Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
Хэргийн индекс | 155/2017/00044/и |
Дугаар | 155/ШШ2017/00164 |
Огноо | 2017-01-27 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2017/00164
2017 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2017/00164 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 03-14 тоотод оршин суух .............овогт Ж.........ийн О/.........../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 03-14 тоотод оршин суух .............. овогт Цэ..........ын Г/................../-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгч О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Онар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ошүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 онд Гансүхтэй танилцаж хамтран амьдран Мөрөн сумын 2-р баг 3-14 тоотод оршин сууж эхэлсэн. 2011 оны 3 дугаар сард хүү Улсбаяр мэндэлж бид 2011 оны 10 дугаар сард хуримаа хийж албан ёсоор гэр бүл болсон. Гэрлэсэн эхний өдрөөс эхлэн гэр бүлийн хэрүүл маргаантай амьдарсан. Гтэр цагаас хойш надтай амьдрах сонирхолгүй болсон нь тодорхой болсон. Бид гэр бүл болохдоо хэн хэн нь ажилгүй, амьдралаа босгож болно, бүтнэ гэж л хичээж би эхнэр хүнийхээ үүргийг ухамсарлаж үр хуүхэд хань ижлийнхээ төлөө зүтгэж байсан. Гэтэл сүүлдээ Ггэр бүлээ тэжээн тэтгэх ямар ч чадваргүй, үр хүүхэд хань ижилдээ ямарч хайр халамжгүй болж, архи уудаг, надад гар хүрдэг, жирэмсэн байх үеэс эхлэн намайг хуурч байсан зэргээс харахад цаашид энэ хүнтэй хамт амьдрах ямар ч боломжгүй болсон... Ц.Ггадаад улс руу яваад 1 жил болсон. Явсныхаа дараа эхний саруудад намайг авна гэдэг байсан ч сүүлдээ энэ талаар ярихаа больсон. Намайг хүүхдэд маань мөнгө хэрэгтэй байна гэхээр чи гэрлэлтээ цуцлуулаад, хүүхдийн тэтгэлгээ ав. Өөрөөр чамд өгөх мөнгө байхгүй байна гэж хэлдэг. Гэхдээ хадам ээж маань хүүд маань хувцас авч өгч тусалдаг. Ц.Гбид хоёр тусдаа амьдраад тодорхой хугацаа өнгөрсөн учраас эргээд хамт амьдрах боломжгүй... Иймд Ц.Гбидний гэрлэлтийг цуцалж, 5 настай хүү Улсбаярыг эх миний асрамжинд үлдээж эцэг Гансүхээс хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хэмжээгээр тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Гшүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Отай 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүлээ батлуулж байсан. Улмаар 5 жил орчим хамт амьдарсан боловч үзэл бодол, хувь хүний зан авир хоорондоо нийцэхгүй болж хэрүүл тэмцэл, маргаан их гарах болсон. Гэр бүл болоод нэг хүүтэй болсон. У хүү маань 5 настай. Одоо ээж дээрээ байгаа. Цаашид бид хоёр хамтран амьдрах боломжгүй болсон тул...энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү. Бид хоёрын хооронд ямар нэгэн маргаангүй болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ошүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хүү Гитгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно. Миний бие хүү Гхарилцан ярилцсаны үндсэн дээр Отгонцагааны гэрлэлт цуцлуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна....Миний хүү Г, Ж.Охоёр 2009 онд танилцаж, 2011 онд хуримаа хийж, 2012 онд хүүтэй болсон. Тухайн үед хэн аль нь ажилгүй байсан. Ц.Гажилгүй учраас гадуур хэсэж, элдэв янзын хүмүүстэй уулзаж, гэртээ анхаарал хандуулахгүй байсан нь үнэн. Гэр бүл салалтанд өнөөгийн нийгэм нөлөөлж байна гэж үзэж байна. Миний хүү Ц.Г2012 онд ажилд орж, тамга тэмдгээ хүлээж аваад ажиллаж байтал Ардчилсан намын дэмжигч гэсэн утгаараа ажлаасаа халагдсан юм. Энэ байдалд хүү маань сэтгэлээр унаж, гэртээ тогтохоо больж, гадуур хэсдэг болсон. Хүү маань эхнэр, хүүхдээ аваад гурвуулаа гадаад руу гаръя гэж байсан ч Оы эцэг, эх өндөр настай хүмүүс учраас охиноо явуулаагүй байх. Миний хүү амьдрахын эрхээр гадаад улс руу явсан... Гэрлэлт цуцлагдсанаар хүүхдийн эрх зөрчигдөж байна. Ж.Охэзээ нэг өдөр өөр хүнтэй гэр бүл болох үедээ өөрийнхөө үүрэг, хариуцлагыг сайн ухамсарлаж зээг маань сайн анхаарч байгаарай гэж хэлмээр байна. Хэрвээ зээ маань хойд аавтайгаа таарахаа болиод эмээ, өвөө дээрээ очих болсон үед би өөр дээрээ хүүхдээ авах эрх маань нээлттэй үлдээсэй гэж бодож байна....Ж.Оөөрөө салъя гэж байгаа учраас гэрлэлт цуцлуулж, хүүгээ эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна ...Ж.Охүүхэддээ сайн халамж, анхаарал тавьдаг юм. Би ч цаашдаа тусалж дэмжинэ. Түүнчлэн эцэг нь хүүхдийн тэтгэлгийг төлөх болно. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Онь хариуцагч Гэд холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэр бүл болж, 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №0127773/04 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүү У төрсөн болох нь 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №0000554618/25 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь гэрлэгчид нь тусдаа амьдраад 5 жил болсон, зохигч гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Хариуцагч Ц.Гнь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Онь шүүх хуралдаанд хүү Уэхийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлаар маргаангүй гэх тайлбарыг өгсөн, хүү У нь бага насны бөгөөд түүнд эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Уэх Оы асрамжид үлдээж, эцэг Гээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.
Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Оы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гээс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү У 5 нас 10 сар 05 хоногтой байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 83.600 төгрөгийг сар бүр хариуцагч Ц.Гнь төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Ут сар бүр төлөх тэтгэлэг нийт 83.600 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нийт 1.003.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 28.627 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ............. овогт Ж...............гийн О/................/, ....... овогт Цэ..............ын Г/........................./ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Утөрсөн эх Оы асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү У11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Гээс гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Г, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ж.Онарт тус тус даалгасугай.
5. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагчийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 28.626 төгрөгийг хариуцагч Гээс гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.М даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ