| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 311/2025/0021/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/23 |
| Огноо | 2025-03-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга П.Янжмаа
Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ
Шүүгдэгч Д...
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б...
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.... холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн ... суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, .... аймгийн ... сумд ... ажилтай, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Завхан аймгийн ... сумын ... багт оршин суух хаягтай, Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ... дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан ... гэгээнтэн овогт ... /Регистрийн дугаар: ..../,
Шүүгдэгч Д.... нь 2024 оны 05 дугаар сард Завхан аймгийн ... сумын ... хороололд оршин суух иргэн Н.... эзэмшлийн АБN-... дугаартай гол төмөртэй, замгийн дугааргүй, гол төмрийг тайрч хэв загварыг өөрчилсөн ТОЗ-8 маркийн галт зэвсгийг “...ахаа та надад буугаа өгчих, би таны бууг хадгалаад үргээлэг, ан авд явах үедээ ашиглаж байя” гэж гуйж аваад 2024 оны 07 дугаар сард иргэн Б.... авсан хонины оронд тухайн галт зэвсгийг өгсний улмаас хохирогч Н.... 750,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Л.... эзэмшлийн А.... гэдэг айлд хадгалуулсан байсан ... дугаартай гол төмөртэй, ... дугаартай замагтай Тоз-8 маркийн галт зэвсгийг 2024 оны 04 дүгээр сард А.... гэрт очиж “Хадгалуулсан буугаа авъя” гэж өөрийн өмчлөлд байдаг мэт итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар Л.... эзэмшлийн ... дугаартай гол төмөртэй галт зэвсгийг өөрт шилжүүлэн авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Д.... холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:
1.1 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Н...., Л.... нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогч нар шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.2 Шүүгдэгч Д.... нь 2024 оны 05 дугаар сард Завхан аймгийн ... сумын ... хороололд оршин суух иргэн Н.... түүний эзэмшлийн АБN-... дугаартай гол төмөртэй, замгийн дугааргүй, гол төмрийн тайрч хэв загварыг өөрчилсөн ТОЗ-8 маркийн галт зэвсгийг “...ахаа та надад буугаа өгчих, би таны бууг хадгалаад үргээлэг, ан авд явах үедээ ашиглаж байя” гэж хэлэн гуйж аваад 2024 оны 07 дугаар сард иргэн Б.... авсан хонины оронд тухайн галт зэвсгийг өгсөн хэргийн үйл баримт нь:
хохирогч Н.... “... 2024 оны 05 дугаар сард манай сумын ... Д.... надаас “ахаа та надад наад буугаа өгчих би таны бууг хадгалаад үргээлэг, ан авд явах үедээ ашиглаж байя” гээд гуйхаар нь би өөрийнхөө эзэмшлийн бууг өгчихсөн. Тэгээд би буугаа өгөхдөө чи ахынхаа бууг яг өөрөө ашиглаж байгаад ахдаа буцаагаад өгөөрэй гэж хэлсэн юм. Тэгсэн чинь миний бууг бусдад зарж борлуулаад намайг хохироосон тул уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Би гол төмөр замгийн дугаарыг нь мэдэхгүй байна. Нас дээр гарсан болохоор санахгүй байна. Ямар ч байсан калибр маркийн галт зэвсэг байгаа юм. Урд талаас нь тайрчихсан буу байгаа юм. Урт нь 40-50 сантиметр урттай тайрчихсан калибр маркийн буу байгаа. Маш содон буу байгаа юм. Миний бууг тайрч янзалсан буу байгаа юм. Өөр онцлог содон шинж байхгүй ээ. Би зарим содон шинж тэмдгийг нь сайн санахгүй байна. Би 800,000 төгрөгөөр үнэлнэ. Амьтан хүнээс асуухаар зах зээлийн үнэлгээ 800,000 төгрөгийн ханштай байна гэж хэлж байсан. Миний буунд галт зэвсгийн гэрчилгээ болон бусад бүртгэл байхгүй ээ. Надад галт зэвсэг эзэмших гэрчилгээ байхгүй. ...Би буугаа олж авмаар байна. Галт зэвсэг алга болсон учраас янз бүрийн хэрэг үйлдэгдэж магадгүй гэж айж байна...” гэсэн мэдүүлгээр,
Д.... өрөндөө буу авсан тухайгаа шууд тусган мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Б.... “...2024 онд 07 сард би Д.... ... урьд өмнө надаас хонь авсныхаа өрөө авахаар очиж уулзаж бид хоёр багийн найзууд болохоор хууч хөөрч суусан. Тэр үед Д.... нэг галт зэвсэг гаргаж ирээд надад үзүүлсэн. Би ч сонирхсон үзээд сууж байхад Д.... чи хотондоо дугаргаж байх юм уу, наад буу чинь чанга дуутай, чоно үргээхэд сайн буу байна лээ гэхээр тэгье би авъя гэсэн чинь тэгвэл чамаас авсан хонины өрөндөө наймаа тохирох уу? гэхээр би зөвшөөрч би тэр бууг аваад явсан. Онцлох содон шинж тэмдэг гээд байх юм байхгүй. Урд талаасаа нь тайраад жижигхэн болгочихсон 40-50 сантиметр хэмжээтэй ТОК-08-01 маркийн буу байсан. Тухайн бууны гол төмөр болон замгийн дугаарыг нь би бол сайн санахгүй байна. Тэр буу нь маш чанга дугардаг гэж Д.... хэлж байсан, тэгснээс би тэр буугаар буудаж дугаргаж үзээгүй ээ. Надад галт зэвсэг эзэмших гэрчилгээ байхгүй. Тухайн буу Завхан аймгийн ... сумд манай гэрт байгаа. Би тухайн бууг цагдаагийн байгууллагад гаргаж өгөх боломжтой. Надад үүнтэй холбоотой ямар санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Д.... 2024 оны 04 дүгээр сард А.... гэрт очиж А.... хадгалуулсан байсан Л.... эзэмшлийн ... дугаартай гол төмөртэй, ... дугаартай замагтай Тоз-8 маркийн галт зэвсгийг “Хадгалуулсан буугаа авъя” гэж хэлэн авч тухайн галт зэвсгийг Н.... худалдсан хэргийн үйл баримт нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
хохирогч Л.... “...Би өөрийнхөө эзэмшлийн Тоз-8 маркийн галт зэвсгийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны үед Завхан аймгийн ... сумын иргэн болох ... гэх айлд үлдээсэн юм. Тухайн айлд би өөрийнхөө галт зэвсгийг үлдээхдээ ... гэх хүний эхнэр нь болох ... гэх нэртэй хүнд буугаа хадгалуулж үлдээсэн. Тэгээд 2024 оны 06 дугаар сард тухайн айлд очиж буугаа авах гэсэн боловч манай сумын гаралтай ... гэх залуу тухайн айлаас ... намайг буугаа аваад ир гэсэн гэж хэлээд миний бууг тухайн айлаас аваад явчихсан байсан. ... Гэтэл энэ оны 08 дугаар сард ... гэх миний сайн найз надтай холбогдоод чиний бууг зарагдаад ... хот руу явуулах гэж байхад нь олоод авчихлаа гэж хэлсэн...Би бууныхаа замаг болон гол төмрийн дугаарыг нь сайн мэдэхгүй байна. Би тухайн бууг 2023 онд ... сумын эмнэлгийн жолооч ... гэх хүнээс худалдаж авч байсан. Бууны эзэмшигчийн мэдээлэл нь цахим сан дээр шилжчихсэн гэж ... надад хэлж байсан. Энэ талаар ... асууж тодруулбал тодорхой болох байх. Тухайн бууны хуйн дээр (хэрсэн гэх зүйл залгасан гэх) залгаа оруулж тухайн бууны онгоц модыг нь уртасгасан байгаа. Өөр содон шинж тэмдэг байхгүй. Энгийн 100-ийн хараатай ТОЗ-8 маркийн галт зэвсэг байгаа. Тухайн буу нь одоо миний найз болох ... гэдэг хүнд байгаа талаар ... надад хэлж ярьсан. ... харин хэн гэдэг хүнээс тухайн бууг авсан талаараа надад хэлж яриагүй ээ...” гэсэн мэдүүлгээр,
Д.... гэрт нь хадгалагдаж байгаа бууг өөрийн буу гэж хэлэн авч явсан тухай шууд тусган мэдүүлсэн гэрч А.... “...2024 оны 04 дүгээр сард яг хэднийг нь санахгүй байна манайд Д.. ... сумын ... гэдэг залуутай орж ирээд нэг галт зэвсэг хадгалж байгаарай гэж тавьчхаад дараа авъя гээд явсан юм. Тэгээд сарын дараа байх он сарыг нь санахгүй байна манайд ганцаараа орж ирээд үлдээсэн галт зэвсгээ аваад явсан. ...Манайд орж ирээд буугаа авъя гэхээр нь өгсөн. Тэгээд өөр юм яриагүй буугаа аваад явсан...” гэсэн мэдүүлгээр,
Д... Д... гэх хүнд худалдсан байсан бууг тухайн хүнээс нь худалдаж авсан тухайгаа шууд тусган мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Н... “...2024 оны 06 дугаар сард ... сумын иргэн ... хөдөө таарсан чинь миний буу ... сум руу зарагдчихлаа чи сураад олоод өгөөч гэж гуйхаар нь би ... сум орж асууж сураглаж байгаад ... сумын иргэн Д.... тухайн бууг ... сумын иргэн ... худалдаж авсныг олж мэдээд би 500.000 төгрөгөөр тухайн бууг худалдаад авчихсан юм. Тэгээд би ... ... сум орж уулзаад би чиний бууг олж аваад 500.000 төгрөгөөр худалдаад авчихлаа чи энэ мөнгийг нь төлөөд надаас буугаа ав гэж хэлсэн чинь би одоохондоо мөнгө төгрөг муу байна ... мөнгө авч байгаад буугаа буцааж авъя гэж надад хэлсэн. Тэгээд тэрнээс хойш надаас асууж сурахгүй байгаа болохоор би гэртээ тухайн бууг хадгалж байгаа...” гэсэн мэдүүлэг,
гэрч С.... “...Би одоогоос нэг жилийн өмнө буюу 2023 оны хавар Завхан аймгийн ... сумд амьдардаг ... .... гэж өөрийнхөө хуурай ахаас машины наймаанд оролцуулж Тоз-8 маркийн калибр буу авсан. Тухайн буугаа би 2023 оны зун ... сумын иргэн ... гэх залууд мотоциклын зөрүүнд зарж борлуулсан. Одоо тэр буу ... эзэмшилд явуулсан. ...Би тухайн бууны гол төмрийн болон замагны дугаарыг нь одоо санахгүй байна. Над руу 2022 оны зун ... аймгийн нэг сумын цагдаа залгаад тухайн бууны гол төмөр болон замагны дугаарыг асууж байсан. Мөн тэр үед би ... регистрийн дугаарыг нь цагдаад өгч байсан. Тэр цагдаа цахим сан дээр буу эзэмшигчийн мэдээллийг нь шилжүүлсэн тухай хэлж байсан санагдаж байна. Өөр зүйл бол болоогүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
хэргээ хүлээн мэдүүлж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Д.... “...2024 оны 04 дүгээр сарын дундуур би найз ... хамт ... сум орсон. Тухайн үед манай найз ... өөрийн эзэмшлийн тоз-8 маркийн галт зэвсгийг манай эгч ... үлдээсэн байсан. Тэгэхээр нь би 2024 оны 05 дугаар сард ... суманд байх ... эгчийндээ очсон. Тухайн үед манай найз ... намайг миний бууг аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ... бууг эгч болох ... аваад ... 200.000 төгрөгөөр зарчихсан юм....” гэсэн мэдүүлгээр болон ХААН банкны Н.... .... тоот дансанд 500,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт, Л.... ТОЗ-8 маркийн галт зэвсгийг буцаан өгсөн гэх цагдаагийн газарт гаргасан хүсэлт зэргээр хангалттай шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.... дээрх үйлдлийн улмаас хохирогч Н.... 750,000 төгрөгийн хохирол учирсан нь Буфа үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Х.... 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №... дугаартай "...2024 оны 04 сарын байдлаар ТОЗ-8 маркийн үнэлгээг 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөг гэж тогтоолоо..." гэсэн дүгнэлтээр,
Хохирогч Л... 750,000 төгрөгийн хохирол учирсан нь Буфа үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Х.... 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №... дугаартай "...2024 оны 04 сарын байдлаар ТОЗ-8 маркийн үнэлгээг 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөг гэж тогтоолоо..." гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцааж өгөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн гэрээ хэлцлээс ялгаатай байдаг.
Шүүгдэгч Д... нь иргэн Н.... “...ахаа та надад буугаа өгчих, би таны бууг хадгалаад үргээлэг, ан авд явах үедээ ашиглаж байя” гэж хэлэн түүний өмчлөлийн ТОЗ-8 маркийн бууг хуурч мэхлэн өөртөө авч бусдад төлөх төлбөртөө тооцон өгсөн, мөн хохирогч Л.... А.... гэх айлд хадгалуулсан бууг өөрийн буу мэтээр А.... ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хадгалж байгаа этгээдийг хуурч мэхлэн авч бусдад худалдсан хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.
Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь “бусдыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Д.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Гал-Очир залилсан буу нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бөгөөд тэрээр хохирогч, болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болох нь хохирогч Л.... “...Л.... би цагдаагийн байгууллагад өргөдөл өгсний дагуу миний алдсан галт зэвсгийг олж өгсөн ... надад Д... өөр нэхэмжлэх зүйлгүй болсон..” гэсэн мэдүүлгээр, Н.... “...нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтээр,
иргэний нэхэмжлэгч Н... “...Д... нь надад хохирлын үнэ 500.000 төгрөг өгсөн тул Д.... нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн санал, гомдол байхгүй. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Д.... холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан.
Шүүгдэгчид прокурорын санал болгож, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АБN-2331 гол төмөртэй, замгийн дугаар байхгүй, гол төмрийг нь тайрч хэв загварыг өөрчилсөн Тоз-8 маркийн бууг хохирогч Н...., 70534 дугаарын гол төмөртэй Тоз-8 маркийн бууг хохирогч Л.... тус тус буцаан олгох нь зүйтэй байна.
Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “ Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 10.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлж, 13 дугаар зүйлд заасан галт зэвсгийн гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх эрх үүснэ.” гэж заасан бөгөөд хохирогч Н…., Л…. нар нь галт зэвсгээ эрх бүхий байгууллагад бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулаагүй байх тул тэдэнд хуульд заасны дагуу галд зэвсгээ бүртгүүлж хууль ёсоор өмчлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй иргэний үнэмлэх хэрэгт авагдаагүй, шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ... овогт .... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д... 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д... оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 / найман зуун мянга / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д... оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Д... 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АБN-... гол төмөртэй, замгийн дугаар байхгүй, гол төмрийг нь тайрч хэв загварыг өөрчилсөн Тоз-8 маркийн бууг хохирогч Н...., ... дугаарын гол төмөртэй Тоз-8 маркийн бууг хохирогч Л.... тус тус буцаан олгож, Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, 12 дугаар зүйлд зааснаар галт зэвсгийг Цагдаагийн байгууллагад бүртгүүлэхийг хохирогч нарт даалгасугай.
7. Шүүгдэгч Д.... нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар прокурор, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ