| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2017/01973/И |
| Дугаар | 101/ШШ2017/01799 |
| Огноо | 2017-05-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2017/01799
| 2017 оны 05 сарын 23 өдөр | Дугаар 101/ШШ2017/01799 | Улаанбаатар хот |
ͪ
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б. даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:ЖМ /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 3 гудамж, 31 тоот хаягт оршин суух Боржигин овогт Самдангийн Отгонням /регистрийн дугаар /-д холбогдох,
Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл 60,000 ргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: эхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсувд, хариуцагч С.Отгонням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ч 뺺 М.Мөнхсувд : *******нь ЦЕГ-ын ОНАБХГазарт ажиллаж байх хугацаандаа тухайн байгууллагатай байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ХАГ-0263/15 тоот Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр 360,000 төгрөгийн үнэ бүхий U6 маркийн гар утсыг 6 сарын хугацаатай, сар бүр хуваарийн дагуу 60,000 төгрөг төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан.
*******нь одоогийн байдлаар манай компанид 60,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно.
Иймд С.Отгоннямаас ХАГ-0263/15 тоот Зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу U6 маркийн гар утасны үлдэгдэл төлбөр 60,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Отгонням шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2015 онд ОНАБХГ-ын хамгаалалтын 3 дугаар газарт ажиллаж байх хугацаандаа 2015 оны 4 дүгээр сард тус компаниас 3 дугара газар дээр гар утасны худалдаа зохион байгуулахад нь 360,000 төгрөгийн үнэ бүхий U6 маркийн гар утсыг 6 сарын хугацаатай сар бүр хуваарийн дагуу 60,000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Төлбөрийг заагдсан хугацаанд бүрэн төлж барагдуулсан тул Жи-мобайл ХХК-д төлөх төлбөр байхгүй бөгөөд тус компаниас шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хэдэн сард төлбөр төлөгдсөн, хэдэн сард төлөгдөөгүй гэх санхүүгийн болон төлбөр тооцооны баримт байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
Миний бие нь 2015 оны 5 дугаар сард хамгаалалтын 2 дугаар газарт шилжин очиж ажиллаж байхад Жи-мобайл ХХК-ийн ажилтан Энхсаруул утсаар ярьж, төлбөрөө төлөх ХААН банкны дансны дугаар өгч, төлбөрийн утгаа тодорхой бичээд хийж бай, амжихгүй бол холбооны ажилтан Тэгшээ ахад өгч болно, наад хүн чинь манай дансанд хийчихнэ гэж байсан. Би өөрөө төлбөрөө тухай бүрт нь хийж, амжихгүй үедээ холбооны ажилтан Тэгшээд 2 удаа өгч төлж байсан. Төлбөрийг хийлээ гэдгээ тухай бүрт нь хэлдэг байсан бөгөөд мөн оны 10 дугаар сараас 2016 оны 6 дугаар сар хүртэл Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжин ажиллаж байх хугацаандаа Жи-мобайл ХХК-ийн ажилтан Энхсаруултай хэд хэдэн удаа таарч уулзахдаа миний утасны төлбөр төлөгдөж дууссан шүү гэж хэлэхэд таны төлбөр дууссан одоо тооцоогүй гэж байсан.
Утас худалдан авснаас хойш 1 жил гаруйн дараа таны төлбөр дутуу төлөгдсөн 60,000 төгрөгийн үлдэгдэл байна гэж Жи-Мобайл ХХК-иас ярихад нь тооцооны баримтаа шүүж үзэх хэрэгтэй байх гэж хариу өгч байсан. 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүхээс нэхэмжлэл аваад Жи-мобайл ХХК дээр очиж төлбөр тооцооны баримт юугаар үндэслээд 60,000 төгрөг надаас нэхэх болсон талаар асуухад хариуцсан хүн нь чөлөөтэй гээд 98101355 дугаарын утсаар асуу гэсэн. Уг дугаарт залгаж асуухад манай компаниас хэн нь төлсөн, хэн нь төлөөгүй байна гэж төлбөрийн талаар гаргах боломжгүй Хамгаалалтын газраас ийм ийм хүмүүс дутуу төлсөн байна л гэж хэлснийх нь дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж байсан гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч С.Отгоннямд холбогдуулан, гар утас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 60,000 ргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Жи-мобайл ХХК нь ЦЕГ-ын ОНАБХГазрын Хамгаалалтын 3 дугаар газартай 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ХАГ-0263/15 дугаартай Зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гар утас, төхөөрөмж, дугаар, цэнэглэгч карт, сунгалтын карт зэрэг бараа материалыг зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, ОНАБХГ-ын Хамгаалалтын 3 дугаар газарт ажиллаж байсан гэх хариуцагч *******нь 360,000 төгрөгийн үнэтэй U6 маркийн гар утсыг зээлээр худалдан авч, 2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 60,000 төгрөгийг Жи-мобайл ХХК-д төлөх үүрэг хүлээжээ.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч *******нь нэхэмжлэгч талд хэлэлцэн тохирсон үнийг гэрээнд заасан цаг хугацаанд төлөх үүргийг хүлээнэ.
Гэвч нэхэмжлэгч Жи-мобайл ХХК нь хариуцагч С.Отгоннямыг дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу 60,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг шүүхэд нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч С.Отгоннямаас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 60,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Жи-мобайл ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА