Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2017/01228

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2017/01228

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х б э х а нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:

С.Ц,

 

Хариуцагч: Б.Б нарт холбогдох,

 

Зээлийн гэрээг цуцлаж 2.543.695,68 төгрөг гаргуулах, мөн шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу 11.968.743 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэл, зээлийн гэрээг хэвийн зээлийн ангилалд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х б ХХк д Б э х ашүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаар тушаалаар Х банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилогдож мөн өдрийн А-157 дугаар тушаалаар Х банк ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. Монголбанкны ерөнхийлөгчийн 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дүгээр тушаалаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг 1 жил хүртэл, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаар тушаалаар 1 жил хүртэл, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А-172 дугаартай тушаалаар 6 cap, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаар тушаалаар 6 сарын хүртэл хугацаагаар тус тус сунгасан. Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Монголбанк банкны эрх хүлээн авагчийг томилсноор Х банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжих зохицуулалттай. Иргэн С.Ц, Б.Бнар нь Х банктай 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 12 дугаар зээлийн гэрээг байгуулж 25.000.000 төгрөгийг гэр бүлээрээ амьдрах орон сууц худалдан авах зорилгоор жилийн 14.4, сарын 1.2 хувийн хүүтэй 84 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 12 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж С.Б-ндангаар өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, Энхтайваны өргөн чөлөө, байр, тоот хаягт байршилтай 56.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэхээр талууд тохиролцсон боловч Х банкны эрх, үүргийг бусдад шилжүүлэхгүйгээр хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар Монголбанк шийдвэрлэж албадан татан буулгах ажиллагааны хугацааг Монголбанкнаас тогтоосон хугацаанд хэрэгжүүлж байгаа тул цаашид зээлийн гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжгүй болж байна. Хэдийгээр Монголбанкны ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаар тушаалаар Х банк ХХК-д авсан албадлагын арга хэмжээний хугацааг 6 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн боловч энэ хугацаа нь банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээний үргэлжлэх эцсийн хугацаа гэж шууд үзэх боломжгүй бөгөөд тус хугацаанаас өмнө тушаалын 3 дахь хэсэгт зааснаар Х банкны актив хөрөнгийг холбогдох байгууллагад шилжүүлэн өгч дуусгаснаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ дуусгавар болж болохоор нөхцөл үүсээд байна. Энэ нөхцөл байдал нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, 221.2-д Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж зохицуулсантай нийцэж байгаа, зээлдэгчээс зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг зөвшөөрдөггүй тул зээлдэгч С.Ц, Б.Бнартай байгуулсан 12 дугаар зээлийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж цуцлах шаардлага гаргаж байгаа болно. Зээлдэгч нарын зээлийн гэрээний үлдэгдэл 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл: 1.564.754,55 төгрөг, зээлийн үндсэн хүү 978.695,68 төгрөг, нийт 2.543.695,68 төгрөг. Банкны эрх хүлээн авагчаас Х банкны хуучин удирдлагаас хүлээн авсан Х банкны тэнцлээр зээлдэгч С.Б-ннэр дээр 14.177.143 төгрөгийн авлага бүртгэлтэй байсан /Уг авлагын дансыг Х банк хэвийн үйл ажиллагаа явуулж байх хугацаанд буюу тухайн үеийн удирдлагуудаас 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нээсэн байсан/. Тус авлагыг судлан үзэхэд С.Б-нбанкны зээлээр худалдан авсан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 51А байрны 27 тоот 2 өрөө орон сууц нь нийт 73.710.000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд үүний 25.000.000 төгрөгийг Х банкны зээлээр, үлдэх мөнгийг Олон овоот гоулд ХХК төлөхөөр тохиролцсон ба үүний дараа С.ЦЖ ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ЖГХБ/34-13 дугаартай төлбөр хариуцан барагдуулах гэрээ байгуулагдсан байдаг. Гэрээгээр Ж ХХК 48.710.000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй болсон тул уг төлбөрийг С.Цөөрөө хариуцан төлөх, үлдэгдэл төлбөрөөс нь ажилласан хугацааны оногдох төлбөрийг хасаж 29.921.857 төгрөгийн 40 хувь болох 11.968.743 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулвал үлдэгдэл 60 хувийн төлбөрөөс чөлөөлөхөөр тохиролцсон байдаг. Үүний дараа Х банк, Ж ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 7/1-440 дугаа шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан. Гэрээний 1 дүгээр зүйлд зааснаар хавсралтанд дурьдсан төлбөр хариуцан барагдуулах гэрээнүүдийн төлбөрийг хүлээн авах эрхийг холбогдох бичиг баримтын хамтаар шинэ үүрэг гүйцэтгүүлэгч буюу Х банкинд эрх шилжүүлэгч буюу Ж ХХК-аас шилжүүлсэн. Шилжүүлж буй шаардах эрхийн хэмжээ нь гэрээний хоёрдугаар хэсэгт зааснаар 1 дүгээр хавсралтанд заасны дагуу 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар нийт 490.922.876 төгрөг байсан ба С.Б-нтухайд /гэрээний 1 дүгээр хавсралтын 21 дугаарт бичигдсэн/ 11.968.743 төгрөгийн авлагын шаардах эрх Х банкинд шилжсэн. Дээрх үндэслэлээр Х банк ХХК нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч С.Ц-с11.968.743 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шүүхийн шийдвэрт хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар тусгайлан заалгаж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч С.Ц, Б.Бнар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... С.Цминий бие эхнэр Б.Б-ын хамт 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Х банкнаас 25.000.000 төгрөгийн зээлийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 84 сарын хугацаатайгаар, жилийн 14.4 хувийн хүүтэйгээр орон сууцны зээлийн гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, Энхтайваны өргөн чөлөө, байр, тоот хаягт байршилтай 56.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авсан. Бидэнтэй байгуулсан орон сууцны зээлийн гэрээг цуцлах, зээлийн өр төлбөрт нийт 2.543.695,68 төгрөг гаргуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй байна. Шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу Х банкинд шаардах эрх нь шилжин ирсэн 11.968.743 төгрөгийг С.Ц-с гаргуулах шаардлага мөн үндэслэлгүй байгаа бөгөөд шаардах эрх шилжүүлэх гэрээг бидэнд огт танилцуулаагүй гарын үсэг зуруулаагүй ба Ж ХХК-д бэлнээр 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 11.968.743 төгрөгийг төлж уг компанийн зүгээс төлбөр тооцоогүй болохыг санхүүгийн захирал Ш.Б тодорхойлолт өгсөн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад зээлийн гэрээ зөрчин гэрээг үндэслэлгүйгээр цуцлах асуудал хөндөж байгаад гомдолтой байна гэв.

 

Хариуцагч С.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие Х банктай 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 12 дугаар зээлийн гэрээг байгуулж 25.000.000 төгрөгийг гэр бүлээрээ амьдрах орон сууц худалдан авах зорилгоор жилийн 14.4 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оын 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх бөгөөд зээлийн гэрээний дагуу зээлээ хугацаанд нь төлсөөр ирсэн. Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2010 оны 47/182 тоот дугаар Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж зарцуулах журам-ын 1А дахь хавсралтад зааснаар зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт хийгдэхгүй хуваарьт заасан хугацаанаас 91-180 хоног хэтэрсэн тохиолдолд хэвийн бус зээлдэгч гэж үзнэ хэмээн тусгасан байх бөгөөд миний бие зээлийн эргэн төлөлтийг цаг тухай бүрт нь хугацаа хоцролтгүйгээр өнөөдрийг хүртэл төлж ирсэн. Иймд 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар орон сууцны зээлийн гэрээг хэвийн зээлийн ангилалд шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Х б ХХк д Б э х ашүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 475/182 тоот хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж зарцуулах журмын 2.2-д зааснаар активыг хугацааны болон чанарын үзүүлэлтээр ангилдаг. Ингэхдээ активыг хугацааны үзүүлэлтээр ангилсны дараа чанарын үнэлгээг хийж ангиллыг тодорхойлно. Журмын 2.4-д зааснаар актив чанарын үзүүлэлтийг 1В дүгээр хавсралтад заасан хүчин зүйлс тус бүрээр тооцдог. Журмын 2.5-д зааснаар активын чанарын үзүүлэлт 0-29 оноотой байгаа тохиолдолд ангиллыг 2 шатаар бууруулахаар заасан. С.Ц-т холбогдох активын тухайд чанарын үзүүлэлтээр /төлбөрийн чадвар зээл олгох үеийнхээс өөрчлөгдөж ажлаас чөлөөлөгдсөн, зээлийн өр төлбөрийг банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээний хугацаанд барагдуулаагүй, Х банкинд төлөх авлагыг төлж барагдуулаагүй/ 29 оноонд хүрээгүй тул түүний зээлийн ангиллыг хэвийн бус ангилалд бүртгэсэн тул ангиллыг өөрчлөх боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х б ХХк д Б э х ань хариуцагч С.Ц, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцлаж, 2.543.695,68 төгрөг гаргуулах, шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу 11.968.743 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч С.Цнь нэхэмжлэгч Х б д Б э х а-д холбогдуулан зээлийн гэрээг хэвийн ангилалд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Хариуцагч нар зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж байгаа, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлгүй, мөн шаардах эрх шилжүүлэх гэрээг бидэнд танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй, 11.968.743 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ж ХХК-д бэлнээр төлсөн гэж, нэхэмжлэгч нь холбогдох журмын дагуу хариуцагч нарын зээлийг чанарын ангиллаар хэвийн бус ангилалд бүртгэсэн гэж тус тус маргаж байна.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

1. Хариуцагч С.Ц, Б.Б нар нь Х ХХК-тай 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 12 дугаар зээлийн гэрээг байгуулж, 25.000.000 төгрөгийг сарын 1.2 хувийн жилийн 14.4 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн болох нь зээлийн гэрээгээр тогтоогдож байна /хх-14-20/. Мөн талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн хөрөнгөөр худалдан авсан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, Энхтайваны өргөн чөлөө,  байр,  тоот хаягт байршилтай 56.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалахаар харилцан тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан байна /хх-21-25/.

 

Зохигчид дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан талаар, мөн тэдгээрийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан байна.

 

Нэхэмжлэлд хавсаргасан Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153, А-157 дугаар тушаалуудаар Х банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авахаар тогтоож, Х банк ХХК-ийг албадан татан буулгасан байх ба албадлагын арга хэмжээний хугацааг 2014 оны А-114, 2015 оны А-116, 2016 оны А-172, 2017 оны А-15 дугаар тушаалаар тухай бүр сунгаснаар 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаа тогтоожээ /хх-7-12/.

 

Дээрх үйл баримтыг хариуцагч нар маргаагүй ба Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэлд Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээний хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 6 сарын хугацаагаар сунгасныг эцсийн хугацаа гэж шууд үзэх боломжгүй, уг хугацаанаас өмнө Х банкны актив хөрөнгийг холбогдох байгууллагад шилжүүлэн өгч дуусгана, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-д зааснаар зээлийн гэрээг цуцлах үндэслэл үүссэн гэж тайлбарлажээ.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбараар хариуцагч зээлийн төлбөрөө хугацаанд нь хэвийн төлж байгаа болох нь тогтоогдож байна.

 

Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөлд талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болохоор Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-д зохицуулжээ.

 

Гэвч нэхэмжлэгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох нөхцөл, мөн хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн байдал, түүнчлэн зээлийн 94 хувь төлөгдөж 3 сар үлдсэн байдлыг тус тус харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн бүрэн эрхийн хугацаа 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болох нь талуудын эрх, ашиг сонирхлыг зөрчих, сөргөөр нөлөөлөх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, 2.543.695,68 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. Түүнчлэн зээлийн гэрээг цуцлах үндэслэлгүй гэж дүгнэсэн тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар барьцаалагчийн шаардлагыг хангах нөхцөл үүсээгүй байна.

 

2. Нэхэмжлэлд Х банк ХХК, Ж ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан шаардах эрхийн гэрээнд үндэслэн 11.968.743 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ /хх-47-50/.

 

Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Х банк ХХК нь С.Ц-с 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөгдөх 11.968.743 төгрөг шаардах эрхийг Ж ХХК-аас шилжүүлэн авчээ.

 

Хариуцагч С.Ц нь Ж ХХК-тай байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ЖГХБ/34-13 дугаар төлбөр хариуцан барагдуулах гэрээгээр хариуцагчийн худалдан авсан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө,  байрны  тоот 2 өрөө орон сууцны үнийн үлдэгдэл 48.710.000 төгрөгийн 18.788.143 төгрөгийг О ХХК-д ажилласан хугацаагаар тооцуулж, үлдэх 29.921.857 төгрөгийн 40 хувь болох 11.968.743 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Ж ХХК-д төлөх, ийнхүү төлсөн тохиолдолд үлдэгдэл 60 хувийн төлбөрөөс хөнгөлүүлэхээр тохирчээ /хх-102-104/.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж зааснаар аливаа хуулийн этгээд хоорондоо шаардах эрх шилжүүлэх боломжтой хэдий ч дээрх тохиолдолд эрх шилжүүлэн авагч Х банк ХХК-ийн үйл ажиллагаа Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан банкны үйл ажиллагааны хязгаарлалтад нийцэх ёстой.

 

Шаардах эрх шилжүүлэх гэрээнд Х банк ХХК нь ямар үндэслэлээр Ж ХХК-ийн гуравдагч этгээдээс орон сууцны үнэ төлүүлэх шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч байгаа талаар огт тусгаагүй ба энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр тодруулахад тодорхой баримт байхгүй гэж тайлбарлаж байна.

 

Дээр дурдсанаас үзэхэд Х банк ХХК нь Ж ХХК-д төлөгдвөл зохих орон сууцны үнэ 11.968.743 төгрөгийг хариуцагч С.Ц-с шаардан авах нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Монголбанкны зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаанд хамаарна гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Иймд Банкны тухай хуульд заасан банкны бүрэн эрхээс илүү эрх Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгогдоогүй гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хариуцагч нь Ж ХХК-д 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 11.968.743 төгрөг төлсөн тухай кассын орлогын ордер, компанид төлбөр тооцоогүй болохыг тодорхойлсон Ж ХХК-ийн Б-01/29 дүгээр тодорхойлолтыг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргасныг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй болно /хх-105, 106/.

 

3. Хариуцагч С.Ц зээлийн гэрээг хэвийн зээлийн ангилалд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч холбогдох журмын дагуу зээлийг чанарын ангиллаар хэвийн бус ангилалд бүртгэсэн учир зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Зээл хэвийн бус ангилалд бүртгэгдсэнээр цаашид банк, санхүүгийн байгууллагаас дахин зээл авах боломжгүй болсон гэж хариуцагч сөрөг нэхэмжлэлээ тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч нь Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 475/182 дугаар тушаалаар батлагдсан Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журмын 2.2, 2.4-т зааснаар зээлийг чанарын үнэлгээгээр ангилж хэвийн бус ангилалд шилжүүлсэн, зээлдэгчийн төлбөрийн чадвар зээл олгох үеийнхээс өөрчлөгдсөн, орлогыг нотолж байсан ажлын байр байхгүй болсон гэж татгалзсан.

 

Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-д банк өөрийн хөрөнгийн хэмжээг ашиг, алдагдлаараа буюу зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санг илүү, дутуу байгуулсан хэсгээрээ нэмэгдүүлж, эсхүл хорогдуулж тодорхойлно, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн Х, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зээлдүүлэгч олгосон зээлдээ судалгаа хийж, зээлийнхээ үлдэгдлийг Монголбанкнаас баталсан зааврын дагуу ангилна, Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2010 оны 475/182 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам /маргаан бүхий зээлийн гэрээ байгуулах үеийн хүчинтэй журам/-ын 2.1-д зээлийг хэвийн, хугацаа хэтэрсэн, чанаргүй /хэвийн бус, эргэлзээтэй, муу/ гэж ангилах, 2.2-т өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөс бусад активыг хугацааны болон чанарын үзүүлэлтээр ангилна, ингэхдээ хугацааны үзүүлэлтээр ангилсны дараа чанарын ангилал хийж ангиллыг тодорхойлно, 2.4, 1в хавсралтад чанарын үзүүлэлтэд хувийн хэргийн бүрдэл, санхүүгийн үзүүлэлтүүд /төлбөрийн чадвар, ашигт ажиллагаа, хөрөнгийн удирдлага, өрийн удирдлага/, бусад үзүүлэлт /барьцаа, батлан даалтын үнэлгээ, зээлийн мэдээллийн сангаас авсан мэдээлэл, бусад/-ийг хамаарахаар тус тус заасан байна.

 

Дээрх зохицуулалтаар зээлийг эхлээд хугацааны хувьд ангилахаар байх боловч уг ангиллыг хийгээгүй нь журамд заасантай нийцээгүй, мөн нэхэмжлэгч хариуцагчийн зээлд чанарын ямар үзүүлэлтээр хэрхэн үнэлгээ хийж хэвийн бус гэж ангилсан нь тодорхойгүй байх ба татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд баримтаар нотлоогүй.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа болох нь тогтоогдож байна.

 

Иймд шүүх сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 175 дугаар зүйлийн 175.1, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч С.Ц, Б.Б нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцлаж, 2.543.695,68 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу 1.968.743 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн Х, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар зээлийн гэрээний дагуу хариуцагч С.Ц, Б.Б нарт олгосон зээлийг хэвийн ангилалд шилжүүлэхийг нэхэмжлэгч Х б д б э х а-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 206.449 төгрөг, хариуцагчийн төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 70.200 төгрөг гаргуулж хариуцагч С.Ц-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА