| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2024/1032/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/69 |
| Огноо | 2025-01-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Анхбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/69
2025 01 07 2025/ШЦТ/69
НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол,Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,
Улсын яллагч: М.Анхбаяр,
Шүүгдэгч: **********, түүний өмгөөлөгч ************ /ҮД:2049/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************* холбогдох эрүүгийн 2405000001455 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****************, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, биеийн тамирын багш ажилтай, *****************, урьд ял шийтгэлгүй,
****************************
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Энхбаяр нь “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Золжаргалыг үл тоолоо гэх шалтгааны улмаас 2 удаа хавсарч унагах үйлдлээр зодож эрүүл мэндэд нь баруун өлмийн 2 дугаар ясны далд хугарал, баруун мөр, бугалгад цус хуралт, баруун тохой, цээжинд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт
холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Энхбаяр нь “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Золжаргалыг үл тоолоо гэх шалтгааны улмаас 2 удаа хавсарч унагах үйлдлээр зодож эрүүл мэндэд нь баруун өлмийн 2 дугаар ясны далд хугарал, баруун мөр, бугалгад цус хуралт, баруун тохой, цээжинд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхбаярын “...маргахгүй ...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2405000001455 дугаартай хэргээс:
Хохирогч М.Золжаргалын "...Би 2023 оны 11 дүгээр сараас НR гэх фитнест хичээллэж эхэлсэн. Ингээд фитнест хамт явдаг хүмүүсийн хамтаар ууж сууж гадуур явж байгаад 02 цагийн үед тарахаар болоод Б.Энхбаяр багшийн машинд Солонго болон Энхбаяр багш бид 3 суугаад тэмцээн болон хамт байсан залуучуудын талаар ярьж сууж байгаад манай багш нэлээн стресстэй байгаад байхаар нь би өөрийнхөө зүгээс "би ийм зүйл сонсохгүй надад бас стресс их байна би харъя" гээд явах гээд машинаас буухад манай багш уурлаад намайг хавираад унагаасан тухайн үед би гайхаад би өөрөө босоод байж байхад ахин багш хүрч ирээд намайг хавираад унагаасан нийт намайг 2 удаа газарт унагааж хэл амаар доромжилсон. Тэгээд босож ирээд алхах гэхэд миний баруун хөл гишгэж болохгүй байна би эмнэлэг явах хэрэгтэй байна гэхэд манай багш хүргээд өгье гээд заамдаад татаад байхаар нь би өөрөө цагдаа дуудаад өөрөө эмнэлэгт үзүүлнэ гээд цагдаад дуудлага өгсөн." гэх мэдүүлэг (хх-ийн 6-9 дүгээр тал),
Гэрч Б.Энхсолонгын "...2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажлын хүмүүстэйгээ гадуур явах болоод тухайн үед манай фитнест үйлчлүүлдэг Золоо гэх хүн ажлаа тараад биллиард тоглож байгаад бид нар модны 2-т байрлах караоке байгаад орой харих болоод би Энхбаяр багш хүргээд өгье гээд хамт түрүүлж яваад машин тавьсан газар луу алхаж байсан. Тэгээд Золоо гэх ахын гэр манай гэртэй ойрхон байдаг болохоор хамт явъя гэж бодоод би залгаад Энхбаяр багш машинаа модны 2 СS25 хойно тавьсан байна машин дээр ирж байна гэж хэлсэн юм. Тэгээд Энхбаяр багш дэлгүүр орж идэх юм авъя гээд дэлгүүр орох гэж байхад Золоо ахтай таараад бид 3 нийлээд Энхбаяр багшийн машинд хамт суусан юм. Ингээд машины урд талд Золоо ах болон Энхбаяр багш суугаад юм яриад сууж байсан. Ингээд Энхбаяр багш стресстэйд ажлынхаа талаар их яриад байсан чинь Золоо ажил яриад байх юм бол би харилаа гээд машинаас буусан чинь Энхбаяр багш ардаас нь очоод тэр 2 маргалдаад Энхбаяр багш Золоо ахыг хавирч унагаад тухайн үед би салгаад тэгээд Золоо ах багш 2 маргалдаад байж байгаад Энхбаяр багш дахин Золоо ахыг хавирч унагаасан би тухайн үед нь салгаад 2 талд байлгасан. Тэгээд удалгүй Золоо ах босож ирээд "миний хөл эвгүй болчихлоо гишгэж чадахгүй байна эмнэлэг явлаа" гээд маргалдаад байхаар нь би салгаад цаашаа болгож байсан чинь Золоо ах GS25-н арын хаалгаар ороод явах гэж байхад Энхбаяр багш очоод "чиний хөл эвгүй болсон бол би чамайг үүрээд эмнэлэгт хамт явъя" гэхэд Золоо ах эмнэлэг явахгүй гээд өөрөө явчихсан. Тэгээд би Энхбаяр багшийг машинд нь буцааж суулгаад би өөрөө гэр лүүгээ явсан юм..." гэх мэдүүлэг (хх-ийн 18-19 дүгээр тал),
2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 27-30 дугаар тал),
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11825 дугаартай “ М.Золжаргалын биед баруун өлмийн 2 дугаар ясны далд хугарал, баруун мөр, бугалгад цус хуралт, баруун тохой, цээжинд зулгаралт гэмтэл тоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо" гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 23-24 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар, түүний өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар тус тус шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.
Шүүгдэгч Б.Энхбаярт холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Б.Энхбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Золжаргалыг үл тоолоо гэх шалтгааны улмаас 2 удаа хавсарч унагах үйлдлээр зодож эрүүл мэндэд нь баруун өлмийн 2 дугаар ясны далд хугарал, баруун мөр, бугалгад цус хуралт, баруун тохой, цээжинд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч Хохирогч М.Золжаргалын мэдүүлэг /хх-ийн 6-9 дүгээр тал/, гэрч Б.Энхсолонгын мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-30 дугаар тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11825 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Энхбаяр нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11825 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.
2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т “...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 11825 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Б.Энхбаярын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Золжаргалыг үл тоолоо гэх шалтгааны улмаас 2 удаа хавсарч унагах үйлдлээр зодож эрүүл мэндэд нь баруун өлмийн 2 дугаар ясны далд хугарал, баруун мөр, бугалгад цус хуралт, баруун тохой, цээжинд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.
Хохирол төлбөрийн тухайд
Хохирогч ******** нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 1.099.282 /нэг сая ерэн есөн мянга хоёр зуун наян хоёр / төгрөг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нь нийт 5.100.000 /таван сая нэг зуу/ төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлсэн дансны хуулга болон бусад баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Хохирогч ********** нь уг гэмтлийн улмаас эрүүл мэндийн төвөөс эмчилгээ
үйлчилгээ авсан байх тул /хх-ийн 80 дугаар тал/ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д заасны дагуу дээрх эмчилгээ үйлчилгээнд зарцуулсан 199,682 /нэг зуун ерэн есөн мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөгийг шүүгдэгч Б.Энхбаяраас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын дансанд төлүүлэх зүйтэй байна.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ********** нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч ********* ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ гэмшиж байгаа байдал, хохирол төлбөр төлсөн зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 / нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгч нь хохирогч М.Золжаргалд 300,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Энхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга /-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Энхбаярт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90/ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Шүүгдэгч ********* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж түүнд мэдэгдсүгэй.
5. Хохирогч ********* нь гэмт хэргийн хохиролд 1.099.282 /нэг сая ерэн е/ төгрөг баримтаар нэхэмжилснээс шүүгдэгч нь 5.100.000 /таван сая нэг зуун мянга / төгрөг төлсөн болохыг дурдаад шүүгдэгч ************* 199,682 /нэг зуун ерэн есөн мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын дансанд төлүүлсүгэй.
6. Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсэн, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Энхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ