уулзъя гээд чирээд буланд шахсанаа уулаа одоо зодолдъё гэж ярьж байснаа хавирч унагаагаад дээрээс хөлөөрөө удаа цохичхоод цаашаа гүйгээд явчихсан. Найз рүү очиход зүүн нүднийхэн хажуу талаас цус гарчихсан газарт дээшээ хараад хэвтчихсэн байсан. зочид буудлын гадаа зогсож байсан таксины жолооч ах та хоёрыг салгах гэж очоод би цохиуллаа гээд та хоёр машинд суучих гээд эмнэлэг хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),
Гэрч мөрдөн байцаалтад024 оны 10 дугаар сарын1-ний өдөр мэдүүлсэн: “...Би024 оны 10 дугаар сарын5-ны өдөр*******аас ангийн гадаа таарахдаа өчигдөр шөнө зодоон хийх үедээ гар утсаа гээсэн. Тэгтэл цагдаагаас залгаад ирж утсаа аваа гэж байна. Би очих гээд явж байна гэж байсан. Тэгэхээр нь би юу болсон юм бэ гэж асуухад өчигдөр он жавуудтайгаа явж байгаад хэсэг согтуу хүмүүстэй таараад зодолдсон гэж хэлсэн. Ийм л юм ярьсан. Тэгэхээр нь би за чи буцаж ирээд уулзаарай гэхэд за гэчхээд уулзаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн0 дахь тал),
Гэрч мөрдөн байцаалтад024 оны 10 дугаар сарын1-ний өдөр мэдүүлсэн: “...Би тэр өдөр гэртээ ,******* нарын хамт "Сэнгүр" нэртэй пиво уусан. Уг пиво нь.5 литрийн савлагаатай байсан ба бид гурав-г хувааж уусан. Ингээд манайхаас утсаар ярих гээд гараад явсан. Тэгснээ над руу залгаад андаа би хаана яваагаа мэдэхгүй байна хүрж ирээд намайг аваачжээ гэсэн. Тэр үед цаг шөнийн цагийн орчим байсан. Ингээд******* бид хоёр манайхаас гараад булан эргэтэлтэй замдаа таарсан. Тэгтэл бид хоёрт хандаж сая замдаа залуугаас зам асуутал мэдэхгүй ээ тийшээ л байгаа байлгүй дээ гэж хэлээд надтай их эвгүй харьцсан гэхээр нь бид хоёргийн ирсэн зүг рүү харахад залуу цааш алхаж байсан. Тэгэхээр нь араас нь очоод та хоёр манай найзад зам заагаад өгчихгүй яасан юм бэ гээд маргаанэлсэн. Тэгээд маргалдаж байгаад нэг залууг нь цаашаа дагуулж яван хоорондоо юм яриад байсан. Ингээд******* бид хоёр нөгөө залуутайн юм яриад зогсож байтал бид нарын ойролцоо байсан барилгын хашаанаас нэг ах гарч ирээд больцгоо та нар яагаад хүн дээрэлхээд байгаа юм бэ гэж бид нарт хэлсэн. Тэгэх үедээ тэр ах гартаа нэг мод барьчихсан гарж ирсэн. Тэгсэн чинь******* гэнэт тэр ахын модыг булааж аваад нөгөө алхаж байсан залуугийн цагаан цамцтай хар хувцастай залуугийн нүүр лүү цохиод газар уначихсан байхад нь дахиад модоор******* цохиод байсан. Тэгэхээр нь би салгаад*******ы гараас модын булааж аваад цаашаа одоо явъя аа гэхэд******* дахиж очоод цаад талд хэвтэж байсан шаргал өнгийн куртиктэй залууг өшиглөөд гараараа цохиод байсан. Ингээд бид хоёр******* салгаж аваад тэндээс явцгаасан. Тэнд байсан хоёр залуу газар хэвтээд үлдсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн2 дахь тал),
Гэрч мөрдөн байцаалтад024 оны 10 дугаар сарын1-ний өдөр мэдүүлсэн: “...Би тэр өдөр буюу024 оны 10 дугаар сарын4-ний өдөр өөрийн хоёр найз болох ,******* нарын хамт гэртээ "Сэнгүр" нэртэй пивоноос.5 литрийн савлагаатайг 1 ширхгийг уусан. Ингээд манайхаас гараад гэрт очсон тэгээд тэндээ.5 литрийн савлагаатай Сэнгүр пивоноос-г бид гурав-г хувааж уусан. Тэгээд тэндээ би маргалдаад тэднийхээс гарсан. Ингээдхээс гараад явж байгаад замаа олохоо болиод лүү залгаад би хаана яваагаа мэдэхгүй байна намайг ирээд аваач гэсэн. Энэ үед би зам дагуу явж байсан залуугаас зам асуутал тэр хоёр гэр чинь хаана байдаг юм бэ гэхэд би хараа зочид буудал гэж хариулсан. Тэгтэл шар куртиктэй эрэгтэйн тийшээ яваа гээд хуруугаараа заасан. Тэгснээ надад хандаж чи Дарханых биш юм уу гэхээр нь Дарханд ирээд удаагүй байна газар сайн мэдэхгүй гэхэд Дарханыхан ийм байдаг юм ахын дүү мэдэж ав гээд миний хацар луу-3 удаа зөөлхөн алгадсан. Тэгтэл хамт явж байсан залуу нь одоо явъя гээд нөгөө залуугаа цааш татаад аваад явсан. Тэгээд би цаашаа алхаж явтал Дархан 50 цогцолбор харагдажэлсэн ингээд цааш алхаж байтал над руу залгаад хаана байгаа юм бэ локашин явуул гэхэд би явуулж чадахгүй байсан тэгээд би ерөнхийдөө алхаж байгаа газраа хэлэхэд Хараа зочид буудлын хажууд байж бай гээд тэнд уулзацгаасан. Тэгээд нөгөө хоёртоо хандаж сая нэг хоёр залуутай таараад газар асуутал намайг ингэсэн гэж хэлтэл манай хоёр найз тэр хоёртой чинь уулзъя гээд нөгөө хоёр залуугийн араас очсон. Тэр хоёр залуу холдоогүй байсан. Энэ үед цаг 02 цаг болж байсан. Ингээд араас нь очоод бид нар хоорондоо маргалдажэлсэн. Тэгээд маргалдаж байх үед хаанаас ч юм бэ нэг ах гартаа мод барьчихсан гарж ирсэн байсан. Тэгээд хэсэг маргалдаж байгаад уг нь салж явсан юм. Тэгтэл шар куртиктэй залуу араас үгээр идээд байхаар нь буцаж очоод дахиад маргалдсан. Ингээд би тэр шар куртиктэй залуутай нөгөө хэдээсээ жоохон салаад хоорондоо хэл амаа олчих гээд юм ярьтал ойлголцохгүй чи намайг зодвол зод гээд байсан. Тэгэхээр нь за одоо больё жоохон хүүхдүүд бишдээ гээд салаад явах гэтэл араас нөгөө шар куртиктэй залуу үгээр идээд байхаар нь би уурлаад хавсарч унагаасан. Унагаачхаад би цохиогүй зүгээр л унагаасан. Тэгэх үедээ би тухайн хүнд би чамайг цохисонгүй шүү гэж хэлсэн. Яг тэр үед нөгөө цаана байсан хэд шуугилдаадэлсэн. Би эргээд хартал******* мод барьчихсан нэг залууг цохиж байсан. Тэр цохиулж байгаа залуу газар унаад хэвтчихсэн байсан. Тэгэхээр нь битэй хамт очоод*******ы модыгэс булааж аваад одоо эндээс явъя наадах чинь уначихлаа шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би очоод тэр уначихсан байсан хүнийг өргөтөл тухайн хүн ухаангүй юм шиг хамаг бие нь сул байсан. Тэгэхээр нь буцааж хэвтүүлээд******* аваад цааш явах гэтэл******* дахиж нөгөө хоёр хэвтэж байгаа хүний шар куртиктэй рүү очоод өшиглөөд цохиод байсан. Тэгээд бид хоёр******* болиулаад цаашаа зугтсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн4 дэх тал),
******* мөрдөн байцаалтад024 оны 10 дугаар сарын1-ний өдөр сэжигтнээр, 11 дүгээр сарын9-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Тэр өдөр өөрийн найзууд болох , нарын хамтгийнд пиво уусан. Тэнгээд би нэлээн согтсон байналээ. Яг тодорхой сайн санаж өгөхгүй байгаа юм. Нэг мэдсэн гадаа гарчихсан хоёр залуутай маргалдаж байсан. Тэгээд тэд байсан нэг эрэгтэйг цохиж байснаа санаж байна. Яг юугаар цохисноо санахгүй байна. Би нэлээн согтуу байсан. Маргааш өглөө нь найзаасаа сонсоход чи тэр хоёр залуугийн нэгийг модоор нүүр рүү нь цохиод газар унагаасан. Нөгөө залууг нь алхаж очоод дахиж цохисон гэж хэлсэн. ...Би найзаа өмөөрөөд тийм үйлдэл гаргасан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирол болох,460,000 төгрөгийг хохирогчид өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн7,5 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн92 дугаартай: “... *******ийн биед дагз ясны баруун талын лямбда заадаснаас доош суурийн том нүх хүрсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын нум ясны хугарал, нүдний зовхи, зүүн нүдний алимны салст, цээжний баруун дээд хэсэгт цус хуралт, зүүн шанаанд язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дагз ясны баруун талын лямбда заадаснаас доош суурийн том нүх хүрсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын.1.2,.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэгт, зүүн хацрын нум ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт, нүдний зовхи, зүүн нүдний алимны салст, цээжний баруун дээд хэсэгт цус хуралт, зүүн шанаанд язарсан шарх бүхий гэмтлүүд нь тус бүрдээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн1-34 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Гэмтлийн “хүнд” зэрэгт учрах үедээ амь насанд аюултай гэмтэл хамаарах бөгөөд хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан дагз ясны баруун талын лямбда заадаснаас доош суурийн том нүх хүрсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дагз ясны баруун талын лямбда заадаснаас доош суурийн том нүх хүрсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын.1.2,.1.3-т зааснаар хохирлын хүнд гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч*******ы хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ****** холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүгдэгч нь эмчилгээний зардалд,460,000 төгрөгийг хохирогчид төлсөн ба хохирогч нь эмчилгээний зардалд нэмж 651,425 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилжээ.
Дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, сэтгэцэд учирсан хор уршигт шүүгдэгч, хохирогч нар нь 10,651,425 төгрөг дээр харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн97 дүгээр зүйлийн97.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******аас эмчилгээний зардал 651,425 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 10,000,000 төгрөг нийт 10,651,425 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч хот, дүүрэг дугаар хороо дугаар хороолол0 тоотод оршин суух хаягтай овогт (РД: , утас ****** , )-д олгохоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн дахь хэсгийн.1 дэх заалтад зааснаар сарын хугацаанд гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ шүүгдэгчид авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг4 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно. Мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн нөхцөл байдал байгаа. Үүнд эмчилгээний зардалд,460,000 төгрөгийг төлсөн. Мөн шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч мөрдөн шалган ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Хохирогчийн хохирол төлбөрийг сарын хугацаанд буюу 10,651,425 төгрөгийг төлж барагдуулна. Шүүгдэгчийн хувийн байдлыг тухайд настай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамаарна. Мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэж заасан. Хохирол төлбөрийг богино хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж буй нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Б.Мэндсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч ******* ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөслэн6 сарын хугацаанд сар бүр77,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.2 дугаар зүйлийн 1,, дэх хэсэг,6.6,6.7,6.8 дугаар зүйлийн 1, дэх хэсэг,6.10 дугаар зүйлийн дэх хэсэг,6.13 дугаар зүйлийн 1,, дэх хэсэг,7.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ************** ургийн овогт************** хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөслэн сар бүр 277,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн97 дүгээр зүйлийн97.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******аас эмчилгээний зардал 651,425 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 10,000,000 төгрөг нийт 10,651,425 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч хот, дүүргийн дугаар хороо дугаар хороолол-20-104 тоотод оршин суух хаягтай овогт (РД:, утас ******* ,)-д олгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн дахь хэсгийн.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч*******д сарын хугацаанд гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ****** урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР