| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2017/01940/И |
| Дугаар | 101/ШШ2017/01793 |
| Огноо | 2017-05-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2017/01793
2017 оны 05 сарын 23 өдөр Дугаар 101/ШШ2017/01793 Улаанбаатар хот
ͪ
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б. даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр , 1 а байр 36 тоот хаягт оршин суух, БНХАУ-ын иргэн Жан Цэн Ө /ZHANG FENGE/ /регистрийн дугаар ЮД70040401/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайханы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 35 офиссын барилга хаягт байрлах*******ХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар 5215471/-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 139,156,080 ргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: эхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Жан Фэн Ө-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайхан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн нэг талаас Наранбаатарын Сэргэлэнхуяг, нөгөө талаас*******ХХК, түүнийг төлөөлж Санхүү эрхэлсэн захирал В.Алтанхуяг нар Арматур төмөр зээлээр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож №Г/14-05-07 дугаартай гэрээг 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан болно.
Уг гэрээний нэг тал болох Н.Сэргэлэнхуяг нь эвлэрлийн гэрээ болон шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж Арматур төмөр зээлээр худалдах-худалдан авах гэрээний хууль ёсны эрх, үүргийг БНХАУ-ын иргэн Жан Фэн Ө-д шилжүүлсэн болно. Энэ нь Монгол Улсын Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно, 123.6-д Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж тус тус заасны дагуу*******ХХК-тай хийсэн гэрээний мөн чанарт харшлахгүй болно.
Худалдан авагч болох*******ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээний дагуу худалдаж авсан арматурын үлдэх хэсэг болох 91,220,000 төгрөг болон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1,7 хувьтай тэнцэх хүү болох 1,550,720 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн байсан.
Гэвч үүнээс хойш урт хугацаа өнгөрсөн учраас Нэмэлт гэрээний 5 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 5 дугаар сарын 01-нээс 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангид 32,283,960 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны дотор Арматур зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн төлбөр болон алдангид нийт 125,054,680 төгрөгийг төлж барагдуулахыг*******ХХК-иас алан бичгээр шаардсан.
Хариуцагч болох*******ХХК-иас 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр А/16-32 тоот албан бичгээр хариуг өгсөн бөгөөд бидний шаардлагыг хангахаас татгалзсан хариу ирүүлсэн болно.
Шаардлага хүргүүснээс хойш бүтэн жилийн хугацаа өнгөрсөн ч огт төлөлт хийгдээгүй тул тус компаниас гэрээний үндсэн төлбөрт 92,770,720 төгрөг, гүйцэтгээгүй үнийн дүнгийн хүү, алдангид 46,385,360 төгрөг нийт 139,156,080 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч*******ХХК нь Монгол Улсын иргэн Наранбаатарын Сэргэлэнхуягтай 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр харилцан тохиролцон арматур төмөр худалдан авах нэмэлт гэрээ байгуулсан.
Тус нэмэлт гэрээний 1 дүгээр зүйлд арматур төмрийн төлбөрийг ямар нэгэн гуравдагч этгээд авахгүйгээр зөвхөн Н.Сэргэлэнхуяг өөрөө авахаар эрхийг нь хатуу зааж өгсөн тул нэхэмжлэл гаргаад байгаа хятад улсын иргэн Жан Фэн Ө нь энэхүү гэрээнд хамааралгүй этгээд тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Жан Фен Ө-ийн итгэмжлэгдэн төлөөлөгч Х.Цогтсайхан нь хариуцагч*******ХХК-д холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 139,156,080 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулсан этгээд төлбөрийг авахаар гэрээнд заасан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Хариуцагч*******ХХК болон Н.Сэргэлэнхуяг нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан г/14-0507 дугаар гэрээгээр худалдагч тал болох Н.Сэргэлэнхуяг нь худалдан авагч*******ХХК-д 1 тн нь 1,100,000 төгрөгийн үнэтэй, нийт 140 тн буюу нийт 154,000,000 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг худалдан авагчийн захиалсан тоо ширхэгээр нийлүүлж, зээлээр худалдах, төлбөрийн 30,000,000 төгрөгийг 5 дугаар сарын 12-ны дотор, 49,600,000 төгрөгийг 5 дугаар сарын 31-ний дотор, 74,400,000 төгрөгийг 6 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр хуваарь гаргаж талууд тохиролцжээ.
Гэрээний талууд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Нэмэлт гэрээг байгуулж, арматурын өр төлбөрийг зөвхөн иргэн Н.Сэргэлэнхуяг хүлээн авах эрхтэй, худалдан авагч нь худалдан авсан арматурын үнийн үлдэх хэсэг болох 91,220,000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд төлж чадаагүй тул худалдан авсан арматурын үнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд буюу 2015 оны 5 дугаар сарын 01-нийг дуустал хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1,7 хувьтэй тэнцэх хүү болох 1,550,720 төгрөгийг хуримтлуулж тооцож 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тооцоо нийлж акт үйлдсэнээр гэрээ дуусгавар болох, нэмэлт төлбөрийг сар бүр худалдагчид төлж болох ба сар бүр төлж чадахгүй бол нийт төлбөрийг төлөхдөө сар бүрийн төлөгдөөгүй төлбөрийг нэмж нэгтгэн төлбөрийг бүрэн төлж барагдуулах, худалдан авагч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлээр худалдан авсан барааны төлөгдөөгүй төлбөрөөс тооцон сар бүр хүү төлөх, худалдан авагч нь нийт гүйцэтгээгүй үүрэг буюу зээлээр авсан барааны үнэ сар бүрийн төлбөл зохих хувийг тооцон худалдан авагчид 0,1 хувьтай тэнцэх алдангийг төлөхөөр тохиролцсон байна.
Улмаар, гэрээний талууд 2014 оны 4 дүгээр сарын 25-наас 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар өглөг авлагын дүнгээ хоёр талын нягтлан бодох бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тулгаж тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэж,*******ХХК нь Н.Сэргэлэнхуягт 91,220,000 төгрөгийг худалдагч талд бэлнээр төлөхөөр тохиролцсон байв.
2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан г/14-0507 дугаар гэрээгээр худалдагч тал нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн төлөхөөр тохиролцсоноос үзэхэд талууд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан Зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулжээ. Улмаар, талууд харилцан тохиролцож байгуулсан Нэмэлт гэрээний Хоёрдугаар зүйлд, хүү 1,550,720 төгрөгийг тооцсон, Тавдугаар зүйлд, 0,1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, 466 дугаар зүйлийн 466.5-д тооцоо нийлэх гэрээний дагуу төлөх төлбөрт хүү тооцож болно, 232 дугаар зүйлийн 232.6-д ...хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анз гэж тус тус заасантай нийцжээ.
Худалдан авагч тал болох Н.Сэргэлэнхуяг нь 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Шаардах эрх шилжүүлэх тухай гэрээг БНХАУ-ын иргэн Жан Фен Ө-тэй байгуулж,*******ХХК-тай байгуулсан Арматур худалдах-худалдан авах гэрээ-ээр хүлээсэн эрх, үүргийг Жан Фен Ө-д шилжүүлсэн, улмаар Жан Фен Ө нь худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг төлөх шаардлагыг*******ХХК-д хүргүүлж, татгалзсан хариуг тус компаниас авч байсан болох нь хэрэгт авагдсан дээрх гэрээнүүд болон 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шаардлага хүргүүлэх тухай бичиг,*******ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/16-23 дугаар албан бичиг зэргээр тогтоогдлоо.
2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн г/14-0507 дугаар гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Нэмэлт гэрээний худалдан авагч тал болох Монгол Улсын иргэн Н.Сэргэлэнхуяг нь энэхүү гэрээний дагуу хүлээсэн эрх, үүргийг БНХАУ-ын иргэн Жан Фен Ө-д шилжүүлж, гэрээ байгуулсан нь гэрээний талуудын чөлөөт байдлыг зохицуулсан Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасантай нийцсэн байна.
Хэдийгээр, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Нэмэлт гэрээний Нэгдүгээр зүйлд Талууд худалдах-худалдан авах гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд арматурын төлбөрийг зөвхөн иргэн Н.Сэргэлэнхуяг хүлээн авах эрхтэй болно гэж заасан боловч гэрээний дагуу шаардах эрхийг бусдад шилжүүлэхийг хориглохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, худалдагч тал болох Н.Сэргэлэнхуяг нь дээрх гэрээний дагуу төлбөр авах эрхээ бусдад шилжүүлснийг буруутгах боломжгүй юм.
2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн г/14-0507 дугаар гэрээний талууд 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар гаргасан Тооцооны үлдэгдлийн баталгаагаар худалдан авагч тал нь 91,220,000 төгрөгийн төлбөртэй, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Нэмэлт гэрээний Хоёрдугаар зүйлд зааснаар худалдан авагч тал нь 2015 оны 5 дугаар сарын 01-нийг дуустал хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1,7 хувьтай тэнцэх хүү болох 1,550,720 төгрөгийн хүү төлөх, мөн гэрээний Тавдугаар зүйлд 0,1 хувийн алдангийг төлөхөөр тохиролцсон тул гэрээний үүрэгт 92,770,720 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 46,385,360 төгрөг, нийт 139,156,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч*******ХХК-иас 139,156,080 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Жан Фен Ө-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 853,740 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээ, Хасуу цамхаг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 853,740 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Жан Фен Ө-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА