| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 195/2025/0362/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/462 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | С.Ууганбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/462
2025 02 12 2025/ШЦТ/462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн хөтлөн,
улсын яллагч С.Ууганбаяр,
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***овогт Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн ***дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **оны **дүгээр сарын **-ны өдөр **хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** газар ажиллуулдаг гэх, ам бүл 4, эмээ, эх, дүү нарын хамт ** дүүргийн ***дүгээр хороо, **дугаар гудамжны ….тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, **овогт Б.Э /регистрийн дугаар УП***
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг **/-ын агууламж бүхий ****” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 10 дугаар сард ** аймгийн ** сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэсэн улмаар 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд **дүүргийн ***дүгээр хороо***дугаар гудамжны ***тоот хашааны дутуу баригдсан байшинд Дельта-9 тетрагидроканнабинол ***/-ын агууламж бүхий **” гэх хэрэглээний нэршилтэй цэвэр жин нь 60.6 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг мөн тус хашаан дотор байсан Тоёота Приус 20 маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор ***/-ын агууламжтай “шавар” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 0.9 /.9887/ грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэв.
Хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд авагдсан бусад баримтуудаас:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 14-18 дахь тал/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хавтаст хэргийн 19-22 дахь тал/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 23-24 дэх тал/, хураан авсан эд зүйл болон эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Т.Б-н өгсөн “...Тухайн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Би анх 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Банк бусын байгууллагаас 14.500.000 төгрөгийг бэлэн өгч 7.500.000 төгрөгийн үлдэгдлийг банк бусад гэрээ хийж авч байсан. Одоо төлбөрийн үлдэгдэл байхгүй, миний нэр дээр шилжсэн. Надад хүү Б.Э-с нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ***дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн Б.Э 2024.11.13, РД******гэж хаягласан шээснээс **илэрч байна. ***нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 75-77 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн ***дугаартай шинжээчийн “...Ирүүлсэн дээж шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Бүртгэлийн Г***дугаартай хэрэгт нэгжлэгээр хураан авсан өвс мэт зүйл “1” гэж хаягласан улаан өнгийн гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2 Г***-р хороо Ш а/х Б.Ж 2024.11.13” гэж хаягласан зиплок ууттай Монгол Улсын ***** серийн дугаартай бохирлогдсон 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, Монгол Улсын **** серийн дугаартай бохирлогдсон 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, зиплок ууттай шавар мэт зүйл тус бүрээс **илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 60.6 гармм, шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.9887 грамм байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 80-84 дэх тал/,
“Дамно” ХХК-ийн шинжээчийн “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг 10.094.000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 89-97 дахь тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 1085 дугаартай “...Б.Э сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан баримт мэдээлэл үгүй байна. Б.Э сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Э нь сэтгэцийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Э хэрэг хариуцах чадвартай байна. Б.Э мансууруулах сэтгэцэд идэвхит эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 102-103 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн **дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, “AU**гэсэн дугаартай хар өнгийн зүйлээр бохирлогдсон 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс **илэрч байна. Илэрсэн ***/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн дээж тус бүрээс арчдас авч шинжилгээний дээж бэлтгэсэн тул цэвэр жинг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 107-109 дэх тал/,
Шүүгдэгч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй мэдүүлсэн... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 113-114 дэх тал/,
Шүүгдэгч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Би Төв аймгийн Жаргалант сумын төвөөс Улаанбаатар хот руу явах авто замын хажууд ургаж байсан өвсийг түүж авч байсан. Сумын төвөөс 200-300 метрийн зайнд явсан байх... М бид хоёр нэг жилийн өмнө танилцсан ба найз нөхдийн хамааралтай. Тухайн үед надад бензин хийж өгье, Дархан хүргээд өг гэж хэлэхээр нь би М-г Улаанбаатар хотоос Дархан хотод хүргэж өгсөн. М одоо Малайз улсад байгаа. Би М-тай одоо холбоогүй болсон. Би М-н Дарханд хүргэж өгчихөөд буцаж явах замдаа тухайн өвс гэх зүйлийг түүсэн. Тухайн өвсөө өөрөө ороож татдаг байсан. Би тэр өвсийг яаж хэрэглэх, яаж боловсруулах талаар интернэтээс мэдлэгтэй болсон. Хуулийн талаас нь гарах үр дагаварын талаар бол мэдээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Б-н өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Б-н өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /хавтаст хэргийн 67 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 14-18 дахь тал/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хавтаст хэргийн 19-22 дахь тал/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 23-24 дэх тал/, хураан авсан эд зүйл болон эд мөрийн баримтыг хүлэлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /хавтаст хэргийн 30-32 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Т.Бн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ****дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 75-77 дахь тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн **дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 80-84 дэх тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын *** дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 102-103 дахь тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 6565 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 107-109 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй бөгөөд түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Э-т шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч шүүгдэгч Б.Эрдэнэбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал,
шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч Б.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан зохицуулалтыг хэрэглэж шүүгдэгч Б.Э-т хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Б.Э шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна...” гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаардаг, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.
Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй байна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис бөгөөд хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог зэрэг нийгмийн хор уршиг ихтэй үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор,
мөн шүүгдэгч Б.Э-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Э-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа бараан өнгийн зүйлээр бохирлогдсон **** серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 /нэг/ ширхэг, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон *** серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 /нэг/ ширхэг, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 1 /нэг/ ширхэг, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон ****. серийн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 /нэг/ ширхэг зэргийг хэрэгцээний дагуу Монгол банкинд шилжүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Дельта-9 тетрагидроканнабинол **ын агууламжтай улаан алаг өнгийн гялгар ууттай, бор өнгийн ургамал мэт зүйл цэвэр жин нь 60.6 грамм, ****-ын агууламжтай зиплок ууттай шавар мэт зүйл цэвэр жин нь 0.9887-ийг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан хэрэглэж болох зохицуулалт юм.
Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байх боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх үзлээ.
Түүнчлэн хэрэгт “Дамно” ХХК-ийн шинжээчийн “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг 10.094.000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 89-97 дахь тал/ авагдсан байх боловч улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар “Тоёота Приус-20” маркийн ****. улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгох талаар санал дүгнэлт гаргаагүй тул шүүхээс энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт Б.Э-г “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Э-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнд оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Б.Э-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа бараан өнгийн зүйлээр бохирлогдсон АХ…….. серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 /нэг/ ширхэг, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон АQ…….. серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 /нэг/ ширхэг, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 1 /нэг/ ширхэг, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон **** серийн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 /нэг/ ширхэг зэргийг хэрэгцээний дагуу Монгол банкинд шилжүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ***ын агууламжтай улаан алаг өнгийн гялгар ууттай, бор өнгийн ургамал мэт зүйл цэвэр жин нь 60.6 грамм, ***ын агууламжтай зиплок ууттай шавар мэт зүйл цэвэр жин нь 0.9887-ийг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ