Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2022/01550

 

 

 

 

 

 

 

2022 04 06

101/ШШ2022/01550

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Цэцээ боржигон овогт Ц.Л /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/03345 дугаар захирамжаар Ц.Л-оос 522,877,341 төгрөгийг гаргуулж Ариг банк ХХК-д олгох, төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 0 м.кв талбай бүхий орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тус шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хураан авч улмаар тус газрын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 341 дүгээр Шинжээч томилох тухай тогтоол-оор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилон, барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг гаргуулахаар шийдвэрлэсэн. С э ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар барьцаа хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнэлгээг 2,195,690,681 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим хуудсанд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дуудлага худалдааны зарыг байршуулсан байхыг миний бие олж мэдсэн бөгөөд тус дуудлага худалдааны зарын анхны албадан дуудлага худалдааны жагсаалтын 59 дүгээрт миний өмчлөлийн хөрөнгө болох 0 м.кв талбай бүхий орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дээрх 2019 оны 11 дүгээр сарын 12- ны өдрийн үнэлгээний 70 хувь болох 1,536,983,476 төгрөгөөр худалдан борлуулахаар зарласан байгаад гомдолтой байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тапууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойт, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгох тухай болон худалдан борлуулах шийдвэрийг хүчингүйд тооцуулахаар Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэттэгч, ахмад Б.Д-д гомдол гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч нь хүсэлт, гомдлыг хангахаас татгалзсан тухай 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 4/51 дүгээр тогтоолыг хүлээн авч эс зөвшөөрөн мөн өдөр Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 04/2846 дугаар албан бичгээр тодорхой хуулийн үндэслэлгүйгээр гомдлыг хангахаас татгалзсанд гомдолтой байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосоп үнийн гуравны нэгээс багагүй хэмжээяий өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр гиийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасны дагуу хөрөнгийн үнэлгээ нь зөвхөн тухайн үеийн ханшаар худалдан борлуулагдах бөгөөд хэрэв үнэ ханшийн өөрчлөлт орсон бол дахин үнэлгээ тогтоож болохоор зохицуулсан байна. Үнэлгээ тогтоосон өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш дэлхий дахинд коронавируст халдвар тархсаны улмаас Монгол улсын хил хаагдах, арматурын үнэ нэмэгдэх, барилгын материалын үнэ нэмэгдэх болон бусад асуудлаас шалтгаалан үнэ ханшийн өөрчлелт бүх бараа, бүтээгдэхүүнд нөлөөлсөн бөгеөд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ ханшид хамгийн их өөрчлөлт орсон буюу 1 метр квадратын үнэлгээ 2 сая төгрөгөөс дээш үнэлгээгээр нэмэгдсэн тул барьцаа хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгч нар нь дээрх нөхцел байдал болон өнөөгийн үнэ ханшийн өөрчлөлтийг харгалзаж үзэлгүй, дахин үнэлгээ тогтоох боломжтой байхад 2 жилийн өмнөх үнэлгээгээр миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах санал гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаад гомдолтой байна. Мөн Шүүхийн шийдюр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуултн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж заасныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, үнэлгээ тогтоосноос хойш 2 жилийн дараа, 2 жилийн өмнөх үнээр албадан дуудлага худалдааг явуулж байгаа нь хууль зөрчиж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс ишлтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж тус тус заасны дагуу 0 м.кв талбай бүхий орон сууц, гаражийн зориулалтгай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгохыг хариуцагчид даалгаж өгнө үү.

Мөн шүүхийн харьяалалын тухайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан ишйдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажтлагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргана, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д иргэний хэргийн болон эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаархи шүүхийн шийдвэр гэж тус тус заасны дагуу ийнхүү тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3345 дугаар захирамжаар Ц.Л-оос 522.877.341 төгрөгийг гаргуулж Ариг банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Л-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн 0 м.кв талбайтай орон сууц, гражийн зориулалттай үл хедпөх эд хөрөнгийг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 19/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19/03 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан байна. Төлбөр төлөгчид үнийн санал өгөхийг мэдэгдэхэд 3.900.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Ариг банк хөндлөнгийн шинэжээч томилох хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний С-Э ХХКомпаниар үнэлүүлэхэд уг үл хөдлөх эд хөрөнгийг 2.195.690.681 төгрөгөөр үнэлсэн тул 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 4/25774 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгчид гардуулан өгөхөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу бие даан худалдан борлуулах тухай хүсэлт гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/Ш32020/00583 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаанд оруулаагүй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3382 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2312 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 922 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 1,536,983,476 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудпага худалдаанд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр оруулах 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/59 дүгээр тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-164/21793 дугаар мэдэгдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И-д 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гардуулан өгсөн. Хоёр дахь апбадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үнэлэгдсэн үнийн 50 хувь буюу 1,097,845,340 төгрөгөөр оруулах тухай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/43 дугаар тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-164/23906 дугаар мэдэгдлийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И-д гардуулан өгсөн.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/Ш32021/21757 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Ц.Л-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлэхийг хүсье гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- нэхэмжлэгчээс гаргасан Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Д-ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн албан бичиг, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, мэдэгдлүүд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2016/25791 дүгээр талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамж, шинжээч томилох тухай тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, фото зураг,

- хариуцагчаас гаргасан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2016/25791 дүгээр талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/03382 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2312 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2021/00922 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө хураах тухай тогтоол, үнийн санал, шинжээч томилох тухай тогтоол, хөрөнгийн үнэлгээний тайлан, мэдэгдлүүд, анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, дуудлага худалдааны хурлын тэмдэглэл зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:  

 

Нэхэмжлэгч Ц.Л нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2019/03345 дугаар талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжаар Ц.Л-оос 522,877,341 төгрөгийг гаргуулж Ариг банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох 0 м.кв талбай бүхий орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар талууд эвлэрснийг баталгаажуулсан нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 34 дүгээр тал/

 

Дээрх шүүхийн шийдвэр /шүүгчийн захирамж/-ийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2019/11298 дугаар захирамж, мөн өдрийн 909 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үүсгэж, ажиллагаа явагдаж байна. /хх-ийн 33, 35 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээр дурдсан нэр бүхий хөрөнгийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 19/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19/03 тоот тогтоолоор хураажээ. /хх-ийн 36-38 дугаар тал/

 

Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа мэдэгдсэн байх боловч төлбөр төлөгч нь биелүүлээгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас авах ажиллагаа явуулахад харилцан тохиролцоогүй буюу үнийн үлэмж зөрүүтэй, харилцан адилгүй санал ирүүлжээ. /хх-ийн 39-ийн ар, 40 дугаар тал/

 

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй үндэслэлээр 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 341 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор С-Э ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх-ийн 41 дүгээр тал/

Шинжээч С-Э ХХК-иас 0 м.кв талбай бүхий орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 2,195,690,681 төгрөг болохыг тогтоосон байна. /хх-ийн 46-60 дугаар тал/

 

Төлбөр төлөгч Ц.Л нь С-Э ХХК-иас гаргасан дээрх үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Ингээд тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШЗ2020/00583 дугаар хүсэлт хянан шийдэрлэх тухай захирамжаар 0 тоотод байрлах 403.71 м.кв талбай бүхий орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ. /хх-65-66 дугаар тал/

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/03382 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2312 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2021/00922 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ц.Л-ийн гаргасан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 0 м.кв талбай бүхий орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх-67-75 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар С-Э ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан гарах хүртэлх хугацаанд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагааг хуульд нийцсэн эсэхийг хянах шаардлагагүй.

 

Улсын дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2021/00922 дугаар тогтоол гарч, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсоны дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагааг сэргээж, анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааг зарласан байна. /хх-76-77, 79-82, 84-87 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан.

 

Нэхэмжлэгч Ц.Л нь дээрх хуулийн зохицуулалтыг нэхэмжлэлийн үндэслэл болгож, 2019 оны 11 дүгээр сараас хойш үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд их хэмжээний өөрчлөлт орж, үнэ нэмэгдсэн байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг хэрэгжүүлэхгүйгээр 2019 оны үнэлгээгээр дуудлага худалдаа явуулах гэж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Д-ээс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр барьцаа хөрөнгийг дахин үнэлүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзсан хариуг тус тус төлбөр төлөгч Ц.Л-д өгсөн байна. /хх-ийн 6 78, 83 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж, мөн 44.4Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь анх шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэрэг үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2022/04520 дугаар нэхэмжлэлийг буцаах тухай захирамжаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгохыг даалгах тухай Ц.Л-ийн нэхэмжлэлийг буцаасан. /хх-17-18 дугаар тал/

 

Ингээд нэхэмжлэгч нь дахин 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын харилцан тохиролцсон үнэлгээ, аль эсхүл шинжээчийн тайлангаар тогтоогдсон үнэлгээнд тийнхүү тогтоосон өдрөөс хойш гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон болох нь үндэслэлтэй байх тохиолдолд тэдгээрийн хүсэлтээр дахин үнэлгээ тогтоож болно.

Энэ тохиолдолд төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын харилцан тохиролцсон үнэлгээ, эсхүл шинжээчийн тайлангаар тогтоогдсон үнэлгээнд гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэдгийг нотлох үүргийг гагцхүү хүсэлт гаргагч нь хүлээнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг үзвэл талуудын дахин үнэлгээ тогтоолгох хүсэлтэд анхны үнэлгээнд өөрчлөлт орсон гэдэг нь тодорхой баримтаар тогтоогдсон байх ёстой.

 

Гэвч нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хэргийн 13-16 дугаар талд авагдсан баримтыг нийтэд илэрхий баримт гэж зааж, уг баримтаар үнийн өөрчлөлт орсон нь тогтоогдоно гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүйн дээр тухайн баримтад талуудын маргаан бүхий орон сууцны үнэ ханштай холбоотой баримтад мэдээлэл агуулагдаагүй байна.  

 

Хөрөнгийн үнэлгээг зөвхөн үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн шүүгчийн захирамж болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоолоор хийх ёстой гэж ойлгохгүй ба иргэн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хөрөнгийн үнэлгээчинд хүсэлт гаргаж, харилцан тохиролцон дүгнэлт гаргуулах боломжтой юм. Гэтэл нэхэмжлэгч нь 2019 оноос хойш үнийн өөрчлөлт гарсан гэж тайлбарлах боловч үнэлгээчнээр өөрийн хөрөнгөд үнэлгээг хийлгүүлэх замаар өссөн гэх зах зээлийн үнэлгээг гаргуулах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

Нөгөө талаар, нэхэмжлэгч Ц.Л-оос гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШЗ2020/00583 дугаар хүсэлт хянан шийдэрлэх тухай захирамжаар 0 тоотод байрлах 403.71 м.кв талбай бүхий орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Улсын дээд шүүхийн тогтоол гарах хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэнтэй холбоотойгоор 2019 оны 11 дүгээр сард гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр дуудлага худалдаа зарласанд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрыг буруутгах үндэслэлгүй.

 

Иймд хэрэгт авагдсан баримтуудаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/43 тоот тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад зарласан байна. Нэхэмжлэгч Ц.Л нь шүүхэд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2022/0614 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул хоёр дахь албадан дуудлага худалдаа маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд явагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 0 м.кв талбай бүхий орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэгч Ц.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ