| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2017/01324/И |
| Дугаар | 101/ШШ2017/01734 |
| Огноо | 2017-05-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2017/01734
| 2017 оны 05 сарын 18 өдөр | Дугаар 101/ШШ2017/01734 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, худалдааны гудамж, урт цагаан, 2 дугаар корпус, 202 тоот хаягт байрлах Даймонд очир ББСБ ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар5453259/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Токио гудамж, 9 дүгээр байр, 42 тоот хаягт оршин суух Сартуул овогт Тамирын Туул /регистрийн дугаар ХБ70111561/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
ؿ : нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярцэнгэл, хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч С.Түвшинжаргал, М.Золзаяа .
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Даймонд-очир ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Даймонд-очир ББСБ ХХК нь*******тай 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 2,550,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч******* нь зээл, зээлийн хүүгийн төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд өдрийн хүүний 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцож, үндсэн зээл 2,550,000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 1,950,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг хариуцагч*******аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагаа 3,638,200 төгрөг болгон багасгаж байна. Учир нь 2,550,000 төгрөгийн зээл, түүний хүү 990,250 төгрөг, 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү 198,050 төгрөг, нийт 3,738,300 төгрөг болно. Үүнээс 100,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ХААН банк дахь тус ББСБ-ын дансанд төлсөн тул 3,638,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2012 оны 3 дугаар сард иргэн Б.Пүрэв-Очиртой зээлийн гэрээ хийж эхний авсан төлбөрөө барагдуулаад, хүүгийн төлбөр болох 2,550,000 төгрөг дээр зээлийн гэрээтэй байж байгаад энэ мөнгөө барагдуулсан байсан. Тухайн үед би иргэн Б.Пүрэв-Очиртой утсаар ярьж мөнгийг нь яаж хаана аваачиж өгөхийг асуухад ажлынх нь газар болох Урт цагааны алт мөнгөний дарханы газарт өөрийнх нь ажилчинд аваачаад өгчих гэсний дагуу би хамт явж байсан хүний хамт аваачиж өгч байсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын үед гэнэт миний гэрээний хуулбарыг барьчихаад нэг эмэгтэй манай гэрт энэ мөнгийг төлөөгүй байна, хэзээ төлөх вэ гэсэн. Би, Б.Пүрэв-Очиртой ярихад та төлөөгүй байгаа, би ерөөсөө мөнгө аваагүй гээд байсан. Энэ олон жил болж байхад яагаад чимээгүй байж байснаа одоо ингэж нэхээд байгаа юм гэхэд Б.Пүрэв-Очир нь би гадагшаа явж байгаад ирсэн гэсэн.
Энэ үеэс хойш 90799999 гэсэн дугаараас байнга л утасдаад дарамттай байсан. Хууль мэдэхгүйг минь далимдуулж намайг дарамталсаар байгаад иргэн Б.Пүрэв-Очирын зээлийн гэрээний үргэлжлэл болгож Даймонд-очир ББСБ ХХК-тай зээлийн гэрээ хийлгэсэн. Б.Пүрэв-Очир бол айхтар хүн, 5 жил болж байхад мөнгөө нэхэхгүй байна гэж байхгүй. Гэнэт 2012 оны зээлсэн мөнгийг ингэж нэхсэн. Би ажлаасаа халагдах гээд хэцүү байх үед эднийхээс байнга над руу залгаад дарамттай байхаар нь 100,000 төгрөгийг нь өгсөн.
Би энэ ББСБ-аас энэ мөнгийг бэлнээр тоолж аваагүй учраас энэ мөнгийг төлөх учиргүй гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч С.Түвшинжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч нь 2012 оны 3 дугаар сард орон сууцаа барьцаалж 30,000,000 төгрөгийн зээл авч төлж дуусаад, хүү 2,550,000 төгрөг үлдсэнийг 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан. Гэрээнд заасан хугацаанаас 7 хоногийн дараа Б.Пүрэв-Очир руу ярьж байгаад алт мөнгөний дархан ажиллуулдаг газар мөнгийг аваачиж өгсөн. 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Даймонд-очир ББСБ-тай гэрээ байгуулаагүй, энэ өдөр 2,550,000 төгрөгийг аваагүй юм. Энэ нь 30,000,000 төгрөгийн зээлд төлөгдөх хүү байсан. 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн хүчин төгөлдөр гэрээ байсаар байхад 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өөр гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Даймонд-очир ББСБ ХХК нь хариуцагч*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 3,638,300 төгрөг болгон багасгасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Даймонд-очир ББСБ ХХК болон иргэн******* нар 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 5 хувийн хүүтэй, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай 2,550,000 төгрөгийн зээлийг олгосон болох нь хэрэгт авагдсан 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 00000234 дугаартай зээлийн гэрээ,*******д 2,550,000 төгрөгийн зээл олгосон тухай кассын зарлагын ордер зэргээр тогтоогдож байна.
Талуудын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус, хариуцагч нь нэхэмжлэгчийн дарамтаас болж гэрээнд гарын үсэг зурсан, өөр гэрээг халхавчлах зорилгоор гэрээнд гарын үсэг зурсан, мөнгө бодитоор хүлээн аваагүй атлаа кассын зарлагын ордерт гарын үсэг зурсан гэж үзэх үндэслэлүүд нотлогдож тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.
Хариуцагч нь 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.Пүрэв-Очироос зээлсэн 30,000,000 төгрөгийн хүү болох 2,550,000 төгрөгт тооцож 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан, уг 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болсон хэмээн маргаж, Нийслэлийн Архивын газраас дээр дурдсан гэрээнүүдийг нотлох баримтаар гаргуулсан боловч 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2,550,000 төгрөгийн зээлийн гэрээнд тусгагдсан 2,550,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд дахин тусгаж, дарамтанд оруулж гэрээнд гарын үсэг зуруулсан гэх тайлбараа шүүхэд нотолсонгүй.
451 451.1- , , , , 濿, , ,
452 452.2- 㿿 뺺 俿 俿 ..,
453 453.1- 뺺 , 俿 жээ.
Иймд талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч нь 451 451.1- , 453 453.1- 뺺 , 俿 .
452 452.2 俿 俿 тэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 3,638,300 төгрөгийг хариуцагч*******аас гаргуулж, нэхэмжлэгч Даймонд-очир ББСБ ХХК-д олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь 4,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 861,700 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож мөн хуулийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь 4,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 3,638,300 төгрөг болгон багасгаж, бусад хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 451.1, 452 452.2, 453 453.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч*******аас 3,638,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Даймонд-очир ББСБ-т олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамжид 73,163 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Даймонд-очир ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА