Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
Хэргийн индекс | 101/2017/00044/И |
Дугаар | 101/ШШ2017/00495 |
Огноо | 2017-02-06 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2017/00495
2017 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 101/ШШ2017/00495 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххх тоотод оршин суух, 53 настай, эмэгтэй, Н,Уийн /РД: ХЖ000000000000/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: ххх тоотод оршин суух, 40 настай, эмэгтэй, Ц,Сд /РД: 0000000000000/ холбогдох
1.288.047 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.У,
Хариуцагч Ц.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.У миний бие Ц.Стай 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн ххххххххххххххххххххххххххххххххх дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 1 жилийн хугацаагаар, сарын 600.000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцон түрээслүүлж эхэлсэн.
Гэрээнд зааснаар түрээслэгч нь төлбөрийг сар бүрээр түрээсийн хугацааны эхэнд төлөх, мөн түрээслэсэн хугацааныхаа сар бүрийн халаалт, цахилгаан, ус, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, интернетын хэрэглээний зардлыг төлөхөөр тохиролцсон боловч түрээслэгч Ц.С нь гэрээгээр тогтоосон хугацаандаа төлбөрийг төлөхгүй, удаа дараа хугацаа хэтрүүлж, дутуу төлсөөр ирсэн. Ц.С нь 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байрыг маань суллаад үлдэгдэл төлбөрөө шүүхдээд ав гэсэн.
2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээний ар талд Ц.С тухайн сард түрээсийн төлбөрт хэдэн төгрөг төлөхөөс хэдийг төлснийг нь тооцоод бичсэн ба тэрээр мөнгө өгснөө баталгаажуулаад гарын үсгээ зурсан.
Ц.С нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлхи хугацааны түрээсийн төлбөрт 460.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 460.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 7 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 500.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 250.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 300.000 төгрөг, нийт 1.970.000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөхөөр байгаа.
2016 оны 5 дугаар сарын цахилгааны төлбөр 22.543 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 15.945 төгрөг, ус, дулааны төлбөр 45.233 төгрөг, бүгд 83.821 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын цахилгааны төлбөр 16.955 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны 15.945 төгрөг, ус, дулааны төлбөр 33.519 төгрөг, бүгд 48.662 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын цахилгааны төлбөр 16.948 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 15.945 төгрөг, ус, дулааны төлбөр 15.769 төгрөг, бүгд 66.419 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын цахилгааны төлбөр 5.121 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 15.945 төгрөг, ус, дулааны төлбөр 18.079 төгрөг, бүгд 39.145 төгрөг, ашиглалтын зардал нийт 238.047 төгрөг нь Ц.Сгийн байрыг ашигласан хугацаанд гарсан ашиглалтын зардал.
Энэ мөнгийг би төлсөн бөгөөд байрны ашиглалтын зардал төлөх хугацаа болмогц банкин дахь данснаас маань шууд төлөгддөг. Би Ц.Сгийн өмнөөс түүний төлөх ашиглалтын зардлыг төлсөн.
Ц.С нь дулааны улирал болж байгаа мөн өөрийнхөө эдийн засгийн байдлыг тайлбарласан тул 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөр 920.000 төгрөгийг түүнээс авахаа больсон.
2016 оны 6 дугаар сарын түрээсийн төлбөрөөс 100.000 төгрөг, 7 дугаар сарын түрээсийн төлбөрөөс 350.000 төгрөг тус тус төлсөн ба 2016 оны 6 дугаар сарын түрээсийн төлбөрөөс 500.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын түрээсийн төлбөрөөс 250.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 300.000 төгрөг тус тус дутуу төлсөн.
Иймд түрээсийн төлбөр1.050.000 төгрөг, 2016 оны 5-8 дугаар сарыг дуустал хугацааны ашиглалтын зардал 238.047 төгрөг, нийт 1.288.147 төгрөгийг Ц.Сгаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.С миний бие Н.Уийн өмчлөлийн хххххххххххх өрөө орон сууцыг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 1 жилийн хугацаагаар, сарын 600.000 төгрөгөөр түрээслэхээр Н.Утэй харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан.
Н.У эгчид дулаахан, сайхан байрандаа байлгасанд баярлаж байгаа, надад гомдох зүйл байхгүй. Би Н.У эгчид төлбөрийг цаг тухайд нь төлж байсан ба мөн ашиглалтын зардлыг ч төлж байсан. Гэхдээ надад төлбөр төлж байсан баримт байхгүй.
Миний тооцоогоор би Н.У эгчид 415.000 төгрөг төлнө, би байрнаас нь 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр гарсан. 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээний ар тал дахь мөнгө өгсөн тухай баримт дээрхи гарын үсэг миний гарын үсэг мөн гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.У нь хариуцагч Ц.Сд холбогдуулан 1.288.047 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 500.000 төгрөг,
2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 250.000 төгрөг,
2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны түрээсийн төлбөр 300.000 төгрөг,
2016 оны 5 дугаар сарын ашиглалтын зардал 83.821 төгрөг,
2016 оны 6 дугаар сарын ашиглалтын зардал 48.662 төгрөг,
2016 оны 7 дугаар сарын ашиглалтын зардал 66.419 төгрөг,
2016 оны 8 дугаар сарын ашиглалтын зардал 39.145 төгрөг/
Нэхэмжлэгч Н.У нь хариуцагч Ц.Стай 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр орон сууц түрээслэх гэрээ байгуулан Ц.Сд өөрийн өмчлөлийн ххххххххххх өрөө орон сууцыг 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 1 жилийн хугацаагаар түрээслүүлэхээр, Ц.С нь сард 600.000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөхөөр харилцан тохирчээ.
2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд талууд хүсэл зоригийн илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
Хариуцагч Ц.С нь нэхэмжлэгч Н.Уийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэсэн талаараа маргаагүй болно.
Хариуцагч Ц.С нь 2016 оны 3 дугаар сарын түрээсийн төлбөрт 460.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын түрээсийн төлбөрт 460.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын түрээсийн төлбөрт 500.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын түрээсийн төлбөрт 250.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын түрээсийн төлбөрт 300.000 төгрөг, нийт 1.970.000 төгрөг төлөх байсан нь талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний ар хэсэг дэхь мөнгө төлсөн баримтаар тогтоогдож байх ба уг тооцоог баталгаажуулсан гарын үсгийн талаар хэн аль нь маргаагүй.
/ХХ-ийн 3-4 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч Ц.С нь ашиглалтын зардлуудыг төлсөн, түрээсийн төлбөрөөс 415.000 төгрөг төлөх үлдсэн, 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр түрээсийн байрнаас гарсан гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, үүнийгээ нотлоогүй.
Хариуцагч Ц.С нь 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 500.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 250.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны түрээсийн төлбөр 300.000 төгрөг, нийт 1.050.000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөх үүрэгтэй болох нь талуудын хооронд түрээсийн төлбөрийн талаар тооцоо нийлсэн баримтаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 3-4 дүгээр тал/
Нэхэмжлэгч Н.У нь 2016 оны 5 дугаар сарын цахилгааны төлбөрт 22.543 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 15.945 төгрөг, ус, дулааны төлбөрт 45.233 төгрөг,
2016 оны 6 дугаар сарын цахилгааны төлбөрт 16.955 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 15.945 төгрөг, ус, дулааны төлбөрт 33.519 төгрөг,
2016 оны 7 дугаар сарын цахилгааны төлбөр 16.948 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 15.945 төгрөг, ус, дулааны төлбөрт 15.769 төгрөг,
2016 оны 8 дугаар сарын цахилгааны төлбөрт 5.121 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 15.945 төгрөг, ус, дулааны төлбөрт 18.079 төгрөг, нийт 238.047 төгрөгийг төлсөн нь түүний Төрийн банк дахь депозит дансны хуулгаар нотлогдож байна.
/ХХ-ийн 5-6 дугаар тал/
Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 5 дугаар зүйлд Сар бүрийн хэрэглээтэй холбогдон гарах зардлын хувьд түрээслэгч нь түрээслэж буй орон сууцны халаалт, цахилгаан, ус, сууц өмчлөгчдийн холбооны мөнгө, интернет, кабель зэрэг бусад ашиглалтын зардлын сар бүрийн төлбөрийг төлнө гэжээ.
/ХХ-ийн 3-4 дүгээр тал/
Түрээслэгч буюу хариуцагч Ц.С нь түрээсийн байрыг ашигласан үеийн ашиглалтын зардлыг төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн хэдий ч уг үүргээ биелүүлээгүй, уг зардлыг нь түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч Н.У төлсөн нь дээр дурьдсан баримтаар тогтоогдлоо.
Иймд хариуцагч Ц.Сгаас түрээсийн төлбөрт 1.050.000 төгрөг, ашиглалтын зардалд 238.047 төгрөг, нийт 1.288.047 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ут олгох нь зүйтэй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т зааснаар хариуцагч Ц.Сгаас 1.288.047 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ут олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Уийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.500 төгрөгөөс илүү төлсөн 36 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсэг болох 35.463 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Сгаас 35.463 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ут олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Н.САРАНГҮН