Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2017/00173

 

 

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2017/00173

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ баг 3-6-1 тоотод оршин суух, ............. овогт Р...........гийн Ч /.............../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн 03 дугаар хороонд оршин суух, ......... овогт Ж-ийн Б /...................../-д холбогдох

5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 29ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Онэхэмжлэгч Р.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээЖ.Б 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр надаас түр хэрэглэх мөнгө байна уу гэсэн бөгөөд байхгүй гэсэн. Дараа нь дахиад мөнгө зээлээч гэсэн. Одоо надад мөнгө байхгүй гээд тухайн үед ноолуур тушаасан байсан Их-Уул сумын Сэлэнгэ багийн 2-1-11 тоотод оршин суугч А.Дийнд 2014.3.28-нд очиж Б эгч нь 3.0 /гурван сая/ төгрөг гээд байна, би өөрөө хариуцъя гээд 3.000.000 /гурван сая/ төгрөг аваад тухайн өдөр Бэд өгсөн. Түүнээс хойш уг мөнгийг Дид төлөөгүй бөгөөд надад 2014.5.26-нд Доос авсан мөнгөний хүү гээд Дид өгөөрэй гэж 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөг өгсөн. Түүнийг би Дид өгсөн. Одоо Д эхнэр Отгонбаярын хамт Б мөнгөө өгөхгүй байна, та хариуцъя гэсэн учир одоо төл гээд 8.400.000 /найман сая дөрвөн зуун мянга/ төгрөг нэхсэн. Би Дтой зохицож 5.000.000 /таван сая/ төгрөг 2016.11.02-нд Хаан банкны Дийн 5897110663 тоот дансанд 5.000.000 төгрөг шилжүүлсэн юм. Мөнгө шилжүүлэхийн өмнө Ж.Бтэй уулзаад Дийн мөнгийг яах гээд байна гээд уулзахад чи өөрөө төлөхгүй юу гээд уурласан. Би Бэд авч өгсөн мөнгөө төлсөн учир Бээс 5.0 сая /таван сая/ төгрөг нэхэмжилж байна. Гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Р.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр би Д, онараас Бэд 3.000.000 төгрөг зээлж авч өгсөн. Надаас авахдаа түр хэрэглээд өгнө гэж хэлсэн. Түүнээс хойш өгнө авна гэж хэлж байгаад сүүлдээ хүлээн зөвшөөрөхгүй болоод ийм байдалд хүрсэн. Дараа нь би Бтэй уулзаад хүний мөнгийг өгөөч гэж хэлэхэд чи төлж л байхгүй юу би бол аваагүй л гэж мэлзэх болно гэж хэлсэн. Хүний мөнгө аваад удаасан учир Д, О нараас авсан 3.000.000 төгрөгөө 5.000.000 төгрөг болгож өгсөн. Анх нэхэмжлэл гаргахдаа 5.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч өмгөөлөгчөөсөө зөвлөгөө авсны үндсэн дээр анх Бэд зээлсэн мөнгө болох 3.000.000 төгрөгийг гаргуулж авах саналтай байна гэв.

Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Р.Чын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ч нь худлаа зүйл бичиж, надаас мөнгө нэхэмжилжээ. Доос би мөнгө зээлж аваагүй. Чаар Д мөнгө өгүүлээгүй. Ийм худал зүйл бичиж намайг дарамтлаад байгаа Чыг би цагдаад өгч шалгуулна. Намайг ингэж мөнгө авсан мэтээр нэхэмжлэл гаргаад байгаад би гомдолтой. Гомдлоо зохих журмын дагуу гаргана гэжээ.

Хариуцагч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д, Онарыг хүнд мөнгө зээлдэг гэж мэдэхгүй юм байна. Чынх дэлгүүр нээж байхад л Одэлгүүрт нь худалдагчаар ажиллаж байсан. Эхлээд 2.000.000 байсан гэтэл одоо 3.000.000 төгрөг боллоо. Ч өөрөө Д, Онарын дансанд 5.000.000 төгрөг хийсэн байсан. Намайг Д, Онартай бүлэглэн зодчихоод, хоорондоо үгсэж хуйвалдаад энэ ч яахав гэж үзэж байна. Цагдаагийн байгууллагад хүртэл ийм байдлаар хандсан байсан. Намайг гүтгэж байна. Мөнгө зээлсэн гэх Д, Онарыг 3.000.000 төгрөгийн ноолуур гарах хэмжээний ямаатай гэдэгт нь ч би эргэлзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Ч нь хариуцагч Ж.Бэд холбогдуулан 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3.000.000 /гурван сая/ төгрөгийг хариуцагч Ж.Буянэмэхээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Р.Ч нь 201оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн иргэн А.Доос 3.000.000 төгрөгийг зээлж хариуцагч Ж.Бэд авч өгсөн боловч өнөөдрийг хүртэл энэ мөнгөө надад буцааж өгөөгүй, Ж.Бийн өмнөөс 5.000.000 төгрөгийг А.Дид төлж барагдуулсан тул анх зээлдүүлсэн мөнгө 3.000.000 төгрөгийг Ж.Бээс гаргуулж өгнө үү гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Р.Ч нь хариуцагч Ж.Бэд 3.000.000 төгрөг зээлдүүлсэн гэх үйл баримт нь эргэлзээтэй, нэхэмжлэгч мөнгийг хэрхэн шилжүүлсэн нь тодорхойгүй, хариуцагчид хүлээлгэн өгсөн талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг ба нэхэмжлэгч Р.Ч нь хариуцагч Ж.Бэд мөнгө шилжүүлсэн гэж үзэх баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэгч дээрхи мөнгийг шилжүүлсэн гэдэг үндэслэлээ өөрөө эхлээд нотлох үүрэгтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;, 38 дугаар зүйлийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь  өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөнгийг зээлдэгчид бодитойгоор шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иргэний эрх зүйн маргаанд зохигч өөр өөрсдийн тайлбар, үндэслэлийг нотлох үүрэгтэй ба шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдаанд Г.Отгонбаяраас гэрчийн мэдүүлэг авсан боловч мэдүүлгийг нотлох давхар нотлох баримт байхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Р.Чын хариуцагч Ж.Бээс 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Ж.Бээс 3.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн Р.Чын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Чын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Н.БЯМБАСҮРЭН